Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2017/ШЦТ/710

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

 

нарийн бичгийн дарга Б.Нямжав,

 

улсын яллагч Э.Оюунтунгалаг,

 

шүүгдэгч Б.Э  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Э-од холбогдох эрүүгийн 1706 00918 0185 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1965 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар хх000000000, хэрэг хариуцах чадвартай, С овогт Б-ын Э.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э  нь 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” ОУХТөвийн хойд хаалганы гадна Н.Б ыг зам шахлаа гэх шалтгаанаар зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э  мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад хохирогч Н.Б ын мэдүүлэг /хх-10-11/, гэрч Н.Батзаяагийн мэдүүлэг /хх-16/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10011 дугаартай дүгнэлт /хх-17/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-34/, шүүгдэгч Б.Э ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-32-33/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-36/, хохирол төлсөн баримт /хх-37/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Э  нь 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” ОУХТөвийн хойд

 

2

 

хаалганы гадна Н.Б ыг зам шахлаа гэх шалтгаанаар зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Б ын өгсөн: “2017 оны 8 дугаар сраын 4-ний өдрийн 11 цагийн үед миний бие ганцаараа “Нарантуул” ОУХТ-ийн хойд талын хаалганы чанх хойно байрлах хашаанд байдаг өөрийн контейнер руу явж байтал тухайн гудманд ус тогтсон байсан учраас өөдөөс ирж явсан манай хажуу контейнерын 40 орчим насны зүс таних залуу тэрэгтэйгээ юм түрээд явж байхаар нь би тэр зүг рүү алхтал намайг шалбааг руу шахсан. Тэгэхээр нь би “чи яаж байгаа юм бэ” гэхэд миний өөдөөс “хуц” гэж хэлээд баруун гараараа эгэм хэсэг рүү цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд нөгөө залуугийн эгэм рүү цохих гэтэл оноогүй. Тэгээд тэр залуу шууд миний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохисон. Тэр үед би 2-3 удаа газар унаж босч ирсэн. Тэр үед миний зүс таних 20 орчим насны залуу ирж бид хоёрыг салгасан. Тэр үед миний дотор муухайраад ухаан алдаж унасан. Удалгүй цагдаа ирсэн.” /хх-9-10/ гэх мэдүүлэг,

 

Мөн түүний дахин хохирогчоор өгсөн: “Надад урд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйлгүй. Б.Э  гэх хүнээс хохиролд 240.000 төгрөгийг хүлээж авсан. Миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-30-31/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Батзаяагийн өгсөн: “Би 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 11 цагийн үед байх захын ар талын чингэлэгээс бараагаа гаргаж авахаар явж байтал бараа байрлуулсан чингэлэгтэй хашаан дотор зах дээр бараа зардаг Н.Б  гэдэг ахыг зүс таних Б.Э  гэдэг зодож байсан. Н.Б  ахын хамраас цус гарсан байдалтай, хамар нь мурийсан байсан. Намайг очих үед Б.Э  нь Н.Б ын нүүрэн тус газар гараараа хоёр удаа цохисон. Би тэр хоёрыг салгаад чингэлэгээсээ бараагаа аваад буцсан.” /хх-14/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад Б.Э ын яллагдагчаар өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр “Нарантуул” ОУХТ-ийн хойд хаалганы хаалганы гадна талд Н.Б ыг зам шахлаа гэх шалтгаанаар зодож хөнгөн гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” /хх-32-33/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн №10011 тоот дүгнэлтэнд:

 

  1. Н.Б ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 

  1. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг учрал болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

 

  1. Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
 

3

 

  1. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй болно” /хх-17/ гэх дүгнэлт,

 

-Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46/, -Хохирол нэхэмжилсэн баримт /23-26/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Э  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иймд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгч Б.Э ыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Э од ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин шүүгдэгч Б.Э од ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Э  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.

 

Шүүгдэгч Б.Э  нь хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч С овогт Б-ын Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

    1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

      1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Э  нь шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхийг тогтоосугай.
 

4

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э од урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

 

ШҮҮГЧ              Э.ЧИНГИС