Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 33A

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248.1.1, 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Төмөрчөдөр, Ш.Отгонсүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.Төмөрчөдөр, Ш.Отгонсүрэн нарыг цагаатгасугай. 2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Төмөрчөдөрийн энэ хэрэгт цагдан хоригдсон 15 хоног, Ш.Отгонсүрэнгийн цагдан хоригдсон 22 хоног болон энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.2-т зааснаар Б.Төмөрчөдөр, Ш.Отгонсүрэн нараас 21.955.575 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай. 4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дүгээр зүйлийн 297.6.2-т зааснаар Б.Төмөрчөдөр, Ш.Отгонсүрэн нарыг урьд бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгах  тогтоолыг эс зөвшөөрвөл  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ