| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00693/и |
| Дугаар | 00825 |
| Огноо | 2017-08-07 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 00825
Хариуцагчийн биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9 хаягт байрлах, Жи-Мобайл ХХК-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 26-01 тоотод оршин суух, РЮ79041263 регистрийн дугаартай, Балжиннямын Оюунчимэгт холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Оюунчимэг нь Жи-Мобайл ХХК-тай 2007 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “Хувь хэрэглэгчид үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулан 98381888 дугаарын хэрэглэгч болсон. Одоогийн байдлаар манай компанид 2012 оны 10 дугаар сарын ярианы төлбөр 31.125 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын ярианы төлбөр 45.144 төгрөг, нийт 76.269 төгрөгний хэрэглээний өртэй байна. Ярианы төлбөрөө төлж барагдуулах талаар удаа дараа утсаар мэдэгдэж байсан боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй болно. Иймд Б. Оюунчимэгийн ярианы төлбөр 76.269 төгрөгнөөс барьцаанд байршуулсан 30.000 төгрөгийг хасч тооцон 46.269 төгрөг, алданги 23.134 төгрөг, нийт 69.403 /жаран есөн мянга дөрвөн зуун гурав/ төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа шүүхэд гаргасан тайлбартаа Жи-Мобайл ХХК нь хариуцагч Б.Оюунчимэгээс ярианы төлбөр 69.403 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Б.Оюунчимэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 69.403 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК нь хариуцагч Б.Оюунчимэгт холбогдуулан 69.403 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 69.403 төгрөгийг хариуцагч Б.Оюунчимэг нь төлж барагдуулсан тухай тайлбарыг ирүүлсэн байна.
Иймд хариуцагчийн биелүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлйин 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2.275 төгрөгийг хариуцагч Б.Оюунчимэгээс гаргуулан нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК –д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Б. Оюунчимэгт холбогдох 69.403 / жаран есөн мянга дөрвөн зуун гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ний Голомт банкны 4901000149 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 / дөрвөн мянга таван зуун тавь / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2.275 / хоёр мянга хоёр зуун далан тав / төгрөгийг хариуцагч Б.Оюунчимэгээс гаргуулан нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА