Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 00628

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 1957 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 07 дугаар гудамжны 02 тоотод оршин суух, Хотгойд овогт Галайравдангийн Гунгаабазар /РФ57061879/-ын

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 155/2017/00449/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч Г.Гунгаабазар нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Гунгаабазар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1981 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн ариун цэвэр халдвар судлалын станцад устгагчаар,  1982 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторын полигон цехэд тоног төхөөрөмжийн цахилгаанчин, 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйд цахилгаанчнаар тус тус ажиллаж байсан. Тухайн үеийн ажилд томилсон, чөлөөлсөн тушаалууд дутуу, мөн хөдөлмөрийн дэвтэр дээр миний нэрийг үсгийн зөрүүтэй бичсэн байгаа тул өндөр настны тэтгэвэр тогтоолгоход ажилласан жил маань тооцогдох боломжгүй гэсэн.

Иймд Хөвсгөл аймгийн ариун цэвэр халдвар судлалын станцаас 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон “Галаарадий Гунаабазар” гэх  хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь “Галайравдан овогтой Гунгаабазар” мөн болохыг тогтоож өгнө үү.

 Г.Гунгаабазар миний Хөвсгөл аймгийн ариун цэвэр халдвар судлалын станцад 1981 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл устгагчаар,  Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторын полигон цехэд 1982 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тоног төхөөрөмжийн цахилгаанчин,  Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйд 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд цахилгаанчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Гунгаабазар нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Г.Гунгаабазарыг “Г.Гунаабазар” нэрээр холбогдох тушаалуудад  бичсэн, хөдөлмөрийн дэвтэр олгосон нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “рф57061879, эцгийн нэр: Галайраа, Эхийн нэр: Долгорсүрэн нарын гэр бүлд 1957/06/18-нд Цагаан Уул төрөхөд төрүүлсэн Гунгаабазарыг Галайраа овоглон 1957/07/17-нд Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын 112-рт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа” гэх бичилттэй 6155 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, рд: РФ57061879, овог: Хотгойд, эцэг эхийн нэр: Галайравдан, нэр: Гунгаабазар, яс үндэс: Халх, хүйс: эрэгтэй” гэх бичилттэй иргэний үнэмлэхний лавлагаа, гэрч Л.Сонинбадрахын “...миний санахын түүнийг Г.Гунаабазар, Гунаа гэж дууддаг байсан. цалин хөлсний цэсэнд Гунаабазар гэж бичигдсэн байсныг сайн мэдэж байна. түүнийг Гунгаабазар нэртэй байсныг мэдэхгүй. Овгийг нь Г гэж мэдхээс яг хэн гэж бичдэгийг нь сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Х.Энэбишийн “...Эг-Үүрийн САА-д ажиллаж байхад Г.Гунаабазар гэж дууддагаас биш Гунгаабазар гэдэг байсныг би сая мэдлээ. Түүний овгийг бол мэдэхгүй, Г.Гунаабазар л гэж дууддаг...” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна. Иймд Хөвсгөл аймгийн ариун цэвэр халдвар судлалын станцаас 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон “Галаарадий Гунаабазар” гэх  хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь “Галайравдан овогтой Гунгаабазар”-ых мөн гэж үзэн  “Гунаабазар” нэрээр бичигдсэн ажилд томилох тухай, ээлжийн амралт олгох тухай зэрэг тушаалуудыг нотлох баримтад үнэлсэн болно.

Нэхэмжлэгч Г.Гунгаабазар Хөвсгөл аймгийн ариун цэвэр халдвар судлалын станцад 1981 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл устгагчаар,  Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторын полигон цехэд 1982 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тоног төхөөрөмжийн цахилгаанчин,  Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйд 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд цахилгаанчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн ариун цэвэр халдвар судлалын станцаас 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар,

Хөвсгөл аймгийн Барилга конторын материалын үйлдвэрлэлийн даргын 1986 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №04 дугаартай “3. Хүрмэн блокны цехийн ажилчдын нэр хариуцах ажлыг 1 дүгээр хавсралтад заасан ёсоор баталсугай...” гэх бичилттэй “Хүрмэн блокын цехийн зохион байгуулалтын тухай” тушаалын хуулбар болон “15. Г.Гунаабазар, цахилгаанчин, зэрэг: 4, одоо ямар ажил хийж байгаа: цахилгаанчин” гэх бичилттэй 1 дүгээр хавсралтын хуулбар,

1987 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №25 дугаартай “1. 13 ажилчдын 1987 оны ээлжийн амралтыг нэгдүгээр хавсралтад заасан ёсоор олгосугай...” гэх бичилттэй “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар болон “5. Галайрад Гунаабазар, полигон, ажил мэргэжил: ээлжийн цахилгаанчин, үндсэн амралт ажлын бүгд хоног: 22, жинхэнэ амрах ажлын хоног 22, амралт эхлэх 6-1” гэх бичилттэй 1 дүгээр тушаалын хавсралтын хуулбар,

Гэрч Л.Сонинбадрахын “ ... Г.Гунгаабазар  1982-1987 онуудад Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын материал үйлдвэрийн полигон цехэд цахилгаан гагнуурчинаар  ажиллаж байсан.  Би 1963 оноос 1990 он хүртэл Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт хөдөлмөрийн техникч, нарядчик тооцооны ажилтнаар 27 жил тасратгүй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт орсон. Миний санахыг түүнийг Г.Гунаабазар, Гунаа гэж дууддаг байсан. Мөн цалин хөлсний цэсэнд Гунаабазар гэж бичигддэг байсныг сайн санаж байна. Харин би түүнийг Гунгаабазар гэдэг нэртэй байсныг мэдэхгүй. Мөн овгийн эхний үсгийг “Г” гэж мэдэхээс яг хэн гэдэг нэрээр овоглож байсныг  бас мэдэхгүй ...” гэх мэдүүлэг,

Гэрч Х.Энэбишийн “...  1987 онд Г.Гунгаабазар нь Эг-Үүрийн сангийн аж ахуйн авто гражид цахилгаан техникчээр,  эхнэр Уранчимэг нь Худалдаа бэлтгэл ангийн нягтлан бодогчоор тус тус ажиллахаар очиж аймгийн төвөөс байсан.  Тэгээд Г.Гунгаабазар нь тэндээ өмч хувьчлал явагдаж тарах хүртэл нь буюу 1992 оны 10 дугаар сарыг дуустал ажилласан.  Би 1974 оноос 1992 оны 10 сарыг дуустал Эг-Үүрийн сангийн аж ахуйд тракторч-комбайнчаар  18 жил тасралтгүй ажилласан. Манай Эг-Үүрийн сангийн аж ахуйд түүнийг ажиллаж байхад нь “Г.Гунаабазар” гэж дууддагаас биш “Гунгаабазар” гэдэг байсныг би сая мэдлээ. Харин би түүнийг овгийг бол мэдэхгүй, “Г.Гунаабазар” л  гэж дууддаг, цалин хөлсний баримтад бичигддэг байсан ...” гэх мэдүүлэг  зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо.

Мөн Г.Гунгаабазар нь шүүх хуралдаанд  ... Шинэ иргэний үнэмлэх хэвлэгдэж ирэхэд иргэний бүртгэлийн байгууллагаас миний нэрийг Гунгаабазар гээд бичээд иргэний үнэмлэх олгосон байсан. Үүнийг засуулж чадалгүй явсаар үүнээс хойших миний бүх бичиг баримт жолооны үнэмлэхнээс авахуулаад бүгдэд нь Гунгаабазар нэртэй болсон юм. Тийм болохоор одоо Гунгаабазар гэдэг нэрийг өөрчлүүлэх гэхээр их төвөгтэй болоод байгаа юм ... гэх тайлбар гаргасан.

Иймд Г.Гунгаабазарт  Хөвсгөл аймгийн ариун цэвэр халдвар судлалын станцаас 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон “Галаарадий Гунаабазар” гэх  хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь “Галайравдан овогтой Гунгаабазар” мөн болохыг тогтоож, түүний Хөвсгөл аймгийн ариун цэвэр халдвар судлалын станцад 1981 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл устгагчаар,  Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторын полигон цехэд 1982 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тоног төхөөрөмжийн цахилгаанчин,  Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйд 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд цахилгаанчнаар ажиллаж байсан байдлыг тогтоов.

Г.Гунгаабазарын ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн даргын 1992 оны тушаал, ариун цэвэр халдвар судлалын станцын даргын тушаал шилжиж ирээгүй бөгөөд Барилга угсралтын конторын 1982, 1986 оны тушаал шүүж үзэхэд Г.Гунаабазарыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх бичилттэй 10/185 тоот тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Хөвсгөл аймгийн ариун цэвэр халдвар судлалын станцаас 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон “Галаарадий Гунаабазар” гэх  хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь “Галайравдан овогтой Гунгаабазар /рф57061879/” мөн болохыг тогтоосугай.

 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хотгойд овогт Галайравдангийн Гунгаабазарын Хөвсгөл аймгийн ариун цэвэр халдвар судлалын станцад 1981 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл устгагчаар,  Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторын полигон цехэд 1982 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тоног төхөөрөмжийн цахилгаанчин,  Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйд 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд цахилгаанчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.МӨНХТУЯА