Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 01/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ

-улсын яллагчаар И.Мөнхцэцэг

-шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Бод холбогдох 1934011330547 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, оршин суух хаягтай, урьд нь Төв аймаг дахь Сум Дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгний торгох ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ухаан мэдрэл бүрэн гэх Ж.Б /

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Ж.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр багийн нутаг Хайлааст гэх газар 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэн Ц.Аыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Ж.Бын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч Ж.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр багийн нутаг Хайлааст гэх газар 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэн Ц.Аыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01 тал/
  • Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №11 дугаартай “1.Ц.Аын биед зүүн дээд 1.2-р шүд унасан, дагз, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 2.3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10%-р алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт / хх-ийн 15-17 тал/,
  • Хохирогч Ц.Аын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1 баг Хайлааст гэх газарт байдаг иргэн Жамбал гэх айлын туслах малчин гэр бүлийн хамтаар хийдэг юм. Тэгээд 2019 оны 12 сарын 08-ны өдөр гэртээ байж байхад тус айлын хүү болох Ж.Б гэх залуу сумын төв орж ямааны арьс өгчихөөд ирэхдээ нэг шил Хараа нэртэй архи авч ирсэн, тэр архийг Ж.Б Гэрэлчулуун бид гурав хувааж уугаад байж байхад над руу Ж.Б агсраад янз бүрийн юм битгий яриад бай гэх зэргээр агсраад байсан. Тэгээд би та ер нь юу яриад байгаа юм бэ гэсэн чинь намайг гараад ир гэж хэлээд дагуулаад гэрээс гарсан тэгээд намайг заамдаж аваад мөргөсөн байгаа. Тэгээд муудалцаа байж байтал Гэрэлчулуун гэрээс гарч ирээд Ж.Быг салгаж авсан байгаа. Миний хувьд их гомдолтой байгаа. Одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 тал/,
  • Гэрч А.Гэрэлчулууны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 08/ юмуу 09-ний өдөр байсан. Атарбаяр сум явж ирээд шил архи авчирсан. Тэгээд Ж.Б, Атарбаяр бид гурав хувааж уугаад, би гараад Жамбалынд кино үзэх гээл гэрт нь орсон. Удалгүй Атарбаярын авгай Халиунаа энэ хоёр муудалцаад байна гэсэн. Тэгээд би салгаж байхад Атарбаяр, Ж.Б хоёр мөргөлдөх шиг болсон. Маргааш өглөө нь би Ж.Б лахтай уулзаад ирье гээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/
  • Гэрч Д.Цэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тухайн айлых нь хүүхэд болох Ж.Б гэх залуу архи уусан үедээ миний хүү Атарбаярыг Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт байх гэрт нь орж ирж зодож үүдэн шүдийг нь цохисон байсан учир гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/
  • Гэрч О.Халиунаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Атарбаяр над руу дайраад байхаар би гараад явсан тэр хойгуур хоорондоо маргалдсан юм шиг байна лээ, би хараагүй над руу дайраад байхаар би гараад явсан тэгсэн удалгүй амаа дараад гараад ирсэн дараа нь амыг нь үзсэн чинь 1 шүд унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,
  • Шинжээч эмч И.Ганболорын “...дүгнэлтэд зүүн дээд 1 дүгээр шүд ногоон саарал идээтэй байсан тул шинээр унасан шүд байсан. Харин зүүн дээд зүүн хоёрдугаар шүд үгүй, мөн буйл хавдартай байсан тул 1, 2 дугаар шүд унасан гэх дүгнэлт гаргасан. Бусал гэмтэл боолн зүүн дээд 1-р шүлдний гэмтэл нь шинэ гэмтэл байсан...зүүн дээд 1-р шүд унасан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин дагз эрүүнд үүссэн зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,
  • Шүүгдэгч Ж.Бын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “би яллагдагчаар татах тогтоолыг тхүлээн зөвшөөрч байна, надад нэмж ярих зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 тал/,
  • Хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 43-46 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ж.Бын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

            Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

          Улсын яллагчаас Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж шүүхэд шилжүүлсэн байна.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хэрэгт хялбаршуулсан журмаар ажиллагаа явуулж, хэргийг хялбаршуулсанаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон хуульд заасан нөхцөл байдлыг хангасан байх тул шүүх шүүгдэгч Ж.Бод холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

             Шүүх Ж.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ж.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн хэдий ч урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж торгуулын ялаар шийтгэгдэж байсан, энэ байдалдаа дүгнэлт хийгээгүй зэрэг хувийн байдлыг харгалзан 240 цагийн нийтэд тустай хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бод оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг шүүгдэгч Ж.Бод сануулав.

 

           Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

         Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.А “...хохирлын 300.000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд суухгүй” гэх бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 46 тал/, шүүхээс  хохирогч Ц.Ат шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол төлбөрт 300.000 төгрөг барагдуулсан” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Ж.Б нь бусдад төлөх хохирол төлбөргүй байна.

            Бусад асуудлаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Ат хохирлын 300.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ж.Быг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Ж.Быг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бод оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхийг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бод оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Ат хохирлын 300.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

  1.  Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ж.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ю.ЭНХМАА