| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2020/1146/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/1215 |
| Огноо | 2020-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | О.Пүрэвсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2020/ШЦТ/1215
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхжаргал хөтлөн, улсын яллагч О.Пүрэвсүрэн, хохирогч З.Г, шүүгдэгч С.О, өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос: О овогт С-ын О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 0000 01439 дугаартай, нэг хавтас хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: О овогт С-ын О нь Монгол Улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, “БЦЦХ” ХХК-д туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт амьдардаг, иргэний бүртгэлээр хххх тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:). Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч С.О нь 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 12-52 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч З.Гыг зодож, биед нь “дагзанд няцарсан шарх, баруун гуянд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 2 холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэгт: Шүүгдэгч С.Оээс: Мэдүүлэг гаргахгүй гэв. Хохирогч З.Гаас мэдүүлэхдээ: С.Отэй хамтран амьдраад 3 жил болж байна. Бид дундаасаа нэг хүүхэдтэй юм. Тэр өдөр С.Оийн бөгжийг ломбардад тавиад мөнгөөр нь хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлтгэе гэж тохирсон байсан ба С.О орой нь уурлаад, тийм юм байхгүй, чиний амьдрал надад хамаагүй гэсэн. Тэгээд С.О гэрээсээ явлаа гээд хувцсаа боож чемодандаа хийсэн. Маргааш нь хувцсаа аваад явах гэхээр нь би түүнд “ээж, аав чинь байхгүй байхад чи хаачих гэж байгаа юм” гэсэн чинь уурлаад миний толгой, хөл рүү хоолны том халбагаар цохиж гэмтэл учруулсан. Би гомдолтой байна. Өөрт учирсан хохирлыг нэхэмжилнэ гэв. Хоёр. Эрүүгийн 2008 0000 01439 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд: 1. Хохирогч З.Гын мөрдөн шалгах ажиллагаанд: 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 26-ны өглөө О- чемоданд боосон хувцсаа аваад гарахаар нь би “аав, ээж чинь байхгүй байгаа биз дээ, хувцсаа аваад хаачих гээд байгаа юм, наад хувцсаа аваад ир” гээд чемодантай хувцсыг нь авах гэсэн чинь надад өгөхгүй хэрэлдээд байсан. Тэгэхээр нь дургүй хүрээд “чи тэр хөгшин хүүхэнтэйгээ явах гээд байгаа юм уу, тэрэн рүүгээ зайлаач” гэж хэлчихээд гэртээ орж иртэл миний араас О- уурлаж орж ирээд “чи одоо юун хөгшин хүүхэнтэй холбоод байгаа юм” гээд хоолны халбагаар миний толгой руу нэг удаа, баруун талын хөлийн гуя хэсэг рүү хоёр удаа цохисон. О- бид хоёрын хооронд гэр бүлийн маргаан байдаг боловч өмнө нь намайг зодож байгаагүй. О- Саппород байрлах “Миний” маркет дэлгүүрт ажиллаж байхдаа 2020 оны 01 дүгээр сараас ажлаасаа тараад гэртээ ирэхээ байгаад хонуудаар алга болоод байдаг байсан. Би гайхаад түүний утасных нь дугаарыг шалгасан чинь Содмаа гэдэг эмэгтэйтэй нилээн олон удаа утсаар ярьсан байсан. Би хардаад 2020 оны 3 дугаар сараас ажлаас нь гаргасан. Би 2017 оны сүүлээр Баянхошууны тойргийн бааранд О-тэй танилцаад, үерхэж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Батцэнгэл гэдэг хүүтэй болсон. Би бие давхар болсноос хойш О-тэй хамт өөрийн гэртээ амьдрах болсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. О-тэй цаашдаа амьдарна гэж бодож байгаа. Намайг салъя гэхээр 3 О- салахгүй байгаа юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дугаар тал), -2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн “...Эмчилгээ хийлгэж эмчлүүлсэн зүйл байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Би гомдолтой байна. О-ээс тусдаа амьдарч байгаа. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар тал), 2. Гэрч Ш.Амартүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “...О- зан аашийн хувьд даруухан, ажил хөдөлмөрт сайн, 17 наснаасаа хар ажил хийсэн. ...Цэргээс халагдаж ирснийхээ дараа Ганзул гэдэг эмэгтэйтэй танилцсан байсан. Ганзул, О- хоёр 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баярцэнгэл гэж хүүтэй болоод нэг гэрт хамт амьдрах болсон. Тэр хоёр ер нь таарамж муутай болсон. Тэгээд сүүлдээ салж байх шиг байна. 2020 оны 10 дугаар сарын 17-ны орой Ганзул “ээжийнхээ авчирсан хуучин тавилгаа ав, чамтай чамгүй амьдарна” гээд О-ийг гэрээсээ хөөгөөд явуулсан байсан. Ганзул О-ийг аашилж загнана уу гэхээс О- Ганзулд гарч хүрч зодож байгаагүй. Сая л арга нь бараад хоолны халбагаар Ганзулыг цохисон гэж О- надад ярьсан. Угаасаа Ганзулын аашийг О- дийлнэ гэж байхгүй. Ганзул их ааштай, омогтой хүн байна лээ. ...О- одооноос өөрийн гэртээ амьдарч байгаа. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар тал), 3. Шүүгдэгч С.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...Би 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өглөө ажил руугаа явах гэж байхад эхнэр Ганзул “...хувцсаа аваад яв, зайл” гээд хэрүүл хийгээд байхаар нь хувцсаа бэлдээд аваад явах гэтэл “ээж, аавыгаа уулзуулж байгаад хувцсаа аваарай, одоо хувцсаа авч яах гээд байгаа юм” гэж уурласан. Тэгээд Ганзул бид хоёр хэрүүл хийж эхэлсэн. Би хөргөгчний өлгүүрт байсан хоолны халбагыг аваад Ганзулын толгой руу нэг удаа, баруун гуянд нь бас нэг удаа өшиглөсөн. Тэгтэл Ганзул уурлаад цагдаа дуудаад намайг цагдаад өгсөн. Өмнөх өдөр нь буюу 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Ганзул “миний монетон бөгжийг ломбардад тавьчих, Төгөлдөрийн цэцэрлэгийн багш нь хичээлийн хэрэгсэл нэхээд байна, мөнгөний хэрэг байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “цалин ортол түр байж бай, ломбардад юм тавиад хэрэггүй” гэж би дургүйцсэн. Үүнээс болж Ганзул бид хоёр муудалцаад Ганзул “тэгвэл чи хувцсаа аваад гэрээс зайлаарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “орой болсон байна, маргааш явчихъя” гэж хэлээд хувцсаа чемоданд хийсэн байсан. Маргааш нь хувцсаа аваад явах гэхэд намайг явуулахгүй, эцэг, эхээ уулзуулж байж хувцсаа аваад яв гээд хэрэлдээд эхэлсэн. Би өмнө нь Ганзулыг зодож байгаагүй. Ганзултай гэр бүлээ батлуулаагүй. Бид дундаасаа 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баярцэнгэл гэдэг хүүтэй болсон. Тэр үеэс би Ганзултай нэг гэрт амьдрах болсон. Би цэрэгт явахынхаа өмнө буюу 2017 оны 10 дугаар сард Ганзултай анх танилцсан юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст 4 хэргийн 27-28 дугаар тал), 4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11091 дугаартай дүгнэлтэд: Хэсэг газрын үзлэгт: Дагзанд 2.2х0.2 см зах ирмэг тэгш бус шархтай, шархнаас цус гарч хатсан. Баруун гуяны дотор дунд хэсэгт 7х4 см, урд доод хэсэгт 6.5х4 см голоороо улаан, захаараа хөх өнгийн цус хуралттай. Дүгнэлт: “...З.Гын биед дагзанд няцарсан шарх, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. -Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. -Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Ш.Цэцэгмаа/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал), 5. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 30-33 дугаар тал), Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт: 6. Шүүгдэгч С.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 39 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 36 дугаар тал), түүний “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 21 дүгээр тал), тээврийн хэрэгсэл болон эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 37-38 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Оэд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт. 1.Гэм буруугийн талаар. Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч С.О нь гэр бүлийн хамаарал бүхий 5 хамтран амьдрагч З.Гыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг, Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр дүгнэлтдээ “шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт, зүйлчлэлд маргахгүй гэсэн дүгнэлтийг, шүүгдэгч С.О нь гэм буруугийн талаар маргахгүй гэсэн тайлбарыг тус тус гаргасан. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч С.Оийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Шүүгдэгч С.О, хохирогч З.Г нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч 2017 оноос гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байх ба, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байна. Шүүгдэгч С.О нь нь 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 12-52 тоот гэртээ гэр бүлийн маргаанаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч З.Гыг хоолны халбагаар толгой, хөлөнд нь цохих зэргээр зодож, биед нь “дагзанд няцарсан шарх, баруун гуянд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт нь: -Хохирогч З.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...О- хоолны халбагаар миний толгой руу нэг удаа, баруун талын хөлийн гуя хэсэг рүү хоёр удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дугаар тал), -Гэрч Ш.Амартүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...арга нь бараад хоолны халбагаар Ганзулыг цохисон гэж О- надад ярьсан. Угаасаа Ганзулын аашийг О- дийлнэ гэж байхгүй. Ганзул их ааштай, омогтой хүн байна лээ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар тал), -Шүүгдэгч С.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...эхнэр Ганзул “...хувцсаа аваад яв, зайл” гээд хэрүүл хийгээд байсан. ...Би хөргөгчний өлгүүрт байсан хоолны халбагыг аваад Ганзулын толгой руу нэг удаа, баруун гуянд нь бас нэг удаа өшиглөсөн. ...Ганзул “миний монетон бөгжийг ломбардад тавьчих, Төгөлдөрийн цэцэрлэгийн багш нь хичээлийн хэрэгсэл нэхээд байна, мөнгөний хэрэг байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “цалин ортол түр байж бай, ломбардад юм тавиад хэрэггүй” гэж би дургүйцсэн. Үүнээс болж Ганзул бид хоёр муудалцсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар тал), 6 -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11091 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 30-33 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан. Шүүгдэгч С.О нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч З.Гын бие махбодид халдаж, зодох зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл болно. Нөгөө талаас шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно. Иймд хууль зүйн хувьд шүүгдэгч С.О нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч З.Гын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн шинжийг бүрэн хангасан байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нарын хоорондын таарамжгүй харилцаа, эр эмийн хардалт, үл ойлголцол зэрэг нь нөлөөлжээ. Иймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Прокуророос яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг буруу бичсэнийг шүүх зөвтгөн шийдвэрлэсэн болно. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай. Шүүгдэгч С.О нь хохирогч З.Гын бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч З.Г нь хохирол нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул энэ тогтоолоор шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байна. Харин хохирогч З.Г нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нэхэмжилнэ гэж шүүх хуралдаанд мэдүүлэх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд 7 хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг тогтоолд дурдав. 2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар. Улсын яллагчаас дүгнэлтдээ “шүүгдэгч С.Оэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай” дүгнэлтийг; Өмгөөлөгч А.Буяндэлгэрээс “... шүүгдэгч С.О нь ажил эрхэлж байгаа тул түүнд оногдуулах торгох ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч С.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч С.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгч С.Оийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл, торгох ялын арван таван нэгжийг нэг хоногийн хорих ялаар тооцон, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 3.Бусад асуудлаар: Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав. 8 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. О овогт С-ын О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч З.Гд энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч З.Г нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч С.Оэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 9
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч С.О-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА