Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
Хэргийн индекс | 155/2017/00074/и |
Дугаар | 00275 |
Огноо | 2017-02-21 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 00275
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хєвсгєл аймгийн Эрдэнэбулган суманд 1994 онд төрсөн, 22 настай, эмэгтэй, мэргэжилгүй, одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл-3, ээж охины хамт амьдардаг, Хєвсгєл аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багт оршин суух Ө овогт Э-ын З /..................../-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 1990 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт гал сөнөөгчөөр ажилладаг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...... дүгээр багийн .............. тоотод оршин суух, Х. овогт Ц-ын Б /РГ......................./-т холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Э.З, хариуцагч Ц.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шїїхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.З би 2012 онд Ц.Б-тэй танилцаж, үерхэж байгаад 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдөр охин М-ыг төрүүлсэн. Бид хоёр хүүхдээ төрөхийн өмнө болон дараа нь хэсэг хугацаанд Замын-Үүдэд хамт амьдарч байсан ч гэрлэлтээ батлуулаагүй, албан ёсоор гэр бүл болоогүй байж байгаад 2015 оны 01 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа. Цаашид хамт амьдарч гэр бүл болохгүй тул охиныхоо эцгээс хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсч байна. Би өөрөө одоо оюутан, өөрийн гэсэн ажил төрөлгүй, охиноо өөрийн аав, ээжээр асруулж Эрдэнэбулган суманд амьдарч байгаа тул хүүхдээ зөвхөн ганцаараа тэжээн тэтгэхэд хүндрэлтэй байна. Охин Б.М нь миний өөрийн асрамжид эхийн сүү болон борог хоолоор хооллодог бөгөөд охиноо би өөрийн асрамжид өдий хүртэл асран хамгаалж байгаа учир Ц.Б-ийн асрамжид өгөхийг огт хүсэхгүй байна, тэгээд ч охин маань хараахан аавыгаа Ц.Б мөн болохыг мэдэхгүй бага насны хүүхэд юм. Ц.Б нь охин Б.М анхаарал , халамж, мөнгөн тусламж ер үзүүлж байгаагүй, эд материал болон хүүхдийн хувцас хэрэглэл өгч туслаж байгаагүй, нэг настай байхад нь нэг л удаа цөөхөн хэдэн хувцас өгч явуулсан болон түүний аав, ээж дээр очиж байгаагүй тэд нарыг танихгүй юм. Ц.Б согтуу болон архи уусан үедээ утсаар залгаж хэл амаар доромжилдог, тусламж авах гээ юу, чаддаг юм бол хүүхдийн тэтгэлэг тогтоолгоорой гэж хэлдэг, охиноо өөрийн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрдөг мөртлөө охин Маргаддаа ямар ч анхаарал халамж тавьдаггүй.
Иймд Ц.Б-ээс хүүхдийн тэтгэлэг хуульд заасан хэмжээгээр гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Э.З-ын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Бидний хувьд 2013-2015 он хүртэл хамтран амьдарч байгаад охин Б.М-ыг төрүүлсэн. 2015 оны 07 дугаар сард хувийн таарамжгүй харилцаанаас болж тусдаа амьдрах болсон. Хамтран амьдарч байх үедээ миний бие охин Б.М-д байнгын анхаарал халамж тавьдаг байсан. Одоо ч тусдаа байх үед хувцас хунар, ойр зуурын бэлэг дурсгалын зүйл өгч явуулдаг. Э.З нь одоо ажил төрөлгүй, оюутан учраас хүүхдээ асарч хамгаалч чадахгүй байна гэдгээ нэхэмжлэлдээ дурдсан байна. Харин Э.З-тай болон охинтойгоо дамжуулан утсаар ярих гэхэд утсаа авдаггүй. Миний охин над дээр болон өвөө, эмээ дээрээ ирдэг байсан. Миний бие одоо эрхэлсэн тодорхой ажилтай, аав, ээжийн хамт өөрийн гэрт амьдардаг, цаашид охин М-ыг асран хамгаалж явах бүрэн боломжтой тул Э.З-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд охин Б.М-ыг аав Ц.Б миний асран хагаалалтанд үлдээж өгнө үү, мөн ээж Э.З-аас охин Б.М-д хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй болно гэжээ.
Гэхдээ хуулинд юу гэж заасан байдаг юм тэр дагуу шийдэхэд миний тухайд ямар нэгэн санал хүсэлтгүй, охиндоо өгөх юмаа өгөхөд татгалзах зүйлгүй, асрамжийн асуудлыг Э.З-ын ээж дээр тогтоож болдоггүй юмуу гэсэн саналыг гаргаж байна. Мөн тэтгэмж тогтоолгох болвол ээжийн нь данс руу охиндоо өгөх мөнгөө шилжүүлж баймаар байна гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.З нь хариуцагч Ц.Б-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч Ц.Б нарыг эр, эмийн харьцаатай байсны улмаас Э.З нь жирэмсэн болж тэдний дундаас охин Б.М төрсөн болох нь тогтоогдож байна.
Тухайлбал: Хэрэгт авагдсан 2014 оны 02 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Х овогт Б-ын М /РФ................../-ын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эмнэлгийн тодорхойлолт,
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч О.Н-ын “Б-ийн М нь 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн ба Х аймгийн Э сумын “Энэрэл” хүүхдийн цэцэрлэгийн бага-Б бүлэгт 2 жил дараалан суралцаж байгаа нь үнэн болно...” гэх тодорхойлолт,
Нэхэмжлэгч Э.З-ын шүүхэд “.....Э.З би 2012 онд Ц.Б-тэй танилцаж, үерхэж байгаад 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдөр охин М-ыг төрүүлсэн. Бид хоёр хүүхдээ төрөхийн өмнө болон дараа нь хэсэг хугацаанд Замын-Үүдэд хамт амьдарч байсан ч гэрлэлтээ батлуулаагүй, албан ёсоор гэр бүл болоогүй байж байгаад 2015 оны 01 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа. Цаашид хамт амьдарч гэр бүл болохгүй тул охиныхоо эцгээс хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсч байна....” гэх,
Хариуцагч Ц.Б-ийн шүүхэд “....Миний бие Э.З-ын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Бидний хувьд 2013-2015 он хүртэл хамтран амьдарч байгаад охин Б.М-ыг төрүүлсэн. 2015 оны 07 дугаар сард хувийн таарамжгүй харилцаанаас болж тусдаа амьдрах болсон..... Гэхдээ хуулинд юу гэж заасан байдаг юм тэр дагуу шийдэхэд миний тухайд ямар нэгэн санал хүсэлтгүй, охиндоо өгөх юмаа өгөхөд татгалзах зүйлгүй, асрамжийн асуудлыг Э.З-ын ээж дээр тогтоож болдоггүй юмуу гэсэн саналыг гаргаж байна. Мөн тэтгэмж тогтоолгох болвол ээжийн нь данс руу охиндоо өгөх мөнгөө шилжүүлж баймаар байна” гэх шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд 2014 оны 02 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Б.М-ын эцгээс нь хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. Мөн охин Б.М нь эх Э.З-ын асрамжинд эрүүл бойжиж байгаа тул эх Э.З-ын асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн шүүхээр хүүхдийн эцэг тогтоолгох шаардлагын “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлсөн ба хариуцагч Ц.Б-ээс70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулах. Мөн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл нь хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, харин хариуцагч Ц.Б-ээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Хөвсгөл аймагт мөрдөгдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 167.200 төгрөгний 50 хувь буюу 83600 төгрөгийг 1 жилд тооцоход охин М-д төлөх тэтгэлэгийн хэмжээ 1003200 төгрөг байх ба үүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 28626 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б-ээс охин Б.М-ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр охин М-д сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 / далан мянга хоёр зуу / төгрөгийг хариуцагч Ц.Б-ээс гаргуулж нэхэмжлэгч Э.З-лд, хариуцагч Ц.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжинд 28626 / хорин найман мянга зургаан зуун хорин зургаан / төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишиг-т даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА