Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/31

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1,37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ;

1.         Шүүгдэгч Ө овогт Б-ын У-г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өовогт Б-ын У-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй

3.         Шүүгдэгч *******нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд зүйл хураалгаж, битүүмжлүүлээгүй, бусдад төлбөргүй, хохирогч Б.О иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан, гомдол саналгүй гэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыгтус тус дурдсугай.

5.         Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.         Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.         Энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор шүүхээс оногдуулсан торгох ялыг биөлүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солино гэдгийг *******-д анхааруулсугай.

 

 

ДАРГАЛАГЧ               С.СЭРЖМЯДАГ