| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00235/и |
| Дугаар | 00338 |
| Огноо | 2017-03-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 00338
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Түнэл суманд 1985 онд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй ам бїл 4, ээж, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Түнэл сумын Дэнжийн 2-8 тоотод оршин суух, Хул азрага овогт Тогтохын Бямбадулам /РМ85070606/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Түнэл суманд 1983 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Хєвсгєл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн харъяат, Тоодог овогт Тэшигжүгдэрийн Батсуурь /РМ83031935 /-т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Т.Бямбадулам, хариуцагч Т.Батсуурь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Бямбадулам шїїхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Т.Бямбадулам нь Т.Батсуурьтай 2004 онд танилцаж, улмаар үерхэж байгаад 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн юм. Энэ үеэс эхлэн хамт амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад 2006 оны 06 дугаар сарын 08-ны өдөр охин Б.Номин-Эрдэнэ, 2009 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүү Б.Номинбаатар нар төрсөн бөгөөд хамт амьдарсан эхний жилүүдэд бидний үзэл бодол, зан байдлын хувьд таарч тохиролгүй болж үргэлж хэрэлдэж, маргалдах болсон. Би хоёр хүүхдээ бодон эвлэрэх, аргыг нь олж байдаг чадлаараа муу муухайг тэвчин зөндөө цаг хугацааг өнгөрөөсөн ч улам хэцүү байдалд оруулж, согтуу ирж зодож, бие болон сэтгэлийн гүн дарамтанд оруулдаг болсон. Энэ байдал нь хүүхдүүдийн маань эрх ашиг, хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон учраас цаашид хамт амьдрах боломжгүй болсон.Т.Батсуурь нь надаас холдож олон жил сураггүй байгаа ба би хоёр хүүхэдтэйгээ өөрийн хөдөлмөр, ах дүү нарынхаа дэмжлэгээр амьдарч байна. Бидний хооронд эд хөрөнгийн ямарч маргаан байхгүй болно.
Иймд 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 0028806 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцлаж, охин Б.Номин-Эрдэнэ, хүү Б.Номинбаатар нарын өөрийн асрамжид авч, эцэг Т.Батсууриас хууль заасны дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү
Хариуцагч Т.Батсуурь шүүхэд гаргасан тайлбартаа: Би Тогтох овогтой Бямбадуламтай 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ батлуусан бөгөөд бидний дундаас 2006 оны 06 дугаар сарын 08-ны өдөр охин Б.Номин-Эрдэнэ, 2009 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүү Б.Номинбаатар нар төрсөн. Бидний хамтын амьдралын явцад бидний харилцаа зүгээр сайхан амьдарч байгаад 2012 оноос хойш хоорондоо таарамжгүй болж байнга хэрэлдэх болсон. Тэгээд 2014 оноос хойш хоёр тийшээ болж өнөөг хүртэл тусдаа амьдарч байна. Би хоёр хүүхдээ өөр дээрээ авах ямар ч боломжгүй юм. Учир нь би тогтсон ажилгүй, гэр орон, эд хөрөнгө байхгүй, ах дүүгийнхээрээ хоног төөрүүлж явна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, хоёр хүүхдээ өөрийн чадлын хэмжээнд харж хандаж явна, одоо бид хоёр дахин нийлж амьдарч чадахгүй учраас гэрлэлтийг минь цуцлаж өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Т.Бямбадулам нь хариуцагч Т.Батсуурьт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Т.Бямбадулам, хариуцагч Т.Батсуурь нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас охин Б.Номин-Эрдэнэ, хүү Б.Номинбаатар нар төрсөн болох нь. Тухайлбал;
Тоодог овогт Тэшигжүгдэрийн Батсуурь /РМ83031935/, Хул азарга овогт Тогтохын Бямбадулам /РМ85070606/ нарын 2006 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 12-рт бүртгэж олгосон 0028806 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ,
Тоодог овогт Тэшигжүгдэрийн Батсуурь /РМ83031935/, Хул азарга овогт Тогтохын Бямбадулам /РМ85070606/ гэр бүлд 2006 оны 06 дугаар сарын 08-нд төрүүлсэн охин Батсуурийн Номин-Эрдэнэ /РМ06260805/-г 2006 оны 06 дугаар сарын 15-нд бүртгэж Хөвсгөл аймгийн Түнэл сумаас олгосон 0236139/36 дугаартай,
Тоодог овогт Тэшигжүгдэрийн Батсуурь /РМ83031935/, Хул азрага овогт Тогтохын Бямбадулам /РМ85070606/ гэр бүлд 2006 оны 08 дугаар сарын 14-нд төрүүлсэн хүү Батсуурийн Номинбаатар /РМ09281411/-г 2009 оны 09 дүгээр сарын 17-нд бүртгэж Хөвсгөл аймгийн Түнэл сумаас олгосон 0282926/66 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарыг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан баримт хэрэгт авагдаагүй хэдий ч гэр бүлийг дараах үндэслэлээр Үүнд: гэрлэгчид нь хамтран амьдарч байх хугацаандаа сүүлийн үедээ байнга хэрүүл маргаантай байсан мөн хариуцагч Т.Батсуурь нь архи ууж согтууран эхнэр Т.Бямбадуламыг зодож байнга сэтгэл санааны дарамтанд байлгасан байна.Гэрлэгчид нь 2014 оноос хойш тус тусдаа амьдарсан, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшилцсөн, хүүхдийн асрамжийн асуудал, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөн дээр маргаангүй байх тул, гэрлэгчид эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй байх тул гэрлэгчдийн гэр бүлийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иймд Т.Батсуурь, Т.Бямбадулам нарын гэрлэлтийг цуцлаж охин Б.Номин-Эрдэнэ, хүү Б.Номинбаатар нарыг эхийн асрамжинд үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба, хариуцагч Т.Батсууриас шүүхээр гэр бүл цуцлах нэхэмжлэлийн шаардлагын “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлөх хэмжээ буюу 70.200 төгрөг, мөн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Хөвсгөл аймагт мөрдөгдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөг байгаа ба 2006 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин 10 настай Б.Номин-Эрдэнэд /РМ06260805/ 11 хүртлэх настай хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,11 наснаас дээш амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тооцоход жилд 1735000 төгрөг,2009 оны 08 дугаар сарын 14 ний өдөр төрсөн 7 настай хүү Б.Номинбаатарт /РМ09281411/ 11 хүртлэх насны хүүхэд учир амьжиргааны түвшингийн 50 хувиар тооцоход нэг жилд 1041000 төгрөг нийт 2776000 төгрөг ба 1 жилийн тэтгэлэг ногдох улсын тэмдэгтийн хураамжинд 52426 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Т овогт Т-ийн Б /РМ....../, Х овогт Т-ын Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 06 дугаар сарын 08-нд төрүүлсэн охин Б-ийн Н-Э /РМ................/, 2006 оны 08 дугаар сарын 14-нд төрүүлсэн хүү Б-ийн Н /РМ................../ нарыг эх Т.Б-ын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2006 оны 06 дугаар сарын 08-нд төрүүлсэн охин Б-ийн Н-Э /РМ................./, 2006 оны 08 дугаар сарын 14-нд төрүүлсэн хүү Б-ийн Н /РМ............./ нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Т.Б-иас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун / төгрөгийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэгт төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хүүхдийн тэтгэлэгт төлөх улсын тэмдэгтийн хураамж 52426 /тавин хоёр мянга дөрвөн зуун хорин зургаа/ төгрөг, нийт 122626 /нэг зуун хорин хоёр мянга зургаан зуун хорин зургаа/ төгрөгийг хариуцагч Т.Б-ас гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишиг-т даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА