| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00646/и |
| Дугаар | 00723 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 00723
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хєвсгєл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 27-5 тоотод оршин суух, Шаварчууд овогт Батчулууны Эрдэнэчимэг /РЭ68021601/-ын нэхэмжлэлтэй,
Садан төрлийн холбоо тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг шїїхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.Эрдэнэчимэг нь 1968 оны 2 дугаар сарын 16-нд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд төрсөн бөгөөд 1938 онд хэлмэгдсэн лам Дондогийн Иш нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд Аригийн дээд хүрээнд гавж мяндагтай Да лам гэвхүй тушаалтай байсан. Д.Иш нь хүсэлт гаргагч миний аав Бумбаагийн Батчулууны нагац ах нь юм. Аав Б.Батчулуун нь нагац ах Д.Ишийн цагаатгалын үнэмлэхийг 1999 онд авсан юм бөгөөд материал бүрдүүлж байх үедээ буюу 2001 оны 8 дугаар сарын 02-нд нас барсан юм.
Иймд Б.Эрдэнэчимэг намайг хэлмэгдсэн лам Д.Иштэй садан төрөл болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг нь Дондогийн Иштэй садан төрлийн холбоо тогтоолгох шаарлага шүүхэд гаргасан бөгөөд үүнийг тогтоолгосноор нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн ар гэрт олгох нөхөх олговор авах эрх үүсэх үр дагаварыг бий болгож байна.
Нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг нь Д.Иштэй садан төрлийн холбоотой болох нь:
Тухайлбал: Хэрэгт авагдсан Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн 03-2/520 дугаартай Тус архивын сан хөмрөг дэхь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумыг 5 дугаар багийн 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн 92 дугаар хуудсанд Дондогийн Бумбаа 39 настай, эмэгтэй, хүү Дэмчигийн Гэндэнсүрэн 22 настай, лам, охин Дэмчигийн Цэвэг 8 настай, охин Дэмчигийн Содном 3 настай гэж бүртгэгдсэн байна. гэх Архивын лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн 03-2/518 дугаартай Тус архивын сан хөмрөг дэхь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 5 дугаар багийн 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн 40 дүгээр хуудсанд Дэмчигийн Лхамсүрэн 19 настай эмэгтэй, ах Дондогийн Иш, 57 настай лам гэж бүртгэгдсэн байна. гэх Архивын лавлаганы нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Тагнуулын Ерөнхий газрын тусгай архиваас 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн 02/1077 дугаартай Дондогийн Иш нь Хөвсгөл аймгийн Чандманд-Өндөр сумын харъяат нас 62 / 1938 оны байлаар / лам, ам бүл 4 / нэр бичигдээгүй/, хөрөнгө адуу-11, үхэр-4, гэр, байшин, хашаа, Аригийн дээд хүрээнд 13 жил шавилан сууж байсан, гавж мяндагтай, да лам унзад, гэвхүй тушаалтай явсан. Урьд нь ял шийлгэл хүлээж яваагүй, баригдахын өмнө хөдөө байсан. Д.Ишийг 1938 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр баривчлан Онцгой бүрэн эрхэт комиссын 1938 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэжээ. Хэргийг хянаад Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 41 дүгээр магадлалаар цагаатгажээ. гэх Архивын лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
БНМАУ-ын Дээд шүүхийн 1992 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 41 дугаартай Магадлалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн 03-2/1241 дугаартайХөвсгөл аймгийн Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 5 дугаар багийн 1956 оны хүн амын тооллогын бүртгэлийн 63 дугаар хуудсанд өрхийн тэргүүн Базарын Бумбаа, эмэгтэй 62 настай, Бумбын Батчулуун хүү, 16 настай гэж бүртгэгдсэн байна. гэх Архивын лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлсэн Монгол улсын иргэн, РТ40071071 регистрийн дугаартай Бумбаа овогтой Батчулуун нь 2001 оны 8 дугаар сарын 03-нд нас барсныг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 2001 оны 8 пугаар сарын 27-ны өдрийн 13-рт бүртгүүлсэн нас барсны бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэх 08/000786 дугаартай Нас барсны бүртгэлийн лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
1980 оны 12 дугаар сарын 30-ны өдөр РТ40071071 регистрийн дугаартай, 1940 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 2 дугаар бригадын Хүрээний нарийн гэх газарт төрсөн, эрэгтэй, Бумбаагийн Батчулуунд Хөвсгөл аймгийн Цагдан сэргийлэх ангиас олгосон ХӨ1328817 дугаартай Паспортын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Бумбаагийн Батчулуунд Хөвсгөл аймгийн Нийгмийн Даатгалын хэлтсээс нээж олгосон №0669920 дугаартай Даатгалын гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Бумбаагийн Батчулуунд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ленины Алдар нэгдлээс 1959 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон №41 дугаартай Нэгдлийн гишүүний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Дондог овогтой Ишийг цагаатгаж 1999 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр олгосон Монгол улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Дэмбэрэлцэрэнгийн гарын үсэг бүхий 6907 дугаартай Цагаатгалын үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн ...Бумбаагийн Батчулуун, Цэрмаагийн Жавзанпагма нарын гэр бүлд 1968 оны 2 дугаар сарын 16-нд төрүүлсэн охин Батчулууны Эрдэнэчимэгийг 1968 оны 3 дугаар сарын 12-нд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 15 дугаарт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэх 00/001229 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймгийн Архивын тасгаас 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн 10/240 дугаартай Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 5 дугаар багийн 1956 оны хүн амын тооллогын бүртгэлийн 68 дугаар хуудсанд Дэмчиг овогтой Гэндэн, 45 настай, эрэгтэй, мөн сумын 4 дүгээр багийн 1956 оны хүн амын тооллогын бүртгэлийн 9 дүгээр хуудсанд Дэмчиг овогтой Бадгаа 30 настай эрэгтэй, эхнэр Дагвадорж овогтой Чулуун 25 настай эмэгтэй гэжээ гэх архивын лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн 03-2/864 дугаартайХөвсгөл аймгийн Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 5 дугаар багийн 1956 оны хүн амын тооллогын бүртгэлийн 69 дүгээр хуудсанд өрхийн тэргүүн Лодонгийн Бямбасүрэн 35 настай, эрэгтэй, эхнэр Бумбаагийн Содном 26 настай, эмэгтэй, дүү Долгорсүрэнгийн Аюуш 22 настай, эрэгтэй, Цэнгэлийн Банчин 32 настай, эрэгтэй гэж байна. гэх Архивын лавлагаанынотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн 03-2/1146 дугаартай Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Хөвсгөл аймгийн Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 1956 оны хүн амын тооллогын бүртгэлээс Готовын Базартай холбогдох баримт байхгүй байна гэх Архивын лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн 03-2/1145 дугаартай Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Хөвсгөл аймгийн Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 1933 оны хүн амын тооллогын бүртгэлээс Доржийн Дондогтой холбогдох баримт байхгүй байна гэх Архивын лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Бумбаагийн Батчулуун, Цэрмаагийн Жавзанпагма нарын дундаас төрсөн Батчулууны Бат-Эрдэнэ, Батчулууны Уртнасан, Батчулууны Түмэннасан, Батчулууны Мөнхнасан нараас дүү / эгч / Батчулууны Эрдэнэчимэгийг 1938 онд хэлмэгдсэн Дондогийн Ишийн материалыг хөөцөлдөж, цагаатгалын нөхөн төлбөрийг авахыг зөвшөөрсөн тодорхойлолт,
Гэрч Дашдондогийн Баатарын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: Миний эгч Хадгаа нь Бумбаа,Дэмчиг нарын хүү Бадгаатай гэр бүл болон амьдарч байсан бөгөөд Бадгаа ахын ярианаас ээж Бумбаагийн ах Иш гээд манай Аригийн дээд хүрээний том лам хүн байсан, тэгээд хэлмэгдүүлэлтийн үед буюу 1939 онд хэлмэгдэж цаазаар авахуулсан гэдгийг сонсож байсан. Бадгаа ахын ээж Бумбаа, аав Дэмчиг нарын талаар би сайн мэдэхгүй. Дэмчиг Бумбаа нарын дундаас гарсан Гэндэнсүрэн нь Аригийн дээд хүрээнд лам байснаа хэлмэгдүүлэлтийн үеэр баригдаж байсан гэсэн. Хоёр дахь охин Лхамсүрэн гэж байж байснаа залуудаа нас барсан юм гэнэ лээ. Гурав дахь охин Цэвэг нь 1960 хэдэн оноос Улаанбаатар хотын Төмөрзавд Сэлэнгэ-Улаанбаатарын чиглэлд 3 том таван хошуутай дүрэмж хувцас өмсчихсөн билет шалгадаг байсан. Би тэр үед Сэлэнгэ аймагт агрономичоор ажилладаг байсан. ... Хамгийн бага хүү Батчулуун Ленины алдар нэгдэлд насаараа мал малласан... гэх ,
Гэрч Гомбын Уламнэмэх 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: Миний боосон ээж Бумбаа нь энэ Эрдэнэчимэгийнаав Батчулууны төрсөн ээж бөгөөд Эрдэнэчимэгийн хөгшин ээж болох хүн юм. Боосон ээж Бумбаа нь би эхээс хоёулаа, нэг лам ахтай байсан тэр ахыг Д.Иш гэдэг нэртэй, Аригийн эхний дээд хүрээнд да лам мяндагтай хүн байсан бөгөөд 1938 онд хэлмэгдээд буудан алах ял сонсож цаазлагдсан, тэр үед хэлмэгдсэн хар болон лам нарын төрөл садан, үр хүүхдүүдийг эсэргүүний үр удам гэдэг байсан бөгөөд би ахынхаа талаар хүмүүсээс их нууж хаадаг байсан гэж надад ярьж байсан.... Бумбаа, Дэмчиг нар нь хоёр дахь охин Лхамсүрэнг хань болгон хамт байлгадаг байсан юм гэнэ лээ. Охин Лхамсүрэн нь ах Д.Ишийг хэлмэгдүүлэлтээр нас барсны дараа буюу 1939 онд Улаанбаатар хот руу яваад тэндээ суурьшиж амьдарч төмөрзамд замчнаар ажиллаж байгаад залуугаараа оварт орж нас барсан байсан гэдэг юм. ... Хамгийн бага хүү Батчулуун насаараа мал малласан хүн бөгөөд намайг 10 гаруй настай байхад буюу 1965 онд Эрдэнэбулган сумын Жавзанпагматай гэр бүл болж 5 хүүхэд төрүүлж өсгөсөн. Боосон ээж маань Батчулууныг нөхөр Дэмчигийг нас барснаас хойш төрүүлээд өөрөөрөө овоглосон байх гэж бодож байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Батчулууны Эрдэнэчимэг нь 1938 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн хуулийн дээд хэмжээгээр буюу цаазаар авагдсан Д.Иштэй садан төрлийн холбоотой болох нь тогтоогдож байна.
Иймд Б.Эрдэнэчимэгийн хүсэлттэй, Д.Иштэй садан төрлийн холбоо тогтоолгох тухай хүсэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар Шаварчууд овогт Батчулууны Эрдэнэчимэг /РЭ68021601/-г Дондогийн Иштэй садан төрлийн холбоотой болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА