Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2017/ШЦТ/709

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

 

нарийн бичгийн дарга Б.Нямжав,

 

улсын яллагч Ш.Алтанцэцэг,

 

шүүгдэгч, хохирогч А.У,

 

шүүгдэгч, хохирогч Ц.У  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч А.У, Ц.У  нарт холбогдох эрүүгийн 1706 02690 0179 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

  1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 00 гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

 

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 945 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 3 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар хх0000000, хэрэг хариуцах чадвартай, Б овогт А-ийн У.

 

  1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудал гандан гудамжны 34 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 4, эцэг, эх, хүүгийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 00 дүгээр хэсгийн 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар хх000000000, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Ц-ийн У.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.У, Ц.У  нар нь 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Консулын 00 дугаар гудамжны 00 тоотод харилцан маргалдаж зодолдон бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч А.У мэдүүлэхдээ: “2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 9 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт байрлах Консулын 20-494 тоотод хадам эгч Ц.У тэй маргатал

 

2

 

“танай ээж гичий янхан” гэхээр нь би сандал аваад шидэх гэсэн чинь Бямбаа эгч “боль боль” гэхээр нь болиод байж байтал гэнэт цаанаас гарч ирээд намайг үсдээд хоорондоо үсдэлцэж зодолдсон. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр эвлэрсэн.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Ц.У  мэдүүлэхдээ: “2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 9 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт байрлах Консулын 20-494 тоотод Бямбаа эгчийнд унтаж байтал 9-10 цагийн үед бэр А.У орж ирээд надтай хэрүүл хийгээд байсан. Намайг бүдүүн авгай, янхан мэтээр дуудахаар нь би “юу гээд байгаа юм бэ” гээд бид хоёр маргалдсан бөгөөд би А.У-ыг үснээс нь зулгаахад А.У зөрүүлээд миний үснээс зулгаасан. Бид хоёр эвлэрсэн. Гомдол санал байхгүй.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад хохирогч А.У, Ц.У  нарын мэдүүлгүүд /хх-14-19/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12799, 12818 дугаартай дүгнэлтүүд /хх-21-23/, шүүгдэгч А.У, Ц.У  нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-50, 53/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний хуулбарууд /хх-26, 28/, шүүгдэгч нарын ял шалгах хуудас /хх-27, 29/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.У, Ц.У  нар нь 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Консулын 20 дугаар гудамжны 494 тоотод харилцан маргалдаж зодолдон бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад А.У-ын хохирогчоор өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 9 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт байрлах Консулын 20-494 тоотод Бямбаа гээд шорлог заруулж цалин өгдөг эгчийн гэрт ороход хадам эгч Ц.У  мөнгө хадгалуулж, үрж дуусгачихаад хадгалуулсан мөнгөнөөс үлдсэн байх ёстой гээд байхаар нь “та яагаад худлаа яриад байгаа юм бэ” гэтэл “чи миний мөнгийг аваад өөрийнхөө мөнгө рүү хийчихлээ” гээд маргатал “танай ээж гичий янхан” гэхээр нь би сандал аваад шидэх гэсэн чинь Бямбаа эгч “боль боль” гэхээр нь болиод байж байтал гэнэт цаанаас гарч ирээд намайг үсдээд хоорондоо үсдэлцээд шүүгээ мөргөөд Бямбаа эгч салгаад би гараад явсан.” /хх-10-11/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад Ц.У ийн хохирогчоор өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 9 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт байрлах Консулын 20-494 тоотод Бямбаа эгчийнд унтаж байтал 9-10 цагийн үед бэр А.У орж ирээд намайг “та юу гээд худлаа яриад байгаа юм бэ” гээд мөнгөний талаар яриад хэрүүл хийгээд байсан. Намайг бүдүүн авгай, янхан мэтээр дуудахаар нь би юу гээд байгаа юм бэ гээд бид хоёр маргалдсан бөгөөд би А.У-ыг үснээс нь зулгаахад А.У зөрүүлээд миний үснээс зулгаасан. Тэгээд

 

3

 

миний нүүрийг мөн маажсан бөгөөд айлын эгч Бямбаа бид хоёрыг салгасан.” /хх-18-19/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад А.У-ын яллагдагчаар өгсөн: “Ц.У  нь манай хадам эгч юм. 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 9 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт байрлах Консулын 20-494 тоотод Ц.У  эгч унтаж байсан. Тэгээд бид хоёр хэрэлдсэн. Хэрэлдсэнээс болоод бид хоёр нэгнийгээ үсдэлцэж зодолдсон. Одоо бид хоёр эвлэрсэн бөгөөд нэгэндээ гомдол санал байхгүй тул энэ хэргийг аль болох хөнгөнөөр шийдвэрлэж өгөхийг хүсье.” /хх-50/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад Ц.У ийн яллагдагчаар өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 9 цаг өнгөрч байх үед гэртээ унтаж байтал бэр дүү А.У орж ирээд хэрүүл хийсэн. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаад нэгнийгээ үсдэж харилцан зодолдсоноос болж ийм асуудал үүсээд байна. Одоо бид хоёр эвлэрсэн бөгөөд нэгэндээ ямар нэгэн гомдол санал байхгүй тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” /хх-53/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн №12799 тоот дүгнэлтэнд:

 

  1. Ц.У ийн биед баруун шанаа, хацар, хамарт зулгаралт, дагзны хуйханд зулгаралт, үс уналт гэмтэл тогтоогдлоо.

 

  1. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг учрал болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

 

  1. Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

  1. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй болно ” /хх-21/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн №12818 тоот дүгнэлтэнд:

 

  1. А.У-ын биед зүүн шуунд олон тооны өнгөц зүсэгдсэн шарх, хүзүү, уруул, зүүн дал, мөр, бугалга, шилбэнд цус хуралт, зулайн хуйхны зулгаралт, үс уналт гэмтэл тогтоогдлоо.

 

  1. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг учрал болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

 

  1. Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

  1. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй болно” /хх-23/ гэх дүгнэлт,

 

-Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-26, 28/,

 

-Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-27, 29/ зэрэг болно.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг

 

4

 

хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.У, Ц.У  нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иймд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгч А.У, Ц.У  нарыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч А.У, Ц.У  нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин шүүгдэгч А.У, Ц.У  нарт ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч А.У, Ц.У  нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.

 

Шүүгдэгч А.У, Ц.У  нар нь харилцан эвлэрсэн гомдол саналгүй, харилцан нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт А-ийн У, Ж овогт Ц-ийн У нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

    1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.У, Ц.У  нарыг тус бүрийг 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар А.У, Ц.У  нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.У, Ц.У  нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.У, Ц.У  нарт
 

5

 

урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

 

ШҮҮГЧ                                               Э.ЧИНГИС