| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00323/и |
| Дугаар | 00394 |
| Огноо | 2017-04-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 00394
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 17-14 тоотод оршин суух Онгот овогт Магнайн Базардалай /РЭ91071202/-ын хүсэлттэй,
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Баттуяагийн Буян-Өлзийг эрэн сурвалжлуулах хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч М.Базардалай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Базардалай шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Миний бие М.Базардалай нь Архангай аймгийн МУБИС-ын харъяа сургуульд суралцаж байхдаа Б.Буян-Өлзийтэй танилцаж улмаар бид хоёр хамтран амьдарсан бөгөөд энэ хугацаанд миний бие жирэмсэн болсон юм. Хамт амьдрах хугацаанд Б.Буян-Өлзий нь намайг байнга хардаж, зоддог байсан бөгөөд миний бие эмнэлэгийн хяналтанд орохоор Хөвсгөл аймагт ирээд нэг сар гаруй хугацаа болоод буцаад Архангай аймагтаа очтол Б.Буян-Өлзий нь өөр хүнтэй болсон байсан. Миний бие одоо 6 сартай хүүхэдтэй, өөрийн гэсэн орлогогүй тул хүүхдийн эцэг Б.Буян-Өлзийг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргатал хариуцагч Б.Буян-Өлзий нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Цагаан даваагийн 39а гудамжны 25а тоотод оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Баттуяа овогтой Буян-Өлзий / МЮ95050535/-г эрэн сурвалжилж, хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М.Базардалайгийн нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Буян-Өлзийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч М.Базардалайгийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Б.Буян-Өлзий нь шүүхэд эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргахад хариуцагч болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Тухайлбал: Нэхэмжлэгч М.Базардалайн шүүхэд ”... хүүхдийн эцэг Б.Буян-Өлзийг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргатал хариуцагч Б.Буян-Өлзий нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Цагаан даваагийн 39а гудамжны 25а тоотод оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул... түүнийг эрэн сурвалжлуулах....” гэх хүсэлт,
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 914 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийн эх хувь,
Иймд нэхэмжлэгч М.Бакардалайгийн хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Буян-Өлзийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Буян-Өлзийг олж тогтооход шаардлагатай мэдээлэл Үүнд: Б.Буян-Өлзий нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Цагаан даваагийн 39а гудамжны 25а тоотод оршин сууж байсан ба өөр шаардлагатай мэдээлэл авах хэрэгтэй бол Б.Буян-Өлзийгийн аав Баттуяа нь Зам ангид, ээж Г.Отгонжаргал / харилцах утас -99872528 / нь “Тунгалаг тамир” хувийн эмнэлэгт бариачаар тус тус ажилладаг, эгч Буянжаргал нь 99749225, 80811857 дугаарын, нэхэмжлэгч М.Базардалай нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 17-14 тоотод оршин суудаг, 88739378 дугаарын тус тус гар утастай болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих Баттуяагийн Буян-Өлзий /МЮ95050535/-г эрэн сурвалжилсугай.
2. Хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Буян-Өлзийн эрэн сурвалжилж түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Архангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Б.Буян-Өлзийгийн хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч М.Базардалайд нэн даруй мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар М.Базардалайн улсын тэмдэгтийн хураамжинд төлөх 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгнөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА