Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2017/ШЦТ/291

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Г.Буяннэмэх, ¨.Цогтзандан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

 

Улсын яллагч С.Энхтуул,

 

Шүүгдэгч Б., түүний өмгөөлөгч А.Очбадрал,

 

Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж,

 

Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Л.Батаа,

 

Шүүгдэгч О.Лх, түүний өмгөөлөгч Б.Алтанцэцэг,

 

Шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

 

Шүүгдэгч Х.Б, А., тэдгээрийн өмгөөлөгч А.Гантуяа,

 

Шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч С.Тунгалаг,

 

Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Б.Э,

 

Шүүгдэгч Б.Н, А.Л, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Ц нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт Б Т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон Х овогт Б Н-Э, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт Д Д, Хиагт Б овогт А Б, Б овогт Х Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-

 

  • заасан гэмт хэрэгт холбогдсон  овогт А М, О Л, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон Н Э, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон Б С, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон Б Н, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-

 

  • заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигин овогт Алтанцэцэгийн Лхагва-Эрдэнэ нарт холбогдох 201626021395 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол улсын иргэн, 1993 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Хасбаатарын гудамж 21 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 923 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 2 жил

 

6 сарын хорих ял оногдуулж, 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 29 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон, хэрэг хариуцах чадвартай, Д Т (РД:У),

 

2.Монгол улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн нарын хамт амьдардаг, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 29-206 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д Д (РД:У),

 

3.Монгол улсын иргэн, 1997 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол-Солонгосын Политехник коллежид 1 дүгээр курсын оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол 33 дугаар байрны 99 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О Л (РД:),

 

4.Монгол улсын иргэн, 1993 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, “Есүтэй гоёл” ХХК-д дархан ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард аюуш 25-3 дугаар гудамж 128 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, А М (РД:У),

 

5.Монгол улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол-Солонгосын Политехник коллежид 1 дүгээр курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байр, 99 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хиагт боржигон овогт Алтанчимэгийн Болдбаатар (РД:У1),

 

6.Монгол улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Орхон суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 1-9 тоотод оршин суух хаягтай боловч одоо Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 10 дугаар байрны 5 дугаар орцны подволд түр оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х Б, (РД:Ф),

 

7.Монгол улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, хойд эцэг, эх, хүүхэд, дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 2-7 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б Н (РД:У),

 

8.Монгол улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35-22 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н Э (РД:У),

 

9.Монгол улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, ЗБУ-н 11-25 тоотод оршин суух, 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 243 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Б С (РД:У),

 

10.Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын механикч мэргэжилтэй, “Элит бүлэг” ХХК-ийн скай авто засварын газар засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 2Д-58 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б Н (РД:У),

 

11.Монгол улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Төв аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Жи Эм Жи” бааранд зохион байгуулагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эгч, хүргэн ах, дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 10-24 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Алтанцэцэгийн Лхагва-Эрдэнэ, (РД:),

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Б.Тэлмэн, Д.Даваахүү, О.Лхагвадорж, А.Мягмарсүрэн, А.Болдбаатар, Х.Буян-Эрдэнэ, Б.Номин-Эрдэнэ, Н.Эрдэнэзаяа нар нь бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг вьетнам засварын газарт БНСВУ-ын иргэн Пан Мин /PHAM MINH/-ийг зодож, гар утас, модем, цэнэглэгч зэрэг эд зүйлийг нь дээрэмдэн авч бусдад 560.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Б.Тэлмэн нь ялтай байхдаа давтан үйлдлээр, Яллагдагч Б.Тэлмэн, Д.Даваахүү, О.Лхагвадорж, А.Мягмарсүрэн, А.Болдбаатар, Х.Буян-Эрдэнэ, Б.Номин-Эрдэнэ, Н.Эрдэнэзаяа нар нь бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг вьетнам засварын газарт БНСВУ-ын иргэн Пан Мин /PHAM MINH/-ийг зодож, гар утас, модем, цэнэглэгч зэрэг эд зүйлийг нь дээрэмдэн авч бусдад 560.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Б.Тэлмэн нь ялтай байхдаа давтан үйлдлээр, отвёрк хэрэглэж 2015 оны 10 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Марко поло” зочид буудлын гадна талын зогсоол дээр байсан иргэн Ч.Алтанзаяагийн эзэмшлийн 25-02 УБК улсын дугаартай Лексус-570 маркийн автомашины баруун хойд талын хаалганы цонхыг хагалж, дотроос нь 750.000 төгрөгийн үнэтэй “Сайга” маркийн ангийн буу, 10 ширхэг сумны хамт хулгайлж, бусдад нийт 3.191.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

 

Б.Тэлмэн, Б.Номин-Эрдэнэ, Н.Эрдэнэзаяа нар нь 2016 оны 4 дүгээр сарын эхэн үеэс 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх 20 орчим хоногийн хугацаанд нэр бүхий сайтуудад “19 настай хөөрхөн охин байна яаралтай санхүү авна” 85557484, “17-той охин байна. Санхүү авна” 85557040 гэсэн зар тавьж, насанд хүрээгүй У.Номин-Эрдэнийг дуудлагаар бусдад биеэ үнэлэхэд зуучилсан, тээврийн хэрэгслээр үйлчилсэн,

 

Б.Сүхбаатар, Б.Нямдугар, А.Лхагва-Эрдэнэ нар нь бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-1171Б тоот хашаанаас иргэн Н.Энхбаярын эзэмшлийн 65-38 УНД улсын дугаартай “Тоёото спасио” маркийн автомашины урд бупер, их гэрэл зэргийг хулгайлан авч бусдад

 

385.000 төгрөгийн буюу бага бус хэмжээниий хохирол учруулсан гэмт хэргийг тус тус холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

 

Нэг.Шүүгдэгч Б.Тэлмэн, Д.Даваахүү, О.Лхагвадорж, А.Мягмарсүрэн,

 

А.Болдбаатар, Х.Буян-Эрдэнэ, Б.Номин-Эрдэнэ, Н.Эрдэнэзаяа нар нь бүлэглэн 2016

 

оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт

 

үйл ажиллагаа явуулдаг вьетнам засварын газарт БНСВУ-ын иргэн Пан Мин /PHAM

 

MINH/-ийг зодож, гар утас, модем, цэнэглэгч зэрэг эд зүйлийг нь дээрэмдэн авч бусдад

 

560.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Нэг. Шүүгдэгч Б.Тэлмэн нь ялтай байхдаа давтан үйлдлээр Д.Даваахүү,

 

О.Лхагвадорж, А.Мягмарсүрэн, А.Болдбаатар, Х.Буян-Эрдэнэ, Б.Номин-Эрдэнэ,

 

Н.Эрдэнэзаяа нартай нь бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй

 

дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг вьетнам засварын

 

газарт БНСВУ-ын иргэн Пан Мин /PHAM MINH/-ийг зодож, гар утас, модем, цэнэглэгч

 

зэрэг эд зүйлийг нь дээрэмдэн авч бусдад 560.000 төгрөгийн хохирол учруулсан тус тус

 

гэмт хэрэг үйлдсэн болох нь

 

Шүүх хуралдаан дээр шүүгдэгч Б.Тэлмэнгийн “…Эрүүгийн хуулийн 147.2 дах хэсэгт зааснаар Лхагвадорж, Даваахүү нарыг хорихдоо Чингэлтэй дүүргийн эрүүгийн төлөөлөгч Батдорж гэх хүн ингэж мэдүүлэг өгчих тэгвэл Тэлмэн баригдсаны дараа та хоёрыг батлан даалтад гаргана гэж хэлж хорьсон байсан. Намайг цагдан хорионд ороход энэ хоёр надад хэлсэн.” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн “…2016.4.10-ны өдөр Номин-Эрдэнэ, Эрдэнэзаяа, Мягмарсүрэн, Лхагвадорж, Болдбаатар, Буян-Эрдэнэ, Даваахүү бид 8 бичилд кармаа өрөө хөлсөлдөг

 

Болдбаатарын найз Тамирын гэрт байж байгаад Номин-Эрдэнэ “би уулздаг вьетнамтайгаа 32-т очиж уулзаадхъя, уулзчихаад ярья” гэхээр нь Лхагвадорж, Мягмарсүрэн, Эрдэнэзаяа бид 5 гараад Номин-Эрдэнийг 32 дээр вьетнам засварын газрын үүдэнд үлдээчихээд буцаад хороолол ороод Болдбаатар, Буян-Эрдэнэ, Даваахүү 3-тай уулзах гээд явж байтал Номин-Эрдэнэ 88333689 дугаараас Эрдэнэзаяагийн 88557040 дугаар луу залгаад “энэ намайг зодоод байна” гэж хэлсэн.” Тэгээд Болдбаатар, Буян-Эрдэнэ, Даваахүү 3-ыг аваад 32-т очоод хаалгыг нь нүдсэн чинь онгойлгохгүй байсан. Дотор нь Номин-Эрдэнэ орилоод уйлаад байсан. Яг хойно нь 2 давхар байшинтай монгол засварын газар байхаар нь Мягмарсүрэн бид 2 эзэн нь байдаг байж магадгүй гэж бодоод очиж уулзаад “энэ танай засварын газар мөн үү” гэж асуутал “яасан юм бэ?” гэхээр нь “дотор нь нэг монгол охиныг зодоод байна одоо яах вэ?” гэтэл “хаалга цонхыг нь эвдээд орчихгүй юу?” гэж хэлээд нөгөө ахтай хамт гарсан. Тэр ах хараад зогсож байсан. Тэгтэл Лхагвадорж энд хананд зай гарчихлаа гээд тэрүүгээр нь Болдбаатарыг оруулсан, араас нь Буян-Эрдэнэ, Даваахүү, Лхагвадорж нар орцгоосон. Би тэрүүгээр нь багтахгүй байсан учраас хаалгыг нь онгойлго гээд Болдбаатар нилээн удаж байж хаалга онгойлгож өгсөн. Би тэд нарыг орохоос нь өмнө вьетнамыг зодож болохгүй шүү гэж уг нь хэлсэн боловч намайг ороход Лхагвадорж вьетнамын мөрнөөс нь барьчихсан зогсож байсан. Тухайн үед вьетнамын хамарнаас нь цус гарчихсан байдалтай байсан. Номин-Эрдэнийн нүүр ам нь минчийтлээ улайчихсан уйлчихсан зогсож байсан. Би вьетнам дээр очоод “чи яагаад монгол хүн зодож байгаа юм бэ?” гэж хэлээд мөрнөөс нь бариад автал уучлаарай, уучлаарай гэж хэлээд миний гарнаас мултраад зугтаачихсан. Араас нь хөөх гэж байгаад больчихсон. Тэгээд л машиндаа суугаад хөдлөөд явж байхад Болдбаатар “би засварын газар луу түрүүлээд орсон чинь вьетнам том төмөр барьчихсан зогсож байхаар нь хажуу талд нэг юман дээр хоол хийдэг бололтой хутга байхаар нь айлгах санаатай хутгыг нь аваад дөхөж очсон гэж хэлсэн.” Би “чи хүн хутгалчихаагүй биздээ” гэж асуутал үгүй гэж хэлсэн. Тэгээд явж байтал машины арын суудлын гол хэсгээс нэг утас дуугараад би аваад утасных нь дотор талыг нь үзсэн чинь нөгөө вьетнамын утас байсан. Би энэ хаанаас гараад ирэв гэж асуутал бүгдээрээ мэдэхгүй байна гээд байсан. Миний бодлоор Номин-Эрдэнэ л авсан гэж бодож байна. …Маргааш утсыг нь модны 2-т ойролцоо байдаг ломбарданд Лхагвадоржийн нэр дээр 40.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Номин-Эрдэнэ нь дуудлагаар биеэ үнэлдэг юмаа. Тэгээд тэр өдөр 32-т байдаг вьетнамд биеэ үнэлчихээд болохоороо дуудъя гэж хэлээд хүргүүлсэн боловч найз Эрдэнэзаяа руугаа нөгөө вьетнам чинь намайг зодоод байна гэж ярьсанаас болж буцаад вьетнам засварын газарт очсон.” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Д.Даваахүүгийн “…Дээрмийн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн өдөр дээрмийн хэрэг хийж байна гэж бодоогүй. Номин-Эрдэнэ дотор орилоод байхаар нь аврахаар орсон” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “…2016.4.11-ний 23 цагийн үед Болдбаатар /Бондоохой гэж дууддаг/ бид 2 хорооллын 33-р байрны шийдэн дээр тоглож байтал Болдбаатар гэр лүүгээ харих мөнгөгүй болчихлоо 2-лаа хамт Тамираагийнд очоод ханьтай хоночихооч гэхээр нь Тамираагийн эмээгийн гэр болох 14-р байранд очиж Тамираагаас хөлсөлдөг байр болох бичилийн 2-

 

12 тоот байрных нь түлхүүрийг аваад хөлсөлдөг өрөөнд нь ороод байж байтал

 

Болдбаатар “би Тэлмэн ахыг хүрээд ир гээд дуудчихлаа” гэж хэлэхээр нь би “яах гэж

 

дуудаж байгаа юм бэ?” гэтэл “зүгээр дуудчихлаа” гэж хэлсэн. Би 00-ын өрөөнөөс гарч

 

иртэл Тэлмэн ах, Мийгаа ах /Мягмарсүрэн/, Буян-Эрдэнэ /Буяа гэж дууддаг/,

 

Лхагвадорж бас 2 танихгүй охин ороод ирсэн. Ойролцоогоор 10-20 минутын дараа

 

Тэлмэн ах, Мягмарсүрэн ах, Лхагвадорж 3 нөгөө танихгүй 2 охиныг хүргэж өгчихөөд

 

ирье гэж хэлээд гараад явсан юм. Болдбаатар, Буян-Эрдэнэ бид 3 тамхи авчихаад

 

“Sea” нэртэй баарны гадаа зогсож байхад Болдбаатар луу Лхагвадорж залгаад яриад

 

байсан. Удалгүй Тэлмэн ахын машинтай Тэлмэн ах, Мягмарсүрэн ах, Лхагвадорж, шар

 

үстэй охины хамт ирээд Тэлмэн ах машинд суучих гэхээр нь машинд нь орж суугаад би

 

“хаачих гэж байгаа юм бэ?” гэж асуутал “энэ охины найзыг нь нэг хүн зодоод байгаа

 

юмаа. Тэгэхээр бүгдээрээ очъё” гэж хэлээд 32-ын тойргийн ойролцоо байдаг вьетнам

 

засварын газрын үүдэнд нь машинаа зогсоогоод Тэлмэн ах, Болдбаатар 2 машинаасаа

 

буугаад засварын газрын үүдэнд очоод хаалгыг нь тогштол нэг эмэгтэй хүн болиочээ

 

гээд орилоод байсан. Би машин дотроос “юу болоод байгаа юм бэ?” гэж асуутал

 

Болдбаатар “зодуулаад байгаа юм шиг байна” гэж хэлэхээр нь машинд байсан хүмүүс

 

бүгдээрээ бууж очоод хаалгыг нь тогштол засварын газар дотор нэг эмэгтэй болиочээ

 

гээд л орилоод байсан. Тэр үед урд талынх нь угаалгын газрын нэг ах хүрч ирээд

 

“наана чинь юу болоод байгаа юм бэ?” наад тодор чинь зодуулаад байгаа юм биш үү

 

“энэ хойгуураа орчихдог шдээ тэрүүгээр нь орчихооч” дээшээ сөхөж өгсөн. Тэгтэл

 

Тэлмэн ах Болдбаатарт хандаад “ахын дүү жижигхэн биетэй юм чинь энэ зайгаар ороод

 

хаалгыг нь онгойлгоодох” гэж хэлсэн чинь “юмыг яаж мэдэх вэ миний дүү араас нь бас

 

орчих” гэхээр нь би бас араас нь орсон. Намайг засварын газрын ханыг сөхөөд ороход

 

нэг эрэгтэй вьетнам байсан. Тэр вьетнамыг Болдбаатар, Буян-Эрдэнэ 2 зодсон

 

бололтой хацар нь хавдчихсан приус маркийн машины хамарных нь урд талд зогсож

 

байсан. Намхан нуруутай эмэгтэй нь хаалганы хажуу талын өрөөний үүдэнд зогсож

 

байсан. Би айлгах гээд гараа далайсан боловч биед нь бол гар хүрээгүй. Тэгээд миний

 

араас Лхагвадорж орж ирсэн. Би Лхагвадоржийг ямар үйлдэл хийж байгааг хараагүй.

 

Болдбаатар хаалга онгойлгох гээд оролдоод байсан. Би ойролцоо зогсож байсан.

 

Хаалга онгойгоод Тэлмэн ах, Мягмарсүрэн ах 2 орж ирж байгаа харагдсан. Тэлмэн ах

 

вьетнамтай юм яриад байх шиг байсан. Тэгээд бөөнөөрөө гараад Тэлмэн ахын машинд

 

суугаад Тамираагийн хөлсөлдөг байр луу нь явж байхад нэг утас дуугарсан. Тэгэнгүүт

 

Лхагвадорж, намхан нуруутай хэлээ хазаж ярьдаг охин 2-ын дундаас нэг утас гараад

 

ирсэн. Тамираагийн үүдэнд очоод Лхагвадорж бид 2 буугаад Тамираагийнд ороод

 

унтсан. Нөгөө хэд бөөнөөрөө явчихсан. Харин үүрээр Заяа /шар үстэй/, Тэлмэн ах,

 

Мягмарсүрэн ах, Болдбаатар нар орж ирээд унтчихсан байсан. Би өглөө босоод гэртээ

 

харьчихсан. Хоригдох гээд явж байхдаа Лхагвадорж вьетнамын гар утсыг ломбарданд

 

тавьчихсан байгаа гэж хэлсэн. Тэрнээс хойш буюу 2016.4.26-ны өдөр хүртэл

 

Лхагвадоржтой таарснаас бусдуудтай нь ерөөсөө тааралдаагүй.” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч О.Лхагвадоржийн “…Дээрмийн хэргийн зүйл ангийн хүлээн зөвшөөрөхгүй байна. Номин-Эрдэнийг аврах гэж орсон” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн “…2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Бичилд байдаг

 

Тамир гэдэг найзындаа найз Даваахүү, Болдбаатар, Буян-Эрдэнэ нарын хамт байж байхад миний өөрийн барьж байсан 99940637 дугаар луу Тэлмэн ах өөрийнхөө дугаараас залгаад ганцаараа гараад ир гэхээр нь би ганцаараа гараад очтол Тэлмэн ах Мягмардорж /Мийгаа ах/, Эрдэнэзаяа, Номин-Эрдэнэ 4 хамт явж байсан. Тэлмэн ах "32 CLUB-ийн замын эсрэг талд байдаг вьетнам засварын газар луу Номин-Эрдэнийг оруулна тэгэхээр 10-аад минутын дараа чи очоод хаалгыг нь тогшоод л болоо" гэхээр нь би зөвшөөрөөд бичлээс 32-ын тойргийн тэр хавь руу явсан. Тэгээд Номин- Эрдэнийг оруулчихаад би 10-аад минутын дараа гарашны хаалгыг тогшсон чинь хаалгаа онгойлгохгүй байхаар нь би Тэлмэн ах дээр очоод хаалгаа ерөөсөө онгойлгохгүй байна гэж хэлсэн чинь Тэлмэн ах Номин-Эрдэнийн утас руу залгадаа гэтэл тэнд байсан хүмүүст нэгж байгаагүй би Номин-Эрдэнийн утас руу хаалгаа онгойлго гээд мессэж бичсэн чинь хаалгаа онгойлгохгүй байсан. Тэгэхээр нь бичил рүү явж Буян-Эрдэнэ, Болдбаатар, Даваахүү 3-ыг аваад буцаад 32 луу яваад гарашийн үүдэнд очоод Буян-Эрдэнэ, Болдбаатар, Даваахүү бид 4 гарашийн хаалгыг нүдсэн боловч онгойлгохгүй байхаар нь хойд талд нь жижигхэн цонх байхаар нь би Болдбаатарыг өргөөд цонхоор нь харуулах гэтэл харанхуй байгаа учраас юу ч харагдахгүй байна гэхээр нь хаалга руу нь буцаад явтал Номин-Эрдэнэ яаяа ёоёо, чи намайг зоддог хэн бэ? Гээд орилоод байсан өөдөөс нь нөгөө вьетнам нь орилоод байсан, хаалгыг нь онгойлгох гээд чадахгүй байхаар нь Тэлмэн ах дээр очиж хэлтэл Тэлмэн ах Мийгаа ах 2 бууж ирсэн, би гарашийг нь тойроод явж байтал хойд талын хана нь цөмөрчихсөн байхаар нь тэрийг нь дээш нь сөхөөд эхлээд Болдбаатар, Буян-Эрдэнэ, Даваахүү 3 орсон, дотор вьетнам нь орилоод байсан манай хэд “чи монгол охин зоддог хэн бэ? Суу” гээд байгаа нь сонсогдсон, Тэлмэн ах, Мийгаа ах 2 хаалгаа онгойлгоочээ пизда нараа гээд орилоод байсан боловч хаалга нь дотор талаасаа онгойхгүй байсан, би Тэлмэн ахаар цөмөрчихсөн ханыг нь сөхүүлээд дотогш ороход вьетнамын нүүр нь аймаар цус болчихсон доошоо явган суучихсан байхаар нь би нэг удаа бөгс рүү нь өшиглөсөн. Тэр үед Болдбаатар хаалгыг нь онгойлгоод Тэлмэн, Мийгаа ах, Эрдэнэзаяа 3 орж ирсэн. Тэгээд Болдбаатар хутгаар бүх камеруудыг нь тасалсан, Тэлмэн ах машины доор байсан гар утсыг нь аваад кармаандаа хийсэн, мөн компьютерийн дэлгэц, камерыг нь аваад дэлгэцийг нь машиндаа хийгээд камерыг нь тэр хавьд хаячихсан. Тэгээд вьетнамыг аваад бөөнөөрөө гарсан чинь вьетнам нь дээшээ гудамж руу зугтахаар нь Тэлмэн ах хөөсөн боловч гүйцээгүй тул машиндаа ирж суугаад явцгаасан. Маргааш нь билүү нөгөөдөр нь билүү Тэлмэн ах бичиг баримтгүй явж байна агаагийн дүү бичиг баримт байгаа бол тавьчих гэж хэлэхээр нь вьетнамаас авсан гар утсыг модны 2-ын Монген цогцолбор сургуулийн дээр байдаг ломбарданд 7 хоногийн хугацаатай 40,000 төгрөгөнд тавиад бичиг мөнгө 2-ыг нь Тэлмэн ахад өгсөн. ...Уг нь Номин-Эрдэнийг вьетнам засварын газар луу оруулсаны дараа араас нь дагаж ороод тэр өдрийн орлого, утас, биед нь байгаа бүх зүйлийг нь дээрэмдье гэж ярилцсан юм байна лээ, надаар зүгээр хаалга тогшуулахгүй гэдгийг гадарлаж байсан, нэг юм болох гээд байна даа гэдгийг ч мэдэх байсан тэгэхдээ ийм аймаар зүйл бодчихсон байсан гэж бодоогүй. Би ернхийдөө Тэлмэн ахын өөдөөс тайлбар хийгээд байж чаддаггүй юмаа” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч А.Мягмарсүрэнгийн “…Хэлэх зүйл байхгүй. Номин–Эрдэнийн засварын

 

газар авах гэж орсон гэв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх мэдүүлэг,

 

мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн “…2016.4.10-ны өдөр Номин-Эрдэнэ, Эрдэнэзаяа,

 

Тэлмэн, Лхагвадорж, Болдбаатар, Буяа, Даваахүү бид 8 бичилд кармаа өрөө хөлсөлдөг

 

Лхагвадоржийн найзынд нь байж байгаад бөөнөөрөө хамт гараад Даваахүү,

 

Болдбаатар, Буяа 3 байр орно гээд явсан. Бид 5 бааранд орох гэтэл мөнгө байхгүй

 

барьцаанд тавих утас байхгүй байсан учраас таръя гээд байж байтал Номин-Эрдэнэ 32

 

орж хүнтэй уулзаад мөнгө асууя гээд Тэлмэнгийн машинд суугаад 32-т байрлах нэг

 

вьетнам засварын үүдэнд очоод Номин-Эрдэнэ ганцаараа буугаад засварын газар луу

 

нь орсон. Бид нар машинтайгаа замын урд хүлээж байтал хэсэг хугацааны дараа гэрэл

 

нь унтарчихсан. 10-аад минутын дараа гарч ирэхгүй гэрэл нь унтарчихаар нь

 

Лхагвадоржийг очоод чагнаад ир гээд явуулсан чинь үүдэн дээр нь очиж чагначихаад

 

буцаж ирээд “дотор нь олон хүн яриад байна шдээ” гэж хэлэхээр нь Лхагвадорж бид 2

 

очоод хаалгыг нь татаж үзтэл түгжээтэй байсан. Хаалгыг нь нүдээд Номио гээд дуудсан

 

боловч ямар ч хүн байхгүй байгаа юм шиг юу ч дуугарахгүй байсан. Тэгэхээр нь буцаад

 

машин дээрээ очоод бичил орж Болдбаатар, Даваахүү, Буяа 3-ыг аваад буцаад

 

вьетнам засварын газар ирээд ахиад Лхагвадоржийг явуулсан чинь дотор нөгөө 2 чинь

 

секс хийгээд байна гэж хэлсэн. Лхагвадорж машин дээр ирээд “Номио дотор аймаар

 

зодуулаад байна шдээ” гэж хэлэхээр нь бүгдээрээ машинаасаа буугаад Тэлмэн бид 2

 

хойно нь байрлах машин засварын газарт очтол нэг ах байсан. Тэр ахад “энэ засварын

 

газарт хүн зодоод байна яах вэ?” гэтэл “тэр хүүхдээ гаргаж аваачээ” гэж хэлэхээр нь

 

“яаж онгойлгох вэ? Бид нар өөрсдөө онгойлгочих уу?” гэж асуутал тэгээчээ гэж хэлэхээр

 

нь Тэлмэн бид 2 гүйж очоод хаалгыг нь нүдээд өшиглөсөн чинь онгойлгохгүй байсан.

 

Тэгтэл Лхагвадорж, Даваахүү 4 орчихсон байсан. Болдбаатар гражны хаалга онгойлгож

 

өгөөд Тэлмэн, Эрдэнэзаяа бид 3 хаалгаар орсон чинь би хэнийг нь санахгүй байна нэг

 

нь вьетнамын мөрнөөс нь барьчихсан байсан чинь Тэлмэн очиж салгаад вьетнамыг

 

түрээд 2-3 алхам хойшлуулсан. Тэр үед вьетнамын нүүр нь халцарчихсан харагдаж

 

байна. Би Эрдэнэзаяатай хамт машинд сууж байхад вьетнам гражнаасаа гараад

 

ертөнцийн зүгээр баруун тийшээ буюу үүдээр гараад чигээрээ гүйсэн чинь Лхагвадорж

 

араас нь хөөгөөд тэр 2-ын араас нь Тэлмэн гүйж байхаар нь би “Лхагваа хаяачээ” гэж

 

хэлтэл хөөхөө болиод машиндаа бүгдээрээ цугларсан. Тухай үед шөнө байсан боловч

 

замын урд талын засвар билүү угаалгын газар билүү үүдэнд нь нилээн олон хүмүүс

 

хараад зогсож байсан. Тэр хүмүүс бид нарт юу ч хэлээгүй. Бид нар одоо яах вэ гэж

 

хоорондоо ярилцаж байгаад Номиог оруулаад зодсон. Мөн монгол засварын газар

 

ажиллуулдаг ахтай уулзаад орсон юм чинь гайгүй биз гэж бодоод машиндаа бүгдээрээ

 

суугаад хөдлөөд явж байтал нэг утас дуугарсан. Тэгтэл хойд суудал дээр нэг утас

 

дуугараад Тэлмэн аваад ир гэж хэлээд үзтэл ОРРА гэсэн бичигтэй мэдрэгчтэй байхаар

 

нь үзтэл вьетнамын утас байсан. Тэр шөнөө бичилд хоночихоод маргааш нь өлсөөд

 

байхаар нь модны 2-ын тэр хавьд байдаг ломбарданд 40.000 төгрөгөнд барьцаанд

 

тавиад хоол авч идээд л дуусчихсан” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч А.Болдбаатарын “…: Хийсэн зүйлдээ гэмшиж байна. Дээрмийн гэмт хэрэг үйлдээгүй” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад насанд хүрээгүй байхдаа сэжигтнээр

 

өгсөн “…Лхагвадорж хойд талын ханыг ухаж байгаад онгойлгосон чинь Тэлмэн ах надад “ахын дүү жижигхэн биетэйгээрээ ийшээ ороод хаалгыг нь нээчих, дотор нь нэг л вьетнам байгаа гэж хэлэхээр нь би дотогшоо ортол вьетнам нь гартаа том төмөр барьчихсан тэрүүгээрээ намайг цохих гээд байхаар нь би сандарсандаа болоод гадуураа төмөртэй цагаан өнгийн усны саван дээр нь байсан хутгыг авсан, вьетнам нь намайг цохих гээд байхаар нь би хутганыхаа ишээр внетнамын цээж, нүүр лүү нь нэг нэг удаа цохьсон. Миний араас Буян-Эрдэнэ орж ирээд вьетнамын нүүр лүү нь нэг удаа гараараа цохьсон, бид 2 хаалгыг нь нээх гээд оролдож байтал Лхагвадорж хойд ханаар орж ирээд вьетнамын цээж рүү нь хэд хэдэн удаа цохьсон, хөл рүү нь өшиглөөд байсан. Тэгээд байж байтал Даваахүү орж ирсэн. Буян-Эрдэнэ бид 2 хаалгыг нь нээх гээд оролдож байсан учраас Даваахүүг вьетнамыг цохьсон үгүйг нь хараагүй. Хаалгыг нь онгойлгоод өгтөл Тэлмэн ах, Мягмарсүрэн ах, Эрдэнэзаяа 3 орж ирээд вьетнамыг Тэлмэн ах алгадаад хаалга руу дагуулаад явсан. Тэгсэнээ Тэлмэн ах Номин-Эрдэнэ 2 камерыг нь салгаад авчих гэхээр нь нөгөө барьчихсан байсан хутгаараа 1 камерынх нь утсыг тасдаад камерыг нь Номин-Эрдэнэд авч өгсөн. Тэгээд бүгдээрээ засварын газраас гарсан чинь вьетнамыг зугтаагаад явчихсан гэж Тэлмэн хэлсэн, бид нар бүгдээрээ машинд нь суугаад явж байхдаа Номин-Эрдэнэ утсыг нь хэн авсан юм бэ гэж асуутал бүгдээрээ аваагүй гээд байсан боловч утас нь машины арын суудал дээр дуугарсан чинь Тэлмэн ах утсыг нь аваад ир гээд авчихсан. Буян-Эрдэнэ бид 2 “дараа нь иймээ тиймээ юм болчихвол яах юм бэ?" гэж асуутал Номин-Эрдэнэ “нээх сүртэй юм бишээ би арыг нь даачихна” гээд байсан. ...Маргааш нь буюу 2016.04.11-нии өдөр модны 2-ын тэр хавьд байдаг ломбарданд Лхагвадоржийн нэр дээр вьетнамын гар утсыг 40.000 төгрөгний барьцаанд тавиад хоол аваад идчихсэн. Номин-Эрдэнийг ирэхээр нь “нөгөө вьетнам чинь бөөн юм болж байгаа байхдаа” гэтэл “зүгээрээ яах ч үгүй мартаач” гээд байсан” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Х.Буян-Эрдэнийн “…Хүлээн зөвшөөрөхгүй байна. Даваахүү, Болдбаатар бид гуравыг хороололд байхад дуудаж 32-ын тойрогийн тэнд засварын газар очсон. Номин-Эрдэнэ гэх эмэгтэй зодож цохиод байна гэж хэлсэн. Бид нар аврах зорилготой ирсэн” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад насанд хүрээгүй байхдаа сэжигтнээр өгсөн “…Тэлмэн ах Болдбаатарыг чи жижигхэн юм чинь орчих гээд оруулсаны дараа нь нүхийг нь арай том болгоод Тэлмэн, Мягмарсүрэн 2 “чи одоо багтана ороод үүдийг нь онгойлгоодох” гэж хэлэхээр нь би тэр нүхээр нь орсон чинь Болдбаатар хутга барьчихсан ишээр нь вьетнамын нүүр лүү нь цохиод байсан, би ороод гараараа толгой руу нь нэг удаа цохьсон, тэр үед Номин-Эрдэнэ яг үүднийх нь ойролцоо зогсож байснаа машин доор утас нь байгаа гэж хэлэхээр нь би утсыг нь машин доороос аваад кармаандаа хийчихсэн. Тэгээд байж байтал миний араас Даваахүү орж ирээд толгой руу нь алгадаад байсан, тэрний араас Лхагвадорж орж ирээд вьетнамыг буланд шахаж байгаад элэгдээд, цээж рүү нь цохиод байсан Болдбаатар засварын газар дотор байсан камерын утсыг хутгаар зүсээд камерыг нь авсаны дараа Болдбаатар бид 2 хаалгыг онгойлгох гэтэл олс, төмөр утсаар цоож, түлхдэг бариулаа ороочихсон байсан. Тэрийг нь бид хутгаар огтлож байгаад онгойлгосон чинь Тэлмэн. Мийгаа, Эрдэнэзаяэ 3 ороод ирэхээр нь би зөрж гараад

 

машинд суучихсан байж байтал вьетнам засварын газраасаа гараад гудамж өгсөөд гүйсэн чинь Лхагвадорж араас нь хөөсөн боловч гүйцээгүй буцаад хүрээд ирсэн, бүгдээрээ машиндаа суугаад вьетнамын зугтаасан гудамжаар ороод хайсан боловч байгаагүй тул буцаад засварын газар луу нь очтол Номин-Эрдэнэ “мөнгөө паарны доор хийчихсэн тэрийг нь аваад гараад ирье” гэж хэлтэл Тэлмэн “одоо Болдбаатар чи хамт орчих” гээд тэр 2-ыг оруулаад хүлээгээд зогссон. Тэр 2 гарч ирэхдээ нэг дэлгэц барьчихсан гарч ирсэн.” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Б.Номин-Эрдэнийн “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед мөнгөгүй болсон байсан. Таксины мөнгө авах гэж очсон. Ороод жоохон маргалдаад миний утсыг булааж авч намайг цохисон. Тэрнээс болж орилж хашгираад эд нарыг дуудсан. Дээрмийн хэрэг биш” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн “…2016 оны 4 сарын 10-ны 22 цагийн үед Эрдэнэзаяа, Мягмарсүрэн, Лхагвадорж, Болдбаатар, Буян-Эрдэнэ, Даваахүү, Тэлмэн бид 8 бичилд байдаг Болдбаатарын найзынд нь байж байтал 23 цаг 30 минутын үед вьетнам засварын газар ажилладаг Мин над руу “ажил тарж байна хүрээд ирээчээ” гэсэн мессэж бичихээр нь яваад очъё гэж хариу биччихээд Тэлмэн, Мягмарсүрэн 2-т “нэг вьетнамыг таньдаг юмаа намайг хүрээд ир гээд байна тэр нэг гайгүй утас барьдаг юмаа тэрийг жаахан айлгаж байгаад утсыг нь авчихъя” гэж хэлсэн чинь тэд нар зөвшөөрөөд Эрдэнэзаяа, Мягмарсүрэн, Лхагвадорж, Болдбаатар, Буян-Эрдэнэ, Даваахүү бүгдээрээ Тэлмэнгийн машинд суугаад 32-ын тойргийн тэр хавьд очсон. Би машинаас ганцаараа буугаад засварын газар луу нь очтол хаалга нь түгжээтэй байхаар нь утас руу нь залгаад “хаалгаа онгойлго” гэж хэлсэн чинь хаалгаа онгойлгочихсон, намайг ороход зүгээр цоожоор нь түгжчихсэн. Мин 2 пиво авчихсан байсан нэгийг нь надад өгөөд нэгийг нь өөрөө уусан. Би тэр үед бие засчихаад гараад иртэл хаалгаа бүдүүн олсоор бэхэлчихсэн байсан. Тэгэхээр нь би Эрдэнэзаяа луу “Мин ганцаараа байна хаалгаа бүүр бэхлээд түгжчихсэн байна гарахын эцэсгүй байна нөгөө хэдийг наашаа явуулчих” гэсэн мессэж бичсэн чинь Тэлмэн, Болдбаатар бас нэг нь ирчихсэн байсныг нь камерт харчихаад сандраад утсаараа залгасан боловч нэгжгүй байсан бололтой ярихгүй байснаа монгол эзэн рүүгээ залгах гээд миний утсыг булаагаад авчихсан. Намайг утсаа авах гэтэл түлхээд байхаар нь би барьцалдаж аваад утсаа авах гэхэд намайг алгадсан. Би эргүүлээд алгадсан, намайг орилсон чинь хойд талын ханаар Болдбаатар хутга барьчихсан орж ирэхэд вьетнам өөрийнхөө утсыг цагаан өнгийн приус маркийн машин доогуур хийчихээд хаалганыхаа тэр хавьд очсон чинь Болдбаатар гүйж ирээд вьетнамыг доош нь суулгаад нүүр лүү нь гараараа цохиод байсан. Тэрний араас Буян-Эрдэнэ, Даваахүү, Лхагвадорж нар орж ирсэн. Орж ирсэн хүн болгон вьетнамыг зодоод байсан. Тэгээд хаалгыг нь нэг нь онгойлгоод Тэлмэн, Мягмарсүрэн, Эрдэнэзаяа орж ирэхэд вьетнам хажуугаар нь зөрөөд гүйсэн. Тэлмэн араас нь хөөсөн боловч гүйцэхгүй юм байна гэж хэлээд буцаад граж руу ороод ирсэн. Би хажууд байсан нэгэнд нь вьетнамын утас цагаан өнгийн приус маркийн машин доогуур байгаа гэж хэлсэн чинь нэг нь авсан. Би яг хэн авсаныг нь санахгүй байна. Би нөгөө өрөөнд нь ороод мөнгө хайсан боловч олдоогүй. Тэр үед Тэлмэн камернуудыг нь ав гэж хэлтэл Болдбаатар барьж явсан хутгаараа камерыг нь таслаж байгаад гражийг нь тоггүй болгочихсон. Би камерын

 

хяналтын дэлгэцийг сууриар нь хугалчихаад аваад гарсан. Тэгээд бүгдээрээ гражаас гараад Тэлмэнгийн машинд суугаад хороолол орох гээд явж байхдаа би утсыг нь хэн авсан юм бэ? гэж асуутал бүгдээрээ би ч аваагүй гээд байсан чинь машин дотор гэнэт утас дуугарсан чинь Лхагвадоржийн бөгсөн доороос гараад ирсэн. Тэгээд хороололд явж байхдаа компьютерийн дэлгэцийг гражны дээр хаячихаад би кино үйлдвэрт байр түрээслэж байгаа Хаш-Эрдэнэ гэдэг дүүгийнх рүүгээ хүргүүлсэн.” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Н.Эрдэнэзаяагийн “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дээрмийн хэрэг биш Номин-Эрдэнийн авах гэж орсон” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн “…2016.4.10-ны өдөр Тэлмэн, Номин-Эрдэнэ, Лхагвадорж, Болдбаатар, Буян-Эрдэнэ, Даваахүү, Мягмарсүрэн бид нар хороололд байрны гадаа байж байгаад Болдбаартар, Буян-Эрдэнэ, Даваахүү 3 хороололд найзтайгаа уулзана гээд үлдсэн. Тэгээд Тэлмэн, Номин-Эрдэнэ, Лхагвадорж, Мягмарсүрэн бид 5 үлдсэн юм. Тэгээд Номин-Эрдэнэ “32-т байдаг нэг вьетнам засвар газар ажилладаг нэг вьетнамтай би өмнө нь уулзаж байсан юм. Тэр вьетнамд нэг гайгүй утас байдаг юм. Тэрийг нь авчихъя. Би эхлээд засварын газар луу нь орно хаалгыг нь онгойлгохоор та нар араас ороод ирээрэй” гэж хэлсэн чинь бүгдээрээ зөвшөөрсөн. Лхагвадорж, Мягмарсүрэн бид 3 засварын газрынх нь буланд буугаад Тэлмэнгийн машинтай Номин-Эрдэнэ тэр 2 вьетнамаас таксины мөнгө авна гээд явсан юм. Тэлмэн эргэж ирээд бид 3-ыг машиндаа суулгаад бид 4 замынх нь цаана зогсож байтал Номин-Эрдэнэ засварын газар луу нь ороод цаг гаруй таг алга болчихсон тул Тэлмэн, Лхагвадоржийг очоод чагнаад ир гээд засварын газар луу нь явуулсан чинь Лхагвадорж эргэж ирээд “Номио дотор орилоод байна” гэж хэлсэн. Тухайн үед ганц утастай байснаа Номин-Эрдэнэд өгөөд оруулчихсан учраас Болдбаатар, Буян-Эрдэнэ, Даваахүү 3-ыг хорооллоос очиж аваад Буян-Эрдэнийн утаснаас Номин-Эрдэнийн утас руу “юу болж байна гарч ирэх болж байна уу?” гэж бичсэн чинь “намайг зодоод байна. үүдэнд хүрээд ир” гэсэн хариу бичихээр нь Лхагвадорж, Тэлмэн 2 очтол Номин-Эрдэнэ орилоод байхаар нь хаалгыг нь балбасан чинь хаалгаа онгойлгохгүй байсан. Бид нар замын эсрэг талд засварын газар харагдахаар машинаа тавьчихсан байсан учраас бүх зүйл харагдаж байсан. Тэгтэл Лхагвадорж засварын газрынх нь хойд талын ханыг нь сөхчихсөн байсан. Тэлмэн Бондоохой нааш ир гээд дуудсан чинь Болдбаатар машинаас буугаад очсон чинь “жижигхэн биетэйгээрээ ийшээ ор” гэж хэлээд оруулчихсан. Араас нь Буян-Эрдэнэ, Даваахүү, Лхагвадорж нар орсон. Дотроос нь нэг нь хаалгыг нь онгойлгоод Тэлмэн, Мягмарсүрэн бид 3 орсон чинь Тэлмэн “Номиог аваад гар” гэж хэлсэн боловч бид 2 гараагүй. Намайг орох үед вьетнамын хамарнаас нь цус гарчихсан байсан. Болдбаатар камерыг нь таслах гэж байгаад тогийг нь тасалчихсан. Камер хянадаг компьютерийн дэлгэцийг нь Номин-Эрдэнэ барьчихсан гарч ирсэн. Өөр эд зүйлс аваагүй. Тэгээд бүгдээрээ гражнаас гарсан чинь вьетнам хамт гарч ирээд гудамж өгсөөд зугтаачихсан. Тэгээд машинд явж байгаад Номин-Эрдэнэ гар утсыг нь хэн авсан бэ?” гэж асуутал бүгдээрээ би ч аваагүй би ч аваагүй гээд байсан. Тэгтэл хойд суудал дээр утас нь дуугараад Тэлмэн наад утсаа аваад ир гээд тэр утсыг аваад унтраачихсан. Тэгээд хороолол ороод Даваахүү, Болдбаатар, Лхагвадорж 3 найзындаа орж унтлаа гээд орчихсон. Буян-Эрдэнийг гэрт буулгасан. Мягмарсүрэн, Тэлмэн, Номин-Эрдэнэ бид 4

 

үлдээд Номин-Эрдэнийг кино үйлдвэрт буулгачихаад бид 3 хороолол очоод найзынд нь хоносон. Маргааш нь модны 2-ын ойролцоо ломбарданд вьетнамын утсыг 40.000 төгрөгийн барьцаанд Лхагвадоржийн нэр дээр тавиад хоол идээд дууссан. …Намайг засварын газар луу ороход вьетнам зодуулчихсан байсан. Тэлмэн цамцных нь хойд захнаас барьчихсан зогсож байсан” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Пан Мин /PHAN BINH/-ийн мөрдөн байцаалтад өгсөн “…2016 оны 4 дүгээр сарын 11-ний 01 цагаас 01 цаг 30 минутын үед засварын газартаа ганцаараа машин засч байтал миний утсан дээр Нямка гэж хадгалсан байсан дугаараас Нямка залгаад таксины 5000 төгрөг өгчих, гадаа чинь байна гэхээр нь оруулаад би гарашныхаа хаалгыг дотор талаас нь түгжсэн. Нямка гараш руу орж ирээд байрладаг жижиг өрөөнд ороод сууж байтал 5 орчим минутын дараа гарашны хаалга нүдээд байхаар нь онгойлгож өгөлгүй камерын бичлэгийг үзтэл 2-3 эрэгтэй хүн байгаа харагдахаар нь Нямкагаас “чиний тамьдаг хүмүүс чинь үү?” гэж асуутал танихгүй гэж хариулсан. Тэгээд байж байтал синдвичин байшингийн зүүн хойд талаас эвдээд ороод ирсэн, нэг залуу нь гартаа 30-аад см урттай хутга барьчихсан байсан, тэр хутгаа эргүүлээд ард талаар нь буюу ишээр нь миний гэдэс рүү 2-3 удаа цохьсон. Нэг залуу нь миний нүүр, толгой руу гараараа цохиод байсан, тэнд ойролцоогоор 3-4 хүн байна гэж харагдсан, тэд нар бүгдээрээ нийлээд зодсон. Тэдгээр залуучууд муу вьетнам минь чамайг ална шүү гээд хараагаад байсан. Тэд нар гараш дотор байдаг 2 ширхэг бичлэг хийдэг камер, бичлэгийг нь хянадаг компьютерийн монитор, WiFi цацдаг төхөөрөмж, мөнгөн гинж, Find-5 маркийн гар утас, гар утасны цэнэглэгч зэрэг эд зүйлсийг дээрэмдэж авсан, намайг зодоод байхаар нь би гарч зугтаагаад ойролцоо байдаг вьетнам засварын гараш руу гүйж ороод гарашид байсан хүмүүст хэлээд цагдаад дуудлага өгсөн. Цагдааг ирэхэд намайг зодож намайг дээрэмдсэн хүмүүс бүгдээрээ явчихсан байсан” гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч Н.Энхцолмонгийн “…2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн

 

17 цагийн үед 171-172 см орчим өндөртэй, туранхай, цайвар царайтай, 23-25 орчим

 

насны залуу орж ирээд “утас авах уу” гэхээр нь авна гэтэл утас өгсөн. Тэр утас нь OPPA

 

гэсэн бичигтэй мэдрэгчтэй хятад утас байсан. Би утсыг нь шалгаж байгаад зураг руу нь

 

ороод үзтэл вьетнамын зураг байсан. Вьетнамаасаа наашаа ирэх үеийн онгоцны

 

буудал дээр авахуулсан зурагнууд байсан. Би уг утсын 40.000 төгрөгөөр авна гэхэд

 

“жаахан дээшээ авчихаж болхгүй юу гэхээр нь үгүй гэсэн, бичиг баримтаа гэтэл, бичиг

 

баримт байхгүй ээ гээд овог нэр, гэрийн хаяг, регистрийн дугаараа хэлээд бичилтээ

 

хийлгэсэн... Тэгтэл 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр намайг эзгүй, манай дүүг

 

байхад Чингэлтэй дүүргийн цагдаагаас хүмүүс ирээд гар утсыг хураан аваад явсан

 

байсан. ...Манай ломбардны хохиролыг төлж барагдуулсан, одоо нэхэмжлэх зүйл

 

байхгүй, санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч С.Дагвадоржийн “…Вьетнам улсын иргэн Пан Минийг 2014 оны 11 сараас эхлэн Чингэлтэй дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах засварын газарт ажиллаж байгаад 2015 оны 5 сараас эхлэн Чингэлтэй дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах засварын газарт засварчингаар ажиллаж байгаа, манай

 

компанийн үндсэн ажилтнаар ажиллаж байгаа. ...2016 оны 4 дүгээр сарын 12-ны 05 цагийн үед манай эхнэрийн утас руу манай засварын газрын ойролцоо амьдардаг манай хамаатны ах Сүрэнхорлоо залгаад “танай засварын газарт ажилладаг вьетнамыг хүмүүс зодоод дээрэмдчихжээ” гэж хэлэхээр нь би засварын газартаа ирсэн чинь Пан Мин болон туслах ажилтан Ууганбаяр 2 байж байсан. Пан Минийг зодуулчихсан гэж байсан боловч гаднаас нь харахад хүн санаа зовоод байх гэтмэл учраагүй байсан, Пан Мин хэлэхдээ зөндөө хүмүүс завсарын газрын зүүн хойд талын буланг эвдэж орж ирээд мониторын зориулалтаар ашиглаж байсан НҮUNI TADDY нэртэй 21 инчийн зурагт, 2 ширхэг камер, WiFi үүсгэгч зэрэг эд зүйлсийг авчихсан байсан. Зурагтыг хананд тогтоочихсон байсан боловч суга татаад аваад явчихсан байсан. Тухайн үед хаалганы цоожийг эвдэлчихсэн, засварын газрын синдэвчин ханыг цөмлөөд орчихсон учраас тэнд хүн хонох зайлшгүй шаардлагатай байсан учраас би тэр 2-ыг эндээ хоноорой гэж хэлээд явсан. …Манай засварын газраас доорх эд зүйлүүдийг дээрэмдсэн байсан. Үүнд: НҮUNI TADDY нэртэй 21 инчийн зурагтаа 2013 онд Эрээн хотоос 400.000 төгрөгөөр худалдаж авсан одоо 300.000 төгрөгөөр, Камерийнхаа маркыг мэдэхгүй байна, эрээнээс 1 ширхэгийг нь 70.000 төгрөгөөр, нийт 2 ширхэг камер 140.000 төгрөгөөр, ULUSNET-ийн WiFi үүсгэгчээ 2016 оны 3 сард 185.000 төгрөгөөр авсан, Мөн хаалганы цоожийг эвдэлсэн байсан учраас голыг нь 10.000 төгрөгөөр сольсон, хойд талын эвдэлсэн ханыг 100.000 төгрөгөөр засуулсан, мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн орчуулагчийн хөлс гэж 300.000 төгрөг төлсөн байгаа. Тиймээс дээрх эд зүйлсийнхээ хохирлыг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Хашбатын “…2016 оны 4 сарын 11-ний 01 цагийн үед 57-р сургуулийн уулзвар дээр байрлах засврын газрынхаа үүдэнд байж байтал манайхаас урагшаа далан явган хүний зам дээр барьчихсан вьетнам засварын газрыг 5-6 эрэгтэй хүүхэд тойроод цонхоор нь хараад гүйлдээд байхаар нь би “та нар нааш ир” гээд дуудсан урагшаа зам хөндлөн гараад явчихаар нь би машинтайгаа араас нь дагасан чинь нөгөөдүүл чинь алхаж явсанаа ахиад хойшоо зам хөндлөн гарчихаар нь би буцаад эргээд зам дээр зогсож байтал зам хөндлөн гараад буудлын хойгуур гудамжаар ороод алга болчихсон тэгэхээр нь би хараад зам дээр зогсож байтал миний хойгуур зам хөндлөн гараад Орхон авто угаалгын урдуур гараад ирэхээр нь би хөөе нааш ир гээд дуудсан чинь ахиад хойшоо зам хөндлөн гараад явчихаар нь би машинаа асаагаад тэд нар дээр очтол вьетнам засварын газрын ард талд соната-6 маркийн нэг машин зогсож байсан тэр машин руу орж суугаад хөдлөхөөр нь би хажуугаар нь орж зогсоод “байж бай юм асууя” гэж хэлтэл жолооч нь гэх зэвүүн царайтай нөхөр “яасан юм бэ?” гэхээр нь “та нар юу хийгээд энүүгээр яваад байгаа юм бэ?” гэж асуутал “юу гэсэн үг үү?” гэж асуухаар нь “та нар вьетнам завсарын газрын энүүгээр яах гэж эргэлдээд байгаа юм бэ? та нар хэрэгт орох гээд байгаа юм шиг надад санагдаад байна, жилийн емнө та нарын үеийн залуучууд энэ вьетнам засварын газар ажилладаг байсан вьетнамын амийг нь бүрэлгэчихсэн шүү, та нарыг хэрэгт орчихвий гэж сэрэмжлүүлж хэлж байгаа юм шүү” гэж хэлтэл жолооч нь “ямар аймаар юм ярьдаг юм бэ ахаа, юу гэж бид нар тийм юм хийхэвдээ, манай нэг хүн дотор уулзаж байгаа юмаа одоо гараад ирэхээр нь аваад явлаа” гэж хэлэхээр нь би аан за за гээд гарашдаа машинаа тавьчихаад

 

гарашдаа ажиллаж байгаа Дашнямд хандан “энүүгээр хэдэн бацаанууд яваад байна шүү гадаа байгаа машин тэргээ анзаарч байгаарай" гэж хэлээд амрахаар орсон чинь нөгөө хүүхдүүд ахиад вьетнам засварын газар тойроод нэгнийгээ өргөөд цонхоор нь харуулаад байхаар нь 102 луу залгаж “энд хэдэн хүүхдүүд түрүүнээс хойш вьетнам засварын ойр хавьцаа эргэлдээд цонхоор нь хараад байна” гэж хэлтэл дуудлага хүлээж авлаа гэсэн боловч цагдаа нар ирээгүй Тэгээд байж байтал Дашням над руу залгаад “түрүүний хүүхдүүд таныг асуугаад байна гэхээр нь би “яах гээд байгаа юм бэ?” гэтэл “намайг зодох гээд байгаа юм шиг санагдаад байна та гараад ир” гэж хэлэхээр нь би гараад очтол вьетнам засварын үүдэнд байсан хүүхдүүд “эд нар төмөр барьчихсан байна шдээ, монгол хүн монгол хүндээ хайртай байдаг юмаа, туслаачээ монголчуудаа, энд хүн алах гээд байна, ахаа нааш ирээч яагаад туслахгүй байгаа юм бэ? хаалгыг нь эвдээд орчих уу” гээд орилоод байхаар нь би үнэхээр хүн алах гээд байгаа юм байх гэж бодоод тэгээч гэж хэлсэн. Тэгээд 102 луу ахиж залгаад “вьетнамчууд охин барьцаалчихсан төмөр барьчихсан байна” гэсэн дуудлага өгсен боловч цагдаа нар ирээгүй. Засварын газрыг нь синдивчээр барьчихсан юм байна лээ тэгтэл нэг талынх нь ханыг доороос нь сөхөөд ханыг нь хуулаад 2 хүүхэд нь доогуур нь мөлхөөд орсон чинь дотроос нь дээгүүрээ цагаан өнгийн хувцастай нэг охин зөрөөд мөлхөөд гараад ирсэн, 2 банди нь ороод гарашийнх нь хаалгыг онгойлгосон бололтой хаалга нь онгойгоод вьетнам нь зугтаагаад араас нь бөөнөөрөө хөөгөөд явчихсан. Тэр үед нэг охин ганцаараа цүнх барьчихсан гарч ирээд урагшаа зам гараад явчихсан. Тэгээд л би гэртээ ороод байж байтал 20-оод минутын дараа алаг машинтай цагдаа нар ирэхээр нь би өөрөө очоод болсон явдлыг бүгдийг нь ярьж өгсөн намайг очих үед засварын газраасаа зугтаагаад гарсан вьетнам нь ирчихсэн байсан...Нэг талынх нь хацар нь бага зэрэг шалбарчихсан байсан” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, 71-55 УНД улсын дугаартай автомшин битүүмжилсэн тогтоол, “Арвин ундарга файнанс” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ ¹2195 дугаартай хуулбар, хохирлын хүлээн авсан тухай хүсэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

 

Хоёр.Шүүгдэгч Б.Тэлмэн нь ялтай байхдаа давтан үйлдлээр, отвёрк хэрэглэж 2015 оны 10 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Марко поло” зочид буудлын гадна талын зогсоол дээр байсан иргэн Ч.Алтанзаяагийн эзэмшлийн 25-02 УБК улсын дугаартай Лексус-570 маркийн автомашины баруун хойд талын хаалганы цонхыг хагалж, дотроос нь 750.000 төгрөгийн үнэтэй “Сайга” маркийн ангийн буу, 10 ширхэг сумны хамт хулгайлж, бусдад нийт 3.191.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүх хуралдаан дээр шүүгдэгч Б.Тэлмэнгийн тухайн гэмт хэргийн талаар өгсөн “…Энэ хэрэг анхнаасаа наймаалцах чанартай мөрдөн байцаах ажилллагаа явагдсан. Анх Марко поло зочид буудлын урд зогсоолоос буу хулгайлсан гэх хэрэгт би ганцаараа яваагүй. Шүүгдэгч Сүхбаатар болон сэжигтнээр татагдсан Ган-Од, Харкаа гэх хүмүүстэй хамт явсан. Эрүүгийн төлөөлөгч нартай хэлэлцэж тохиролцсоны үндсэн дээр энэ гурвын хэрэг хэрэгсэхгүй болж хохирлын хэмжээг төлж өгнө, өмгөөлөгч авах мөнгийг гаргаж өгнө гэж хэлж би ганцаараа хэргийг дааж авсан” гэх мэдүүлэг, мөрдөн

 

байцаалтад яллагдагчаар өгсөн “…Би ганцаараа хулгайлсан. Би тэр бууг 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 00 цагийн үед Марко поло зочид буудлын хашаан доторх машины ил зогсоол дээр зогсож байсан Лексус-570 маркийн машины баруун хойд талын хаалганы цонхыг автёркоор хөшиж хагалаад, хагалсан цонхоороо машинд нь ороод тээшний хэсэгт байсан 1 ширхэг бууг хулгайлсан юм.” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Сүхбаатарын “…Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бууны хэрэг дээр Ган-Од болон Хараа гэх хүн байгаа. Бусад хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн “…2015 оны 10-р сарын 17-18-нд шилжих шөнө

 

02 цагийн үед байх би хороололд Fire бааранд ганцаараа ороод удаагүй байтал урд нь бааранд хамт ажиллаж байсан Тэлмэн над руу утсаар яриад Холливүүд баарны гадаа хүрээд ир гэхээр нь би такси бариад Холливүүд баарны гадаа очиж Тэлмэнтэй уулзахад Тэлмэн урт гонзгой даавуун гэртэй юм барьчихсан байсан ба Тэлмэн надад энэ бууг зараад өгч чадах уу, сая хулгайлсан юм гээд хаанаас хулгай хийснээ хэлээгүй. Тэгэхээр нь би хүнээс асууж өгье гэсэн. Тэгээд би багын найз Ган-Одыг дуудаад гэр рүүгээ Баянхошууны эцэс рүү хүргүүлсэн. Ган-Од юу юм бэ гэж асуухад нь би буу байгаа юм гэж хэлсэн. Ган-Одод хулгайн буу гэдгийг хэлээгүй. Тэгээд Тэлмэн, бид хоёр Баянхошууны эцэс дээр буугаад би бууг барьж ороод хашааныхаа дотор байшингийн урд талын шавар зөөдөг насилкан дотор хийгээд нуучихсан…” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ч.Алтанзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн “…Би 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 15 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Марко поло зочид буудлын гадна автомашины ил зогсоол дээр өөрийн эзэмшлийн 34-40УНА Raw-4 маркын машинаа байрлуулан тавьсан. Манай эхнэр Баярцэцэг удалгүй Лексус-570 маркын 25-02 УБК улсын дугаартай машинтай ирээд Парко поло зочид буудлын гадна автомашаа байрлуулсан. Машинаа байрлуулчихаад Баярцэцэг бид 2 гэртээ орсон. 2015 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 07 цаг 55 минутын үед би Баярцэцэгийн машинаа байрлуулсан зогсоол дээр ирээд Лексус-570 маркын 25-02 УБК улсын дугаартай машинаа шалгахад машины баруун хойд талын хаалганы шил нь хагарсан байсан. Тэгэхээр нь зочид буудлын манаачтай уулзахад, манаач ах 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өөрийн чинь автомашины баруун хойд талын цонх хагарсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн, цагдаа нар ирээд хэргийн газрын үзлэг хийж, надаас тайлбар авчихаад яваад өгсөн, би машиныг чинь хараад энд хоносон гэж надад хэлсэн. Манай машинаас Сайга маркийн ОХУ-д үйлдвэрлэсэн ангийн зориулалттай буу 1 ширхэг, 10 ширхэг сум алга болсон. Сум нь бууных нь магазинд байсан юм. Буу нь хар шар эрээн даавуун гэртээ ба дотор нь бууны гэрчилгээ байсан” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад Г.Ган-Одын сэжигтнээр өгсөн “…Сүхээ Тэлмэн гэдэг залуутай хамт байсан. Тэлмэн нь нилээн согтуу, Сүхээ архи уугаагүй эрүүл байсан. Би приус-20 маркийн 97-74 дугаарын машинтай явж байсан юм. Сүхээ, Тэлмэн хоёр миний машинд суухдаа Сүхээ гартаа урт гонзгой ногоон бор алаг эрээн даавуун ууттай юм бариад суухаар нь би Сүхээгээс юу юм гэж асуусан чинь гитар гэж хэлсэн. Тэгээд би тэр хоёрыг Баянхошууны эцэст гэрт нь хүргэж өгөөд би ганцаараа цааш явсан. Маргааш нь буюу 2015.10.18-ны өдрийн 14 цагийн үед Сүхээ над руу утасдаад юм зараадахъя

 

хүрээд ир гэхээр нь би Сүхээгийн Баянхошууны эцэст байдаг гэрт нь очсон. Сүхээ урд шөнийн барьж явсан урт гонзгой ногоон бор алаг эрээн даавуун ууттай юмаа бариад миний машинд суусан. Тэр үед би буу байна гэдгийг мэдсэн.” гэх мэдүүлэг, гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, Бэст эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ, даатгалын хохирлын үнэлгээ, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гурав.Шүүгдэгч Б.Тэлмэн, Б.Номин-Эрдэнэ, Н.Эрдэнэзаяа нар нь 2016 оны 4 дүгээр сарын эхэн үеэс 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх 20 орчим хоногийн хугацаанд нэр бүхий сайтуудад “19 настай хөөрхөн охин байна яаралтай санхүү авна” 85557484, “17-той охин байна. Санхүү авна” 85557040 гэсэн зар тавьж, насанд хүрээгүй У.Номин-Эрдэнийг дуудлагаар бусдад биеэ үнэлэхэд зуучилсан, тээврийн хэрэгслээр үйлчилсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь

 

Шүүх хуралдаан дээр шүүгдэгч Б.Тэлмэнгээс тухайн гэмт хэргийн талаар өгсөн “…Эрүүгийн хуулийн 124 гэх зүйл ангиудыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “…Би 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр БЗД-ийн сансарын тэнд Б.Номин-Эрдэнэ, Эрдэнэзаяа нартай танилцсан. Тэр өдөр манай найз Мягмарсүрэн, Цэлмэг-Од, Аяки бид хэд байсан юм. 2016.4.21-ний өдөр халтууранд явж байтал Мягмарсүрэн залгасан. Бид 2 уулзаад удаагүй байтал Мягааруу Номин-Эрдэнэ, Эрдэнэзаяа 2-ийн аль нэг нь залгаад “манай эмэгтэй дүүг олох хэрэгтэй байна. Цуг яваад өгөөд гээд гуйгаад байхаар нь уулзаад дүүг нь хайсан. Шөнө Сансарын тэндээс олсон. Өглөө нь Болдбаатарыг гэрээс нь очиж авсан. Би тэр өдөр Зүүнхараа явах хэрэгтэй байсан тул Болдбаатараас мөнгө гуйгаад утсыг нь тавиулсан. Номин-Эрдэнэ, Эрдэнэзаяа нар буудлын мөнгө алга байна гэхээр нь бид БГД-ийн 20 дугаар хорооны нутагт байх Анжел нэртэй зочид буудалд өрөө авч өгсөн. … Миний хувьд бусдын биеийг үнэлүүлсэн, машин тэргээр үйлчилсэн зүйл огт байхгүй юм. Би Номин-Эрдэнэ, Эрдэнэзаяа нартай 2016.4.05-ны өдөр танилцсан. Энэ хооронд 8-9 хоног цугтаа явсан. Эрдэнэзаяа, Номин-Эрдэнэ нар нь намайг дуудаад ийшээ, тийшээ хүргээд өг гээд л гуйгаад байдаг. Тэгэхэд би У.Номин-Эрдэнийг 2-3 удаа л харж байсан. Уулзах бүр нөгөө 2 нь Номин-Эрдэнийг айлд аваачиж өгөөд, бид нартай хүнтэй уулзчихаад гараад ирье, манай ахынх байгаа юм, манай эгчийнх байгаа юм, манай дүүгийнх, ах, эгчийндээ орж байгаа юм гэдэг байсан. Би тэр үед нь У.Номин-Эрдэнийн биеийг үнэлүүлээд байна гэж мэдээгүй. Сүүлд нь нэгнийгээ зараад байна гэж мэдсэн. Би сүүлд нь Номин-Эрдэнэ, Эрдэнэзаяа нараас та нар нэгнийхээ биеийг үнэлүүлээд яваад байгаа юм биш үү гэхэд хэн юу гэх нь хамаагүй, чи зүгээр л дуугай бай, хүний явдал чамд хамаагүй гэдэг байсан. …Надад олсон мөнгөнөөсөө бензин тос, идэж уух юм авч өгдөг л байсан. Би 2016.4 дүгээр сард Б.Номин-Эрдэнэ, Эрдэнэзаяа бусдын биеийг үнэлүүлсэн хэрэгт цугтаа явсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Н.Эрдэнэзаяагийн тухайн гэмт хэргийн талаар өгсөн “…Эрүүгийн хуулийн 124 гэх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх мэдүүлэг, мөрдөн

 

байцаалтад сэжигтнээр өгсөн “…2016 оны хавар нэг өдөр Тэлмэнгийн машинтай Номико, Мягмарсүрэн, Лхагвадорж, Болдбаатар бид нар 7 буудалд хамт явж байтал Номико руу нэг хүн яриад байсан. Тэгээд Номико 7 буудал дээр ирээд таксиний мөнгө ав гэсэн. Удалгүй 7 буудалд Номин-Эрдэнэ гэх охин такситай ирээд Номикогоос таксиний мөнгө аваад таксигаа явуулчихаад бид нартай үлдсэн. Тэгээд Номико, Номин-Эрдэнэ 2 хүнтэй уулзчихаад ирье гээд Баянбүрдэд ирээд бид нарыг саадны хажууд машинтай үлдээчихээд буугаад явсан. Тэгээд 1 цаг гарангийн дараа тэр 2 ирэхдээ мөнгөтэй болчихсон ирсэн. Энэ үеэс эхлэн би Номин-Эрдэнэ гэх охиныг таних болсон. …www.my-zar.mn, www.5050.mn, www.zar.24tsag.mn, www.zar.emegteichuud.mn, www.zar.zone.mn, www.zar.hunnu.mn, www.zar.everyday.mn, www.ugenzar.mn, zar.amjilt.com, сайтуудад “19 настай хөөрхөн охин бна яаралтай санхүү авна” 85557484, www.property.zar.mn сайтуудад “17toi ohin baina. Sanhuu avna” 85557040 гэсэн зарыг би оруулаагүй. 85557040 дугаар нь миний дугаар. 85557484 дугаар нь минийх биш. Тэлмэн ийм дугаартай байсан санагдаж байна. …Нэг удаа 2 Номин-Эрдэнийг буугаад явсны дараа тэд нар надаас энэ 2 хаашаа ингэж хамт явчихаад мөнгөтэй болж ирээд байгаа юм бэ? гээд надаас асуугаад байсан. Сүүлдээ тэд нар биеэ үнэлээд байгааг гадарласан байх.” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Б.Номин-Эрдэнийн тухайн гэмт хэргийн талаар өгсөн “…Эрүүгийн хуулийн 124 гэх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн “…Би Номин-Эрдэний биеийг хэдэн удаа үнэлүүлсэн гэдгээ сайн санахгүй байна. Сүүлд Эрдэнэзаяагийн 85557040 гэсэн дугаараар интернетийн зарын сайтуудад “санхүү авна” гэсэн зар байршуулаад түүгээрээ утсаар ярьсан хүмүүст нь үнэ хөлсийг нь тохироод Номин-Эрдэнийг аваачиж өгдөг байсан. Ихэвчлэн 60.000 төгрөгөөр үнээ тохироод тэр мөнгөөрөө Эрдэнэзаяа, Тэлмэн, Мягмарсүрэн, Болдбаатар, Лхагвадорж нартай хамтдаа үрчихдэг байсан. ...Өөрөө гэрлүүгээ нэг их явъя гээд байдаггүй байсан. Сүүлд дуудлага орж ирэхээр явъя гээд өөрөө л яваад өгдөг байсан. ...2016 оны 3 сарын үед шиг санаж байна. Би найз Гэрлээтэй уулзахаар Сансарын ВХ бааранд очиход Гэрлээгийн найз Заяа нь У.Номин-Эрдэнэтэй хамт уг бааранд байж таарсан. Тэгж анх У.Номин-Эрдэнэтэй танилцаж байсан. Би Гэрлээгийн найз Заяаг нь өмнө нэг удаа харж байсан юм. Номин-Эрдэнэ нь найз охинтойгоо цайзад байр түрээслэн амьдардаг, гэхдээ байрныхаа мөнгийг өгч чадаагүй байгаа, гэр нь Төв аймагт байдаг гэж хэлж байсан. Урьд нь Монгол 3 дугаар сургуулийн хойшоо 32-ын тойргийн тэнд OZONE бааранд тайчдаг байсан гэж ярьж байсан. Би хажуугаар нь явж өнгөрдөг байсан болохоор нэрийг нь сайн мэддэг. 32 руу явдаг замын зүүн талд байдаг.” гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй хохирогч У.Номин-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн “…2016 оны цагаан сарын дараа би Номин-Эрдэнэтэй анх танилцаж байсан. Номин-Эрдэнэтай танилцсан эхний үедээ тэр миний биеийг үнэлүүлж байгаагүй. Харин 4 дүгээр сарын эхээр нэг удаа Номико намайг Шадивланд зуслангийн байранд хүрээд ир гээд дуудсан. Очиход Номико нь хажуудаа 4 эрэгтэй, нэг эмэгтэйтэй байсан. Эмэгтэйг нь Эрдэнэзаяа, эрэгтэйг нь Тэлмэн, Гиймаа, Мондоохой гэж дууддаг. Нэгнийх нь нэрийг би санахгүй байна. Энэ үеэс Номико нартай хамт яваад байдаг залуусийг болон Эрдэнэзаяаг таних

 

болсон. Ингэж танилцсанаас хойш Номико нь миний биеийг үнэлүүлдэг болсон. Номикотой 4 дүгээр сарын 22-ныг хүртэл 20 орчим хоног хамт байхдаа биеэ үнэлсэн. Номико, Эрдэнэзаяа 2 санхүү авна гээд интернетэд зар тавьчихсан байдаг байсан ба хүмүүс зарын дагуу утсаар ярихаар Номико 60.000 төгрөг гэж хэлдэг байсан. Тэгээд утсаар ярьсан хүнд намайг хүргэж өгдөг байсан. Хорооллын Өргөө кино театраас хойшоо яваад нэг айлд 2 удаа, Баянбүрдэд Баагий гэх настай хүнд 2 удаа, Хүүхдийн 100-гийн тэнд байдаг айлд 1 удаа, Халдвартаас урагшаа байдаг айлд 1 удаа, модны 2-т гэртэй айлд 2 удаа, Алтан-Өлгийгийн тэнд хар өнгийн X трайл машинтай 2 хүнд 1 удаа аваачиж өгч байсан. Энэ хүмүүстэй дандаа цагаар явж байсан ба Номико нь тэр хүмүүстэй түрүүлж уулзаад мөнгийг нь авдаг байсан...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Хишигсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн “…тэгж байтал Номин-Эрдэнэ өөрөө надруу яриад Драгон дээр ирж надтай уулзсан. Энэ үед ирэхдээ нэг жижигхэн охинтой хамт байр түрээслэн амьдарч байгаа, хэн ч гэлээ нэг ахын бааранд ажиллаж байгаа гэж хэлсэн. …Би бараг сүүлийн 3 жил Номин-Эрдэнийн хойноос хөөцөлдөж явж байна. Нэг удаа Сансарын баарны гадаа тамхи татаад зогсож байхад нь барьж авсан. Бас нэг удаа Цайзын тэнд ВХ гэсэн бичигтэй бааранд байгаа сураг сонсоод үүдэнд нь сахиж байгаад олж авсан. …Гэтэл маргааш өглөө нь гэнэт Номин-Эрдэнэ 8555….

 

дугаарын утаснаас над руу залгаад та намайг хайгаад ирсэн байна уу? Өчигдөр миний хажууд таньтай Номико ярьсан. Ээжээ би нэг юманд орооцолдчихоод байна. Хэдэн хүмүүс намайг хүнтэй унтаж мөнгө олж ир гээд байна. Одоо хүний машинд суулгачихаад явсан. Энэ хүн намайг явуулахгүй байна гэж хэлсэн. …Над дээр ирсний дараа араас нь Номико гэдэг нь залгаад мөнгөө авсан юм уу? Мөнгөө авсан бол яагаад удаад байгаа юм. Хурдан хүрээд ир гээд залгаад байсан. Тэгэхэд би охиноо мөнгөө аваагүй байна. Явуулахгүй байна гэж хэл гээд худлаа хэлүүлээд саатуулж байгаад тэр нарыг буудалд байхад нь БГД-ийн цагдаагийн хэлтэст мэдэгдэж тэндээс хүмүүс аваачиж бариулсан юм…” гэх мэдүүлэг,

 

“1.2.3.У.Номин-Эрдэнэ нь бэлгийн бойжилт олсон байна.

 

4.Охин хальс хуучин урагдалтай байна.

 

5.6.7.9.Шинжилгээ хийлгэх шаардлагатай тул хариулах боломжгүй.

 

8.Бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна.” гэх шүүхийн эмнэлгийн үзлэг хийсэн 2016.6.14-ний ¹7911 тоот акт, насанд хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар, мөрдөн байцаагчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

 

Дөрөв.Б.Сүхбаатар, Б.Нямдугар, А.Лхагва-Эрдэнэ нар нь бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-1171Б тоот хашаанаас иргэн Н.Энхбаярын эзэмшлийн 65-38 УНД улсын дугаартай “Тоёото спасио” маркийн автомашины урд гупер, их гэрэл зэргийг хулгайлан авч бусдад 385.000 төгрөгийн буюу бага бус хэмжээниий хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Б.Сүхбаатарын “…Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад тухайн хэргийн талаар өгсөн “…Би 2015 оны 10-р сарын 29-ны өдөр намайг гэртээ байж байхад манай найз Лхагва-Эрдэнэ манай гэрт ирээд хоёулаа манай аавынх руу яваад ирье бичиг баримт аваачиж өгчихөөд ирье гэсэн. Тэгээд би Лхагва-Эрдэнийн тоёото королла маркын 10-76 улсын дугаартай машинтай нь бид хоёр дэнжийн 1000-д байрлах Лхагва-Эрдэнийн аавынх нь хашаанд очсон. Би гадаа машин дотор нь сууж байсан. Лхагва-Эрдэнэ аавынхаа гэрт нь ороод бичиг баримтаа өгчихөөд гарч ирсэн. Тэгээд явж байхдаа Лхагва-Эрдэнэ надаас “Тоёото спасио” маркын машин байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би Лхагва-Эрдэнэд зүүн салаанд 1 тоёото спасиа машин байсан гэж хэлсэн. Тэгээд бид хоёр зүүн салаанд очиж үзэхэд уг машин нь зүүн салаанд нь байгаагүй юм. Тэгээд бид хоёр яваад намайг гэрт хүргэж өгсөн. Тэгээд орой нь ЛхагваЭрдэнэ манай гэрт прадо жип машинтай ирээд чи энэ машиныг бариад юманд яваад өг гэж хэлсэн. Тэгээд бид хоёр манай гэрээс гараад би уг жип машиныг нь жолоодоод Лхагва-Эрдэнийн ажил болох Баянхошуунд байдаг ЖМЖ нэртэй баранд очсон. Тэгээд тэндээ байж байгаад шөнийн 02.00 цаг өнгөрөөгөөд уг барнаас гараад Дэнжийн 1000-д байдаг аавынх нь хашааны гадаа ирсэн. Тэгээд Лхагва-Эрдэнэ машинаасаа автирка, 10-н түлхүур 1-г аваад буусан. Тэгээд аавынхаа хашаанд ороод тоёото спасио машины гупер аваад гарч ирсэн. Тэгээд намайг дуудахаар нь би очоод Лхагва-Эрдэнийн өгсөн гуперийг өгөхөөр нь аваад тоёото прадо машины арын суудал дээр нь тавьсан. Тэгээд Лхагва-Эрдэнэ буцаж ороод тоёото спасио машины их гэрэлийг нь аваад буцаад гарч ирсэн. Тэгээд би уг машиныг жолоодоод хороолол руу яваад Өргөөгийн арын байрнаас Нямдугарыг аваад бид гурав Нямдугарын ажлынх нь гадаа нь очсон” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч А.Лхагва-Эрдэнийн “…Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад тухайн хэргийн талаар өгсөн “…2015 оны 10 дугаар сарын 28 ны өдөр 11 цагийн үед Манай найз Нямдугар би хүний машин засвараас авч явж байгаад машин мөргөчихлөө Спасио машины урд гупер баруун талын урд гэрэл 2-ыг хямдхан олж өгч чадахуу надад 350.000 төгрөг байна. Чамд олдох арга байна уу гэсэн. Тэгэхээр нь би машины эд анги зардаг танидаг хүмүүсээсээ гупер гэрэл 2 байна уу зарах уу гэж асуусан. Тэгсэн надад байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би манай арын гудамжинд байдаг Сүхбаатар гэдэг залуутай Нямдугарын ажил дээр очсон. Нямдугар sку засварын газарт нь очиж 350.000 төгрөг авсан. Сүхбаатар надад Нямдугарын ажлаас гарахдаа зүүн салааны тэнд нэг Спасио гэдэг машин байгаа тэрийг очиж үзье гэсэн. Дагаж яваад очиж тэр машиныг нь үзэх гэсэн тэр машин нь байхгүй байсан. Тэгээд зүүн салаанаас гараад аавдаа бичиг баримт өгөх ёстой байсан болохоор би Сүхбаатартай хамт аавынд нь очиж бичиг баримтаа өгчихөөд буцаж гарсан. Тэгсэн аавын хашаан дотор Спасио машин байсан тэгээд бид 2 санаанд ч ороогүй гараад явж байсан. Тэгсэн Нямдугар над руу залгаад мөргөлдсөн машины эзэн нь мэдчихээд намайг зодоод байна. Чи надад гупер гэрэл 2 олоод өгчихөөрэй гээд байн байн залгаад байсан. За болох байлгүй дээ гэж хэлсэн. Тэгсэн байж байгаад над руу Нямдугарын дугаараас машины эзэн чи машин эвдсэн юм бол хурдан засч өг гэж хэлсэн тэгэхээр нь би “би машиныг чинь эвдээгүй. Нямдугартай хамт яваагүй. Надад

 

Нямдугар гэрэл гупер 2 олоод өгөөч л гэж захисан юм гэж хэлсэн.” Тэгээд ярьсаны дараа Сүхбаатар надад хөгшөөн танай аавын чинь хашаанд адилхан машин байсан ш дээ. Тэрний гупер гэрэл 2-ыг очоод авчихъя гэсэн. Тэгээд Нямдугар руу би залгаж яриад машинаа орой өгчих би орой чиний машинтай яваад тоёото спасио машины гэрэл гупер хулгай хийгээд олоод өгье гэж хэлсэн. Тэгэхэд Нямдугар надад манай гэрийн гаднаас ирээд машин ав гэж хэлсэн. Тэгээд би тэр шөнөдөө 00:00 цагийн үед Нямдаваагийн гэр буюу Баянгол дүүрэг Өргөө кинотеатрийн зүүн гар талын байрных нь гадаа ганцаараа очоод Нямдугарын утас руу нь залгаад би гадаа чинь ирчихлээ гараад ир гэхэд Нямдугар за гэж хэлээд удалгүй гарч ирсэн. Тэгээд би Нямдугараас түүний унадаг байсан прадо-95 маркын 73-45 улсын дугаартай машины түлхүүрийг нь аваад машиныг нь жолоодоод уг машинаар нь Баяхошуу яваад найз Сүхбаатарыг гэрээс нь аваад өөрийнхөө ажил дээр буюу Сонгинохайрхан дүүргийн 9-р хорооны нутагт байрлах ЖМЖ нэртэй барандаа очсон. Тэгээд тэр барандаа 03:00 цаг хүртэл байж байгаад тэндээсээ найз Сүхбаатартай хамт гараад бид хоёр хамт дэнжийн мянга руу очоод машины гудамжинд байдаг хүүхдийг тоглоомтой саадны орчимд тавиад аавын хашаа буюу Чингэлтэй Дүүргийн 12 дугаар хороо Булгийн 1171Б тоотод очсон. Тэгээд очоод хашааны хаалгаар нь хашаан дотор нь ороод уг хашаан дотор байсан тоёото спасио машины жолоочийн эсрэг талын арын жижиг гурвалжин цонхыг би барьж байсан автиркаар хагалсан. Тэгээд би уг машины гурвалжин цонхоор нь гараа оруулаад уг машины хаалгыг нь онгойлгож байгаад копуд татдаг түгжээг нь татсан. Тэгээд копудыг нь онгойлгосоны дараа уг машины урд талын гуперийг нь би өөрийнхөө барьж байсан 10-н түлхүүрээр тайлсан. Тэгээд тэр гупрыг Сүхбаатарт өгөөд гаргасан. Тэгээд Сүхбаатарыг хашаанаас гарсаны дараа би уг машины гэрэлийг нь тайлсан. Тэгээд би гэрэлийг нь барьж гараад уг хашааны урд талд байсан тоёото прадо машинд хийгээд уг прадо машиныг Сүхбаатар бариад би өөрийнхөө 80666800 гэсэн дугаарын утаснаас Нямдугарын 88699196 дугаарын утас руу залгаж нөгөө тоёото спасио машины гэрэл гуперийг чинь авчихсан дөхөөд очихоор гараад ирээрэй гэж хэлсэн. Тэгээд Сүхбаатар бид хоёр уг машинтай яваад Нямдугарын гэрийнх нь гадаа очоод утас руу нь залгахад Нямдугар гэрээсээ гарч ирсэн. Нямдугарыг машинд суулгаад тэгээд түүний ажил буюу Гэмтлийн эмнэлэгийн ард байдаг SКҮ авто засварын газрынх нь гадаа нь очоод уг машиныг ажпынх нь гадаа тавиад хулгай хийсэн гупер гэрэлээ Нямдугарт үзүүлсэн. Тэгэхэд Нямдугар тэр гупер гэрэлээ машин дотроо үлдээгээд машинаа цоожлоод ажлынхаа гадаа үлдээгээд Нямдугар өөрөө машиныхаа түлхүүрийг нь аваад бид гурав Нямдугарын гэрлүү нь алхсан, такси бариад Баянхошуу явж эцсийн буудал дээр таксинаасаа буугаад гэр гэрлүүгээ явсан.” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Нямдугарын “…Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад тухайн хэргийн талаар өгсөн “…Би хороололын эцэст байдаг Элитхүлэг ХХК-ны SKY нэртэй машин засварын газарт ажилладаг байсан. Тэгээд 2015 оны 10-р сарын дунд үед буюу 10-р сарын 27-28-ны орчимд өөрийнхөө засварлаж байсан тоёото спасио маркын машиныг өөрөө унаж гараад гэмтлийн эмнэлэгийн ард явж байгаад уг машинаар гудамжны шонгийн мод мөргөчихсөн юм. Тэгээд би өөрийнхөө ажлын хажуу талын вьетнам авто засварын

 

газарт уг засварын газрын ажилтан вьетнам нь уулзаж засуулахаар болоод машинаа оруулж өгсөн. Тэгээд би найз Лхагваэрдэнийн гар утасруу нь залгаад тоёото спасио маркын машиныг гэрэл гупэр яаралтай хэрэг болоод байна хямдхан олдох уу гэж асуусан. Тэгэхэд Лхагва-Эрдэнэ надад би мэдэхгүй байна би хүн амьтанаас асуучихаад эргээд залгая гэж хэлсэн. Тэгээд Лхагва-Эрдэнэ надруу буцааж залгаад тоёото спасио машины урд их гэрэл гупер нь нийлээд 350000 төгрөгөнд олдох юм байна гэж хэлсэн. Тэгээд би Лхагва-Эрдэнэд за тэгье би авая гэж хэлсэн. Тэгээд тэр өдөртөө манай найз ЛхагваЭрдэнэ манай ажил дээр ирээд надаас гэрэл гуперийнхээ мөнгийг нь гээд

 

350000 төгрөг аваад явсан. Тэгээд би маргааш нь ЛхагваЭрдэнийн утасруу залгаад яасан бэ гэж асуухад ЛхагваЭрдэнэ надад найз нь жаахан ажилтай байна найз нь ямар

 

  • байсан удахгүй аваачиж өгнө гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө ирээгүй юм. Маргааш нь буюу 2015 оны 10-р сарын 29-ны өдөр манай найз ЛхагваЭрдэнэ надруу залгаад найзад нь машин яаралтай хэрэг байна машинаа өгчихөөч гэж гуйсан. Тэгээл тэр оройдоо 22:00 цагийн орчимд ЛхагваЭрдэнэ нь миний ажил дээр ганцаараа ирээд надад юманд яаралтай яваад ирье машинаа өгчих гэж хэлсэн. Тэгээд би түүнд тухайн үед манай хадам ах Эркагийн эзэмшлийн миний тухайн үед унаж байсан прадо-95 маркын 75-65 УНТ улсын дугаартай ягаан өнгийн машиныг ЛхагваЭрдэнэд өгч явуулсан. Тэгээд Лхагва-Эрдэнэ уг машиныг авч яваад тэр шөнөдөө 05:00-06:00 цагийн орчимд миний 88699196 дугаарын утасруу өөрийнхөө 88-тай дугаараас залгаад найзаа машиныг чинь ажлын чинь үүдэнд тавьсан шүү түлхүүр нь зоолттой байгаа нөгөө гэрэл гупер 2 чинь машинд дотор чинь байгаа шүү гэж хэлсэн. Тэгээд утсаа салгахаар нь би өглөө нь ажил дээрээ ирээд өөрийнхөө прадо машиныг онгойлгоход уг миний прадо машины арын суудал дээр тоёото спасио маркын машины урд талын гупер их гэрэл нь байсан. Тэгээд би тэр машин дотороосоо гупер гэрэлийг нь аваад хажуу талынхаа вьетнам засварын газарт оруулж вьетнам засварчинд өгсөн. Тэгээд 2015 оны 10 дугаар сарын 31-ны өдөр засвараас тоёото спасио машины засвар дуусч гараад уг машиныг эзэнд нь өгсөн. Тэгээд 2015 оны 11 дүгээр сарын 3-4 орчимд над дээр цагдаагийн хүн ирсэн. Тэгээд намайг чи хулгайн эд зүйл хаанаас авсан гэж асуухаар нь би түүнд бүх зүйлээ хэлсэн. Миний унаж байгаад шон мөргөөд вьетнам засварт өгч засуулсан машин нь тоёото спасио маркын боронзон саарал өнгөтэй машин байсан. Уг машины улсын дугаарыг нь сайн санахгүй байна. Уг машин нь миний ажилладаг SKY авто засварын газарт машиныхаа хөдөлгүүр явах эд ангийг засуулж байсан машин юм. Эзэмшигчийг нь мэдэхгүй байна. Би Лхагва-Эрдэнэтэй багаасаа буюу 2004 оноос буюу 3-р ангиасаа найзалж эхэлсэн. Түүнээс хойш найз нөхдийн харьцаа холбоотой байгаа. Сүхбаатар нь Лхагва-Эрдэнэтэй найз нөхдийн холбоотой гэсэн. Би Сүхбаатартай дотно харьцаа байхгүй. Лхагва-Эрдэнэ уг гэрэл гуперийг хаанаас авчирсанаа надад хэлээгүй. Лхагва-Эрдэнэ яаралтай юманд явах гэсэн юм гэж хэлсэн. Яг юунд явах гэж байгаагаа надад хэлээгүй. ЛхагваЭрдэнэ надаас анх машин авахдаа ганцаараа явж байсан. Машин аваад явсаных нь дараа би түүнтэй утсаар ярихад Лхагва-Эрдэнэ надад би Сүхбаатартай хамт явж байна гэж хэлсэн. Тэгээд би чи хаашаа явж байгаа юм хэзээ ирэх юм гэж асуухад Лхагва-Эрдэнэ надад хаана явж байгаагаа хэлээгүй. За би утсаар ярья гэж хэлсэн. Болохгүй бол машиныг чинь ажлын чинь гадаа аваачаад тавьчихая гэж хэлсэн. Би Лхагва-Эрдэнийг гэрэл гупер хулгай хийгээд ир гэж захиалаагүй. Би
 

түүнд тоёото спасио маркийн машины гэрэл гупер хямдхан олох хэрэг байна гэж хэлсэн. Тэгэхэд надад 350000 төгрөгөд олдох юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд за тэгвэл би авая гэж хэлсэн. Манай засварын газарт зассан машинаа заримыг нь бүртгээд заримыг нь бүртгэдэггүй. Миний жолооддог байсан тоёото прадо машиныг 2016 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр үл таних хүнд 5000000 төгрөгөөр зарсан. Лхагва-Эрдэнэ надад эд зүйл хулгайлсан гэдгээ хэлээгүй. Машины гэрэл гуперээ хулгайн эд зүйл гэж хэлээгүй.” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Н.Энхбаярын мөрдөн байцаалтад өгсөн “…2015 оны 10 дугаар сарын 29-ний орой ажлаа тарчихаад гэртээ ирээд машинаа урд хашааны хаалганы зүг буюу урд зүг тийш харуулж хашаан дотроо байрлуулаад унтсан. Тэгээд өглөө унтаж байтал ээж гаднаас орж ирээд машин чинь яачихсан байгаа юм бэ? гэхээр нь зүгээр байгаа шүү дээ гэтэл ээж “урд тал нь байхгүй болчихсон байна” гэхээр нь гараад үзтэл урд талын гупер, улсын дугаартайгаа, гупер тогтоогч түгжээ, жолооч талын их гэрэл зэрэг эд зүйл алдагдсан. Буруу талын хойд хаалганы жижиг гурвалжин шил хагалаад машиныг онгойлгосон юм шиг байна лээ” гэх мэдүүлэг,

 

Гэрч П.Цэрэнчимэдийн өгсөн “…2015 оны 10 сарын сүүлээр санаж байна өглөө босоод бие засах гэж гэрээсээ гартал манай хашаанд байсан хүргэн Энхбаярын эзэмшлийн тоёото спасио маркийн саарал өнгийн машины урд тал нь онгорхой хамаг юм нь алга болчихсон харагдахаар нь буцаж гэртээ ороод Энхбаяраас чи машинаа яачихсан юм бэ мөргөлдүүлчихсэн юмуу гэж асуухад юу яриад байгаа юм бэ зүгээр байгаа штээ гэж хэлээд гэрээс гарсан юм. Би тухайн үед шууд ажилдаа явсан ба Энхбаяр надруу утсаар яриад машины урд талын гупер их гэрэл алга болчихсон байна гэж хэлсэн юм. Тэгээд л цагдаагийн байгууллагад дуудлага өгч бүртгүүлсэн. Манай хашаанд миний төрсөн ах Эрдэнэ-Очир гэртээ, ганцаараа амьдардаг юмаа. Хашааны хаалга түгжээгүй онгорхой байдаг юм. Ер нь бол хаалга үүдээ түгжээд байдаггүй ээ. Манай ах гэртээ л байсан санагдаж байна. Гэхдээ Улаанбаатар хотод байхаасаа байхгүй нь их байдаг. Ихэнхдээ төв аймгийн Заамар суманд амьдардаг. Одоо Улаанбаатарт байхгүй. Төв аймгийн Заамар сум руу 2016 оны 02 сарын дундуур явсан ба Улаанбаатар хотод ирэхгүй байх. Манай ах хөл гар муутай хүн байдаг юм. Энэ хүүхэд манай ах Эрдэнэ-Очирын төрсөн хүү нь байгаа юм. Гэхдээ ээж аав 2 нь салчихсан ба Лхагва-Эрдэнэ ээжтэйгээ хамт амьдардаг юм. Хааяаа аав дээрээ ирдэг.” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрыг хамгаалсан тэмдэглэл, хохирол төлсөн баримт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

 

Прокуророос шүүгдэгч Б.Тэлмэн, Д.Даваахүү, А.Болдбаатар, Х.Буян-Эрдэнэ, А.Мягмарсүрэн , О.Лхагвадорж нарыг бусдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, эд зүйлийг нь дээрэмдэж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн Монгол улсын Эрүүгийн хууль /2002 оны/-ийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5, 35.6-д заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдсэн ба шүүгдэгч нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуульд дээрмийн гэмт хэргийг хөнгөрүүлэн зүйлчилсэн байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан

 

оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх боломжтой гэж шүүх үзлээ. Иймд шүүгдэгч Б.Тэлмэн нарт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйл, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан ял оногдуулах нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Д Т, Д Д, О Л, Боржигон овогт Алтанбаганын Мягмарсүрэн, Хиагт боржигон овогт Алтанчимэгийн Болдбаатар, Х Б, Б Н, Н Э нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн,

 

 

шүүгдэгч Б Н, Борхайрхан овогт Наранхүүгийн Эрдэнэзаяа нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-

 

  • заасан бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, шүүгдэгч Д Тг 2002 оны Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т заасан биеэ үнэлэхэд тээврийн хэрэгслээр үйлчилсэн гэмт хэрэг үйлдсэн,

 

шүүгдэгч Б С, Б Н, Боржигин овогт Алтанцэцэгийн Лхагва-Эрдэнэ нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

 

шүүгдэгч Д Тг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж, агуулах саванд нэвтэрч, давтан үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Тэлмэн нь хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж хохирогч Ч.Алтанзаяагийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд шууд бус 2.441.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба шүүгдэгч Б.Тэлмэнгээс уг мөнгийг хохирогч Ч.Алтанзаяад олгохоор шийдвэрлэлээ.

 

Харин шүүгдэгч Д.Даваахүү, А.Болдбаатар, Х.Буян-Эрдэнэ, А.Мягмарсүрэн, О.Лхагвадорж, Б.Номин-Эрдэнэ, Н.Эрдэнэзаяа, Б.Болдбаатар, Б.Нямдугар, А.Лхагва-Эрдэнэ нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Тэлмэн нь Эрүүгийн хуульд заасан хэд, хэдэн гэмт хэрэг үйлдсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоосон болно.

 

Мөн шүүгдэгч Б.Номин-Эрдэнэ, Н.Эрдэнэзаяа нар нь хэд, хэдэн гэмт үйлдсэн

 

байх ба 2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар тэдгээрт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялыг тогтоож шийдвэрлэлээ.

 

Харин шүүгдэгч Б.Номин-Эрдэнэ нь 2017 оны 3 дугаар сарын 04-ний өдөр, шүүгдэгч Н.Эрдэнэзаяа нь 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр тус тус төрсөн гурав хүртэлх насны хүүхэдтэй болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байх тул тэдгээрт оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

2002 оны Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа шүүгдэгч Б.Сүхбаатар, Б.Нямдугар, А.Лхагва-Эрдэнэ нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хор арилсан зэргийг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Д.Даваахүү, А.Болдбаатар, Х.Буян-Эрдэнэ, А.Мягмарсүрэн, О.Лхагвадорж нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээгээр ял оногдуулах боломжтой байна.

 

Шүүгдэгч Б.Тэлмэнгийн цагдан хоригдсон 110 хоног, шүүгдэгч Д.Даваахүүгийн цагдан хоригдсон 68 хоног, шүүгдэгч О.Лхагвадоржийн цагдан хоригдсон 48 хоног, шүүгдэгч А.Мягмарсүрэнгийн цагдан хоригдсон 58 хоног, шүүгдэгч Б.Номин-Эрдэнийн цагдан хоригдсон 58 хоног, шүүгдэгч Б.Сүхбаатарын цагдан хоригдсон 20 хоног, шүүгдэгч А.Болдбаатарын цагдан хоригдсон 20 хоног, шүүгдэгч Б.Нямдугарын цагдан хоригдсон 18 хоног, шүүгдэгч А.Лхагва-Эрдэнийн цагдан хоригдсон 18 хоног, шүүгдэгч Х.Буян-Эрдэнийн цагдан хоригдсон 18 хоногийг тус бүрийн эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Тэлмэн нь 2014 онд 2002 оны Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж, 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 29 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон байх ба Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар дээрх хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирүүлсэн Н.Баярчулууны эзэмшлийн 71-55 УНД улсын дугаартай Соната 6 автомашиныг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар битүүмжлэлээс чөлөөлж, эзэмшигчид нь буцаах олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7,

 

36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий

 

ангийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тэлмэнд холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 болгон,

 

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Даваахүү, А.Болдбаатар, Х.Буян-Эрдэнэ нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 болгон,

 

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Мягмарсүрэн, О.Лхагвадорж нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 болгон тус тус өөрчилсүгэй.

 

2.Шүүгдэгч Д Т, Д Д, О Л, Боржигон овогт Алтанбаганын Мягмарсүрэн, Хиагт боржигон овогт Алтанчимэгийн Болдбаатар, Х Б, Б Н, Н Э нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн,

 

шүүгдэгч Б Н, Н Э нарыг бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, шүүгдэгч Д Тг биеэ үнэлэхэд тээврийн хэрэгслээр үйлчилсэн гэмт хэрэг үйлдсэн,

 

шүүгдэгч Б С, Б Н, Боржигин овогт Алтанцэцэгийн Лхагва-Эрдэнэ нарыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

 

шүүгдэгч Д Тг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж, агуулах саванд нэвтэрч, давтан үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3.Шүүгдэгч Б.Тэлмэнг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Шүүгдэгч Д.Даваахүү, А.Болдбаатар, Х.Буян-Эрдэнэ нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар тус бүрийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Шүүгдэгч А.Мягмарсүрэн, О.Лхагвадорж нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар тус бүрийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Шүүгдэгч Б.Номин-Эрдэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

 

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Шүүгдэгч Н.Эрдэнэзаяаг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

 

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Шүүгдэгч Б.Сүхбаатарыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Шүүгдэгч Б.Нямдугарыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Шүүгдэгч А.Лхагва-Эрдэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Тэлмэнд энэ тогтоолоор оногдуулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял дээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ялыг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Б.Номин-Эрдэнэд энэ тогтоолоор оногдуулсан 2002 оны Эрүүгийн хуулийн

 

ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялд, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

 

шүүгдэгч Н.Эрдэнэзаяад энэ тогтоолоор оногдуулсан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялд, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Тэлмэнд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Даваахүү, А.Болдбаатар, Х.Буян-Эрдэнэ, А.Мягмарсүрэн, О.Лхагвадорж нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Номин-Эрдэнэ, Н.Эрдэнэзаяа нарт оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Сүхбаатар, Б.Нямдугар, А.Лхагва-Эрдэнэ нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Тэлмэнгийн цагдан хоригдсон 110 хоног, шүүгдэгч Д.Даваахүүгийн цагдан хоригдсон 68 хоног, шүүгдэгч О.Лхагвадоржийн цагдан хоригдсон 48 хоног, шүүгдэгч А.Мягмарсүрэнгийн цагдан хоригдсон 58 хоног, шүүгдэгч Б.Номин-Эрдэнийн цагдан хоригдсон 58 хоног, шүүгдэгч Б.Сүхбаатарын цагдан хоригдсон 20 хоног, шүүгдэгч А.Болдбаатарын цагдан хоригдсон 20 хоног, шүүгдэгч Б.Нямдугарын цагдан хоригдсон

 

  1. хоног, шүүгдэгч А.Лхагва-Эрдэнийн цагдан хоригдсон 18 хоног, шүүгдэгч Х.Буян-Эрдэнийн цагдан хоригдсон 18 хоногийг тус бүрийн ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

7.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Сүхбаатар, Б.Нямдугар, А.Лхагва-Эрдэнэ нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, шүүгдэгч Б.Сүхбаатар, А.Лхагва-Эрдэнэ нарт хяналт тавих үүргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст, шүүгдэгч Б.Нямдугарт хяналт тавих үүргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

 

8.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар шүүгдэгч Б.Номин-Эрдэнэ, Н.Эрдэнэзаяа нарт 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч Б.Номин-Эрдэнэд хяналт тавих үүргийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс, шүүгдэгч Н.Эрдэнэзаяад хяналт тавих үүргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

 

9.Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар 71-55 УБР улсын дугаартай Сонота 6 маркийн автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж, эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

10.Иргэний хуулийн 497 дугаар з