Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/147

 

 

 

 

 

 

 

 

 

  2022         02          07                                        2022/ШЦТ/147

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Б.Оюунцэцэг,

шүүгдэгч Б.Б   нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Б  д яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2106 04039 2634 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б   нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Болор” төвийн дэргэд 37-94 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ үзүүлж байхдаа хохирогч М.Э ын эзэмшлийн цүнхтэй Рэдми нөүт-8, Самсунг-А40 загварын гар утас тус бүр 1 ширхэг, түлхүүр, хаан банкны 2 ширхэг, төрийн банкны 1 ширхэг, голомт банкны 1 ширхэг виза картнууд, иргэний цахим үнэмлэх 2 ширхэг, жолооны үнэмлэх 1 ширхэг, эмэгтэй хүний гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг бусдын өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.                         

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б   мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр параах нотлох баримтуудыг шинэлэн судаллаа. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

- Хохирогч М.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Багануур дүүрэгт амьдардаг юм. Тэгээд эхнэрийн хамт 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод орж ирсэн. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн үед 2 найзтайгаа Сансарын тунель дээр уулзаад нийтийн караокенд суусан юм. Тэндээ сууж байгаад 23 цаг гэж гараад Сансарын ойролцоогоос саарал өнгийн приус-20 маркийн автомашинтай таксинд суусан. Тэгээд офицеруудын ордон руу төв замаараа яваад тойргоосоо урагшаа Нарантуулын замаар яваад халдвартын автобусны буудлын урд байрлах “Болор” төвийн дэн буудал орж хонохоор болсон. Эхнэр бид 2 орчихоод гараад ирсэн чинь такси явчихлаа гэсэн. Уг нь эхнэр бид 2 гар цүнхээ үлдээгээд буусан байсан чинь манай 2 найз аваагүй байсан. Уг таксины жолооч миний гар цүнхийг авч явсан учир цагдаагийн байгууллагад хандаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 14-15/,

- Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 19-20/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 21/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22/,

- Б.Б  ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлол, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 23-26/,

- Яллагдагч Б.Б   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би тухайн үед харьж яваад мэдсэн. Би буцаагаад өгье гэсэн боловч тухайн таксинд суусан залуучуудаас айгаад аваачиж өгөөгүй. Би цагдаад мэдэгддэг талаар мэдээгүй. Надад тийм зүйл байхгүй би бүгдийг нь буцаагаад өгсөн..” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинэлжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь хэрэгт ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Б   нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Болор” төвийн дэргэд 37-94 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ үзүүлж байхдаа хохирогч М.Э ын эзэмшлийн цүнхтэй Рэдми нөүт-8, Самсунг-А40 загварын гар утас тус бүр 1 ширхэг, түлхүүр, хаан банкны 2 ширхэг, төрийн банкны 1 ширхэг, голомт банкны 1 ширхэг виза картнууд, иргэний цахим үнэмлэх 2 ширхэг, жолооны үнэмлэх 1 ширхэг, эмэгтэй хүний гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг бусдын өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Б.Б   нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Болор” төвийн дэргэд 37-94 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ үзүүлж байхдаа хохирогч М.Э ын эзэмшлийн цүнхтэй Рэдми нөүт-8, Самсунг-А40 загварын гар утас тус бүр 1 ширхэг, түлхүүр, хаан банкны 2 ширхэг, төрийн банкны 1 ширхэг, голомт банкны 1 ширхэг виза картнууд, иргэний цахим үнэмлэх 2 ширхэг, жолооны үнэмлэх 1 ширхэг, эмэгтэй хүний гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг бусдын өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж гээгдэл эд хөрөнгө завшсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

- Хохирогч М.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... саарал өнгийн приус-20 маркийн автомашинтай таксинд суусан. Тэгээд офицеруудын ордон руу төв замаараа яваад тойргоосоо урагшаа Нарантуулын замаар яваад халдвартын автобусны буудлын урд байрлах “Болор” төвийн дэн буудал орж хонохоор болсон. Эхнэр бид 2 орчихоод гараад ирсэн чинь такси явчихлаа гэсэн. Уг нь эхнэр бид 2 гар цүнхээ үлдээгээд буусан байсан чинь манай 2 найз аваагүй байсан. Уг таксины жолооч миний гар цүнхийг авч явсан учир цагдаагийн байгууллагад хандаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 14-15/,

- Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-20/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 21/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22/,

- Б.Б  ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлол, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 23-26/,

          - Яллагдагч Б.Б   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би тухайн үед харьж яваад мэдсэн. Би буцаагаад өгье гэсэн боловч тухайн таксинд суусан залуучуудаас айгаад аваачиж өгөөгүй. Би цагдаад мэдэгддэг талаар мэдээгүй. Надад тийм зүйл байхгүй би бүгдийг нь буцаагаад өгсөн..” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б  ийг эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирогчийн эд хөрөнгийг буцаан өгсөн байх тул шүүгдэгч Б.Б  ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч  Б.Б  д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

            Шүүгдэгч Б.Б  д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа” гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчид хохирол төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг тус тус харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-г эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Б  д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, Б.Б   нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Б  д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА