| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 204/2016/0048/Э |
| Дугаар | 80 |
| Огноо | 2016-09-19 |
| Зүйл хэсэг | 181.2.1, 181.2.5., 181.3., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 80
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга: Б.Алдармаа,
Улсын яллагч: Н.Ундрах,
Иргэдийн төлөөлөгч: З.Байгалмаа,
Шүүгдэгч Ш.*******ийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,
Шүүгдэгч Д.*******ын өмгөөлөгч: И.Оюунгэрэл,
Шүүгдэгч Д.*******, Ш.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ын *******, ******* овгийн *******ийн ******* нарт холбогдох 201516000127 тоот эрүүгийн 1 хавтаст хэргийг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн,
2.Монгол Улсын иргэн,
Д.******* нь Ш.*******тэй бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 04 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын төв *******гийн 4-15 тоот хашаанд бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч Н.*******ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт, Ш.******* нь Д.*******тай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 04 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын төв *******гийн 4-15 тоот хашаанд бусдыг илтэд үл хүндэтгэн догшин авирлан хохирогч Н.*******ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож хөнгөн гэмтэл учруулан, палк модыг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ: Намсрай ******* ахыг аваад явсан. Би ******* ахыг очиж аваад *******ын гэрт очсон. Тэгээд ******* ах *******ыг зодоод байхаар нь би очиж салгаад гэрт нь оруулсан. Ийм хэрэгт холбогдсондоо өөрөө болон ахынхаа өмнөөс маш их харамсаж байна гэв. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ш.******* мэдүүлэхдээ: Би *******тай муудаж палк мод барьсан зүйл байхгүй. Очиж барьж авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин гэрчүүд палк мод барьсан гэдэг нь худлаа. Би энэ хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Миний хань бие муутай болохоор группэд байдаг. Саяхан эхнэр маань төрөөд охинтой болсон байгаа. Иймээс миний хувийн байдлыг харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******ын мэдүүлсэн мэдүүлэгт: 2015 оны 04 дүгээр сарын 26-ны шөнө 01 цагийн үед би гэртээ эхнэр болон дүү нарын хамт байж байсан. Тэгсэн гэрийн гадаа мотоцикльтой хүн ирээд намайг дуудсан. Би гараад очиход *******, ******* нар байж байсан тэгээд би хашааны хаалга онгойлгоод гарахад ******* шууд намайг заамдаад авсан. Тэгэхээр нь яаж байгаа юм гэж хэлэхэд шууд миний нүүр хэсэг рүү гараараа цохисон. Тэгсэн хажуугаас ******* нийлээд тэр хоёр миний толгойг дарж байгаад дээрээс гар болон хөлөөрөө зодсон тэгсэн , эхнэр хоёр гарч ирээд тэд нарыг салгасан. Тэгэхээр нь би зугтаагаад барьж байсан байшингийн араар ороход ******* дээрээс зүсэж бэлдсэн байсан палк мод аваад над руу шидсэн тэгээд ард дагз хэсэг рүү цохисон. Би зугтаагаад гэр рүү ороход ******* араас орж ирээд намайг гар болон хөлөөрөө зодсон. ******* араас сүх бариад явж байхад манай эхнэр булааж аваад гэр рүү оруулаагүй гэж байсан. Тэгээд ******* намайг зодож байгаад гэрийн үүд рүү чирсэн тэгэхээр нь би гэрээс гарахгүй байсан чинь *******, ******* хоёр халаасаа уудлаад хутгалъя гэж хэлсэн. Тэгсэн нэг нь цагдаа дуудчихлаа гэж хэлээд ******* гэх хүнийг дагуулаад яваад өгсөн. Тэгэхээр нь би цагдаа дуудаж мэдэгдсэн. ...Зодоон яг юунаас болж эхэлснийг мэдэхгүй байна. Тэр хоёр гэрийн гадаа ирээд намайг дуудсан тэгэхээр нь гараад очиход намайг шууд цохиод авсан. Тэгээд зодож байхдаа байшин барьдаг яасан баян тарган хүн бэ гэж хэлээд зодоод байсан. Чамайг алахад ял эдлэхгүй гээд дайраад байсан. *******, ******* нарт би их гомдолтой байна. Тэд нараас эмчилгээний зардал болох 3300000 төгрөгийг олж авмаар байна гэжээ. /хх-21-26/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.ын мэдүүлсэн мэдүүлэгт: 2015 оны 04 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад би гэртээ нөхөр ******* болон дүү нарын хамт байсан. Тэгсэн хашааны гадаа мотоцикльтой хүн ирээд *******ын нэрийг дуудаад байсан. Тэгэхэд ******* босоод гэрээс гараад явсан. Тэгсэн гэрийн гадаа хүмүүс шуугаад эхэлсэн.Тэгэхээр нь гэрээс гараад би араас нь гарахад *******, ******* нар гадаа манай нөхрийг нийлээд зодож байсан. бид хоёр голоор нь орж салгахад манай нөхөр зугтаасан тэгэхэд араас нь *******, ******* нар араас нь хөөгөөд явсан. Тэгээд ******* барьж байсан байшингийн хажуугаас тайрсан жижиг палк мод аваад манай нөхөр рүү шидсэн тухайн үед харанхуй байсан болохоор оносон эсэх нь харагдаагүй тэгээд манай нөхөр гэр рүү зугтаагаад орсон. Тэгэхэд ******* манай нөхрийн араас хөөгөөд гэр рүү орсон. Гэрийн гадаанаас ******* сүх аваад гэр рүү явсан. Тэгэхэд нь би ******* дээр очоод сүхийг нь булааж авсан. ******* гэр рүү очоод *******тай хамт манай нөхрийг гэрээс гаргах гээд татаад байсан. Тэгэхээр нь би очоод та нар боль ямар учиртай юм гэж хэлж байж тэд нарыг явуулсан. Тэгээд ******* цагдаа руу утасдаж цагдаа дуудсан. *******, ******* нар миний нөхрийг зодсон учрыг нь огт мэдэхгүй байна. Манай нөхөр хүртэл учрыг нь мэдэхгүй байна гэж байсан. /хх-27-28/, ...******* гэж хүнийг огт танихгүй. ******* нь манай гэртэй нутаг ойрхон амьдарч байсан болохоор танина. ******* гэх хүнтэй дотно харьцаатай зүйл байхгүй. Нэг нутаг усны хүмүүс болохоор бие биеэ танина. Манай хоёр гэр нэг газар 2-3 сар ойролцоо байсан. Би тухайн шөнө нөхрийн хамт гэртээ амарч байсан. Тэгэхэд хүн ирээд манай нөхрийг зодож байхад юу гэж тийм зүйл хэлээд зогсож байдаг юм. Тэгээд ч ******* гэх хүнтэй ямар нэг дотно харилцаа болон хайр сэтгэл байхгүй. *******ыг ******* гэх хүн цохиж зодоод байсан. Тэгэж байгаад байшин барьж байсан 50 см орчим хэмжээтэй палкийг ******* аваад манай нөхөр *******ын араас шидээд толгойг нь оносон. ******* намайг хорьж байхад миний дээгүүр доогуур орж ирээд манай нөхрийг 1-2 удаа цохисон.Тухайн үед яагаад байгаа юм бэ энэ хүнээ аваад яваач гэж *******т хэлж байсан. /хх-29-30/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.гийн мэдүүлсэн мэдүүлэгт: 2015 оны 04 дүгээр сарын 26-27-нд шилжих би шөнө хөдөө явах гээд ******* ахын гэрт очиж усны мотор авах гээд очсон. Хашааны хаалгаа нээхгүй байхаар нь хашаа даваад гэр рүү нь орсон чинь эгч хоол хийж өгсөн. Хоол идэх гээд сууж байтал мотоцикльтой хүн ирээд хаалга нүдсэн. Тэгээд ******* ах гарсан. Удалгүй гэрийн гадаа хүмүүс шуугаад байхаар нь би гэрээс гараад очиход ******* ахыг хоёр залуу зодож байсан. Би тэр хоёрыг салгах гээд дийлээгүй тэгэж байхад тэд нарын голоор эгч ороод салгасан. Тэгэхэд ******* ах босоод зугтаасан. Араас нь нөгөө хоёр залуу хөөж очоод дахиад зодсон ******* гэх залуу нь мод аваад ******* ахын толгой хэсэг рүү шидэж оносон. Тэгээд ******* ах гэр рүү зугтаагаад орсон. Тэгэхэд араас нь ******* гэх залуу нь хөөж орсон тэгээд ноцолдож байгаад цагдаа дуудсан гэж хэлэхэд тэд нар зугтаагаад яваад өгсөн гэжээ. /хх-31-32/, *******ын эхнэр *******аа би чамд хайртай шүү дээ, чи яагаад манай нөхрийг зодож байгаа юм бэ гэж хэлээгүй, тийм зүйл огт яригдаагүй. Би тэнд хамт байсан гэжээ. /хх-33/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.ын мэдүүлсэн мэдүүлэгт: 2015 оны 04 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч гэсэн шөнө *******ыг *******, ******* нар зодсон гэж цагдаа нар хайгаад манайд ирсэн. Тэр өдөр би *******тэй хамт 2 литрийн 1 пиво уусан. *******ийг манайд байхад дүү нь болох ******* хүрч ирээд *******ийг явъя гээд аваад явсан .Тэгээд удалгүй манайд ирээд намайг сурахаар нь манай эхнэр *******ынд очсон байх гэж хэлсэн гэдэг, Тэгээд Мөнхбаяр, ******* хоёр яваад өгсөн гэсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй. /хх-34/,
Мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн Д.*******ын мэдүүлсэн мэдүүлэгт: 2015 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр би ******* ахын хамт ******* гэх айлд очсон тэгээд хашааны хаалгыг нь нүдэхэд ******* гэх залуу хэн бэ гэж хэлээд гараад ирсэн. Тэгээд хашааны хаалга тайлахад ******* ах шууд *******ыг барьж аваад зодсон тэгэхээр нь би голоор нь ороод салгах гэхэд салахгүй байхаар нь *******ыг хоёр удаа нүүр хэсэг рүү нь цохисон тэгээд ******* барьж байсан байшингийнхаа дотор тал руу ороход ******* ах газраас мод аваад шидэхэд *******ын толгой хэсэгт оносон. Тэгээд тэр хоёр хөөцөлдөөд цааш зугтаасан тэгсэн ******* гэртээ гүйгээд орсон. ******* ах надад хандаж наадхаа гаргаад ир гэж хэлсэн. Би *******ыг гэр рүү ороод чирээд дийлээгүй байж байхад ******* ах цагдаа дуудчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь шууд бид хоёр *******ын хашаанаас гараад явсан. /хх-57/,
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.*******ын мэдүүлсэн мэдүүлэгт: 2015 оны 04-р сард одоо өдрийг нь мэдэхгүй байна. Мөнх-эрдэнэ ах бид хоёрыг Туяа эгчийн гэрт байж байхад Намсрай орж ирээд ******* ахыг дагуулаад явсан. Тэгээд би нилээд байж байгаад Намсрай ахын гэр рүү явж очсон. Намайг яваад очсон чинь Намсрай ах болон ******* ах хоёр архи уучихсан байсан. Тэгээд би ******* ахыг явъя гэж хэлээд Намсрай ахын гэрээс аваад гарсан. Тэгээд хөдлөөд явах гэж байхад Намсрай ахын эхнэр нь гэрээсээ гараад ирэхээр нь ******* ах Намсрай хаачсан юм бэ гэж асуусан чинь *******ын гэр рүү явчихсан байх гэж Намсрайн эхнэр нь хэлсэн. Тэгсэн чинь ******* ах *******ын гэр рүү явъя гэж хэлсэн. Тэгээд би мотоциклио жолоодоод ******* ах араар сундлаад *******ын гэрт явж очсон. *******ын хашааны гадаа очиж зогсоход ******* ах мотоциклиос буугаад *******ын хашааны хаалгыг цохьсон. Тэгсэн ******* гарч ирээд хаалгаа тайлсан. ******* ах *******ыг үгийн зөрөөгүй нүүр рүү шууд цохиод авсан. Тэгээд тэр хоёр зодолдоод эхэлсэн. Тэгсэн чинь *******ын гэрээс эхнэрийнх нь дүү нь гээд нэг залуу гарч ирээд ******* ахаа салгаачээ гэж хэлсэн. Тэгээд би очоод *******, ******* хоёрыг салгах гээд дундуур нь орсон чинь хоорондоо ална тал нь гээд салж өгөхгүй байхаар нь би *******ын нүүрэн хэсэгт нь гараараа 2 удаа цохьсон. Тэгээд би ******* ахад цагдаа дуудаж байх шиг байна явъя гэж хэлсэн. Тэгээд ******* ах надтай *******ын хашаанаас гараад мотоцикль дээр сууж яваад Туяа эгчийн гэрт очиж амарсан. Маргааш өглөө нь 2 цагдаа Туяа эгчийн гэрт ирээд намайг бариад явсан. Тэр үед ******* гэрийн гадаа Туяа эгчийн машинд суугаад үлдсэн. /хх-60/, Мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн Ш.*******ийн мэдүүлсэн мэдүүлэгт: 2015 оны 04-р сарын сүүлээр одоо өдрийг нь хэлж мэдэхгүй байна. ******* суманд Намсрай гэдэг айлд намайг байж байхад манай дүү болох ******* орж ирээд намайг *******ын гэрт хамт очъё гэж хэлсэн, тэгээд *******ын гэр рүү *******ын унаж явсан мотоцикльтой явж очсон. *******ын гэрийн гадаа явж очоод сигналдсан чинь ******* гэрээсээ гараад ирсэн. Гарч ирээд ******* *******ыг юу хийгээд энүүгээр дахин дахин яваад байдаг юм бэ гэж хэлсэн, тэгсэн чинь ******* *******т хэлэхдээ чамтай биш хүнтэй уулзах гэж байна гэж хэлээд ******* ******* хоёр хоорондоо барилцаад авсан. ******* *******ыг газар унагаагаад дээр гараад багалзуурыг нь шахаад дарчихсан байсан, тэгэхээр нь би явж очоод *******ыг салгасан. ******* *******аас салаад цаашаа гүйгээд мод хөрөөддөг цахилгаан хөрөөг бариад ирсэн. Тэгэхээр би *******ын урдаас очоод хөрөөг нь булааж авсан чинь ******* намайг шоронд олон жил явсан чинь хамаагүй чи дүүгээ өмөөрөх гэж байна уу гээд над руу дайрсан. Тэгсэн чинь манай дүү миний араас үсэрч ирээд *******ын толгой руу мотоциклийн түлхүүртэй гараараа 2 удаа цохиод 2 удаа өшиглөсөн. Өөр ямар нэгэн зодоон болоогүй, тэгээд явах гэж байхад *******ын эхнэр нь гэрээсээ гарч ирээд ******* бид хоёрыг барьж аваад явуулахгүй гээд байсан, *******ын эхнэр нь *******т хэлэхдээ би чамд хайртай шүү дээ чи яагаад манай нөхрийг зодож байгаа юм бэ гэж хэлсэн, тэгээд би дүүгээ аваад *******ын хашаанаас гарч яваад ******* сумын урд руу байдаг Мөнхтуяа гэдэг эгчийнхээ гэрт очиж хоносон. Өглөө нь 2 цагдаа ирээд *******ыг аваад явсан. Би Мөнхтуяа эгчийн гэрийн гадаа машинд сууж байсан юм. Тэгээд би ******* сумаас Баянхонгор аймгийн Баянговь сум руу гэрлүүгээ явсан. Ийм л асуудал болсон. Би өчнөөн жил шоронгоор явчаад тэр байтугай юм ойлгодог хүн чинь юу дүүгээ өмөөрөөд *******ыг зодох билээ дээ, салгасан болохоос цохиж зодоогүй. /хх-62/, Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ш.*******ийн мэдүүлсэн мэдүүлэгт: 2015 оны 04-р сарын сүүлээр одоо өдрийг нь санахгүй байна. Өмнөговь аймгийн ******* суманд Намсрайгийн гэрт намайг байж байхад манай дүү ******* мотоцикльтой ирээд намайг аваад *******ын гэр рүү очсон. *******ын гэрийг би мэдэхгүй, ******* нэг айлын гадаа очиж зогсоод сигналдсан чинь ******* гараад ирсэн. ******* гарч ирээд *******ыг чи юу хийгээд энүүгээр эргэлдээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* чамтай уулзах гэж ирээгүй, би өөр хүнтэй уулзах гэж ирсэн гэж хэрэлдээд *******, ******* хоёр муудалцсан. ******* *******ыг газар унагаагаад багалзуурыг нь шахаад дарчихсан байхаар нь *******ыг очиж салгасан. Тэгсэн ******* цаашаа гүйгээд модны цахилгаан хөрөөг бариад хүрээд ирсэн. Манай дүүг хөрөөдөх гэхээр нь би дундуур нь ороод салгасан. Тэгсэн чинь ******* миний араас үсэрч гарч ирээд *******ын толгой руу мотоциклийн түлхүүртэй гараараа 2 удаа цохьсон. Тэгээд би *******ыг чи болохгүй гэж хэлээд ******* дүүгээ дагуулаад *******ын хашаанаас гартал *******ын эхнэр нь болох хүүхэн гэрээсээ гүйж гарч ирээд *******аа чи надад хайртай байж яагаад *******ыг зодож байгаа юм бэ? би чамд хайртай шүү дээ ******* чамд гай болно шүү дээ гэж хэлсэн, тэгэхээр нь би *******ыг аваад явсан. Ийм л зүйл болсон өөр юм байхгүй. /хх-64/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******ыг дахин мэдүүлсэн мэдүүлэгт: Энэ хэрэг 2015 оны 04 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө 01 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын төв, *******гийн 4-15 тоот хашаанд /хаягаа хашаан дээрээ бичээгүй байгаа/ болсон. Намайг *******, ******* нар зодсон. Намайг эхлээд ******* миний зүүн нүд рүү нэг удаа цохиж аваад тэгээд ******* миний толгойн орой хэсгээс үсдэж аваад доош нь дараад нүүр, толгой руу зөндөө өшиглөөд байсан. ******* миний хажуугаас 2, 3 удаа өшиглөөд байсан. Энэ хэрэг гараад бүтэн жил болж байна. Би тухайн үед энэ хоёрыг яаж цохиж зодож байсныг мартаад байна. /хх210/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.ын дахин мэдүүлсэн мэдүүлэгт: *******, ******* нар нь 2015 оны 04 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнийн 01 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын төв, *******гийн 4-15 тоот манай хашаанд болсон. Тэр шөнө гэрээс гарахад хашааны урд талд явган хаалганы хажууд *******, ******* нар *******ыг хоёр талаас нь барьчихсан байдалтай бие рүү нь өшиглөөд байсан. Би очоод тэр гурвыг салгатал манай нөхөр *******ын нүүр ам нь битүү цус болчихсон байдалтай байсан. Би тэр гурвын дундуур нь ороод салгатал ******* миний баруун мөрөн дээгүүр гараараа толгой орчимд нэг удаа цохисон. Тэгээд ******* цааш явсан чинь ******* *******ыг амдсан чигтээ яваад араас нь дагз руу нь жижиг мод буюу палкаар шидэж *******ын толгойны ард нь цохисон. Тэгээд ******* гүйгээд гэртээ орсон. /хх-211/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Намхайлхагвын мэдүүлсэн мэдүүлэгт: Би сая хэргийн материалтай танилцлаа. 2015 оны 04 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө болсон хэргийг тогтоолууд дээр буруу бичсэн байна. Хохирогч ******* өргөдөл гаргахдаа 2015 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гаргасныг анзаараагүй байна. Уг хэргийг тодруулж хохирогч *******аас хэзээ хэрэг болсон талаар асуухад хэрэг болсон өдрийн маргааш нь цагдаагийн байгууллага дээр очиж өргөдөл гаргасан, хэрэг 2015 оны 04 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө гарсан гэж хэлсэн учир сар өдрийн зөрүүтэй бичсэн нь миний буруу. /хх-212/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.ын мэдүүлсэн мэдүүлэгт: ******* нь 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зодуулсан талаараа өргөдөл гаргаж ирснийг тэр өдрөө тайлбар авч цагдаагийн нэгдсэн санд бүртгэлд авч шалгаж эхлээд мөрдөн байцаалтанд харъяаллын дагуу шилжүүлэх санал гаргаж шилжүүлсэн юм. Сая би хэргийн материалын зарим хэсэгтэй танилцлаа. ******* 2015 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр өргөдөл бичээд 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр надад өгснийг би хэрэг болсон цаг хугацааг нь 2015 оны 04 дүгээр сарны 26-27-нд шилжих шөнө гээд буруу бичсэн байна. Уг хэрэг нь 2015 оны 04 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө гарсан нь үнэн. Би цаг хугацааг санаатай буруу бичээгүй, санамсаргүй алдаа гаргаж буруу бичсэн байна. /хх-213/, Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ш.*******ийн дахин мэдүүлсэн мэдүүлэгт: Хэрэг 2015 оны 04 дүгээр сард болсон. Өдрийг нь сайн санахгүй байгаа юм /хх-214/,
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.*******ын дахин мэдүүлсэн мэдүүлэгт: 2015 оны 04 дүгээр сарын 20-ны үед байх тухайн өдрийг санахгүй байна. Өмнөговь аймгийн ******* сумын төвд гэр хороололд шөнө ******* нэртэй айлын хашаанд ******* *******тай маргалдаад тэр хоёр зодолдоод байхад ******* гэдэг айлаас гарч ирээд *******, ******* хоёрыг салгасан /хх-215/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 245 тоот шинжээчийн дүгнэлтэд: 1.Н.*******ын биед тархи доргилт, зүүн нүдний аяганы дотор хана, хамар ясны далд хугарал, зүүн дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, оройн няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо, 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 4.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-37/,
Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-1/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, Өмнөговь аймгийн ******* сумын Цагдаагийн тасагт Н.*******ын гаргасан өргөдөл /хх-5-6/, Хохирогчоор тогтоох тогтоол /хх-20/, Шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоол /хх-35/, Хувийн батлан даалтан /хх-40/, Батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-41/, С.Батзоригийн иргэний үнэмлэхний хуулбар, Ш.Мөнхтуяагийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-42-43/, Д.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-65/, Баянхонгор аймгийн Баянговь сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 152 дугаартай тодорхойлолт /хх-66/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-67, 70/, Ш.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-68/, Баянхонгор аймгийн Баянговь сумын Засаг даргын 2016 оны 05 даргын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 151 дугаартай тодорхойлолт /хх-69/, Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 07 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-104-108/, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-109-112/, Өвөрхангай аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 54 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-113-115/ Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 56 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-118-119/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-123-124/, Зарлагын баримтууд /хх-133/ Эрүүгийн хэргийг хүлээн авч байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол /хх-201/, Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-202/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-203-208/, Хэргийн газрын схем зураг /хх-209/ зэрэг болно. Шүүгдэгч Д.******* нь шүүгдэгч Ш.*******тэй бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 04 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын төв *******гийн 4-15 тоот хашаанд бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч Н.*******ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******ын “ ...2015 оны 04 дүгээр сарын 26-ны шөнө 01 цагийн үед би гэртээ эхнэр болон дүү нарын хамт байж байсан. Тэгсэн гэрийн гадаа мотоцикльтой хүн ирээд намайг дуудсан. Би гараад очиход *******, ******* нар байж байсан...тэгсэн хажуугаас ******* нийлээд тэр хоёр миний толгойг дарж байгаад дээрээс гар болон хөлөөрөө зодсон...Би зугтаагаад гэр рүүгээ ороход ******* араас орж ирээд намайг гар болон хөлөөрөө зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-21-26/,
гэрч Т.ын “...би араас нь гарахад *******, ******* нар гадаа манай нөхрийг нийлээд зодож байсан. бид хоёр голоор нь орж салгахад манай нөхөр зугтаасан тэгэхэд араас нь *******, ******* нар араас нь хөөгөөд явсан...******* манай нөхрийн араас хөөгөөд гэр рүү орсон...” гэсэн мэдүүлэг./хх-27-28/,
гэрч Ц.гийн “...Тэгээд ******* ах гарсан. Удалгүй гэрийн гадаа хүмүүс шуугаад байхаар нь би гэрээс гараад очиход ******* ахыг хоёр залуу зодож байсан. Би тэр хоёрыг салгах гээд дийлээгүй тэгэж байхад тэд нарын голоор эгч ороод салгасан. Тэгэхэд ******* ах босоод зугтаасан. Араас нь нөгөө хоёр залуу хөөж очоод дахиад зодсон...******* ах гэр рүү зугтаагаад орсон. Тэгэхэд араас нь ******* гэх залуу нь хөөж орсон тэгээд ноцолдож байгаад цагдаа дуудсан гэж хэлэхэд тэд нар зугтаагаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-31-32/,
гэрч Т.ын “...Ямар ч гэсэн шөнө *******ыг *******, ******* нар зодсон гэхэд цагдаа нар хайгаад манайд ирсэн. Тэр өдөр би *******тэй хамт 2 литрийн 1 пиво уусан. *******ийг манайд байхад дүү нь болох ******* хүрч ирээд *******ийг явъя гээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-34/, сэжигтэн, яллагдагчаар Д.*******ын “...******* ах шууд *******ыг барьж аваад зодсон тэгэхээр нь би голоор нь ороод салгах гэхэд салахгүй байхаар нь *******ыг хоёр удаа нүүр хэсэг рүү нь цохисон...******* гэртээ гүйгээд орсон...” гэсэн мэдүүлэг /хх-57, 60/,
хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******ын “...Намайг *******, ******* нар зодсон. ******* миний хажуугаас 2, 3 удаа өшиглөөд байсан. Энэ хэрэг гараад бүтэн жил болж байна. Би тухайн үед энэ хоёрыг яаж цохиж зодож байсныг мартаад байна...” /хх-210/ гэсэн мэдүүлэг,
гэрч Т.ын “...*******, ******* нар нь 2015 оны 04 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнийн 01 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын төв, *******гийн 4-15 тоот манай хашаанд болсон. Тэр шөнө гэрээс гарахад хашааны урд талд явган хаалганы хажууд *******, ******* нар *******ыг хоёр талаас нь барьчихсан байдалтай бие рүү нь өшиглөөд байсан. Би очоод тэр гурвыг салгатал манай нөхөр *******ын нүүр ам нь битүү цус болчихсон байдалтай байсан. Би тэр гурвын дундуур нь ороод салгатал ******* миний баруун мөрөн дээгүүр гараараа толгой орчимд нэг удаа цохисон...Тэгээд ******* гүйгээд гэртээ орсон...” гэсэн мэдүүлэг /хх-211/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 245 тоот шинжээчийн “...Н.*******ын биед тархи доргилт, зүүн нүдний аяганы дотор хана, хамар ясны далд хугарал, зүүн дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, оройн няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-37/,
Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-202/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-203-208/, Хэргийн газрын схем зураг /хх-209/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар, Мөн шүүгдэгч Ш.******* нь шүүгдэгч Д.*******тай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 04 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын төв *******гийн 4-15 тоот хашаанд бусдыг илтэд үл хүндэтгэн догшин авирлан хохирогч Н.*******ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож хөнгөн гэмтэл учруулан, палк модыг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******ын “...2015 оны 04 дүгээр сарын 26-ны шөнө 01 цагийн үед би гэртээ эхнэр болон дүү нарын хамт байж байсан.
Тэгсэн гэрийн гадаа мотоцикльтой хүн ирээд намайг дуудсан. Би гараад очиход *******, ******* нар байж байсан тэгээд би хашааны хаалга онгойлгоод гарахад ******* шууд намайг заамдаад авсан. Тэгэхээр нь яаж байгаа юм гэж хэлэхэд шууд миний нүүр хэсэг рүү гараараа цохисон. Тэгсэн хажуугаас ******* нийлээд тэр хоёр миний толгойг дарж байгаад дээрээс гар болон хөлөөрөө зодсон...тэгэхээр нь би зугтаагаад барьж байсан байшингийн араар ороход ******* дээрээс зүсэж бэлдсэн байсан палк мод аваад над руу шидсэн тэгээд ард дагз хэсэг рүү цохисон...би гэрээс гарахгүй байсан чинь *******, ******* хоёр халаасаа уудлаад хутгалъя гэж хэлсэн. Тэгсэн нэг нь цагдаа дуудчихлаа гэж хэлээд ******* гэх хүнийг дагуулаад яваад өгсөн...Зодоон яг юунаас болж эхэлснийг мэдэхгүй байна. Тэр хоёр гэрийн гадаа ирээд намайг дуудсан тэгэхээр нь гараад очиход намайг шууд цохиод авсан. Тэгээд зодож байхдаа байшин барьдаг яасан баян тарган хүн бэ гэж хэлээд зодоод байсан. Чамайг алахад ял эдлэхгүй гээд дайраад байсан. *******, ******* нарт би их гомдолтой байна. Тэд нараас эмчилгээний зардал болох 3.300.000 төгрөгийг олж авмаар байна гэсэн мэдүүлэг /хх-21-26/,
гэрч Т.ын “...2015 оны 04 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад би гэртээ нөхөр ******* болон дүү нарын хамт байсан.... гэрээс гараад би араас нь гарахад *******, ******* нар гадаа манай нөхрийг нийлээд зодож байсан...манай нөхөр зугтаасан тэгэхэд араас нь *******, ******* нар араас нь хөөгөөд явсан. Тэгээд ******* барьж байсан байшингийн хажуугаас тайрсан жижиг палк мод аваад манай нөхөр рүү шидсэн... манай нөхөр гэр рүү зугтаагаад орсон...******* гэр рүү очоод *******тай хамт манай нөхрийг гэрээс гаргах гээд татаад байсан...*******, ******* нар миний нөхрийг зодсон учрыг нь огт мэдэхгүй байна...” /хх-27-28/, мөн...*******ыг ******* гэх хүн цохиж зодоод байсан. Тэгэж байгаад байшин барьж байсан 50 см орчим хэмжээтэй палкийг ******* аваад манай нөхөр *******ын араас шидээд толгойг нь оносон. ******* намайг хорьж байхад миний дээгүүр доогуур орж ирээд манай нөхрийг 1-2 удаа цохисон.Тухайн үед яагаад байгаа юм бэ энэ хүнээ аваад яваач гэж *******т хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-27-28,29-30/,
гэрч Ц.гийн “...******* ахыг хоёр залуу зодож байсан. Би тэр хоёрыг салгах гээд дийлээгүй тэгэж байхад тэд нарын голоор эгч ороод салгасан. Тэгэхэд ******* ах босоод зугтаасан. Араас нь нөгөө хоёр залуу хөөж очоод дахиад зодсон ******* гэх залуу нь мод аваад ******* ахын толгой хэсэг рүү шидэж оносон. Тэгээд ******* ах гэр рүү зугтаагаад орсон...” гэсэн мэдүүлэг /хх-31-32/,
гэрч Т.ын “...Ямар ч гэсэн шөнө *******ыг *******, ******* нар зодсон гэж цагдаа нар хайгаад манайд ирсэн. Тэр өдөр би *******тэй хамт 2 литрийн 1 пиво уусан. *******ийг манайд байхад дүү нь болох ******* хүрч ирээд *******ийг явъя гээд аваад явсан. Тэгээд удалгүй манайд ирээд намайг сурахаар нь манай эхнэр *******ынд очсон байх гэж хэлсэн...Өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-34/,
сэжигтэн Д.*******ын “...хашааны хаалга тайлахад ******* ах шууд *******ыг барьж аваад зодсон...******* барьж байсан байшингийнхаа дотор тал руу ороход ******* ах газраас мод аваад шидэхэд *******ын толгой хэсэгт оносон...” гэсэн мэдүүлэг /хх-57/,
гэрч Т.ын “...Хашааны явган хаалганы хажууд *******, ******* нар *******ыг хоёр талаас нь барьчихсан байдалтай бие рүү нь өшиглөөд байсан. Би очоод тэр гурвыг салгатал манай нөхөр *******ын нүүр ам нь битүү цус болчихсон байдалтай байсан. Би тэр гурвын дундуур нь ороод салгатал ******* миний баруун мөрөн дээгүүр гараараа толгой орчимд нэг удаа цохисон. Тэгээд ******* цааш явсан чинь ******* *******ыг амдсан чигтээ яваад араас нь дагз руу нь жижиг мод буюу палкаар шидэж *******ын толгойны ард нь цохисон. Тэгээд ******* гүйгээд гэртээ орсон...” гэсэн мэдүүлэг /хх-211/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 245 тоот шинжээчийн “ Н.*******ын биед тархи доргилт, зүүн нүдний аяганы дотор хана, хамар ясны далд хугарал, зүүн дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, оройн няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. “ гэсэн дүгнэлт /хх-37/,
Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-202/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-203-208/, Хэргийн газрын схем зураг /хх-209/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь тус тус нотлогдон тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн болно.
Иймд шүүгдэгч Д.******* нь шүүгдэгч Ш.*******тэй хамт хохирогч Н.*******ыг “чи байшин барьдаг яасан баян тарган хүн бэ гэх” үл ялих зүйлээр шалтаглан зодож, цохиж үгээр доромжилсон үйлдэл нь бусдыг илтэд үл хүндэтгэн , нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг догшин авирлан бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв тул түүнийг догшин авирлаж бүлэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, уг зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй,
Мөн шүүгдэгч Ш.******* нь урьд шүүгдэгч Д.*******тай бүлэглэн үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Н.*******ыг зодох явцдаа палк модыг шидэж хохирогч Н.*******ын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэн, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв тул түүнийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, уг зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч Д.******* нь урьд 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж 1 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан, Мөн шүүгдэгч Ш.******* нь 2007 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, 2007 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 06 сар хорих ял шийтгүүлж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 4 жил 10 сар 02 хоногийн хорих ялын зарим буюу 3 жилийн хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 8 жил 06 сараар тогтоож, 2013 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтайд тооцогдох хугацаа дууссан байх тул шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Н.*******т 743.020 /автобусны билетын үнэ оруулаагүй/ төгрөгийн эмчилгээний зардал гарсан ба шүүгдэгч Д.******* нь хохирогчид 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 210.000 төгрөг өгсөн /хх-178/, мөн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 161.520 төгрөг Хаан банкаар шилжүүлэн өгч /хх-252/ нийт 371.520 төгрөг, мөн шүүгдэгч Ш.******* нь хохирогчид 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 100.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 110.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 161.500 төгрөг тус тус Хаан банкаар шилжүүлэн өгч /хх-134,153, 251/, нийт 371.500 төгрөг тус тус төлсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Мөн шүүгдэгч Ш.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.3 дахь хэсэгт заасан хүнд гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо. Шүүх шүүгдэгч Ш.*******д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлсөн, үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 1 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг 2015 оны 04 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө үйлдсэн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна.” гэсэн заалтад хамаарагдаж байгаа тул мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус бүр оногдуулсан хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.******* нь анх удаа хүндэвтэр гэмт үйлдсэн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан үзэж хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж уг ялыг тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэсэн болно. Шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь хэргийн зүйлчлэлтэй мэтгэлцэж, шүүгдэгч нар нь догшин авирлан бүлэглэн гэмт хэрэг үйлдээгүй, мөн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн нь эргэлзээтэй байх тул хэргийг шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэсэн агуулага бүхий өмгөөлөлийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь: Шүүгдэгч Д.*******, Ш.******* нар нь санаа зорилго үйлдлээрээ нэгдэж хохирогч Н.*******ын гэрт очиж бусдыг илтэд үл хүндэтгэн догшин авирлаж танхайрах явцдаа шүүгдэгч Ш.******* нь палк модыг зэвсгийн чанартай хэрэглэж хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан хууль сануулж мэдүүлэг өгсөн хохирогч Н.*******ын “...Намайг *******, ******* нар зодсон. ******* миний толгойн орой хэсгээс үсдэж аваад доош нь дараад нүүр, толгой руу зөндөө өшиглөөд байсан. ******* миний хажуугаар 2-3 удаа өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Т.ын “...байшингийн хажуугаас тайрсан жижиг палк мод аваад манай нөхөр рүү шийдсэн...” гэсэн мэдүүлэг,
гэрч Ц.гийн “...******* гэх залуу мод аваад ******* ахын толгой хэсэг рүү шидэж оносон...” гэсэн мэдүүлэг, сэжигтэн, яллагдагчаар Д.*******ын “...*******ыг хоёр удаа нүүр хэсэг рүү нь цохисон тэгээд ******* барьж байсан байшингийнхаа дотор тал руу ороход ******* ах газраас мод аваад шидэхэд *******ын толгой хэсэгт оносон...” гэсэн мэдүүлэг зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Мөн шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийн эрх чөлөөнд нэгэн зэрэг халдан цохиж зодоогүй тул гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн гэж үзэхгүй талаар өмгөөлөгч нар нь мэтгэлцэх боловч хоёр буюу түүнээс дээш этгээд урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бие биенийхээ идэвхитэй үйлдэлд буюу хохирогч Н.*******ын эрх чөлөөнд нь халдаж зодож танхайрахад дэмжлэг үзүүлснийг ойлгох юм. Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан зэвсгийн чанартай бусад зүйлд ахуйн болон аж ахуйн зориулалт бүхий хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулж болох модыг ойлгох тул шүүгдэгч Ш.*******ийг гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн палк мод нь зэвсгийн чанартай бусад зүйлд хамаарч байна. Шүүгдэгч нар нь оройн цагаар бусдын гэртээ амгалан тайван байгаа байдлыг алдагдуулан хохирогч Н.*******ыг зодож бие махбодид нь халдан зодож хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж байгаа шинж гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд бүлэглэн, догшин авирлан, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэргийг үйлдсэн нь эргэлзээтэй гэсэн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.
Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч нь хохирогч Н.*******т учруулсан хохирол төлбөрөө шүүгдэгч нар нь бүрэн төлж барагдуулаагүй, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Д.*******, Ш.******* нар нь хохирогчид учирсан бодит хохирол болох 743.020 төгрөгийг төлж барагдуулсан нь хохирол төлсөн баримтуудаар нотлогдож байна. Мөн хохирогч Н.*******ын бие махбодид шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон ба уг гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, хөдөлмөрийн чадварыг 4 долоо хоногоос доош хугацаагаар сарниулахаар шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан байх тул цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Шүүгдэгч Ш.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд хүнд гэмт хэрэг үйлдсэн эрэгтэй ялтны хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт заасан байдаг боловч уг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, зэрэг хувийн байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг нь хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Шүүгдэгч нар нь хохирогч Н.*******т 743.020 төгрөгийн хохирол төлбөр төлсөн ба бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч Д.*******т нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж нийт 85 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Ш.*******д 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж нийт 152 хоног тус тус цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт ирээгүй болно.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ыг догшин авирлаж, бүлэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 3 /гурав/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ийг 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
4.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ш.*******д оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгч Д.*******, Ш.******* нар нь хохирогч Н.*******т эмчилгээний зардалд 743.020 төгрөг төлсөн ба бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ын цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг, шүүгдэгч Ш.*******ийн цагдан хоригдсон 152 /нэг зуун тавин хоёр/ хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг шүүгдэгч Д.*******т мэдэгдсүгэй.
10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх тэдэнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.
11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ш.*******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.
12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА ШҮҮГЧИД З.ТӨМӨРХҮҮ Э.ОЮУН-ЭРДЭНЭ