Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/947

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Иргэдийн төлөөлөгч: Г.Ням-Очир,

Улсын яллагч: А.Баясгалан,

Хохирогч: Ц.С-, Г.Ш-, Н.М-, Х.А-,

Шүүгдэгч: Д.Ш-, түүний өмгөөлөгч Л.Энхтунгалаг, Г.Сүхээ

Шүүгдэгч: Т.Т-, түүний өмгөөлөгч Н.Болормаа,

Шүүгдэгч: Б.Б-, түүний өмгөөлөгч Н.Минжүүрдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Т.Т-, Д.Ш-, Б.Б- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1741000350042 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.Т-, ..... тоот регистртэй,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Ш-, ..... тоот регистртэй,

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б- ..... тоот регистртэй, 

Яллагдагч Д.Ш-, Т.Т-, Б.Б- нар нь бүлэглэж

1. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ш.Түвшинжаргалын фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтрэн, цахим хэрэгсэл ашиглаж түүний нэрийн өмнөөс  Б.З- руу “эгчийнх нь ажил тааруухан байна, мөнгөний туслалцаа үзүүлээч“ хэмээн хуурч Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт” банкны салбараас шилжүүлсэн 3.000.000 төгрөгийг иргэн Б.Амартүвшингийн 5091158588 тоот дансаар авч залилсан,

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т.Т-, Д.Ш-, Б.Б- нарыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд  тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Д. Шинэхүүг 08 жил хорих ялаар,

- шүүгдэгч Т.Т-06 жил хорих ялаар,

- шүүгдэгч Б.Б-ийг 05  жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Ш-гийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 506 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэнд 01 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 08  жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 09 жил хорих ялаар тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Ш-д оногдуулсан 09 жил, Т.Т-д оногдуулсан 06 жил, Б.Б-д оногдуулсан 05 жил хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-гийн урьд цагдан хоригдсон 375, шүүгдэгч Т.Тулгын урьд цагдан хоригдсон 359 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-гээс нийт 38.747.369 төгрөг гаргуулж, хохирогч Б.З-д 1.000.000 төгрөг, 333.334 төгрөг гаргуулж хохирогч Б.Баярнэмхэд, 333.334 төгрөг гаргуулж Р.Алтантуяад, 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч А.Г-ад, 333.334 төгрөг гаргуулж хохирогч М.Н-т, 800.000 төгрөг гаргуулж хохирогч С.Очирдарьд, 666.667 төгрөг гаргуулж хохирогч А.Мягмарт, 50.000 төгрөг гаргуулж хохирогч З.Б-д, 200.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Батсайханд, 300.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Бат-Эрдэнэд, 100.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Алтансүхэд, 200.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Мэндээд, 50.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Эрдэнэбатад, 50.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Сарантуяад, 100.000 төгрөг гаргуулж хохирогч О.Ариунчимэгт, 100.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ариунаад, 50.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Батдэлгэрт, 1.500.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Хоролсүрэнд, 1.000.000 төгрөг гаргуулж Д.Ганзоригт, 250.000 төгрөг гаргуулж хохирогч М.Эрдэнэбатад, 810.700 төгрөг гаргуулж хохирогч Б.Лхагвасүрэнд, 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Пагмад, 300.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Гантулгад, 600.000 төгрөг гаргуулж хохирогч О.Мөнхбаярт, 500.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Уянгад, 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ундрахбаярт, 500.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Ширчинд, 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч М.Баярсайханд, 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Баярсайханд, 2.500.000 төгрөг гаргуулж хохирогч Х.А-д, 2.000.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Төгөлдөрт, 500.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Энхтуяад, 3.000.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Наранцэцэгт, 2.000.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Хоролсүрэнд, 300.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Баярмаад, 5.000.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Амгаланбаатарт, 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч С.Ариунаад, 400.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Насанжаргалд, 80.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Туулд, 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Сарангэрэлд, 740.000 төгрөг гаргуулж хохирогч Н.М-д, 2.000.000 төгрөг гаргуулж хохирогч Х.Одгэрэлд, 500.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Нарангэрэлд, 200.000 төгрөг гаргуулж хохирогч О.Гандэлгэрт, 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч З.Мөнхтулгад, 400.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Өлзийбаярт, 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч Р.Алтантуяад тус тус олгох,

- Шүүгдэгч Т.Т-ас нийт 25.272.369 төгрөг гаргуулж, Б.З-д 1.000.000 төгрөг, 333.334 төгрөг гаргуулж хохирогч Б.Баярнэмхэд, 333.334 төгрөг гаргуулж Р.Алтантуяад, 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч А.Г-ад, 333.334 төгрөг гаргуулж хохирогч М.Н-т, 800.000 төгрөг гаргуулж хохирогч С.Очирдарьд, 666.667 төгрөг гаргуулж хохирогч А.Мягмарт, 50.000 төгрөг гаргуулж хохирогч З.Б-д, 200.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Батсайханд, 300.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Бат-Эрдэнэд, 100.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Алтансүхэд, 200.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Мэндээд, 50.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Эрдэнэбатад, 50.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Сарантуяад, 100.000 төгрөг гаргуулж хохирогч О.Ариунчимэгт, 100.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ариунаад, 50.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Батдэлгэрт, 1.500.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Хоролсүрэнд, 1.000.000 төгрөг гаргуулж Д.Ганзоригт, 250.000 төгрөг гаргуулж хохирогч М.Эрдэнэбатад, 810.700 төгрөг гаргуулж хохирогч Б.Лхагвасүрэнд, 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Пагмад 150.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Байгальмаад, 100.000 төгрөг гаргуулж хохирогч Х.Төгсжаргалд, 100.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Бүжинлхамд, 50.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Уранбилэгт, 170.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Дэнчинжалбад, 250.000 төгрөг гаргуулж хохирогч З.Золбаярт, 100.000 төгрөг гаргуулж хохирогч О.Хуланд, 500.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Сайнхүүд, 1.700.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Алтантогосд, 400.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Баярмаад, 500.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Ш-т, 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Нарангэрэлд, 300.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Дэмбэрэлсүрэнд, 1.500.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Баярсайханд, 1.300.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Даваадоржид, 500.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Анхтуяад, 750.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Энхбатад, 475.000 төгрөг гаргуулж хохирогч П.Амарбаясгаланд, 200.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Ням-Осорт, 200.000 төгрөг гаргуулж хохирогч С.Оюунцэцэгт, 750.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Мөнхтүвшинд, 300.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Энхбаярт, 300.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Тунгалагт, 300.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Сарантуяад, 500.000 төгрөг гаргуулж хохирогч А.Мөнхцэцэгт, 800.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Сангажавт, 500.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Ганжидад, 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Баярмагнайд, 150.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Өлзийжаргалд, 100.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Оюун-Эрдэнэд, 150.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Баасанжавд,

- Шүүгдэгч Б.Б-гээс нийт 4.516.669 төгрөг гаргуулж хохирогч Б.З-д 1.000.000 төгрөг, 333.334 төгрөг гаргуулж хохирогч Б.Баярнэмхэд, 333.334 төгрөг гаргуулж Р.Алтантуяад, 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч А.Г-ад, 333.334 төгрөг гаргуулж хохирогч М.Н-т, 800.000 төгрөг гаргуулж хохирогч С.Очирдарьд, 666.667 төгрөг гаргуулж хохирогч А.Мягмарт, 50.000 төгрөг гаргуулж хохирогч З.Б-д тус тус олгосугай.

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 14 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч Б.Б- цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  2. Шүүгдэгч Т.Т-, Д.Ш- нарт урьд шүүгчийн захирамжаар авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ш-, Т.Т-, Б.Б- нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ОТГОНБАЯР

    

   ШҮҮГЧИД                                  А.АЛТАНХУЯГ

                                                           

Ц.ДАЙРИЙЖАВ