Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/263 

 2020      08          24                                             2020/ШЦТ/263    

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх Э.Хосбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхай овогт Ганбаатарын Ганбатад холбогдох эрүүгийн 2021000000265 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадваргүй, Урианхай овогт Ганбаатарын Ганбат /РД: *******/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Галын гол” гэх газраас 2020 оны 06 дугаар сарын 05-ны орой иргэн *******ийн 1 тооны үхрийг уналга ашиглан хулгайлж, бусдад 2000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багт эхнэр, хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг юм. ... 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 07-ны өдрүүдэд ажилтай байж байгаад үхэртээ явж чадаагүй юм. 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн үед манай дүү Энхбадрах “Галын гол”-ын урд дээрээс үхрээ хурааж ирэхэд духандаа дөрвөлжин цагаантай, хар зүсмийн, баруун чих нь урдаасаа ухам, зүүн чих араасаа ухам имтэй 1 тооны хязаалан үхэр маань байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-08 дугаар тал/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хадам дүү Ганбаатар 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өөрийнхөө портер дээр 1 тооны үхэр аччихсан ирсэн. Тухайн үед надад хэлэхдээ яаралтай үхэр гаргаад аймаг явах хэрэг гарлаа гэж хэлж байсан. ... Ганбаатарын авчирсан 1 тооны үхэр нь хар зүсмийн хязаалан эр үхэр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...адуугаа харах гээд гэрээсээ зүүн зүгт морьтой явж байхад замд Хүдэрмөнх ахын үхэрнүүд байхаар нь духандаа цагаантай, хар зүсмийн эр үхрийг тасдаж хөөгөөд өөрийнхөө өвөлжөөнд байх саравч руу тууж оруулаад орхисон. ... маргааш нь аав надад хандан саравчинд байгаа үхэр юун үхэр вэ гэж асуухаар нь би Хүдэрмөнх ахын үхрээс авч ирсэн юм гэж хэлэхэд аав надад хандан би энэ үхрийг борлуулчихаад ирье гэж гэж хэлээд өөрийнхөө цэнхэр өнгийн портертой явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-74 дүгээр тал/

Яллагдагч О.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр аргал түлээгээ янзлах гээд  өвөлжөөн дээрээ очсон чинь үхрийн хашаанд духандаа сортой хар 1 тооны үхэр байсан. ...буцаад гэртээ ирээд хүү *******аас өвөлжөөнд юун үхэр байгаа юм бэ гэж асуухад ... Хүдэрмөнхийн үхэрнээс авсан гэж хэлсэн. Маргааш нь би өөрийн тээврийн хэрэгсэлээ жолоодоод  хүү Ганбатыг гэрт нь үлдээгээд өвөлжөөнд дээрээ очиж үхрийг ачаад Булны нуур гэх газар махлаад аймагт авчирч зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар тал/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар тал/

ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 22-50 дугаар тал/

Мал эмнэлгийн гэрчилгээ /хх-ийн 53 дугаар тал/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 62, 94 дүгээр тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97 дугаар тал/

Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол /хх-ийн 81 дүгээр тал/

Дорнод аймгийн БОЭТ-ийн СЭМ тасгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн бүрэлдэхүүнтэй эмч нарын 32 тоот:

  1. ******* /РД: *******/ нь Сэтгэцийн хувьд оюун ухааны хөнгөн хомсдол, зан төрхийн эмгэг төст хам шинж, тэнэхийн дон эмгэгтэй байна.
  2. ******* өөрийн үйлдэл, эс үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадваргүй.
  3.      ******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хүлээх чадваргүй байна.
  4. ******* нь өөртөө болон бусдад аюул учруулж болзошгүй, хэдийд ямар аюул учруулахыг урьдчилан хэлэх боломжгүй /хх-ийн 82-83 дугаар тал/ гэх дүгнэлт болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Галын гол” гэх газраас 2020 оны 06 дугаар сарын 05-ны орой иргэн *******ийн 1 тооны үхрийг уналга ашиглан хулгайлж, бусдад 2000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч *******, гэрч С.Сүхбаатар нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн бүрэлдэхүүнтэй эмч нарын 32 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,  ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мал эмнэлгийн гэрчилгээ, эд зүйлийн үнэлгээ, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байхаас гадна шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно. 

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 32 тоот “******* нь сэтгэцийн хувьд оюун ухааны хөнгөн хомсдол, зан төрхийн эмгэг төст хам шинж, тэнэхийн дон эмгэгтэй,  өөрийн үйлдэл, эс үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадваргүй, үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хүлээх чадваргүй байна. ******* нь өөртөө болон бусдад аюул учруулж болзошгүй, хэдийд ямар аюул учруулахыг урьдчилан хэлэх боломжгүй юм” гэх дүгнэлтээр шүүгдэгч Ганбаатарын Ганбат нь гэмт хэрэг үйлдэхийн өмнө оюун ухааны хөнгөн хомсдол өвчтэй байсан болох нь нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д заасан “шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон” гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.    

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч *******ад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэтгэцийн эрүүл мэндийн тасагт 1 жилийн хугацаагаар хэрэглэх саналыг гаргасан бөгөөд Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 32 тоот дүгнэлтээр шүүгдэгч *******ын сэтгэцийн байдал нь өөртөө болон бусдад аюул учруулахаар нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын  арга хэмжээ хэрэглэнэ” мөн хуулийн ерөнхий ангийн  7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан, гэмт хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадваргүй болсон нөхцөлд шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргана”, мөн зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан сэтгэл заслын, донтох зуршлын эсрэг эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулж болно” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, хугацааг шинжээчийн дүгнэлт, прокурорын саналыг үндэслэн шүүх тогтооно” гэж тус тус заасныг харгалзан шүүгдэгч Ганбаатарын Ганбатад сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэтгэцийн эрүүл мэндийн тасагт 1 /нэг/ жилийн хугацаагаар хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавихыг Дорнод аймгийн Прокурорын газарт даалгаж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх хугацаанд шүүгдэгч *******ын хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан тохиолдолд шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргахыг дурдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд хохирогч ******* нь шүүгдэгчээс өөрт учирсан гэм хорын хохирлыг бүрэн авсан тул түүнд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Тус эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан яллагдагч Л.Ганбаатар /шүүгдэгч *******ын төрсөн эцэг/ нь 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хөдөө хээр нас барсан болох нь түүний нас барсны гэрчилгээгээр батлагдаж байна.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх Э.Хосбаярын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор яллагдагч Л.Ганбаатарт холбогдох хэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгсэхгүй болгожээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох таран тамгатай, цавьдар хүрэн зүсмийн их насны 1 тооны адууг битүүмжилсэн Прокурорын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 4/57 тоот  “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгон, уг адууг эзэмшигч *******ад буцаан олгож, адууны үнэ болох 1.000.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Урианхай овогт Ганбаатарын Ганбатыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар шүүгдэгч Ганбаатарын Ганбатад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн эрүүгийн 2021000000265 дугаартай хэргийг “хэрэг хариуцах чадваргүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч *******ад сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сэтгэцийн тасагт 1 /нэг/ жилийн хугацаагаар хэрэглэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан тохиолдолд шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргахыг дурдсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавихыг Дорнод аймгийн Прокурорын газарт даалгасугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох таран тамгатай, цавьдар хүрэн зүсмийн их насны 1 тооны адууг  битүүмжилсэн Прокурорын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 4/57 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгон, уг адууны эзэмшигч *******ад буцаан олгож, шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг нэн даруй Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох 1 тооны адууны үнэ 1.000.000 /нэг сая/ төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын орлого болгосугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.        

          11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА