Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2017/ШЦТ/27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг, Улсын яллагч З.Энхжаргал, Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Цолмон /ҮД:1704/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ат холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч 1981 оны 07 сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт Чингэлтэй дүүргийн 0-р хороо Дунд тасганы 0-00 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь 1999 оны 07 сарын 14-нд Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 123.3-т зааснаар 2 жил хорих ялыг 1 жилийн хугацаагаар ял хойшлуулсан, 2001 онд Эрүүгийн хуулийн 123.1-д зааснаар 50,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, 2002 оны 06 сарын 24-нд Баянгол дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 131.2, 123.3-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2004 оны 05 сарын 06-нд 8 cap 27 хоногийг тэнсэн суллагдсан, 2005 оны 03 сарын 14-нд Баянгол дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 4 cap, 10 хоногийн хорих ял шийтгүүлж, 2008 оны 04 сарын 10-нд хуулийн тэгшитгэлээр суллагдсан, 2010 оны 06 сарын 14-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сарын хорих ял шийтгүүлж, 2012 оны 04 сарын 08-нд ялын хугацаа дуусч суллагдсан, 2012 оны 10 сарын 11-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.1 зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 2014 оны 02 сарын 24-нд 1 жил 2 cap 4 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2014 оны 08 сарын 15-нд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээс Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 сарын 05-нд Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуульд хамрагдаж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай

Шүүгдэгч Б.А /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт шийтгүүлээд ялтай байхдаа, давтан үйлдлээр 2016 оны 03 сарын 24, 26-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” ХХК-ний хайрганы үйлдвэрийн хашаанд нэвтрэн орж 188.3 метр цахилгаан кабель утас хулгайлж хохирогч С.Эд 1.099.600 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан, 2016 оны 01 сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт баруун тасганы 0-00 тоот хашааны гадна байсан 00-00 УНР улсын дугаартай Ниссан марч маркийн автомашины баруун хойд хаалганы салхины жижиг шилийг хагалан нэвтэрч хүүхдийн нэхий дээл 1 ширхэг, эрэгтэй гутал 1 хос, эмэгтэй гутал 1 хос, хүүхдийн куртик зэрэг эд зүйлийг хулгайлж хохирогч Г.М-д 230.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ааас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би 2016 оны 03 сарын 26-ны өглөө гэрээсээ гараад С гэдэг микрын жолоочтой Гандангийн автобусны буудал дээр уулзаад Сгаас 4000 төгрөг гуйж аваад нэг шил 0.33 литрийн арвай архийг Зурагт зах гэдэг дэлгүүрээс аваад ганцаараа гандагийн тэнд очиж уучихаад архиа гаргах гээд гадуур жаахан явтал миний хөл өвдөж цус нь гоожоод тогтохгүй болохоор нь марль авч хөлөө боогоод Сонсголонгийн автобусанд суугаад явсан. Согтуу байсан тул ээж, аав нар намайг загнана гэж айгаад гэрлүүгээ яваагүй ээ. Архиа гаргаж байж харъяа гээд Сонсголонгийн автобусанд суугаад явсан. Тэгээд автобусанд явж байгаад 0.13 дугаар цэргийн ангийн автобусны буудал дээр буугаад гол руу хөлөө угааж цусаа тогтоох гээд явсан. Тэгээд хөлөө цэвэрлэж боочихоод явж байтал миний хөл өвдөөд явж болохгүй байхаар нь манаачийн гэмээр 2 давхар шовгор байшин харагдахаар нь яваад очтол тэр байшингийн гадаа тасарсан кабилын утаснууд байсан. Тэрнээс нь би гурван хэсэг утас тасдаж авсан. Нэг нь ойролцоогоор 5-7 метр орчим гадуураа хамгаалалтын хуванцар хүрээтэй утас кабель байсан. Тасдаж авсан утсаа аваад хажуу талын хашааны буланд ороогоод авч явах гэж байтал нэг ах гарч ирээд намайг бариад авсан. Тэгээд цагдаа ирээд намайг барьж аваад хэлтэс дээр авч ирсэн. /1 хх 163/ Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:

Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Хохирогч Т.М-ын машинаас эд зүйл цонхыг нь хагалж хулгайлж аваад хогонд хаясан эмэгтэй хүний гутал, хүүхдийн куртик аваад хогон дээр хаясан. гэсэн мэдүүлэг. Хохирогч Г.М-аас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би нөхөр Б-ын хамт 2016 оны 01 сарын 10-ны өдөр 00-00 УНР улсын дугаартай машинтайгаа гадуур явж байгаад 21 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороонд байдаг манай эгчийн охин болох М-ийн гэрт нь очиж машинаа гэрийнх нь хашааны харалдаа байрлуулж тавьсан байсан. Гэрээс нь 21 цаг өнгөрөөгөөд гараад ирэхэд машины зүүн хойд талын цонх хагарсан байдалтай, машин дотор хүүхдийн хувцас, манай нөхрийн гутал, мөн хүүхдийн куртик, эмэгтэй хүний гутал, зэрэг зүйлс алдагдсан байсан. Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн эд зүйлс машины ар талын зорчигчийн суудал дээр гурван тусдаа торонд хийсэн байсан бөгөөд хоёр тор нь цагаан өнгөтэй байсан, гуталнууд тусад нь гурван хайрцаганд хийсэн байсан. Машинд байсан эд зүйлсийг ууттай нь болон хайрцагтай нь хулгайч авч явсан байсан. Алдсан эд зүйлсээ олж авах хүсэлтэй байна гэсэн мэдүүлэг. /1хх-26-27/

Хохирогч С.Эаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "*******" ХХК-нд 2014 оноос хойш нягтлан бодогчоор ажиллаж байгаа. 2016 оны 03 сарын 24-ний өдөр 19 цагийн орчим манай байгууллагын манаач Б- надруу утсаар залгаад цахилгааны утас алдагдсан байна гэж хэлсэн. 2016 оны 03 сарын 26-ны өдөр дахиад манаач Б- залгаад хулгай хийж байсан хүнийг барьчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад мэдэгдээд тухайн хулгайчийг цагдаад шилжүүлж өгсөн. 2015 онд үйлдвэрийн буталсан чулууг дамжлага руу тараахад ашигладаг моторыг ажиллуулж 380 амперийн хүчил дамжуулах зориулалт бүхий нийт 188,3 метрийн урттай, цахилгааны утас байсан юм. Тухайн утсыг 2015 оны хавар аваад 2015 оны 10 cap хүртэл ашигласан утас байгаа. 2016 онд тухайн утсыг огт ашиглаагүй байсан. 188,3 метр утас нь 3x6 хэмжээтэй, 2016 оны 03 сарын 24-ний болон 26-ны өдөр алдагдсан нийт утас байгаа юм. Тухайн үед худалдаж авахдаа 188,3 метрээр нь авсан бөгөөд худалдаж авч байгаа байгууллага нь доод тал нь 190 метрээр хэмжээг гаргаж бичих ёстой гээд байхаар нь баримтан дээрээ 190 метр гээд бичүүлчихсэн юм. 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 97,3 метрийн урттай цахилгааны утас алдагдсан байсан. 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 91 метрийн урттай утас алдагдсан байсан. Бүрхүүлийг тусад нь авсан бөгөөд 1 боодол бүрээс байсан юм. Нэг боодолдоо 100 метрийн хамгаалалтын бүрээс байсан. Манай байгууллага тойрсон хашаатай боловч хашааны төгсгөл буюу нуур байдаг жижиг хэсэгт хашаа байхгүй. Тэр зайгаар хүн орох боломжтой. Эхний өдөр алдагдсан утсыг жижиг жижиг болгоод шатаасан байсан. Хэрэв шатаасан тохиолдолд түүний зэс утсыг нь нэг хүн аваад явчих боломжтой. Харин хоёр дахь өдөр нь болохоор хулгайч нь 91 метрийн урттай кабель утаснуудыг таслаад авч явахаар бэлдчихсэн бөөнд нь нэг доор овоолсон байсан. Яг нийт хэр хэмжээтэй утас ашиглаж байсан талаар мэдэхгүй байна. Үйлдвэрийн хашаан дотор 3 хэсэг байдалтай байдаг бөгөөд нэг хэсэг нь газар доогуур, газар дээгүүр, мөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг дагаж дээгүүр нь яваад үйлдвэрийн моторыг ажиллуулдаг юм. Салбарласан нарийн зэс голтой, гадна талаараа хамеран бүрхүүлтэй, хамеран бүрхүүлийн гадна талаараа ус, шорооны хамгаалалттай байсан гэсэн мэдүүлэг. /1хх 120-122/

Гэрч Я.Б-аас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би 2016 оны 03 сарын 26- нд "*******" ХХК-даа харуулаа хийж байсан. Манай компаниас 2016 оны 03 сарын 24-ний өдөр эхэлж кабелийн утас алдагдсан. Тэгээд 2016 оны 03 сарын 26- нд бас дахин кабелийн утас алдагдсан. 03 сарын 26-ны өдөр кабелийн утас хулгайлж явсан хүнийг барьсан. Нийтдээ 189 метр утас алдагдсан. Хэзээ нь хэдэн метр утас алдагдсан талаар би сайн мэдэхгүй. "*******" ХХК-ны хайрганы үйлдвэр төв замаасаа нилээн зайтай тул тийшээ зорьж очих боломжтой. Иймд 2016 оны 03 сарын 24-нд алдагдсан цахилгааны кабел утаснуудыг нэг л хүн буюу сүүлд баригддаг хүн хулгай хийсэн байна гэсэн мэдүүлэг /1хх 152-153/ Шүүгдэгч Б.Аын иргэний үнэмлэхний хуулбар /1хх 41, 168/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх 42/, Чингэлтэй дүүргийн 0 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /1хх 40/, 2002 оны 06 сарын 24-ний өдрийн ¹390 дугаартай Баянгол дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1хх 46-48/, зан байдлын тодорхойлолт /1хх 49/, 2004 оны 05 сарын 06-ны өдрийн Төв аймгийн Сум дундын 1-р шүүхийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан ¹75 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /1хх 49-50/, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт ¹39 /1хх 50/, 2005 оны 03 сарын 14-ний өдрийн ¹99 дугаартай Баянгол дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /1хх 51-52/, 2005 оны 04 сарын 19-ний өдрийн ¹214 дугаартай Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар /1хх 52-53/, 2008 оны 04 сарын 10-ны өдрийн ¹132 дугаартай Төв аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгчийн эрүүгийн хуулийн өөрчлөлтийг буцаан хэрэглэх тухай захирамжийн хуулбар /1хх 58-59/, 2010 оны 06 сарын 14-ний өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн ¹184 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх 55-56/, зан байдал засрал хүмүүжлийн тодорхойлолт, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хх 57/, 2012 оны 10 сарын 11-ний өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн ¹405 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх 58-59/, 2014 оны 02 сарын 24-ний өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухайн ¹59 дугаартай шүүгчийн захирамж /1хх 60-61/, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /1хх 62/, 2014 оны 08 сарын 15-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн ¹1014 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх 52-64/, зан байдал суллагдалын тодорхойлолт /1хх 65/, 2015 оны 11 сарын 05-ны өдрийн Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ¹23 дугаартай ялаас өршөөн хэлтрүүлэх тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хх 65-66/, 1999 оны 07 сарын 14-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн ¹358 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1 хх 68-69/, 2001 оны 08 сарын 14-ний өдрийн Баянгол дүүргийн шүүхийн ¹528 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1хх 70/, 2002 оны 06 сарын 24-ний өдрийн Баянгол дүүргийн шүүхийн ¹390 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1хх 71-74/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1 хх 84/, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 22-23, 142-145, 232-247/, эд зүйлийн үнэлгээ /1хх 24, 115, 147-148/, хохирлын тооцоо /1хх 149/, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 248/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Б.А нь 2016 оны 01 сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо Баруун тасганы 4-27 тоот хашааны гадна байсан 00-00 УНР улсын дугаартай Ниссан марч маркийн автомашины баруун хойд хаалганы салхины жижиг шилийг хагалан нэвтэрч хүүхдийн нэхий дээл 1 ширхэг, эрэгтэй гутал 1 хос, эмэгтэй гутал 1 хос, хүүхдийн куртик зэрэг эд зүйлийг хулгайлж хохирогч Г.М-д 230.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 2016 оны 03 сарын 24, 26-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ний хайрганы үйлдвэрийн хашаанаас 188.3 метр цахилгааны кабель утас хулгайлж хохирогч С.Эд 1.099.600 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд “хохирогч Г.М-ын машинаас эд зүйл хулгайлсан тухайгаа санахгүй байна, 2016 оны 03 сарын 24-ний өдөр “*******” ХХК-ний хайрганы үйлдвэрийн хашаанаас кабель утас хулгайлаагүй 26-нд хулгайлж байгаад баригдсан” гэж мэдүүлж байсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт “машины цонхыг нь хагалж ороод эмэгтэй хүний гутал, хүүхдийн куртик аваад хогон дээр хаясан, “*******” ХХК-ний хайрганы үйлдвэрийн хашаанаас 24, 26 ны өдрүүдэд аль алинд нь очиж эд зүйлс хулгайлсан” гэж мэдүүлсэн бөгөөд мөн хулгайлагдсан эд зүйлсийн үнэлгээ, хохиролын үнийн дүнд маргаагүй болно.

Бусдын автоамшины цонхыг хагалж эд зүйлс хулгайлсан үйлдлийг агуулах саванд нэвтэрсэн гэж үзэв. Шүүгдэгч Б.А нь 1999 оноос 2014 оны 8 сарын хооронд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт нийт 7 удаа ял шийтгүүлсэн бөгөөд сүүлд 2014 оны 08 сарын 15-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 сарын 05-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлэгдсэн суллагдсан байна.

Прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Аыг урьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж ялгүйд тооцох хугацаа дуусаагүй, ялтай байхдаа бусдын эд хөрөнгийг агуулах саванд нэвтрэн хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, эд хөрөнгө хураахгүйгээр, хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь шүүгдэгч Б.Аыг 2015 оны 11 сарын 05-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн боловч ялгүйд тооцох хугацаа дуусаагүй буюу тэрээр суллагдаж гарч ирээд удалгүй 2 сарын дараа бусдын эд зүйлсийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн байна. Мөн шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөгүй, орлогогүй болох нь тогтоогдсон бөгөөд улсын яллагчаас эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

 Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүмжлэлийн шатанд гаргасан “баривчлах ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн саналыг дээрхи үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна. Шүүгдэгч Б.А нь хохирогч нарт учруулсан хохиролыг төлж барагдуулаагүй байх тул түүнээс 1.329.600 төгрөгийг гаргуулж хохирогч Г.М-д 230.000 төгрөг, хохирогч С.Эд 1.099.600 төгрөгийг олгохоор шийдвэрлэв. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгааны кабель утас, бүрээс нь бага багаар 20 хэсэг болон тасдагдаж ахин хэрэглэх боломжгүй болсон байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Б.Аын 2016 оны 11 сарын 09-ний өдрөөс 2017 оны 01 сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 71 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Б-гийн А-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг агуулах саванд нэвтрэн, давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аын цагдан хоригдсон 71 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 20 ширхэг цахилгааны кабель утсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ааас 1.329.600 төгрөгийг гаргуулж хохирогч Г.М-д 230.000 төгрөг, хохирогч С.Эд 1.099.600 төгрөгийг тус тус олгосугай.

7. Хэрэг битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Б.МӨНХБАЯР