Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2018/05/21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа, улсын яллагч Г.Эрдэмбаатар, шүүгдэгч _______, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн, хохирогч _________, түүний өмгөөлөгч Ц.Цэцэнбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн____________ холбогдох эрүүгийн 1805002380334 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1___________ төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрчим хүчний менежмент мэргэжилтэй, _____________ автоматикийн инженер ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Б_________________ тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, __________дугаарын регистртэй, ____________ нь 2017 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Очир титэм” төвийн дотор болон гадна талд _________ маргалдан зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/ ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _________ мэдүүлэхдээ: “...Манай байгууллагын шинэ жил 2017 оны 12 дугаар сарын 22-ны 19:00 цагт эхэлсэн. Би цагаасаа хоцорч очсон. Байгууллагын шинэ жил 22:30 цагт дууссан. 23 цагийн үед тухайн байгууллагын караокед 14-лээ орсон. Караокед 0,75 литрийн 2 шил архи авч уусан. Содхүү, Оргил хоёр жаахан согтсон бусад нь гайгүй байсан. ______ү караокены өрөөнд тамхи татахад _________н чи яагаад олон нийтийн газар тамхи татдаг юм бэ гэсэн шаардлага тавьсан. Тэгэхэд _______ дургүйцэж маргалдаж эхэлсэн. Тэгээд би ______ гарч тамхиа тат гэж хэлсэн. Караоке дотор зодоон болоогүй. 23.40 цагт караокенаас гарсан. Тэгээд цаг орой болсон байна тараах цаг болсон байна гэж хэлсэн. Шатаар өгсөөд гараад ирэхэд Мягмарсүрэн хүн рүү үсчээд байна чи найздаа очиж хэлээч гэж хэлсэн. _______ дээр яваад очиход надад “хуцаад байгаарай, ална шүү чамайг” гэсэн үгнүүд хэлсэн. Тэгэхэд нь би Содхүүд юу болоод байгаа юм бэ гэж хэлээд _______хандан _____ аваад цааш нь холдуулдаа гэхэд _______ түлхэхэд Содхүү газар унасан. Тэгээд босож ирээд цохих гээд дайрсан. Тэгэхэд нь би “арай ч дээ Содхүү, чи хүртэл ингэж байхдаа яадаг юм бэ, чи больж үз гээд 2 удаа цохисон. Тэгээд салаад гадаа гараад такси барих гээд зогсож байсан. Тэр үед гадаа ___________ бид хэд юм яриад зогсож байхад ______ гарч ирээд шатан дээр куртикээ тайлаад ________ цээж рүү хүчтэй цохиход ________ доошоо тонгойсон. Тэр үед би салгах ёстой гээд бариад авахад арагшаа саваад унасан. Тэгээд _________ газар унаад ухаан алдсан. Тэгээд би Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн...” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч __________ мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шинэ жилдээ очсон. Урд өдөр нь ажилтай байсан учраас ядарсандаа болоод хурдан согтсон. Караокенээс гарч ирсний дараа юу болсныг санахгүй байгаа. ________ бид хоёр ажил дээр сайн харьцаатай байдаг. Би ______нг сайн залуу гэж боддог учраас надад санаатай хүнд гэмтэл учруулсан гэж бодохгүй байгаа. Гомдол санал хүсэлт байхгүй...” гэв. Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч намэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох: Мөрдөн байцаалтад шүүгдэгч________ өгсөн: “...2017 оны 12 сарын 22-ны өдрийн 19 цагаас Дулааны 2-р цахилгаан станажилчдын шинэ жил Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Очир титэм төвийн 1 давхрын ресторанд болсон. Би 20 цаг 40 минутын үед хоцорч очсон. Байгууллагын арга хэмжээ 22 цаг 30 минутын үед дуусаад 23 цагийн үед ресторанаас гарсан. Цахилгаан цехийн дулааны хянах хэмжүүр автоматикийн хэсгийн хамт олноороо уг төвийн В1 давхарт байрлах караокед __________ү нарын хамт 0,75 литрийн Болор архи 2 шилийг авч уугаад дуулж байтал _____ тамхи татах гэтэл ______болохгүй гар гээд жаахан ширүүхэн хэлтэл Содхүү юун сүртэй юм гээд тэр 2 маргалдтал Бямбажав Содхүүг аваад гарсан. _________ араас нь цуг гарсан. Удалгүй _______ ханцуйгаа шамалчихсан Мягмарсүрэнг алнаа гээд ороод ирсэн. Бид нар тэр дотор зодоон цохион гаргалгүй аваад гарцгаасан. Тэгээд 00:00 цагийн үед тарахаар болсон. Би тооцоо хийж явж байгаад 1 давхрын үүдний танхимд гарч иртэл_______хүн хүн рүү пизда алнаа гээд байхаар нь би очоод чи яагаад ууж идсэнээ шингээж чадахгүй залуучуудад ямар үлгэр дуурайлал үзүүлээд байгаа юм бос явъя гээд ханцуйнаас нь таттал пизданууд минь ална шүү яах гээд байгаа юм гээд миний урдаас босоод ирсэн. Надруу зодолдох гээд дайраад байхаар нь би цаашаа бай гээд гараараа түлхээд ______ наадахаа ав гэтэл Бямбажав __________ цааш нь түлхтэл өөрөө эрчиндээ хальтирч унаад босч ирэхдээ пиджакаа тайлаад надруу хүрээд ирэхээр нь нүүр рүү нь зөөлөн 2 удаа цохисон. Энэ үед ______цааш нь салгаад авах гэтэл дайраад байсан. Би _______ та нар бүр даварчихсан байна шүү дээ Содхүү чи хүртэл ингээд байхдаа яадаг юм гээд нүүр рүү нь нэг удаа цохитол манайхан дундуур орж салгасан. Би хувцсаа өмсөөд _________ нартай гадаа үүдэнд замын хажууд дотор байгаа хүмүүсээ хүлээнгээ такси барих гээд зогсож байтал __________ гэнэт эрчээрээ гүйж гарч ирээд яав ийв гэхийн зуургүй миний хажуугаар гараад Мягмарсүрэнгийн нүүр рүү гараараа нэг удаа цохитол _______ доошоо эвхрээд тонгойхоор нь би салгах гээд ______ араас 2 мөрөн дээрээс нь бариад автал хойшоо саваад унасан._______ хөдөлгөөнгүй хэвтээд босохгүй байхаар нь ________ очоод сэргээх гэж өндийлгөж суулгаж байгаад нүүр рүү нь 2-3 удаа зөөлөн алгадаад сэрэхгүй болохоор нь буцааж хэвтүүлээд такси бариад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэг дээр ирээд үзүүлтэл тархины зураг авах шаардлагатай гээд зургийг нь авна гээд дотогшоо аваад орсон. Ариунзаяа ар гэрийнхэнд нь хэлэх үү гэхээр нь эхнэр рүү нь залга гээд залгуулсан. Би ______ дээрх гэмтлийг санаатай учруулаагүй. Бүх зүйл санамсаргүй болсон. Би салгах санаатай сандраад татчихсан...” гэх мэдүүлэг /хх-н 56-57, 97-98/, Мөрдөн байцаалтад хохирогч __________ өгсөн: “...Би ДЦС-2 ТӨХК-ны Дулааны хянах хэмжүүр автоматикийн цехэд засваражилтай. 2017 оны Шинэ жилийн баярын үйл ажиллагаагаа 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир титэм” ресторанд 19 цагт албан ёсоор эхэлсэн. Энэ баярын үйл ажиллагаанд ДЦС-2 ТӨХК-ны бүх ажилчид оролцсон. Ингээд баярлаж байгаад 23 цаг өнгөрөөгөөд тарсан ба манай ДХХАЦХ-н албаны хамт олон үргэлжлүүлээд тус байрны караокед 23 цаг 40 минутын үед орцгоосон. Караокед 10 гаруй хүмүүс ороод дуулж суугаад мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд 00 цаг 30 минутанд тарсан ба караокенаас гарах гэж үүдэнд очиход манайхан буудлын үүдэнд байсан. Намайг Ганбаатар овогтой ________ /манай ажлын ашиглалтын инженер/ зодсон. Тухайн үед бүгд согтчихсон нэг нэгнийхээ үгийг даахгүй маргалдчих гээд байсан. Намайг караокены үүдэнд байхад __________ юунаас болж маргалдсан гэдгийг мэдэхгүй ажилчдаа үгэнд орсонгүй гээд хүн хүн рүү дайраад уурлаад байсан. Тэгээд намайг эхлээд нүүр рүү нэг удаа цохиход би унасан. Тэр үед уурлаад “яаж байгаа юм бэ” гээд маргалдахад намайг барьж аваад хэд хэдэн удаа цохисон. Энэ үеэс эхлэн миний толгой өвдөж болсон зүйлийг мартсан. Намайг хэд хэдэн удаа хүчтэй толгой руу цохисон байх. Цааш юу болсныг санахгүй байсан. Нэг мэдэхэд ГССҮТ-д хүргэгдсэн 06 цагийн үед сэрсэн ба хамаг бие хөндүүр, толгой хүзүү, гар тохой, чихнээс цус гарсан, үүдэн шүд хөндүүртэй байсан. Тэгээд би юу болсон талаар эхнэр, ээж нараасаа асуухад надад тайлбарлаад байхад би юу ч ойлгохгүй байсан. Одоо би шөнө нойронд их муу болсон, юмаа их мартдаг болсон. Үгээ мэдээд байгаа хирнээ хүнд ойлгуулж хэлж чадахгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 22-27/, Мөрдөн байцаалтад гэрч_________ өгсөн: “...Би _________н эхнэр нь байгаа юм. ...2017 оны 12 сарын 22-ны өдөр 23 цаг өнгөрч байхад нөхөр рүүгээ нэг удаа залгахад утсаа аваад “Шинэ жил одоо тарж байна, бид нар албаараа караокед орох гэж байна гэж их хөгжилтэй ярьж байсан. Ингээд би гэртээ ганцаараа хүүхдүүдтэйгээ амарч байхад 02 цаг 20 минутын үед миний өөрийн 89080929 дугаарын утас руу________й хамт ажилладаг хүн байна гэж эмэгтэй хүн залгаад “__________ халтирч унаад ГССҮТ-д ирчихсэн зураг авахуулаад байж байна, хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гарч ГССҮТ-ийн хаалгаар ороход инженер ________ нь нилээн согтуу надтай зөрөөд гарсан. Би нөхөртэйгөө уулзах гээд Гавал тархины тасагт ороход коридорт ухаангүй, дусал залгуулсан байсан. Түүний хажууд _______ хамт ажилладаг эмэгтэй _______ гэдэг байх гарыг нь барьчихсан хөдөлгөж болохгүй гэж сууж байсан. Би юу болсон талаар асуухад _________ халтирч унаад гэж хэлсэн. Тэгээд ухаангүй болохоор нь би хадам ээж рүү ярьж дуудсан. Ээж гайхаад юу болсон талаар асуухад мөн халтирч унасан гэж байсан бөгөөд дараа нь хяналтын камер шүүгээд үзэхэд миний нөхрийг толгойгоор нь газар унагаасан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 28-29/, Мөрдөн байцаалтад гэрч _________ өгсөн: “...Сэрээжав овогтой __________ нь миний төрсөн хүү юм. ... 2017 оны 12 сарын 22-23- нд шилжих шөнө 02 цаг 40 минутанд “Манай бэр охин________н нөхөр ________ГССҮТ-д ухаангүй хүргэгдэн ирлээ гэж” хэлэхээр нь сандраад ганцаараа ГССҮТ-д ирэхэд миний хүү Гавал тархины тасагт ухаангүй, дусал залгуулсан хэвтэж байсан. Би яасан талаар эхнэрээс нь асуухад “Би сайн мэдэхгүй байна, газарт толгойгоороо унасан юм шиг байна, ухаангүй болохоор нь танийг дуудлаа гэж хэлсэн. Тэр үед хажууд нь мөн __________ гэх ажлынх нь хамт ажилладаг залуу байсан. Миний хүү тухайн өдөр 19 цагийн орчимд байгууллагын шинэ жилийн арга хэмжээндээ орно гээд явсан гэж хэлж байсан. Тэгээд би хүүгээ ухаангүй болохоор нь яасан гэдгийг нь мэдэх гээд шинэ жилийн арга хэмжээ болсон газарт нь очоод хяналтын камерын бичлэгийг үзэхэд ___________ гэх залуу зодож цохиж байсан бөгөөд гадаа автомашины хажууд зогсож байхад нь толгойгоор нь цементэн дээр хавсарч унагаасан байхыг харсан...” гэх мэдүүлэг /хх-н 30-31/, Мөрдөн байцаалтад гэрч _______ өгсөн: “...2017 оны 12 сарын 22-ны өдөр 19 цагт байгууллагын шинэ жил Баяндүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ______ титэм төвийн 1 давхрын ресторанд болоод орой 23 цагийн үед тарсан. Бригадын ажилчдаараа уг төвийн В1 давхрын караоке руу _____________нарын хамт орж дуулцгаасан. 00 цагийн үед караокены өрөөн дотор_______ тамхи асаах гэтэл ______ энд тамхи татаж болохгүй гэхэд ______ уурлаад тэр 2 бага зэрэг маргалдсан. Би ___________ дагуулаад гарах гэтэл ____________ гарахгүй гээд Мягмарсүрэнтэй үргэлжлүүлээд маргалдах гээд байсан. Би ___________ тэврээд цааш нь авч яваад тамхины өрөө рүү оруулж нилээн тайвшруулаад гарч ирээд караокений өрөө рүү эргээд ортол _________ дахиад хүмүүс рүү үсчээд агсам тавих гээд байсан. Энэ үед ________ __________ боль гээд нилээн хэдэн үг хэлсэн. Тэгтэл тоохгүй байсан. Бүгдээрээ тарцгаах болоод үүдний өрөөнд хувцсаа авах гэж байтал Содхүү яг хэн рүү нь мэдэгдэхгүй хүмүүс рүү үргэлжлүүлж агсраад зодолдох юм яриад яваад байсан. Тэгтэл _________ хэд хэдэн удаа цохих оролдлого хийхээр нь би дундуур нь орж салгаад Содхүүг цааш нь өрөө рүү билүү коридор руу авч гарсан. _______ уурлаад зодолдож алалцана гээд дайраад миний гарнаас мултраад________ барьцалдаж автал _______н цохих оролдлого хийхэд нь би дундуур нь ороод дахиж салгаад Содхүүг сандал дээр суулгасан. Содхүү ч агсам тавихаа болиод нилээн тайвширсан. Би хувцсаа авах гээд өлгүүрээ нилээн удаан хайж байгаад хувцсаа аваад гараад иртэл Шинэхүү, Мөнхсайхан 2 _________ ах энд унаад ухаан алдаад гэмтлийн эмнэлэг явчихлаа бид нар хойноос нь явах гэж байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 34/, Мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн: “...2017 оны 12 сарын 22-ны өдөр 19 цагт байгууллагын шинэ жил Баяндүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Очир титэм төвийн 1 давхрын ресторанд болоод орой 23 цагийн үед тарсан. Бригадын ажилчдаараа уг төвийн В1 давхрын караоке руу Ц__________ нарын хамт орж дуулцгаасан. Караоке дотор 0,75 литрийн 2 шил архи хувааж уугаад дуулцгааж байтал 00 цагийн үед ________ тамхи асаах гэтэл Мягмарсүрэн энд тамхи татаж болохгүй гэхэд _______ уурлаад тэр 2 бага зэрэг маргалдсан. ________аваад гарсан. Би нилээн сууж байгаад тамхины өрөөнд ортол ________ 2 байсан._____ нилээн ууртай уцаарлангүй байхаар нь тайвшир гэж хэлчихээд тамхиа татаж дуусаад гараад явсан. Би өрөө рүүгээ орж дахиад 1-2 хундага архи уугаад дуулж байгаад тарахаар болоод дээшээ үүдний хувцасны өлгүүрийн хэсэгт очтол __________ чанга чанга дугараад байсан. Тухайн үед би нилээн согтсон байсан. Цолмон тэрүүгээр хүмүүсийг зохицуулаад явж байсан. ________нилээн уцаарлангуй хэнтэй маргалдаад байгааг нь анзаараагүй пизда гэж хараагаад байсан. Тэгтэл гэнэт боль гээд хүмүүс дугараад байхаар нь хартал С_________ 3 хэн нь мэдэхгүй нэгнийгээ боль гээд бужигнаж байхаар нь би боль гэж хэлээд эхнэртэйгээ утсаар ярьсан. Тэгээд хувцсаа өмсөж гараад гадаа _________н нартай зогсож байтал ________ гарч ирээд Мягмарсүрэнг цохих шиг болтол ________ араас нь тэвэрч автал __________ газар унасан байсан. Очоод босгох гэтэл хөдлөхгүй хэвтээд байхаар нь ухаан алдчихлаа гэж бодоод сэргээх гэж 2 хацар руу нь зөөлөн алгадаад хамрынх нь хонхорхой дээр нь дартал хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Тэгээд шууд таксинд суулгаад гэмтлийн эмнэлэгрүү авч явсан...” гэх мэдүүлэг /хх-н 35-36/, Мөрдөн байцаалтад гэрч П.Мягмарсүрэнгийн өгсөн: “...2017 оны 12 сарын 22-ны өдөр 19 цагт байгууллагын шинэ жил Баян дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах _____ титэм төвийн 1 давхрын ресторанд болоод орой 23 цагийн үед тараад уг төвийн В1 давхрын караоке руу __________ нарын хамт орж дуулцгаасан. 00:00 цагийн үед караокены өрөөн дотор Содхүү тамхи татаад байхаар нь би гараад тат гэтэл чи юу гээд байгаа юм би энэ дотор татна гээд надруу агсраад дайраад байхаар нь юу яриад байгаа юм хүмүүс дуулж байхад гээд бид 2 амаараа бага зэрэг маргалдтал________ боль гээд намайг өрөөнөөс аваад гарах үед __________ араас би хаана тамхи татахаа өөрөө мэдэж байна та нарыг ална шүү гээд дайраад байсан. Үүдний өрөөнд _________ бид 2 зогсож байтал ____________ дагуулаад гараад ирсэн. __________ ариун цэврийн өрөө рүү орж гарч ирээд надруу болон Цолмон руу та нарыг ална гээд дайраад байсан ________ 2 маргалдаж байгаад ___________ 2-3 удаа цохиод тэр 2-ыг зодолдох гэхэд нь Бямбажав голоор нь орж салгасан. Тэгээд бүгдээрээ тарахаар болоод хувцсаа өмсөөд гарцгаасан. ____________ ________н бид нар гадаа үүдэнд зогсож байтал _______ гараад ирчихсэн байсан. _________ бид 3 юм яриад замын хажууд зогсож байтал ______гэнэт ирээд миний гэдэс рүү гараараа нэг удаа маш хүчтэй цохисон. Тэгтэл _________ араас татаад газар унагасан. Содхүү дагзаараа газар савж унаад хөдлөхгүй хэвтээд байхаар нь наадах чинь согтуу тасраад уначих шиг боллоо гээд ____________а 3 босгох гэж оролдоод сэрэхгүй ухаангүй байхаар нь гэмтлийн эмнэлэг рүү таксигаар авч явсан...” гэх мэдүүлэг /хх-н 37-38/, Мөрдөн байцаалтад гэрч _________н өгсөн: “...2017 оны 12 сарын 22-ны өдөр 19 цагт байгууллагын шинэ жил Баяндүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Очир титэм төвийн 1 давхрын ресторанд болоод орой 23 цагийн үед тарсан. Бригадын ажилчдаараа уг төвийн В1 давхрын караоке руу _____________ нарын хамт орж дуулцгаасан. 00:00 цагийн үед караокены өрөөн дотор Содхүү тамхи асаах гэтэл _________н энд тамхи татаж болохгүй гэтэл ________ уурлаад тэр 2 бага зэрэг маргалдсан. Ер нь тэр өдөр Содхүү хүн хүн рүү үсчээд байсан. Тэгтэл _________г одоо боль гээд аваад гарсан. Удалгүй тарцгаах болоод 1 давхрын үүдний өрөөнд хувцсаа авах гээд зогсоцгоож байтал ________н урдаас хараалын өнгө аястай үг хэлээд байсан яг ямар үг хэлснийг нь санахгүй байна. Тэгтэл _______ чи хүртэл ингэхдээ байхдаа яахавдээ гээд ___________нүүр рүү цохисон. Тэгтэл Содхүү зөрүүлээд цохиод тэр 2-ыг зодолдох гэхэд нь Бямбажав дундуур орж салгаад бүгдээрээ хувцсаа өмсөөд гарцгаасан. Түрүүлээд гадаа _____________2 замын хажууд наана нь Энхзаяа Цолмон бид 3-ыг зогсож байтал _________ дотроос гүйж гарч ирээд _________цээж рүү гараараа нэг удаа цохисон. ___________ доошоо тонгойтол Цолмон дахиад зодолдоно гэж бодсонуу ________ араас барьтал _______ хальтраад газар ар дагзаараа саваж унаад огт хөдлөхгүй байсан. Бид нар босгож сэрээх гэж нилээн ноцолдоод сэргэхгүй болохоор нь такси бариад гэмтлийн эмнэлэг дээр аваад очтол рентгэн зураг болон томографикийн зураг аваад тархиндаа цус хуралттай, цууралттай байна гээд эмчилгээ хийнээ гээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх- н 39-40/, Мөрдөн байцаалтад гэрч __________ өгсөн: “...2017 оны 12 сарын 22-ны өдөр 19 цагт байгууллагын шинэ жил Баяндүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ________ титэм төвийн 1 давхрын ресторанд болоод орой 23 цагийн үед тарсан. Бригадын ажилчдаараа уг төвийн В1 давхрын караоке руу ____________о нарын хамт орж дуулцгаасан. __________ караокены өрөөн дотор тамхи асаагаад татаад байсан чинь Мягмарсүрэн ах тамхиа боль байгууллагаараа явж байж бусдыгаа хүндэл 00-ын өрөөнд очоод тат гэтэл болихгүй байсан. Тэгэхээр нь би очоод та тамхиа болиочээ гэтэл намайг сонсохгүй байсан. Микрофон нь ажиллахгүй байхаар нь би гараад зөөгчтэй нь уулзаад нилээн удаж байгаад орж ирсэн. Бүгдээрээ тойрч суугаад юмаа уугаад дуулаад 1 цаг орчим болоод тарахаар болоод дээшээ нэг давхар руу гарцгаасан. Хувцсаа аваад зогсоцгоож байтал нэг харсан чинь ________ ах 2 барьцалдаад ч байгаа юм шиг тэврэлдээд ч байгаа юм шиг зууралдаад байсан. Би очоод салгах гэхээр Содхүү ах миний үгэнд орохгүй намайг юм хэлж байгааг ч мэдэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-н 41/, Мөрдөн байцаалтад гэрч _________н өгсөн: “...2017 оны 12 сарын 22-ны өдөр 19 цагт байгууллагын шинэ жил Баяндүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Очир титэм төвийн 1 давхрын ресторанд болоод орой 23 цагийн үед тарсан. Бригадын ажилчдаараа уг төвийн В1 давхрын караоке руу Ц_______________ нарын хамт орж дуулцгаасан. Караоке дотор 0,75 литрийн 2 шил архи хувааж уусан байсан. Энхжаргал эгчийг нөхөр нь удалгүй ирээд аваад явсан. Содхүү гаднаас караокены өрөөрүү тамхи асаачихсан татаад орж иртэл Мягмарсүрэн ах болиоч олон нийтээ хүндлээч гэтэл Содхүү чи юун сүртэй юм гээд тэр 2 маргалдаж байгаад караокены өрөөнөөс гарахаар нь би хоорондоо зодолдож магадгүй гээд араас нь гартал Мягмарсүрэн, _________ 2 тамхины өрөөнд юм яриад нилээн тайвширсан байдалтай зогсож байхаар нь би өрөө рүүгээ буцаад орсон. Манай эмэгтэйчүүд байхгүй байхаар нь би эргэж гараад хайтал Одноо, Ариунзаяа эгч 2 текэн дээр тооцооны талаар яриад байж байсан. Тэгээд бид 3 эргэж ороод эмэгтэйчүүд нь дуулж байх хооронд эрчүүд нь юунаас болсныг мэдэхгүй хоорондоо маргалдаад байгаа байдалтай сонин байхаар нь эмэгтэйчүүд нь дундуур нь орж больцгоо гээд л яваад байсан. 01 цагийн үед бүгдээрээ тарахаар болоод дээшээ гарч хувцсаа аваад зогсож байтал Содхүү хойд талын амрах хэсэгт сууж байснаа гэнэт босч ирээд хэнрүү нь мэдэхгүй үсчээд хүмүүсийг үгээр идээд байсан чинь ___________ ах цохиод авах шиг болсон. Тэгтэл _________ ах ирээд _________н ахыг түлхээд та нар ядарсан нэгнийгээ яагаад байгаа юм боль гэж байсан. Тэгтэл Содхүү __________ ах руу дайраад дахиад үгээр идээд байсан чинь __________ ах тэсэлгүй дахиад цохиод автал хоорондоо зодолдох гээд байтал манайхан очиж салгаад Содхүүг сандал дээр суулгасан. Тэгтэл хэсэг сууж байгаад дахиж босч ирээд хүмүүс рүү агсрах гээд байхаар нь би очоод болиоч гээд түлхэж сандал руу суулгасан. Түрүүлээд Энхзаяа, Ариунзаяа, Мягмарсүрэн, ___________, Бямбажав ах бид нар гадаа гараад би такси барих гээд нэг таксийг хүлээж байгаарай гэж хэлж хүлээлгэтэл Одноогийн нөхөр ирчихсэн явлаа гээд юмнуудаа аваад баруун талруу яваад өгсөн. Тэгтэл Содхүү хажуугаар гэнэт гүйгээд Мягмарсүрэн ахыг очоод цээжин хэсэгт нь цохиж аваад дахиад өшиглөх гэхэд нь Цолмон ах болиоч гээд араас нь 2 гараараа бариад автал газар хальтарсан уу яасан мэдэхгүй саваад уначихсан. Содхүү хөдөлгөөнгүй хэвтээд байхаар нь би согтуу байсан учир тасарчихсан байх гэж бодоод нөхөр утасдаад байхаар нь таксинд суугаад гэрлүүгээ харьсан. Гэртээ хариад амрах гэж байтал Одноо надруу яриад Содхүүг эмнэлэг дээр авчирсан байна, .... Маргааш өглөө нь ажлынхантайгаа холбогдоод гэмтлийн эмнэлэг дээр иртэл Содхүүг сэхээнд байна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 42-43/, Мөрдөн байцаалтад гэрч _______ өгсөн: “...2017 оны 12 сарын 22-ны өдөр 19 цагт байгууллагын шинэ жил Баяндүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Очир титэм төвийн 1 давхрын ресторанд болоод орой 23 цагийн үед тарсан. Бригадын ажилчдаараа уг төвийн В1 давхрын караоке руу ____________ Ор___________о нарын хамт орж дуулцгаасан. Содхүү тухайн үед нилээн согтсон байсан. Ариунзаяа, Одноо бид 3 дээгүүр хувцсаа өмсөж явж байгаад нилээн удаж орж иртэл 1 шил архи нь дуусаад 2 дахь шилтэй архи руугаа орчихсон байсан. Тэгтэл Содхүү Мягмарсүрэнтэй тамхи татах гэснээс болоод маргалдсан гээд хүн хүнрүү үсчээд яваад байхаар нь одоо надуул чинь нилээн согтчихож муудалцаж магадгүй юм байна одоо харьцгаая гээд гарсан. 1 давхарт үүдний өрөөнөөс хувцсаа авах гээд зогсоцгоож байтал ________2 юунаас болсныг мэдэхгүй хоорондоо маргалдаад зодолдох гээд байхаар нь би больцгоо гээд_________ татаж байсан. Ямар ч байсан __________ 2-ыг тэнд байсан манай ажилчид салгаад Ариунзаяа, Аззаяа болон _______, Оргил, Мягмарсүрэн бид нар түрүүлж гадагшаа гараад 2-3 алхмын зайтай такси барих гээд зогсож байтал гэнэт нэг хүн хажууд уначихсан. Би Одноог нааш ир хүн уначихлаа гээд хартал Содхүү газар ухаангүй хэвтэж байхаар нь согтоод тасарчихаж гэж бодоод босоорой гэж дуудаад өргөөд босгох гэтэл дийлэхгүй байхаар нь ямар ч байсан эмнэлэг дээр аваад очъё гээд такси бариад гэмтлийн эмнэлэг дээр очтол томографикийн зураг авхуулах ёстой гээд зураг авхуултал тархиндаа цус хуралттай байна гээд эрчимт эмчилгээний тасаг руу аваад явсан..” гэх мэдүүлэг /хх-н 44-45/, Мөрдөн байцаалтад гэрч ___________ өгсөн: “...2017 оны 12 сарын 22-ны өдөр 19 цагт байгууллагын шинэ жил Баяндүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Очир титэм төвийн 1 давхрын ресторанд болоод орой 23 цагийн үед тарсан. Бригадын ажилчдаараа уг төвийн В1 давхрын караоке руу _________, Оргил, Ариунзаяа, Энхтайван, Энхжаргал, Мягмарсүрэн, Энхзаяа, Содхүү, Аззаяа, Мөнхсайхан, Жамсрандорж, Бямбажав, Одноо нарын хамт орж дуулцгаасан. Содхүү караокены өрөөн дотор тамхи асаах гэтэл Мягмарсүрэн ах олон хүн байна тамхиа гарч татаач гэтэл Содхүү чи хэн юм чамд хамаагүй гээд тэр 2 маргалдтал Бямбажав ах гарч татъя гээд Содхүүг татаад аваад гарсан. 10-20 минутын дараа эргэж орж ирээд _________ ах тамхи хаана татах нь энэнд ямар хамаатай юм гээд уур нь гарахгүй нилээн уцаартай суугаад байсан. Би тухайн үед яг хажууд нь сууж байсан юм. Тэгтэл Оргил ах бас дарга удирдлагуудын талаар яриад залуучуудаараа нийлж бослого гаргая гээд уриалаад өөрөө бухимдалтай байгаад байсан. Нилээн дуулж байгаад тарахаар болоод дээшээ 1 давхар руу гарсан. Содхүү ах ___________ ах руу духаа өгөөд урдаас нь яваад маргалдаад байх шиг байсан. Би Содхүү ахад та яагаад байгаа юм бэ хэдүүлээ тарцгаая та одоо мартчих гээд аргадах маягтай хэлтэл тоохгүй хүмүүс рүү үсчээд намайг чи дуугуй цаашаа бай гээд байсан. Тэгтэл Цолмон ах тэсэлгүй Содхүүгийн шанаа орчимд гараараа нэг удаа цохисон. Тэгээд Бямбажав ах дундуур нь орж салгатал Содхүү дахиад ________ ах руу уурлаад дайртал _________н ах ________ нүүр рүү гараараа 2-3 удаа цохиод буланд шахсан. Бямбажав Оргил ах 2 очиж салгасан. Би тухайн үед _________ ахад та яаж байгаа юм бэ 2,3 цохьчихлоо шүү дээ гэж хэлж байсан. Содхүү ахын гадуур хувцсыг Энхтайван ах өмсүүлж байсан. Би дээшээ хувцас солих өрөө рүү орж гадуур хувцсаа аваад гадагшаа үүдэнд гараад иртэл Содхүү ах хөдөлгөөнгүй болчихсон Оргил ах хагас өндийлгөөд суулгачихсан байсан. Манайхан тойроод сэрээх гээд оролдож байсан. 3-4 минут орчим дуудаж байгаад сэрэхгүй байсан учир такси бариад Энхзаяа, Ариунзаяа, Одноо, Оргил, ________ нар Содхүүг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг /хх-н 46/, Мөрдөн байцаалтад гэрч _________ өгсөн: “...2017 оны 12 сарын 22-ны өдөр 19 цагт байгууллагын шинэ жил Баяндүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Очир титэм төвийн 1 давхрын ресторанд болоод орой 23 цагийн үед тарсан. Бригадын ажилчдаараа уг төвийн В1 давхрын караоке руу __________, Оргил, Ариунзаяа, Энхтайван, Энхжаргал, Мягмарсүрэн, Энхзаяа, Содхүү, Аззаяа, Шинэхүү, Жамсрандорж, Бямбажав, Мөнхсайхан нарын хамт орж дуулцгаасан. Караоке дотор 2 шил 0,75 литрийн архи уусан байсан. Ариунзаяа, Энхзаяа бид 3 дээшээ хувцас солих өрөө рүү орж хувцсаа солиод 30 орчим минутын дараа караокены өрөө рүү ортол Содхүү гаднаас тамхи татаад ороод ирсэн. Тэгтэл Мягмарсүрэн тамхиа гарч тат гэснээс болоод тэр 2 маргалдсан. Тэгтэл Бямбажав Содхүүг аваад гарсан. 10 минут орчмын дараа тэр 2 тамхи татчихаад ирлээ гээд орж ирсэн. ... Би гадаа нөхөртэйгөө видео дуудлага хийгээд зогсож байтал Энхзаяа эгч намайг Одноо гэхээр нь яасан гэтэл Содхүү уначихлаа гэхээр нь яваад очтол Содхүү газар дээшээ харчихсан ямар нэг хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Оргил сэргээх гээд хацрыг нь алгадаад хагас босгож суулгатал сэрэхгүй байхаар нь таксинд суулгаад гэмтлийн эмнэлэг рүү Оргил, Энхзаяа, Ариунзаяа 3 аваад явсан. Араас нь Мягмарсүрэн, ________ 2 явсан....” гэх мэдүүлэг /хх-н 47/, Мөрдөн байцаалтад шинжээч __________ өгсөн: “...С.Содхүүгийн биед ГССҮТ-д хэвтэн эмчлэгдэж байхад нь үзлэг хийсэн. Үзлэгт биеийн байдал хүндэвтэр, ухаантай, орчиндоо харьцаатай, асуултанд хариулах гэж оролдоно, хэл яриа ойлгомж муутай, комманд ойлгохдоо муу байсан. С.Содхүүд учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих, цохигдох болон унах үед хатуу гадаргуутай зүйлд унах, савах үед үүснэ...” гэх мэдүүлэг /хх-н 53-54/, Мөрдөн байцаалтад гэрч _________ өгсөн: “...2017 оны 12 сарын 22-ны өдөр 19 цагт байгууллагын шинэ жил Баяндүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Очир титэм төвийн 1 давхрын ресторанд болоод орой 23 цагийн үед тарсан. Бригадын ажилчдаараа төвийн В1 давхрын караоке руу _________, Оргил, Ариунзаяа, Одноо, Энхжаргал, Мягмарсүрэн, Энхзаяа, Содхүү, Аззаяа, Шинэхүү, Жамсрандорж, Бямбажав, Мөнхсайхан нарын хамт орж дуулцгаасан. Караоке дотор 2 шил 0,75 литрийн архи уусан байсан. Караоке дотор Содхүү тамхи асаагаад татах гэтэл Мягмарсүрэн чи өрөөн дотор тамхи татах гэлээ гарч татаач гэтэл Содхүү сүртэй юм гээд тэр 2 бага зэрэг маргалдаад байх шиг байсан. Содхүү гарч тамхиа татсан байх. 01 цагийн үед Шинэхүү бид 2 хувцас солих өрөө рүү орж хувцсаа солиод доошоо бууж ирээд гадуур хувцсаа аваад гадаа гартал Цолмон, Мягмарсүрэн, Одноо, Энхзаяа 4 гараад ирчихсэн байсан. Би нэг гартаа тортой хувцсаа барьчихсан нөгөө гартаа гитараа барьчихсан зогсож байтал Содхүү гадуур хувцсаа өмсөх гээд Очир төвийн үүдэнд гарч ирж байгаа харагдсан. Миний баруун талд Мягмарсүрэн зогсож байтал Содхүү өмсөж байсан гадуур хүрмээ тайлж газар шидээд гүйж ирээд Мягмарсүрэнгийн цээжинд гараараа нэг удаа цохитол ____________н араас нь тэврээд өргөх шиг болтол _________ хойшоо саваад газар унасан. Содхүү ямар ч хөдөлгөөнгүй хэвтээд босохгүй байхаар нь нүүр рүү нь гараараа алгадаад сэргээх гэж хэсэг оролдоод босохгүй байхаар нь зам дээр зогссон байсан нэг таксинд тэвэрч оруулаад гэмтлийн эмнэлэг рүү Ариунзаяа, Энхзаяа, Цолмон нар явсан...” гэх мэдүүлэг /хх-н 99/, Мөрдөн байцаалтад шинжээч эмч А.Амгаланболдын өгсөн: “...Гавал тархины гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин нүдний гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. С.Содхүүгийн биед учирсан гэх баруун нүдний гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хатуу мохоо зүйл гэдэгт галт зэвсэг, ир үзүүртэйгээс бусад зүйлийг ойлгож болно. Гараар цохиход үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-н 101-102/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 02өдрийн шинжээчийн 812 тоот: 1. __________ биед гавлын дагз ясны шугаман хугарал, зүүн чамархай, дагз хамарсан хатуу хальсны доорхи цусан хураа, зүүн чамархайн тархины эдийн доторх цус хуралт, аалзан хальсны доорхи цус харвалт, баруун нүдний ухархайн дотор болон гадна ханын далд хугарал, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Гавал тархины гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-н 49-50/, - Хохирлын баримтууд /хх-н 83-90/, - Хохирогчийн өвчний түүх /хх-н 103-115/, Шүүгдэгч ___________ хувийн байдалтай холбоотой: - Бакалаврын дипломын хуулбар /хх-н 69-70/, - Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 77, 118/, - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 78/, - Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 79/, - Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 80/, - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 82/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд: Шүүгдэгч ___________ нь 2017 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Очир титэм” төвийн дотор болон гадна талд ________ маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч __________ “...2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир титэм” ресторанд 19 цагт албан ёсоор эхэлсэн. ... Тэгээд 00 цаг 30 минутанд тарсан ба караокенаас гарах гэж үүдэнд очиход манайхан буудлын үүдэнд байсан ба намайг ____________ /манай ажлын ашиглалтын инженер/ зодсон. ... Нэг мэдэхэд ГССҮТ-д хүргэгдсэн 06 цагийн үед сэрсэн ба хамаг бие хөндүүр, толгой хүзүү, гар тохой, чихнээс цус гарсан, үүдэн шүд хөндүүртэй байсан...” гэх мэдүүлэг, гэрч У.Болорчулууны “...2017 оны 12 сарын 22-ны ... 02 цаг 20 минутын үед миний өөрийн 89080929 дугаарын утас руу “Содхүүтэй хамт ажилладаг хүн байна гэж эмэгтэй хүн залгаад _______ халтирч унаад ГССҮТ-д ирчихсэн зураг авахуулаад байж байна, хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гарч ГССҮТ-ийн хаалгаар ороход инженер Оргил нь нилээн согтуу надтай зөрөөд гарсан. Би нөхөртэйгөө уулзах гээд Гавал тархины тасагт ороход коридорт ухаангүй, дусал залгуулсан байсан. ...хяналтын камер шүүгээд үзэхэд миний нөхрийг толгойгоор нь газар унагаасан байсан...” гэх мэдүүлэг, гэрч __________н “...2017 оны 12 сарын 22-23-нд шилжих шөнө 02 цагминутанд “Манай бэр охин Болорчулуун нөхөр _________ ГССҮТ-д ухаангүй хүргэгдэн ирлээ” гэж хэлэхээр нь сандраад ганцаараа ГССҮТ-д ирэхэд Миний хүү Гавал тархины тасагт ухаангүй, дусал залгуулсан хэвтэж байсан. ... хяналтын камерын бичлэгийг үзэхэд ____________ гэх залуу зодож цохиж байсан бөгөөд гадаа автомашины хажууд зогсож байхад нь толгойгоор нь цементэн дээр хавсарч унагаасан байхыг харсан...” гэх мэдүүлэг, гэрч __________ “...2017 оны 12 сарын 22-ны өдөр ... Шинэхүү, Мөнхсайхан 2 Содхүү ах энд унаад ухаан алдаад гэмтлийн эмнэлэг явчихлаа бид нар хойноос нь явах гэж байна гэсэн...” гэх мэдүүлэг, гэрч __________ “...2017 оны 12 сарын 22-ны өдөр 19 цагт байгууллагын шинэ жил Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Очир титэм төвийн 1 давхрын ресторанд болоод орой 23 цагийн үед тарсан. ... хувцсаа өмсөж гараад гадаа Ариунзаяа, Энхзаяа, Мягмарсүрэн, Цолмон нартай зогсож байтал Содхүү гарч ирээд Мягмарсүрэнг цохих шиг болтол ________ араас нь тэвэрч автал _________газар унасан байсан. Очоод босгох гэтэл хөдлөхгүй хэвтээд байхаар нь ухаан алдчихлаа гэж бодоод сэргээх гэж 2 хацар руу нь зөөлөн алгадаад хамрынх нь хонхорхой дээр нь дартал хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Тэгээд шууд таксинд суулгаад гэмтлийн эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг, гэрч ____________ “...2017 оны 12 сарын 22-ны өдөр 19 цагт байгууллагын шинэ жил Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсэгрт байрлах Очир титэм төвийн 1 давхрын ресторанд болоод орой 23 цагийн үед тараад уг төвийн В1 давхрын караоке руу ____________________нарын хамт орж дуулцгаасан. ... Оргил, Цолмон бид 3 юм яриад замын хажууд зогсож байтал_________ гэнэт ирээд миний гэдэс рүү гараараа нэг удаа маш хүчтэй цохисон. Тэгтэл _________ араас татаад газар унагасан. Содхүү дагзаараа газар савж унаад хөдлөхгүй хэвтээд байхаар нь наадах чинь согтуу тасраад уначих шиг боллоо гээд Оргил, Ариунзаяа, Энхзаяа 3 босгох гэж оролдоод сэрэхгүй ухаангүй байхаар нь гэмтлийн эмнэлэгрүү таксигаар авч явсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Ариунзаяагийн “...2017 оны 12 сарын 22-ны өдөр 19 цагт байгууллашинэ жил Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Очир титэм төвийн 1 давхрын ресторанд болоод орой 23 цагийн үед тарсан. Бригадын ажилчдаараа уг төвийн В1 давхарын караоке руу Цолмон, Оргил, Бямбажав, Энхтайван, Энхзаяа, Энхжаргал, Мягмарсүрэн, Аззаяа, Содхүү, Шинэхүү, Мөнхсайхан, Жамсрандорж, Одноо нарын хамт орж дуулцгаасан. 00 цагийн үед караокены өрөөн дотор Содхүү тамхи асаах гэтэл Мягмарсүрэн энд тамхи татаж болохгүй гэтэл Содхүү уурлаад тэр 2 бага зэрэг маргалдсан. ... гадаа Мягмарсүрэн Оргил 2 замын хажууд наана нь Энхзаяа________ бид 3-ыг зогсож байтал Содхүү дотроос гүйж гарч ирээд Мягмарсүрэнгийн цээж рүү гараараа нэг удаа цохисон. Мягмарсүрэн доошоо тонгойтол ________ дахиад зодолдохно гэж бодсонуу Содхүүгийн араас барьтал Содхүү хальтраад газар ар дагзаараа савж унаад огт хөдлөхгүй байсан. Бид нар босгож сэрээх гэж нилээн ноцолдоод сэргэхгүй болохоор нь такси бариад гэмтлийн эмнэлэг дээр аваад очтол рентгэн зураг болон томографикийн зураг аваад тархиндаа цус хуралттай, цууралттай байна гээд эмчилгээ хийнээ гээд аваад явсан...” гэх мэдүүлэг, гэрч ___________ “...Содхүү гадуур хувцсаа өмсөх гээд Очир төвийн уүдэнд гарч ирж байгаа харагдсан. Миний баруун талд Мягмарсүрэн зогсож байтал ________ өмсөж байсан гадуур хүрмээ тайлж газар шидээд гүйж ирээд Мягмарсүрэнгийн цээжинд гараараа нэг удаа цохитол ________ араас нь тэврээд өргөх шиг болтол ________ хойшоо саваад газар унасан. Содхүү ямар ч хөдөлгөөнгүй хэвтээд босохгүй байхаар нь нүүр рүү нь гараараа алгадаад сэргээх гэж хэсэг оролдоод босохгүй байхаар нь зам дээр зогссон байсан нэг таксинд тэвэрч оруулаад гэмтлийн эмнэлэг рүү Ариунзаяа, Энхзаяа, _________ нар явсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн 812 тоот дүгнэлт, хохирлын баримтууд, хохирогчийн өвчний түүх, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч ___________ өмгөөлөгч Д.Баасансүрэн шүүхийн хэлэлцүүлэгт дараах тайлбарыг гаргаж “хохирогчийн савж унасан гэдэг нь санамсаргүй байсан тул хүнд хохирлыг болгоомжгүй байдлаар учруулсан гэж үзэж гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх талаар мэтгэлцлээ. Улсын яллагчийн зүгээс өмгөөлөгчийн саналыг үгүйсгэж “...шүүгдэгч нь хохирогчийг 6 удаа цохиж, хөл тавьж хавсарч унагаж байгаа...” зэрэг нь санаатай үйлдэл гэх тайлбарыг гаргаж байгааг хүлээж авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчийн эсрэг чиглэсэн идэвхитэй үйлдлүүд нь шүүгдэгч өөрийн хийж буй үйлдлийг ухамсарлаж, сэтгэж хийснээс харахад шүүгдэгч нь санаатай үйлдлээрээ хохирогчид хүнд хохирол учруулсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг шүүх хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна. Баянгол дүүргийн прокурорын газраас ________ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, гэмт хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч __________ хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Хохирогч___________ нь “...эмчилгээний зардалд 7.000.000 төгрөг хүлээн авсЦаашид төлөх төлбөргүй, гомдол саналгүй тул хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх хүсэлтийг тус шүүхэд гаргасан байх тул шүүгдэгч _________ бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүхээс шүүгдэгч _________ эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, шүүгдэгч__________ хувийн байдал, дээд боловсролтой, тогтвортой ажил, хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан үзэж түүнд 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялыг биелүүлэх хугацааг 24 сараар тогтоож шийдвэрлэлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн Сиди 1 ширхэгийг хэрхавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Шүүгдэгч ____________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар_____________ 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ____________ торгох ялын биелүүлэх хугацааг 24 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ___________ авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ