Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1477

 

 

 

 

2018           10               26                                                    2018/ШЦТ/1477

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

 

Улсын яллагч Ч.Батбаяр,

 

Хохирогч Э.Т,

 

Шүүгдэгч П.О, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр,

 

Шүүгдэгч Т.Ц, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт П.О, Т.Ц нарыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806018150734 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

 

Үйлдсэн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.Ц нь 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 92

 

дугаар сургуулийн орчимд хохирогч Э.Тыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн дээрх газар, дээрх цаг хугацаанд үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн хохирогч Г.Гыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч П.О нь 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 92 дугаар сургуулийн орчимд бусадтай бүлэглэн хохирогч Г.Гыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад шүүгдэгч П.О, Т.Ц нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндэрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Э.Тын мөрдөн байцаалтанд өгсөн:

 

2018 оны 02 сарын 24-ний өдөр 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 92 дугаар сургуулийн ар талын Эрдэнэтолгойн худагтай гудамжаар Гын хамт явж байхад хар хөх өнгийн Приус машин бидний урд ирж зогсоод арын хаалганаас нь хамтран амьдарч байсан Ц согтуу бууж ирээд "юу хийж яваа юм, чи хүүхэдээ аав ээж хоёр луугаа Замын үүд явуулчихаад" гэж хэлээд над руу ойртож ирээд гараа зангидаж байгаад миний баруун, зүүн хацарлуу хоёр гараараа ээлжлэн цохьсон. 2-3 удаа цохьсон байх. Тэр үед Га "чи болиоч" гээд болиулахад Гыг заамдаж аваад надаас холдсон. Тэгээд тэр хоёр нэг нэгнийгээ заамдсан байж байгаад тавьсан. Дараа нь Ц "чи нөхөр хүүхэдтэй байж яаж байгаа юм" гэхээр нь би "чамтай суусан зүйл байхгүй" гэж хэлсэн чинь Ц хэлэх үггүй болсноо дахин хацарлуу хоёр удаа цохьсон. Тэгтэл Га "чи яагаад хүн цохиод байгаа юм" гэхэд Ц Гын ам хэсэг рүү гараараа 2-3 удаа цохьсон. Тэгээд Гыг газар унаж байхад нь хамт явсан найз нь гэх О гэдэг машин барьж явсан залуу буугаад ирэхээр нь би "чи энэ хоёрыг салгаач" гэж хэлэхэд салгах гэж байгаа юм шиг байснаа Гын зүүн талын шанаа тус газар нь цохих шиг болсон. Тэгээд Га газар унаад ам хамраас нь цус гарахаар нь би Гыг босгоод 92 дугаар сургуулийн зүг явсан. Тэр үед Ц гартаа чулуу барьчихсан миний хойноос ирээд над руу шидэхээр нь би зүүн гараараа хамгаалахад чулуу нь миний зүүн гарыг оносон. Дараа нь Ц намайг үсдээд доошоо дараад миний нүүр, зүүн талын хацар хэсэгт нэг удаа өшиглөсөн. Ц бид хоёр 2013 оны 05 сараас 2014 оны 07 cap хүртэл бие биенийхээ гэрээр ирж очдог байсан. Тухайн үед Гыг Ц гараараа толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохьсон. Тэгээд дараа нь газар унатал нь цохиод ойчож байхад О хажуунаас нь нэг удаа цохих шиг болсон. Би гомдолтой байна. Эмчилгээний зардалаа нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

 

Хохирогч Г.Гын мөрдөн байцаалтанд өгсөн:

 

Тухайн үед Ц намайг эхлээд уруул орчим нэг удаа цохьсон. Тэгээд газар унахад дээрээс хэд хэдэн удаа толгой, нүүр, дагз хэсэгт өшиглөж цохьсон. Дүгнэлтэд заасан гэмтлүүдийг Ц учруулсан. Харин хамт явсан залуу нь миний хажуугаас нэг удаа цохьсон. Тэр залуугийн цохилтоос болж зүүн хацар хөхөрсөн. Би шүдэндээ эмчилгээ хийлгээд гарсан зардалаа нэхэмжилж байна. Мөн томографикийн зураг авахуулахад 240.000 төгрөг болсон. Ц миний нүүрэн тус газар эхэлж нэг удаа хүчтэй цохиод уг цохилтоор би хойшоо унасан. Тэр үед уг газрын хажууд байх хүнсний дэлгүүрийн гадаа зогсож байсан дэлгүүрийн залуу ирээд надаас салгаад аваад явсан. Энэ үед араас О 2-3 удаа хүчтэй цохьсон. Тухайн үед миний араас цохьсон болохоор би түүнийг гараараа цохьсон, хөлөөрөө өшиглөсөн эсэхийг би нүдээрээ хараагүй. Би О гэдэг залууг огт таньж мэдэхгүй, бидний дунд ямар нэг хувийн өс хонзонгийн асуудал байхгүй. Тиймээс түүнийг болон Цийн ярьж байгаа шиг худлаа, ямар нэг байдлаар гүтгэх ямар ч шалтгаан байхгүй. Намайг уг хоёр хүн хоёулаа зодсон гэх мэдүүлэг /хх-ийн 22-23, 102/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 сарын 27-ны өдрийн 2990 дугаартай:

Э.Тын биед зүүн талын хацар, шанаа, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдий-няцрал, зүүн гарын сарвуунд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийнрсөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 сарын 27-ны өдрийн 2991 дугаартай:

Г.Гын биед дээд уруулын дотор талд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад язрал, цус хуралт, дээд үүдэн голын хоёр шүд, доод үүдэн голын хоёр шүд, зүүн дээд 2-р шүдний сулрал, баруун гарын алга, эрүү, хүзүү, зүүн хацарт цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнзлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33/

 

Шүүгдэгч Т.Цийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

2018 оны 02-р сарын хорин хэднээр хагас сайн өдөр байсан байх. 15 цагийн орчим манай ажлын газрын хүний гэрийг нь зөөж нүүдэл хийчхээд үлдэгдэл эд зүйлийг нь зөөх гээд явж байхад БЗД-ийн 8-р Эрдэнэтолгойн гүний худагийн хойд

 

талын гудамжинд манай эхнэр Т нэг залуутай сугдалцаад явж байхаар нь зогсоод машинаас буугаад очоод Тд ханда “хүүхэд Замын-Үүдрүү өгч явуулчихаад өөрөө ингээд явж байдаг юм уу гэж хэлсэн. Тэгсэн миний өөдөөс би энэ хүнийг сонгосон чамд хамаагүй гэж хэлхээр нь би баруун хацарлуу нь нэг удаа алгадаад тонгойход нь эрүү хавьцаа нь нэг удаа өшиглөсөн. Тэгсэн хамт явсан залуу нь чихнээсээ чихэвчээ аваад эмэгтэй хүнд яагаад гар хүрээд байгаа юм гээд намайг заамдаж авхаар нь би мөн адил заамдалцаж авсан. Тэгээд миний зүүн шанааруу хоёр удаа гараараа цохисон. Би мөн адил тэр залуугийн уруул болон шанааруу нь нэг удаа цохисон. Тэгээд би тэр залууд та хоёрын асуудлаас болж миний хүүхэд өнчирч байна гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу намайг татаад наашир даа чи яаж амьдраад байгаа юм гэхээр нь би чи ичихгүй байна уу адилхан эр хүн байж гэж хэлээд зүүн гараараа шанааруу нь нэг удаа цохиход тэр залуу хойшоо суун тусаад босож ирсэн. Тэгээд тэр залуу хажуугийн дэлгүүр ороод ноолийн цаас барьчихсан нүүрээ арчаад гарч ирсэн. Тухайн үед би маш их уураласан байсан. Тэгээд машиндаа суугаад явсан. Уурандаа газраас 5x4 хэмжээтэй хавтгай чулуу аваад шидсэн чинь Тын гарын сарвуунд нь оносон гэх мэдүүлэг /хх-ийн 51/

 

Шүүгдэгч П.Оын мөрдөн байцаалтад өгсөн:

 

Ц бид хоёр хайлаастад хүн хүргэж өгөөд явж байхад Т хайлаастын автобусны буудлаас микро автобусанд суугаад явахад нь бид хоёр хойноос нь дагсан юм. Тэгээд зуун айлын тэнд дахин өөр микроавтобусанд суугаад Эрдэнэтолгойн тэнд буугаад нэг залуутай уулзсан юм. Тэгээд Ц уулзах гэж машинаас буугаад би машиндаа үлдсэн. Тэд миний машины ар талд уулзсан. Би тэднийг машины цонхоороо харж байсан. Ттай хамт явсан залуутай заамдалцаад зогсож байсан. Эхнэрээ ганц нэг алгадсан байх. Тэр хамт явсан залууг цохисон. Тэр залуу ч гэсэн харилцан цохисон. Би машины толинд харж байсан учир сайн анзаараагүй. Тэгээд нэгнийгээ цохилцоод ирхээр нь би очиж салгасан юм. Т ч гэсэн чи найзыгаа аваач гээд чарлаад байсан. Учир нь би тухайн үед 2 настай хүүхдийн хамт явж байсан учир хүүхэд айчих болов уу гээд зайтай зогсож байсан. Ттай хамт явсан залуугийн шүднээс нь цус гарсан байсан. Цийн шүднээс нь мен адил цус гарсан байсан. Би тэр залаад гар хүрээгүй. Харин Цийг салгаж авч явсан. Ц чулуу барьчихсан байхаар нь би боль гэж хэлээд чулууг нь газар хаяуулсан. Өмнө хойно нь яасныг нь би хараагүй. Учир нь би машиндаа хүүхдээ тэврээд сууж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 54/

 

-хохирогч нарын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 4-5/,

 

-хохирогч Г.Га, Э.Т нарын биед үүссэн гэх гэмтлийн гэрэл зураг /хх-ийн 7-9/,

-хохиролын талаархи баримтууд /хх-ийн 11-16/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс П.О, Т.Ц нарын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-42/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Гэрч, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч Т.Цийг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн болон бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндэрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, шүүгдэгч П.Оыг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндэрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт шүүгдэгч Т.Ц нь Э.Тыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн Г.Гыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч П.О нь 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусадтай бүлэглэн Г.Гыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндэрүүлэх нөхцөлтэйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцалга хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Э.Т, Г.Га нар нь өөрийн биед үүссэн гэмтлийг эмчлүүлж тус бүрдээ 120.000 төгрөгийн мөнгөн хохирол учирсаныг нотлох баримтаар мөрдөн байцаалтын явцад нэхэмжилсэн байна.

Шүүх нотлох баримтыг шинжлэн судлаад шүүгдэгч Т.Цээс 120 төгрөг гаргуулж хохирогч Э.Тд, 60.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Гад, шүүгдэгч П.Оаас 60.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Гад олгож шийдвэрлэхэд шүүгдэгч Т.Ц нь уг шийдвэрийн дагуу нийт 180.000 төгрөгийн хохиролыг хохирогч Э.Тд хүлээлгэн өгсөн учир түүнийг нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч П.О нь хохирогчид учирсан хохиролыг нөхөн төлөөлгүй,

 

төлөх талаар санал, хүсэлт гаргаагүй учир түүнээс 60.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Гад олгох нь зүйтэй.

Хохирогч Э.Т нь хохирогч Г.Гын шүдэнд эмчилгээ хийлгэсэн талаарх 1 хуудас бүхий Ган дент ХХК-ийн баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгөн 1.100.000 төгрөгийг нэхэмжилсэн. Тухайн баримтад бичигдсэн ажиллагааг хийх талаар эмчийн ямар нэгэн шийдвэр байхгүй, мөнгө, төлбөр тушаасан талаарх НӨАТ-ын баримтгүй, энэ талаар тайлбаргүй байх учир хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгч Т.Цт ял оногдуулахадаа учруулсан хохиролыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг, шүүгдэгч П.От ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, холбогдсон гэмт хэргийн талаар илэрхийлж байгаа байр суурь, холбогдосон гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгч

 

П.От торгох ял оногдуулж, тухайн ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч Т.Цт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нэг өдөрт хийх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Т.Ц нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 443 дугаартай шийтгэх тогтоолоор бусдыг хуурч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзасан байна.

 

Уг тэнсэж хянан харгалзасан нэг жилийн хугацаа дуусаагүй байхад 2018 оны 02 сарын 24-ний өдөр буюу 6 сарын дараагаар дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул уг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, тухайн ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгчид оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч П.О нь шүүгдэгч Т.Цтэй бүлэглэн хохирогч Г.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулаагүй гэх боловч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад түүний үйлдэл хохирогч нарын мэдүүлэгээр шууд, эргэлзээгүйгээр тогтоогдож байх ба уг байдлыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч П.Оын үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсан эсэхийг хамаарахгүйгээр тухайн үйлдэлд хамтран оролцсон, хохирогчийн биед халдсан оролцоог нь харгалзан үзэх нь зүйтэй юм.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны

 

зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

  1. Шүүгдэгч С овогт Тийн Цийг бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, Б овогт Пийн Оыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох

ялаар шүүгдэгч Т.Цийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг

журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч П.Оыг тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

    1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О, Т.Ц нарт оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагийн хугацаагаар эдлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх

 

ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

    1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Г.Гын нэхэмжилсэн 1.100.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч П.Оаас 60.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Гад олгосугай.

 

  1. Шүүгдэгч П.О, Т.Ц нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Ц нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нар нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БААСАНБАТ