Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2017/ШЦТ/296

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж,

 

Нарийн бичгийн дарга: А.Болор

Улсын яллагч: Д.Нямсүрэн

 

Шүүгдэгч: З.М, түүний өмгөөлөгч М.Дэлгэрнасан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.М холбогдох эрүүгийн 201725030220 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын харъяат, 1963 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Цэлмэг хотхоны 107-190 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овгийн Зоригтийн Мөнх-Эрдэнэ /РД: /

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч З.М нь 2017 оны 01 дүгээр сарын 25-нд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Хаан банкинд Итали улсын визэнд ороход визний баталгаа болгох мөнгө хэрэгтэй байна, дансандаа түр байршуулаад буцааж өгье гэж иргэн Г.Хажидмаагийн 62 000 000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.М мэдүүлэхдээ: 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр “үнэгүй” зараас банкинд мөнгө байршуулна гэсэн зарын дагуу Хажидмаатай ярьсан. Нэг өдрийн 0.5 хувийн хүүтэйгээр 62.000.000 төгрөгийг дансандаа

 

байршуулхаар тохиролцсон. Тэгээд 25-ны өглөө 10 цагт дансанд мөнгө байршуулсан. Хүү болох 310.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 26-ны өглөө би 3 дугаар хорооллын АТМ-ээс 20.000.000 төгрөгийг, Оргил худалдааны төвийн Хаан банкнаас 40.000.000 төгрөгийг авсан. 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт өргөдөл өгсөн байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хохирогчийг залилах бодол байгаагүй түр ашиглаад буцааж өгөх гэж байсан гэв.

 

Хохирогч Б.б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр эхнэр бид 2-ыг хамт байхад эхнэр Г.Хажидмаагийн утас руу үл таних хүн залгаж яриад гадагшаа явах гэж байгаа хүн байнаа 60.000.000 төгрөг дансанд байршуулаад өгөөч гэж гуйсан байсан. Ингээд эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг Ардын ХААН банкин дээр очиж тэр залуутай уулзахад өөрийгөө З.М гэж танилцуулаад би Шенгенийн улс руу виз мэдүүлэх гэж байгаа юмаа дансны баталгаа болгож 60 сая төгрөг байршуулаад өгөөч гэж гуйсан тэгэхээр нь яагаад ийм их мөнгө байршуулж байгаа юм бэ гэхэд хүн батлан дааж орох гэж байгаа юм гэсэн. Би түүнээс хаашаа явах гэж байгаа юм бэ гэхэд Итали явах юм визээ Бээжингээс авна гэсэн. Маргааш нь 2017 оны 01 сарын 24-ний өдөр Мөнх-Эрдэнэтэй уулзахад тэр хүн иргэний үнэмлэх, шинэ виза карт авчихсан ирсэн. Тэгээд Ардын ХААН банкны салбар дээрээс 62 сая төгрөгийг түүний дансанд бэлнээр хийсэн. Мөн данснаас мөнгө авах итгэмжлэлийг эхнэр Хажидмаа, Мөнх-Эрдэнэтэй хамт хийсэн. Ингээд түүний иргэний үнэмлэх, гадаад паспорт, дансны карттай нь аваад маргааш уулзахаар болоод салсан. Маргааш нь өглөө 09 цаг өнгөрч байхад уулзах газраа ирээд түүн рүү залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь эхнэрийн хамт ороод итгэмжлэлээрээ мөнгөө авах гэтэл мөнгө байхгүй, Мөнх-Эрдэнийн данснаас гараад явчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын ¹214 тоот дүгнэлтэнд:

 

1.З.М нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна, Тэр үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан.

 

  1. З.М нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.Өөрийнхөө үйлдлийг мэдэн удирдаж чадах байсан байна.

 

  1. З.М нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.З.М нь гэмт үйлдлээ хариуцах чадвартай байна.

 

  1. З.Мд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэх дүгнэлт /хх-ийн 37-38/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл хх-13, хохиролын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тухай хх-22, эд зүйлийн үнэлгээ хх-41, ял шалгах хуудас хх-64, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 

Шүүгдэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Наран-Эгшигт дэлгүүрийн үүдэн дээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Т.Жавхлан, Т.Жаргалчимэг нартай маргалдаж улмаар зодож хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.б өгсөн…би түүнээс хаашаа явах гэж байгаа юм бэ гэхэд Итали явах юм визээ Бээжингээс авна гэсэн…маргааш нь 2017 оны 01 сарын 24-ний өдөр Мөнх-Эрдэнэтэй уулзахад тэр хүн иргэний үнэмлэх, шинэ виза карт авчихсан ирсэн…тэгээд Ардын ХААН банкны салбар дээрээс 62 сая төгрөгийг

 

түүний дансанд бэлнээр хийсэн…мөн данснаас мөнгө авах итгэмжлэлийг эхнэр Хажидмаа, Мөнх-Эрдэнэтэй хамт хийсэн…ингээд түүний иргэний үнэмлэх, гадаад паспорт, дансны карттай нь аваад маргааш уулзахаар болоод салсан…маргааш нь өглөө 09 цаг өнгөрч байхад уулзах газраа ирээд түүн рүү залгахад утас нь холбогдохгүй байсан…тэгэхээр нь эхнэрийн хамт ороод итгэмжлэлээрээ мөнгөө авах гэтэл мөнгө байхгүй, Мөнх-Эрдэнийн данснаас гараад явчихсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 20/, З.М нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны 04:36 секундэд Хаан банкны АТМ-д орж ирж 1, 2, 3, 4 дугаартай мөнгөний машинууд дээр ээлжлэн очиж үйлчлүүлж байгааг харуулсан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны экспресс банкны хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл хх-6, З.М нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны 09:05 минутанд Сансар худалдааны төвийн Яармаг дахь Хаан банкны салбарт ирж үйлчлүүлэн бэлэн мөнгө авч байгааг харуулсан Сансар худалдааны төвийн Яармаг дахь Хаан банкны салбарын хяналтын камерийн бичлэгт үзлэг хйисэн тэмдэглэл хх-8, зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн хэрэг нь тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Боржигин овогт Зоригтийн Мөнх-Эрдэнийг бусдыг хуурч, бичиг баримт, цахим хэрэгсэл ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч З.Мд холбогдох хэргийн зүйлчлэлийг “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”” гэж заасныг үндэслэн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди болон 41 900 000 төгрөгийн зарлагын гүйлгээний баримт зэргийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 132 150 төгрөгийг улсын төсөвт шилжүүлж, Нокиа загварын гар утас 1 ширхэг, чихэвч, цэнэглэгч, Хаан банкны виза карт 4 ширхэг, Голомт банкны виза карт 1 ширхэг, З.Мөнх-Эрдэнийн ¹145426 дугаартай жолоочийн үнэмлэх, АВС банкны карт 1 ширхэг, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооноос шилжин явсан бүртгэлийн бичиг 1 ширхэг, Делл маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, мауз 1 ширхэг, зэргийг эзэмшигчид нь буцаан олгохоор тогтов.

 

Шүүгдэгч З.М нь хохирогч Б.б хохиролын мөнгө 62.000.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

шүүгдэгч З.М 12 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгож, торгох ялыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулхаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч З.М залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай,

 

2. Шүүгдэгч З.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М 12 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын 15 000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр тооцож ялаас хассугай,

 

4. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, 181 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг Сиди болон 41 900 000 төгрөгийн зарлагын гүйлгээний баримт зэргийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 132 150 төгрөгийг улсын төсөвт шилжүүлж, Нокиа загварын гар утас 1 ширхэг, чихэвч, цэнэглэгч, Хаан банкны виза карт 4 ширхэг, Голомт банкны виза карт 1 ширхэг, З.Мөнх-Эрдэнийн ¹145426 дугаартай жолоочийн үнэмлэх, АВС банкны карт 1 ширхэг, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооноос шилжин явсан бүртгэлийн бичиг 1 ширхэг, Делл маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, мауз 1 ширхэг, зэргийг эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах хугацаа тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

8.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн батлагаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

Д