| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00329/и |
| Дугаар | 00406 |
| Огноо | 2017-04-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 00406
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багт оршин суух, Гөрөөчин овог Пүрэвдуламын Сарантуяа / РЙ66041802 /-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч П.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Сарантуяа нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний биө П.Сарантуяа нь Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйн Таван толгойн 2 дугаар үтрэмд 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажиллаж байсан хугацааны бичилттэй хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн юм.
Иймд П.Сарантуяа намайг Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйн Таван толгойн 2 дугаар үтрэмд 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйн Таван толгойн 2 дугаар үтрэмд 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нормчноор тухай ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Тариалангийн сангийн аж ахуйн даргын 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаартай “ БНМАУ-ын өмч хувьчлалын болон аж ахуй нэгжийн хуулийг хэрэгжүүлэхтэй уялдан сангийн аж ахуй нь шинээр аж ахуй нэгжүүд болон зохион байгуулагдаж байгаа явцын тухай хэлэлцсэн сангийн аж ахуйн аппаратын 1992 оны 02 дугаарын 26-ны өдрийн дуусгалтын хурлын шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь ...... 4. Чөлөөлөгдөх хүмүүсийн нэрсийг хавсралтаар баталсугай...” гэх тушаалын хавсралтын ...621. Овог, нэр-Пүрэвдуламын Сарантуяа, албан тушаал- нормчин, анх ажилд орсон, он, сар, өдөр- 1983 оны 09 дүгээр сарын 01...” гэх Ажлаас чөлөөлөх тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,
Гэрч М.Долгорсүрэнгийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “... П.Сарантуяа нь 1983 оноос Тариалангийн сангийн аж ахуйн үтрэмийн 1 дүгээр тасагт будаа цайруулагчаар анх ажилд орж байсан бөгөөд тэндээ тасралтгүй 1992 оныг дуустал 20 гаруй жил ажилласан. Мөн миний бие нь Тариалангийн сангийн аж ахуйн үтрэмийн 1 дүгээр тасагт 1981 оноос хойш сангийн аж ахуйг тарах хүртэл тасралтгүй ажилласан...” гэх мэдүүлэг, иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрэл зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчид холбогдох баримтыг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 3/252 дугаартай “...тус сумын Мандал багийн иргэн Пүрэвдулам овогтой Сарантуяагийн Тариалан сангийн аж ахуйд нормчноор ажиллаж байсан цалингийн тодорхойлолт манай архивт байхгүй болно” гэх, Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10/158 дугаартай “....Тус аймгийн Тариалан сангийн аж ахуйн даргын 1983 оны тушаал шүүж үзэхэд П.Сарантуяаг томилсон тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна....” гэх тодорхойлолтууд хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 133.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Гөрөөчин овог Пүрэвдуламын Сарантуяа / РЙ66041802 /-г Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Сарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацаагтоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА