| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/1390/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1454 |
| Огноо | 2018-10-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1454
2018 10 22 2018/ШЦТ/1454
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч Ц.Гантулгабат,
нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
өсвөр насны шүүгдэгч Н.З, түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Зг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806067451622 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Н.З нь 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Грийн апартмент 39-11 тоотод иргэн Б.Ттай маргалдаж, улмаар Б.Тын биед хөнгөн хохирол
учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад өсвөр насны шүүгдэгч Н.З нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Танил Ганзул эгчийнд хэд хоног амьдархаар болж гэрт нь байсан. 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гал тогооны нь өрөөнд өөртөө зориулж үсний тэжээлийн тос бэлдээд сууж байхад З надаас юу хийж байгаа юм гэхээр нь юу ч хийгээгүй гэхэд тэрээр юу ч хийгээгүй гэх шиг хариулаач гэж надруу орилсон. Тэгэхээр нь би чамд ямар хамаатай юм бэ, чи яахаараа хүний хэрэгт оролцож байдаг юм, эмэгтэй хүний юманд яасан их оролцодог юм чамд хамаагүй гэж хэлсэн. Юу гээд байгаа гичий вэ гээд миний цамцнаас татаад үүдний тавиур руу түлхсэн. Тавиурт тулгаад шуугаараа хоолойд тулгаж хоолой боосон. Энгэрээс татаад шалан дээр намайг унагасан. Би утсаа аваад 102 руу залгаад жижиг өрөөнд зугтаж орсон. Араас орж ирээд утас аваад ор руу шидсэн. Яасан их цагдаа дууддаг пизда вэ, одоо чамайг ална гээд үснээс зулгаагаад газар мөргүүлсэн. Эгч Зулаа нь салгахад миний амнаас цус гараад доод үүдэн шүд хугарсан байсан. Хугарсан шүдээ тэр үед олж хараагүй. Би хувцасаа цуглуулаад гарах гэхэд З чамайг явуулна гэж бодож байна уу. Наадах чинь цагдаа гээд олон юм яриад бөөн юм болгоно гэж хэлээд миний араас үсдэж чирээд тавиурруу багалзуурдаж тулгасан. Эгч Зулаа нь боль гээд болиулсан. Зулаагийн гарыг тавиулаад үсдээд шал 4-5 удаа мөргүүлсэн. 1 удаа давсаг руу дэвссэн гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/
Гэрч Г.Наранзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Намунгоо гал тогооны өрөөнд янз бүрийн юм холиод байсан. З юу хийгээд байгааг нь асуухад чамд ямар хамаатай юм бэ гэхэд нь З та хүн хуураад байгаа юм уу, луйвардаад байгаа юм уу гэхэд Намунгоо уурлаад чи намайг луйварчин гэлээ цагдаа дуудаж шалгуулна гээд тэр хоёр маргалдаад байсан. Хоорондоо хуурсан хуураагүй гээд маргалдсан. Хувцасаа янзалаад яваад байсан. ингэж байхдаа Зрүү цонхон дээр ирж хашиграад цонх балбаад байсан. ...З Номунгоогийн гарнаас татахад Номунгоо газар унаад худлаа ухаан алдаж байгаа төрх үзүүлсэн. Босч ирээд гарах гэхэд нь цагдаа дуудсан юм бол байж бай гээд хананд шахаад зогсож байсан. Чи миний хоолойг боолоо. Энэ улаан зураас арилчина цагдаад явна энийг чинь хүлээгээд байсан юм гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/,
Гэрч О.Ганзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...байрны гадаа Номунгоо явж байхаар нь "чи яасан юм" гэж асуухад "танай жаал намайг зодсон. Миний шүдийг унагаасан. Би цагдаа дуудсан байгаа. Цагдаад өгнө" гэхээр нь "чи айлд байгаа биздээ. Учир зүйгээ олчихгүй яасан юм. Манайх руу орое" гэхэд "Үгүй" гэж хэлээд явсан. ...Тухайн өдөр 10 цаг өнгөрөөгөөд гэрээс гарсан. Намайг гарахад Номунгоо унтаад үлдсэн. Шүд нь байсан гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 9859 дугаартай:
Б.Тын биед доод үүдэн нэг шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлийн хэзээ үүссэн цаг
хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31/
Өсвөр насны шүүгдэгч Н.Згийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Манай гэрт өөрийгөө Намунгоо гэж танилцуулсан ээжийн танил эмэгтэй 2018 оны 07-р сарын сүүлээр ирж амьдарсан. Ээж өрөвдөөд гэртээ байлгаж байсан. 2018 оны 08-р сарын 11-ний өдөр өглөө цайны ширээн дээр Номунгоо гэгч нь юм хийж байхаар нь би очоод юу хийж байгаа юм бэ энэ юу юм бэ гэж асуухад чамд хамаагүй, юу ч биш, битгий миний асуудал оролц гэж хэлсэн. Дургүй хүрээд юу ч биш юм бол хүн амьтан хуураад байгаа юм бишүү гэж хэлэхэд Номунгоо гэгч уурлаад надруу хашгичаад дайраад байсан. Өөдөөс чарлаад дайраад байхаар нь инээгээд өөдөөс хараад зогсоод байсан чинь намайг түлхээд алгадахаар нь
болилдоо та яагаад байгаа юм бэ гэхэд 2-3 удаа намайг алагдахаар нь миний дургүй хүрээд цээжрүү гараараа түлхээд холдолдоо болилдоо давараад байгаарай гэж хэлэхэд чи миний өөдөөс ингэдэг хэн бэ гэж хэлсэн. Өөдөөс савсаганаад дайрхаар нь би түлхээд холдуулаад байсан. Намайг цохиод авахаар нь би түлхчихсэн. Босч ирээд цагдаад дуудлага өгсөн. Эгч бид хоёр гайхсан өмнө эгч Номунгоо гэгчийг өмөөрөөд намайг загнаад байсан. Би чамайг ингэнэ тэгнэ хараарай гэж харааж заналхийлж байсан. Цагдаа дуудсаны дараа гарах гээд байхаар нь гараад намайг юу гэж гүтгэх юм бэ гэж хэлэх юм бол гэж бодоод гаргахгүй гээд байсан. Дахиад хэрүүл болоод сарвалзаад байсан. Ахиад нэг удаа түлхсэн чинь газар унасан. Эгч Наранзул надад наад тэнэг юм чинь боль гэсэн. Босч ирээд өөдөөс ёжилсон шинжтэй инээгээд ашгүй дээ энийг чинь л хүлээж байсан юм. Чи хэнээр оролдосноо мэднээ. Одоо чамайг доош нь хийнэ гээд байсан. цагдаа ирэхэд уйлж унжаад хоолой амаа сонин болгоод байсан гэх мэдүүлэг /хх-ийн 3-39/
Хавтаст хэргээс: Н.Згийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцалга хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 32, 42/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өсвөр насны шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Өсвөр насны шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Өсвөр насны шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Н.З нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч, хүрээгүй шүүгдэгчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд өсвөр насны шүүгдэгч Н.Згийн хохирогч Б.Тын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хэрэгт хохирол нэхэмжилсэн талаарх баримт тусгагдаагүй, хохирогч нь нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй байх учир өсвөр насны шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй юм.
Өсвөр насны шүүгдэгч Н.З нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг харгалзан шүүх хуралдааныг хаалттай явуулж, хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас богино хугацаанд шийдвэрлэв.
Шүүх өсвар насны шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасныг баримтлан ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, хохирогч, өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр
хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ