Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 00287

 

             Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

     хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би ХААН банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,  хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 42-15 тоотод оршин суух, РГ77122012 регистрийн дугаартай Дуутан овогт Энхтайваны Ганболдод холбогдох зээл, зээлийн хүүгийн төлбөр 16.798.606 /арван зургаан сая долоон зуун ерэн найман мянга зургаан зуун зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр хүлээн авч 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Базардаарий овогтой Мөнгөнтуяа, хамтран зээлдэгч Энхтайван овогтой Ганболд нар нь 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулан ХААН Банкны Хөвсгөл салбараас хашаа башин барих зориулалтаар 16.000.000 /арван зургаан сая / төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, зээл хүүг сар бүр тогтмол 416,800 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэй авсан ба зээлийн барьцаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 7 дугаар гудамжны 9 тоотод байрлах 634.1 м/кв талбайтай өмчилсөн газар, мөн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5 дугаар багийн 3-3 тоотод байрлах З6м/кв талбайтай хувийн сууц, З6Зм/кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт барьцаалсан болно.

Зээлдэгч Б.Мөнгөнтуяа нь 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр өвчний улмаас нас барсан болно. Зээлийн гэрээний үүргийн дагуу түүний нөхөр, хамтран зээлдэгч Э.Ганболд үргэлжлүүлэн зээл төлөх байтал өнөөдрийн байдлаар 516 хоног хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 12.908.968 төгрөг, хүү 3.718.961 төгрөг, торгуулийн хүү 170.677 төгрөг, бүгд 16.798.606 төгрөг /арван зургаан сая долоон зуун ерэн найман мянга зургаан зуун зургаа / төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байна

Иймд зээлийн гэрээний холбогдох заалтуудын дагуу 16.798.606 төгрөгийг хамтран зээлдэгч Э.Ганболдоос гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Ганболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Энхтайван овогтой Ганболд нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017.01.10-ний өдөр Хөвсгөл аймаг дахь Хаан банкны гаргасан 16.798.606 төгрөгийн нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна.

Миний эхнэр болох Б.Мөнгөнтуяа нь Хөвсгөл аймаг дахь Хаан банкнаас 2014.04.24-ний өдөр 16.000.000 /арван зургаа сая/ төгрөгийн зээлийг 5 жилийн хугацаатай авсан юм. Тэгээд зээлээ хугацаанд төлж байсан боловч 2015.01.28- ний өдөр эхнэр маань хүнд өвчний учир нас барсан. Миний бие Э.Ганболд нь эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймаг Мөрөн сум 13-р баг 42-р гудамж 15 тоотод  эх болох Л.Энхтайваныд 4 настай охины хамт амьдарч байгаа болно.

 Миний бие Э.Ганболд нь Хаан банкний нэхэмжилсэн 16.798.606 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа  хэдий ч  тус зээлийг бэлнээр төлөх боломжгүй бөгөөд анх зээл авахдаа барьцаалсан Хөвсгөл аймгийн Мөрөн сум 13-р баг 07-р гудамж 09-р тоотод байрлах 634.1м.кв тайлбайтай өмчилсэн газартай хашаа, мөн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5-р баг 3-р гудамж 3 тоотод байрлах З6м.кв талбайтай хувийн сууц, 363 м.кв талбайтай хашаа зэрэг үл хөдлөхүүдээр Барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж Хаан банкыг хохиролгүй болгох хүсэлтэй байна гэжээ.

        Нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан тайлбартаа: ... Э.Ганболдын шүүхэд гаргасан хүсэлтийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй ба хариуцагчаас зээлийн төлбөрийг гаргуулан авах саналтай байна гэжээ.

    Хариуцагч Э.Ганболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Э.Ганболд нь  Хаан банкны 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн тайлбартай танилцаад  тус банкны нэхэмжилсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр болох 16.798.606 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Энхтайваны Ганболдод холбогдох зээл, зээлийн хүүгийн төлбөр 16.798.606 /арван зургаан сая долоон зуун ерэн найман мянга зургаан зуун зургаа/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээл, зээлийн хүүгийн төлбөр 16.798.606 төгрөгийг хариуцагч Э.Ганболд нь “...тус зээлийг бэлнээр төлөх боломжгүй бөгөөд анх зээл авахдаа барьцаалсан Хөвсгөл аймгийн Мөрөн сум 13-р баг 07-р гудамж 09-р тоотод байрлах 634.1м.кв тайлбайтай өмчилсэн газартай хашаа, мөн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5-р баг 3-р гудамж 3 тоотод байрлах З6м.кв талбайтай хувийн сууц, 363 м.кв талбайтай хашаа зэрэг үл хөдлөхүүдээр Барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж Хаан банкыг хохиролгүй болгох хүсэлтэй байна, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн тайлбартаа би тус банкны нэхэмжилсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр болох 16.798.606 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна ...” гэх төлөхийг зөвшөөрсөн тухай тайлбарыг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр  шүүхэд ирүүлсэн байна.

       Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлйин 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 241.943  төгрөгөөс 120.972 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 120.971 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Э.Ганболдоос 120.972 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2-т зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Э.Ганболдод холбогдох зээл, зээлийн хүүгийн төлбөр 16.798.606 /арван зургаан сая долоон зуун ерэн найман мянга зургаан зуун зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлйин 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 241.943  төгрөгөөс 120.972 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 120.971 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Э.Ганболдоос 120.972 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА