Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/197

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж, шүүгч Х.Одбаяр, шүүгч Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн, улсын яллагч Т.Мижиддорж, иргэдийн төлөөлөгч Б.Ганзориг, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б. Б.Бт холбогдох эрүүгийн 00 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт Монгол улсын иргэн, 1969 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 73 дугаар байр 23 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Б. Б.Б Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ Шүүгдэгч Б.Б нь 2014 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 01 дүгээр хороо, Наран хотхоны 21-08 тоот өөрийн гэртээ иргэн Б.Отай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо хувийн таарамжгүй харьцааны улмаас үүдэлтэй маргалдан, улмаар түүний биед зүүн 1, 3 дугаар хавирга, баруун 2 дугаар хавирганы хугарал, орчны зөөлөн эдэд болон хоолой төвөхний орчим цээжний урд хэсгээр цус хурж, ам, хамраас нь цус гарсан гэмтлүүдийг учруулснаас талийгаач нь хүчтэй цохилт, дОтын үед зүрх гэнэт зогсож амь насыг нь санаатайгаар хохироосон гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРнь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг Шүүгдэгч Б.Баас: “...Урьд нь удаа дараа мэдүүлж байсан тул нэмж хэлэх зүйлгүй...” гэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оөөс: “...Эгчийгээ архины хордлогоор нас барсан болон Б.Баас өөр хүн алсан гэж бодохгүй байна. Талийгаач эгч маань гэр бүлээ авч явдаг, айлын ууган хүүхэд байсан. Энэ хэрэгт маш олон шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд шинжээчийн дүгнэлтүүдэд гомдолтой байна. Б.Бын удаа дараа өгч байгаа мэдүүлэг зөрүүтэй байна. Гэмт хэрэг гарсан бөгөөд хэргийн газрыг арчиж цэвэрлэсэн гэж үзэж байгаа. Б.Б нь зурагтаар юу гарч байсан, эгчийг хаана байсан талаар мэдүүлдэг боловч тэрнээс хойш юу болсон талаар санахгүй, унтаж байсан гэж мэдүүлээд байгаа нь сонин байна. Бид нарт мөнгө хэрэггүй, эгчийгээ алдсанд хэцүү байна. Нэмж хэлэхэд шүүх хуралдаанд ирээгүй байгаа өмгөөлөгч Э.Ганбат нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд ажиллаж байсан байна лээ. Манай гэр бүл маш их гомдолтой байна...” гэв. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд: Хохирогч Б.Оийн “...Миний төрсөн эгч Б.О нь 1975 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд айлын ууган хүүхэд болж төрсөн. Албан ёсоор гэр бүл байхгүй. Охин Н гэх ганц охинтой, Дархан-Уул аймагт манай ээж дээр амьдарч байдаг юм. ...2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 13 цагийн үед манай нөхөр Э- надтай ирж уулзахдаа Б.О эгчийг нас барсан гэдгийг хэлсэн. Миний хувьд Б.О эгчтэй хамгийн сүүлд 2014 оны 12 дугаар сарын 08-ны орой 18 цагт ажлаа тараад Б.О эгчийн ажил дээр ирсэн. Намайг ажил дээр нь ирэхэд хамт ажилладаг манай нөхөр Э-, бас миний төрсөн эгч Б.С бас нэрийг нь мэдэхгүй ажилтан нарын хамт байсан ба тэд ажлаа дуусаагүй байсан тул би Б.О эгчтэй хамт явах гээд хэсэг хүлээж байтал 19-20 цагийн үед гаднаас манай ээжийн дүүгийн хүүхэд болох Д., Б.Бтай хамт орж ирсэн тэд орж ирэхдээ Б.Баас архи нилээн үнэртсэн, харин Д. эрүүл байсан. Б.Б орж ирээд “манай охин төрсөн, ах нь зээтэй болоод баярлаад явж байна” Б.О эгчийг “чи надтай хамт тэмдэглэхгүй юм уу, ахыгаа дайлахгүй юм уу” гээд хатгаад байсан. Тэр үед Б.О эгч “би жаахан ажилтай байна” гэхэд Б.Б ах “хоёулаа ойрхон орсон ч яахав дээ” гээд байхаар нь ажил ингэсгээд дуусаж байгаа, тэгээд хамт гаръя” гэж хэлээд ажлаа дуусгах гээд юм хийгээд энэ хооронд Б.Б хүлээгээд сууж байгаад 20 цаг өнгөрч байхад Б.Б, Б.О эгч нар хамт гарсан. Д. Б.Бын машиныг бариад тэднийг хүргэж өгөхөөр хамт гарсан. Харин бид нар үлдэж ажлаа хийж дуусаад хамаатны ах Ц.Э, Б.О эгчийн машиныг унаж биднийг хүргэж өгсөн. Намайг гэртээ ирэхэд 21 цаг өнгөрч байсан байх. Тэгээд би унтаад маргааш ажилдаа явсан ба үүнээс хойш би Б.О эгчтэй утсаар яриагүй. Харин маргааш нь надад нас барсан гэдгийг хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 89-90, 91-92 дугаар хуудас/ Гэрч Ц.Э: “... Б.О эгчийн ажил “Метромалл” их дэлгүүрийн хойд талд байх орон сууцны байранд хэвлэлийн үйлдвэр ажиллуулдаг ба миний хувьд 2014 оны 12 дугаар сарын 08-ны орой 19 цаг өнгөрч байхад Б.О эгчийн ажил дээр ирсэн намайг ирсний дараа миний араас Б.Б ах бага зэрэг архи уусан халамцуу байдалтай орж ирээд Б.Б ах Б.О эгчийг гарч жаахан сууж байгаад явъя гэж байгаад 20 цаг өнгөрч байхад Б.Б ах Б.О эгч нар Д.өөр хүргүүлнэ гэж хэлээд тэд гарсан ба гарахдаа надад эгчийнхээ машиныг гэрийн грашт тавьчихаарай гэж хэлээд гараад явсан. Тэгээд би орой 21 цаг өнгөрч байхад Б.О эгчийн машиныг байрных нь доор байх грашт аваачиж тавиад Б.О эгчтэй хамт байдаг Сд гэрийнх нь түлхүүрийг өгөөд би гэр рүүгээ явсан. Харин С 9 тоот гэртээ орсон үүнээс хойш би Б.О эгчтэй уулзаагүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 93 дугаар хуудас/ Гэрч П.Д.ий: “...2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр орой 17 цагийн үед байх. Ямар ч байсан гадаа бүрэнхий болсон байхад намайг Д. нуурын хойд талд байх “Универсал” төвд ажил дээрээ байхад Б.Б ах ирсэн. Б.Б ахыг ирэх үед би ажилтай байсан болохоор түр хүлээж байгаараа гэж хэлээд өмнө хийж байсан ажлаа дуусгах гээд ажлаа үргэлжүүлэн хийсэн. Энэ үед Б.Б ах ямар нэг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Б.Б ах намайг ажлаа дуусахыг хүлээж байх хоорондоо подвальд байх Алт мөнгөний дарханы хүмүүстэй архи уусан байсан ба ажлаа дууслаа гэж хэлэхээр алт мөнгөний дарханы хүмүүс рүү очиход Б.Б ах 3-4 хүний хамт архи уугаад дуусаж байсан ба намайг орох үед 750 грамм нэг шил “Болор” архи өмнөө тавиад ууж байсан. Тэгээд би ажил дууссан гэдгээ хэлэхэд надтай хамт гараад бид 2 Б.Б ахын хэвлүүлэх зүйлийг яаж хийх талаар ярьж байгаад 18 цагийн үед байх Б.Б ах, “ах нь архи уусан байна. чи ахынхаа машиныг бариад хүргээд өгчих” гэхээр нь Б.Б ахын машиныг бариад гэр лүүгээ явж байтал Б.О эгчийн ажлын дэргэдүүр гарах үед Б.Б ах хоёулаа үүгээр ороод гарья гэхээр нь бид хамт Б.О эгчийн ажил дээр ирсэн. Энэ үед 19 цаг болж байсан болов уу, Б.Б ах бид хоёрыг ороход Б.О эгч С, Э-, Ц.Э нарын хамт байсан. Ингээд Б.Б ах Б.О эгчтэй уулзаж хэсэг юм ярьж байгаад Б.О эгч өөрийнхөө машиныг Ц.Эд өгөөд энэ хүмүүсийг гэрт нь хүргэж өгөөрэй гэж хэлээд харин Б.Б ахын машиныг би бариад Б.О эгчийн хамт гурвуулаа ажлаас нь нэг их холгүй байх “Чингис” ресторанд орсон. Бид энэ ресторанд ороод булангийн өрөөнд байх ширээнд суугаад Б.О эгч 500 гр хэмжээтэй задгай “Чингис” пиво захиалан уусан. Б.Б ах 100 гр архи авсан би яг ямар архи захиалсан гэдгийг мэдэхгүй байна. Ингээд тэд хоорондоо ойр зуурын зүйл яриад би дэргэд нь суусан. Тэгээд Б.Б ах чи гарч бай бид хоёр юм ярьж сууж байя гэхээр нь би гараад машинд суугаад хүлээж байсан. Энэ үед цаг хэд болж байсан гэдгийг би санахгүй байна. Гэхдээ 21 цагийн үед болов уу би гадаа тэднийг бараг цаг орчим хүлээж суусан. Ингээд би 23 цагийн үед буцаж ороход Б.Б ах ямар ч байсан архи ууж байсан. Харин Б.О эгч мэдэхгүй ингээд намайг орсоноос хойш ресторан нь хаах гэж байна гээд бид гарч явахаар болж би машиныг нь барин Б.Б ах Б.О эгч нарын гэрийн гадаа ирсэн гэрт нь ирэхэд 00 цаг өнгөрч байсан болов уу. Ингээд байрны гадаа ирээд Б.Б ахын байрны хойд талын орцны баруун талд урд зүгт харуулан байрлуулаад бид хамт Б.Б ахын гэрт орсон. Б.Б ах манайд орж хэсэг сууя гэхээр нь гэрт орсон ба гэрт нь орж бай гэхээр нь би гарч явсан ба гэрт ороод намайг байхад лав архи, пиво уугаагүй ба харин ундаа уусан. Тэгээд чи гэртээ орж бай би болохоороо чамайг дуудъя гээд бид хоёр хэсэг юм ярьж сууж байя гээд тэгээд би гараад явсан. Тэгээд би шууд гэртээ орсон ба намайг дуудаагүй тул би унтсан. Гэтэл өглөө 07 цаг 20 минутын үед Б.Б ахын 91-тэй дугаараас дуудлага ирсэн байсан. Гэхдээ би тухайн үед утсаа хараагүй байгаад 2015 он гарсны дараа ажлын хүний утасны дугаарыг хайж байтал 07 цаг 20 минутанд дуудлага ирсэн би аваагүй байсныг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 94-96 дугаар хуудас/, Гэрч Б.Сгийн: “... Би Б.О эгчтэй нэг гэрт амьдардаг, нэг газарт ажилладаг ба 2014 оны 12 дугаар сарын 08-ны 20 цаг өнгөрч байхад Б.Б гэдэг хүн манай хамаатны Д. гэдэг залуутай орж ирсэн ба Б.Б “ачтай болсон, би тэмдэглээд явж байна” гээд архи үнэртүүлсэн байсан. Б.О эгчийг “хамт явж тэмдэглэе” гэхэд Б.О эгч “эхнэрийг чинь Солонгосоос ирэх үед болъё, би ажилтай байна” гэхэд “тийм юм гэж юу байхав дээ, одоо тэмдэглэж байгаа дээрээ тэмдэглэе, хамт гаръя, би ажлаа дуустал чинь хүлээж байя” гээд бидний ажлыг дуусахыг хүлээсэн байсан. Энэ үед ажил ерөнхийдөө дуусаж байсан тул Б.О эгч “ажил бараг дууслаа, урд талын “Чингис” пабад оръё” гэж хэлээд Д., Б.Б нарын хамт Б.О эгч гараад явсан. Харин би ажлаа дуусгаад 21 цаг өнгөрч байхад Б.О эгчийн машиныг Ц.Э бариад Оюунтөгс, Э- бид нар гэр рүүгээ явсан. Гэртээ ирэхэд гэрт хүн байгаагүй намайг ганцаараа байхад 23 цаг өнгөрч байхад Д. орж ирсэн. Д. орж ирээд Б.О эгч Б.Б ахын гэрт хоёулаа орчихлоо Б.Б ах намайг “түр гарч бай” гээд түлхээд Б.О эгчийг гэрт чинь оруулаад өгнө, эсвэл энд унтуулчихна” гээд байна гэсээр орж ирсэн. Тэгээд бид нар нэг их удалгүй унтсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 98 дугаар хуудас/ Гэрч Ц.Энхмаагийн: “...Би 2014 оны 12 дугаар сарын 08-ны өглөө 10 цагт босоод ойр зуурын зүйл хийж байгаад 11 цагт гэрээсээ гарсан. Орой 21 цаг өнгөрч байхад ирээд одоо хүртэл гэртээ байна. Манай дээд давхарт амьдардаг хүмүүсийн зүс царайг хараагүй. Хэдэн хүн амьдарч байгаа талаар мэдэхгүй. 2014 оны 12 сарын 08-ны 23 цагаас хойш байх дээд айлд нэг эмэгтэй хүн орилоод сандал эсвэл, ямар нэг зүйл шидэж байгаа бололтой түжигнэсэн чимээ гараад байсан. Тэр эмэгтэй юу гэж хэлж байгаа нь сонсогдоогүй. Би яг сайн хэлж мэдэхгүй, анзаараагүй. Яг цаг хараагүй болохоор ямар хугацаанд үргэлжилсэн гэдгийг мэдэхгүй байна, ойролцоогоор 10 минут орчим болсон байх. Намайг сонсоход гал тогоо үүдний өрөөний орчим эмэгтэй хүн бачуураад орилоод юм шидэж байгаа бололтой чимээ гарсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 99-100 дугаар хуудас/ Гэрч Г.Хын: “...Би энэ байранд 2014 оны 5 дугаар сараас хойш 21- 09 тоотод амьдарч байгаа. Намайг ирснээс хойш буюу 2014 оны намар манай хажуу талын айл буюу 8 тоотод 40 орчим насны ах эгч 2 амьдархаар ирсэн ба хааяа орж гарч байгаа харагддаг юм. Харин хүүхэд байдаг эсэхийг мэдэхгүй. Би лав хүүхэд орж гарч байгааг хараагүй. Манай найз залуу Солонгос улсын иргэн байдаг юм. Өчигдөр би орой гэртээ ирснээс хойш найз залуугийн хамт хоолоо хийж идээд кино үзсэн. Ингээд орой 23 цагийн үед байх. Тухайн үед цаг хараагүй болохоор цагийг яг нарийн тодорхой хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан 23-24 цагийн үед байх интернетээр кино үзэж дуусаад унтах гээд хэвтэж байхад манай хажуу талын айл болох 8 тоотод эрэгтэй, эмэгтэй 2 хүн хоорондоо маргалдах чимээ гараад байсан ба ихэвчлэн эмэгтэй нь орилоод, чарлаад, хашгираад байсан ба миний сонссоноор “чи яагаад ингээд байдаг юм” гээд орилоод байсан. Гэхдээ үүнээс гадна зөндөө үг хэлсэн боловч би яг тэр бүрийг анзаарч сонсоогүй. Тэгээд ямар нэг зүйл шидэж байгаа бололтой түг, таг гэсэн чимээ гарч байсан. Харин эрэгтэй нь дуугүй байж байгаад ганц нэг удаа их чангаар ярьж байсан чимээ гарч байсан. Тухайн үед надад эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондоо зодолдож байна уу гэсэн мэдрэмж төрж байсан. Тэд хоорондоо их хүчтэй хэрэлдэж байсан ба орилж хашгираад байсан. Миний сонсож байснаар бол эрэгтэй, эмэгтэй 2 хүн хоорондоо маргаж байгаа бололтой, эмэгтэй хүн орилж хашгираад, хааяа нэг эрэгтэй хүн чанга дуугаар хэдэн үг хэлж байсан. Тэгээд хэн нэг нь юм авч шидэж байгаа бололтой “түг, түг” гэсэн чимээ гараад байсан. Тухайн үед надад төрсөн мэдрэмж бол эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хоорондоо зодолдож байна гэж бодогдсон ба энэ чимээ ойролцоогоор 20 орчим минут үргэлжлээд чимээгүй болсон. Үүнээс хойш эрэгтэй ч тэр, эмэгтэй ч тэр, дуу гаргаагүй...” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 101 дүгээр хуудас/ Гэрч Н.Тийн: “...2003 оноос хойш Б.Б ахыг таних ба 2-3 жил хамт ажиллаж байсан. Зан байдлын хувьд хүнтэй нийтэч, их хөгжилтэй ах шиг санагддаг, хүнтэй лав эвгүй муухай зан гаргаж харьцаж байсан удаа байхгүй. Архи нэг их хэрэглэдэггүй байх. Би Б.Б ахтай хамгийн сүүлд 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр үдээс хойш /цагийн тодорхой хэлж мэдэхгүй / 13-15 цагийн хооронд байх намайг ажил дээрээ ирэхэд Б.Б ах ирсэн Б.Б ахыг ирэх үед Сүхбаатар аймагт байдаг миний танил Баяраа /албан ёсны нэрийг мэдэхгүй / ажил хийлгэх гээд ирсэн байхтай нь таарсан. Ингээд Б.Б ах О, Мөнхбат, Баяраа бид нар ярьж байгаад архи уухаар болсон. Ингээд 750 гр хэмжээтэй нэг шил Болор архи аваад ажлын байрандаа бид хувааж уусан ба ойролцоогоор 2 цаг орчим болоод бид архиа ууж дуусаад О, Баяраа 2 хамт яваад Мөнхбат бид 2 ажил дээрээ юм хийж үлдсэн. Б.Б ах 18 цагиин үед байх Д. гэдэг залуутай түүгээр машинаа бариулаад явсан. Яг хаашаа явсныг нь мэдэхгүй. Ингээд хамгийн сүүлд Мөнхбат бид 2 ажлаа хаагаад гараад явсан...” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 102 дугаар хуудас/, Гэрч С.Оболдын: “...2003-2005 он хүртэл Б.Б ахын эхнэр Батчимэг эгчийн аав, ээжийн ажилуулдаг “Алтан мөнгөн хонх” ХХК- д ажиллаж байхад Б.Б ах энэ компанид менежер хийдэг байсан. Түүнээс хойш би энэ хүнийг таних болсон. Гэхдээ сүүлийн хэдэн жил холбоогүй байж байгаад 2012 оноос хойш хааяа нэг уулзаад явдаг байсан. Би одоо “Алтан мөнгөн хонх” ХХК-ны байранд түрээсээр байрлан Дарханы үйд ажиллагаа явуулдаг юм. Хамгийн сүүлд 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр намайг ажил дээрээ байхад Б.Б ах энэ байранд байрлан үйл ажиллагаа явуулдаг хэвлэлийн газраар юм хэвлүүлэх гээд 14-16 цагийн хооронд ирсэн байх. Тэгээд Т, Мөнхбат, Баяраа гээд хөдөөний залуу бид нар 750гр хэмжээтэй нэг шил архи авч ажлын байрандаа хувааж уусан. Ингээд бид 18 цаг өнгөрч явсан. Б.Б ах Т нар ажлын байранд үлдсэн үүнээс хойш би уулзаагүй...” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 103 дугаар хуудас/ Гэрч Г.Мөнхбатын: “...2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр уулзсан. Намайг ажил дээрээ байхад үдээс хойших цагийг тодорхой хэлж мэдэхгүй байна. 14-15 цагийн хооронд байх Б.Б ах ирсэн ба хэвлэлийн газраар юм хийлгэж байгаа гэж байсан. Тэгээд Оболд, Т, Баяраа бид нар нэг шил 750гр хэмжээтэй архи хувааж уусан. Гэхдээ Оболд огт архи уугаагүй Түвшиштөгс, Баяраа, Б.Б ах бид 4 хувааж уугаад “18 цагийн үед архи ууж дууссан болов уу” ингээд 18 цаг өнгөрч байхад би түрүүлж яваад Б.Б ах “хийж байгаа юм аа дуусахаар аваад явна” гэж байсан. Үүнээс хойш би уулзаагүй...” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 104 дүгээр хуудас/ Гэрч П.Амарын: “...Баатарчулуун овогтой Б.О гэдэг хүнийг танина. Энэ хүн манай өвөөгийн дүүгийн охины охин буюу бид эгч дүүсийн хүүхдүүд юм. Бид хамт нэг жил амьдарч байсан ба оюутан байхдаа нэг жил манай гэрт байсан. Би Б.Отай хамгийн сүүлд 2012 онд гэр бүлээр Архангай аймаг руу аялалаар хамт явж байсан. Үүнээс хойш уулзаагүй байсан. Миний мэдэхээр их зарчимч, аливаа юманд их нямбай, нухацтай ханддаг, ер нь бол аливаа зүйлд өөрийгөө хянах чадвартай архи, тамхи хэрэглэдэггүй, хааяа нэг пиво, вино ууж хэрэглэдэг байсан. Би Б.Б гэдэг хүнийг танихгүй, өмнө харж байгаагүй. Миний энд ирсэн шалтгаан бол Б.О архи хэтрүүлэн хэрэглэх хүн биш, өөрөө тодорхой бизнес амжилттай эрхэлж байгаа, бүх дүү нараа дэмжиж амьдрал залгуулдаг их сайн хүн байсан, ер нь бол архи хэтрүүлэн хэрэглэх хүн биш гэдгийг хэлэх гэсэн юм...” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 107 дугаар хуудас/, Гэрч П.Наранхүүгийн: “...2014 оны 12 дугаар сарын 08-ны орой 23 цагийн гэртээ том өрөөндөө зурагт хараад хэвтэж байсан. Надад ямар нэг дуу чимээ сонсогдоогүй. Харин манай гэрийн хүн гал тогооны өрөөнд аяга таваг гээд явж л байсан. Тэгснээ харин том өрөөнд орж ирээд дээд талын айлд нэг эмэгтэй хүн орилж хашгираад хэрэлдээд байх шиг байна гэж хэлсэн байсан. Тэр үед би нэг их тоогоогүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 165-166 дугаар хуудас/, Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Б.Бын мэдүүлсэн мэдүүлгүүд Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Би 2014 оны 12 дугаар сарын 08-ны өглөө 11 цагт гэрээсээ гараад “Тэди” төв дээр хүнтэй уулзах гэж очсон боловч уулзах ёстой хүн маань гэртээ байна гэхээр би түүний гэр болох “Дэнжийн 1000”-д очсон. Энэ үед ойролцоогоор 13 цаг болж байсан болов уу. Ингээд би Билгээтэй хамт хотын төвд орж Билгээ Баянбүрдийн орчимд бууж үлдээд би Билгээгээс авсан флаш дээр байсан. Аннасыг хэвлүүлэхээр “Д. нуур”-ын хойд талд байх “Унвирсеал” хэвлэлийн газар очиход хүн их байсан тул уг газрын 1 давхарт байх Алт мөнгөний дархны газар ороход алт мөнгөний дархан Мөнхөө, Түвшээ, О өөр нэг танихгүй залуу бас, хөдөөнөөс ирсэн уяач гээд нэг залуу нар архи задалсан сууж байсан. Би энэ хүмүүсийг таних учраас хамт суугаад архи уусан ба бид тэнд 750 гр хэмжээтэй 2 шил “Болор” архи уусан. Энэ үед манай хамаатны Д. орж ирсэн тул би түүнтэй дээд давхарт хэвлэлийн газар орж флаш дээрх зүйлийг яаж хийх тухай ярилцаж байгаад орой болсон тул би Д.өөр машинаа бариулаад Хүүхдийн урлан бүтээх төвийн баруун талд байх Б.Оын ажил дээр ирсэн. Намайг ирэхэд Б.Оын дүү нар байсан ба би ирсэн учир болох энгэрийн тэмдэг хийлгэх гэж байгаа гэдгээ хэлээд хэсэг ярилцаж байхад Б.О “ахыгаа өвөө болсныг тэмдэглье” гээд Б.О, Д. бид 3 хамт ажлаас нь гарч “Чингис” пабад орсон. Тэнд би лав 200 гр архи уусан. Харин Б.О бас надтай адилхан 200 гр архи ууж бид хэсэг ярьж сууж байгаад гэртээ харихаар явсан. Б.О бид нар нэг байранд амьдардаг тул Д.өөр машинаа бариулаад гэртээ ирсэн ба Б.О бид хоёр манай гэрт орж Д. гэр лүүгээ орсон. Б.О бид хоёр манай гэрт ороод зочны өрөөнд байх диван дээр юм ярьж сууж байхад Б.О аягатай жүүс бариад яваад байхаар нь би түүнийг суугаач гэж хэлээд Б.Оын нас барсан эгчийн тухай ярилцаж байсан. Тэгээд би хэсэг юу болсныг санахгүй болсон ба миний санаж байгаагаар “Б.О бид хоёр үнсэлцэж байснаа унтъя” гэж хэлээд том өрөөний буйдан дээр хэвтэж байснаа санаж байгаа. Би одоо бодоод байхад Б.Отай бэлгийн ажил хийсэн ч юм шиг, үгүй бол хийгээгүй юм шиг” санагдаад орж гараад яг юу болсныг санахгүй байна. Ингээд би унтаад өглөө сэрэхэд би зочны өрөөнд диван дээр унтсан. Харин Б.О үүдний өрөөнд газар доошоо хараад хэвтэж байсан тул би очоод “яаж байгаа юм бэ, орон дээр унтахгүй яасан юм, бос” гэж хэлээд түүний орчимд хагарсан шилэн аягыг шүүрдээд хогийн саванд хийгээд буцаад ирэхэд хэвтээд байхаар нь нүүрэн доор нь байсан хөлийн алчуурыг татаад авахад цус болсон байсан. Тэгээд би алчуурыг угаалтуурт хийж угаагаад буцаж ирээд шилэн хүзүүн дээр нь дарж үзэхэд судас цохилохгүй байсан. Би түүнийг нас барсан гэдгийг мэдээд миний толгойд хамгийн түрүүнд цагдаа санаанд орж би өөрийн 92927898, 98787898 гэсэн дугаарын аль нэгнээс 102 дугаарт дуудлага өгсөн. Үүний дараа би маш их балмагдсан ийшээ тийшээ яваад байснаа санаж байна. Тэгээд цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 110 дугаар хуудас/ Б.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Гэтэл 16 цаг өнгөрч байхад Д. орж ирээд завтай болчихлоо гэхээр нь би флаш дээр байгаа зүйлийг яаж хийх талаар ярилцаж хэвлэлийн эх бэлтгүүлсэн. Үүнээс гадна 18 ширхэг энгэрийн тэмдэг хийлгүүлэх ажил байсан тул би Б.Оын хэвлэлийн газар очихоор болж би архи уусан байсан тул Д.өөр машинаа бариулаад бид хамт Б.Оын ажил дээр ирсэн. Намайг ирэхэд Б.О дүү нартайгаа байсан тул би өөрийн зорьж ирсэн ажлаа хэлэхэд “энэ бол ямар ч асуудал байхгүй, би дор нь хийгээд өгнө” гэхэд Б.О “Бааска ахаа та өвөө болсон гэл үү, таныг өвөө болсныг тэмдэглээд дайлья” гээд Б.О, Б.Д. бид гурав хамт гарч алхаж явсаар замын эсрэг талд байх “Чингис” нэртэй пабад орсон “Чингис” пабад Б.О бид хоёр 100 граммаар хэд хэдэн удаа архи захиалж уусан ба яг ямар хэмжээтэй уусан гэдгээ санахгүй байна. Миний одоо санаж байгаагаар бол лав тус бүр 200гр архи авч усан. Энэ үед Д. бидний дэргэд сууж байсан. “Чингис” пабаас 20 цаг өнгөрч байхад бид гурав гарч Д. бас л миний машиныг унаад бид Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх гэртээ ирсэн. Ирээд “манайд хамт орох уу” гэж асуухад “тэгье” гээд бид хамт манай гэрт орсон. Харин Д. хамт орсон эсэхийг санахгүй байна. Би бодохдоо машин байрлуулаад үлдсэн болов уу гэж бодож байна. Миний машиныг манай байрны ертөнцийн зүгээр хойд талд байрны грашийн хаалга руу харуулаад байрлуулсан. Ингээд бид манай гэрт ороод би хувцасаа тайлаад дээд хэсгээрээ нүцгэн, доод талаараа хар хөх өнгийн зузаан материалтай бэлтгэлийн өмд буюу гэрт өмсдөг өмдөө өмсөөд манай гэрт байсан цэцэгтэй аяганд жүүс хийж өгөөд Б.Оын нас барсан эгчийн тухай ярьж байсан энэ үед Б.О аягаа бариад яваад байхаар нь би Б.Оыг “чи наашаа суу л даа, сууж байгаад юм ярья” гэж хэлээд миний дэргэд суухад нь бид үнсэлцсэн. Тэгээд дахин Б.О босоод яваад байсан ба энэ үед зурагтаар газар зүйн тухай гадаадын сувгаар туна загасны тухай нэвтрүүлэг гарч байсныг би үзээд сууж байсан. Тэгээд би яг тэр газраа унтсан өглөө сэрэхэд яг тэр газраа унтаж сэрсэн. Би өглөө 07 цаг өнгөрч байхад сэрэхэд Б.О коридорт доошоо хараад хэвтэж байсан харин манай хаалга 4 хуруу хиртэй онгойсон байсан ба тэгээд би Б.Оыг “чи орон дээр гараад унтахгүй дээ” гэж хэлээд хартал үүдний өрөөнөөс том өрөө хүртэл орой барьж байсан аяга хагарсан байхаар нь “чи аяга хагалсан байна ш дээ” гээд хагарсан аягыг шүүрдэн аваад гээд тогооны өрөөний тавилгын буланд байх ууттай хогонд хийгээд буцаад Б.О дээр очин “хөөе бос” гэж хэлэхэд нэг л эвгүй байхаар нь гүрээний судас дээр дарахад цохилохгүй байсан. Тэгээд би шууд цагдаа дуудсан ба ямар дугаараас дуудсан гэдгээ одоо санахгүй байна...” гэсэн мэдүүлэг Шинжээчийн дүгнэлт болон бусад баримтууд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2275 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 24-27 хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 10984 тоот дүгнэлт /1 дүгээр хх-ийн 28 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10985 тоот дүгнэлт /1 дүгээр хх-ийн 29 дүгээр хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 11048 тоот дүгнэлт /1 дүгээр хх-ийн 33 дугаар хуудас /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 11068 тоот дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 35 дугаар хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5880 тоот дүгнэлт/ 1 дүгээр хх-ийн 37 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11046 тоот дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 40 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 05/425 тоот дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 48-55 дугаар хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээч нарын хавтаст хэргийн материалын 330 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 145-149 дүгээр хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2524 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 152 дугаар хуудас/, Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 270 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 157 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 731 тоот дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 220-227 дугаар хуудас/ 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Хэрэг учралын газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 2-18 дугаар хуудас/, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 19-20 дугаар хуудас/, 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Оршуулсан газраас шарил гарган авч үзлэг хийж, буцаан оршуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 136-144 дүгээр хуудас/, 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 234-236 дугаар хуудас/, 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 237-239 дүгээр хуудас/, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 158-164 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 552 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 40-46 дугаар хуудас/, Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор: -Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар /1 дүгээр хх-ийн 114 дүгээр хуудас/ -Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 115 дугаар хуудас/, зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал: Шүүгдэгч Б.Б нь 2014 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 01 дүгээр хороо, Наран хотхоны 21-08 тоотод байрлах гэртээ иргэн эмэгтэй Б.Отай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож биед нь зүүн 1, 3 дугаар хавирга, баруун 2 дугаар хавирганы хугарал, орчны зөөлөн эдэд болон хоолой төвөхний орчим цээжний урд хэсгээр цус хурж, ам, хамраас нь цус гарсан гэмтлүүдийг авч талийгаач нь хүчтэй цохилт, дОтын үед зүрх гэнэт зогсож санаатайгаар амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 89-90, 91-92 дугаар хуудас/, гэрч П.Д.ий “...Ингээд би 23 цагийн үед буцаж ороход Б.Б ах ямар ч байсан архи ууж байсан. Харин Б.О эгч мэдэхгүй ингээд намайг орсоноос хойш ресторан нь хаах гэж байна гээд бид гарч явахаар болж би машиныг нь барин Б.Б ах Б.О эгч нарын гэрийн гадаа ирсэн гэрт нь ирэхэд 00 цаг өнгөрч байсан болов уу. Ингээд байрны гадаа ирээд Б.Б ахын байрны хойд талын орцны баруун талд урд зүгт харуулан байрлуулаад бид хамт Б.Б ахын гэрт орсон. Б.Б ах манайд орж хэсэг сууя гэхээр нь гэрт орсон ба гэрт нь орж бай гэхээр нь би гарч явсан ба гэрт ороод намайг байхад лав архи, пиво уугаагүй ба харин ундаа уусан. Тэгээд чи гэртээ орж бай би болохоороо чамайг дуудъя гээд бид хоёр хэсэг юм ярьж сууж байя гээд тэгээд би гараад явсан. “ мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 94-96 дугаар хуудас/, гэрч Б.Сгийн “...Д. орж ирээд Б.О эгч Б.Б ахын гэрт хоёулаа орчихлоо Б.Б ах намайг “түр гарч бай” гээд түлхээд Б.О эгчийг гэрт чинь оруулаад өгнө, эсвэл энд унтуулчихна” гээд байна гэсээр орж ирсэн. Тэгээд бид нар нэг их удалгүй унтсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 98 дугаар хуудас/, гэрч Ц.Энхмаагийн “... 2014 оны 12 сарын 08-ны 23 цагаас хойш байх дээд айлд нэг эмэгтэй хүн орилоод сандал эсвэл, ямар нэг зүйл шидэж байгаа бололтой түжигнэсэн чимээ гараад байсан. Тэр эмэгтэй юу гэж хэлж байгаа нь сонсогдоогүй. Би яг сайн хэлж мэдэхгүй, анзаараагүй. Яг цаг хараагүй болохоор ямар хугацаанд үргэлжилсэн гэдгийг мэдэхгүй байна, ойролцоогоор 10 минут орчим болсон байх. Намайг сонсоход гал тогоо үүдний өрөөний орчим эмэгтэй хүн бачуураад орилоод юм шидэж байгаа бололтой чимээ гарсан...”гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 99-100 дугаар хуудас/, гэрч Г.Хын “...Ямар ч байсан 23-24 цагийн үед байх интернетээр кино үзэж дуусаад унтах гээд хэвтэж байхад манай хажуу талын айл болох 8 тоотод эрэгтэй, эмэгтэй 2 хүн хоорондоо маргалдах чимээ гараад байсан ба ихэвчлэн эмэгтэй нь орилоод, чарлаад, хашгираад байсан ба миний сонссоноор “чи яагаад ингээд байдаг юм” гээд орилоод байсан. Гэхдээ үүнээс гадна зөндөө үг хэлсэн боловч би яг тэр бүрийг анзаарч сонсоогүй. Тэгээд ямар нэг зүйл шидэж байгаа бололтой түг, таг гэсэн чимээ гарч байсан. Харин эрэгтэй нь дуугүй байж байгаад ганц нэг удаа их чангаар ярьж байсан чимээ гарч байсан. Тухайн үед надад эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондоо зодолдож байна уу гэсэн мэдрэмж төрж байсан. Тэд хоорондоо их хүчтэй хэрэлдэж байсан ба орилж хашгираад байсан. Миний сонсож байснаар бол эрэгтэй, эмэгтэй 2 хүн хоорондоо маргаж байгаа бололтой, эмэгтэй хүн орилж хашгираад, хааяа нэг эрэгтэй хүн чанга дуугаар хэдэн үг хэлж байсан. Тэгээд хэн нэг нь юм авч шидэж байгаа бололтой “түг, түг” гэсэн чимээ гараад байсан. Тухайн үед надад төрсөн мэдрэмж бол эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хоорондоо зодолдож байна гэж бодогдсон ба энэ чимээ ойролцоогоор 20 орчим минут үргэлжлээд чимээгүй болсон. Үүнээс хойш эрэгтэй ч тэр, эмэгтэй ч тэр, дуу гаргаагүй...” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 101 дүгээр хуудас/, гэрч П.Наранхүүгийн:“...2014 оны 12 дугаар сарын 08-ны орой 23 цагийн үед гэртээ том өрөөндөө зурагт хараад хэвтэж байсан. Надад ямар нэг дуу чимээ сонсогдоогүй. Харин манай гэрийн хүн гал тогооны өрөөнд аяга таваг гээд явж л байсан. Тэгснээ харин том өрөөнд орж ирээд дээд талын айлд нэг эмэгтэй хүн орилж хашгираад хэрэлдээд байх шиг байна гэж хэлсэн байсан. Тэр үед би нэг их тоогоогүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 165-166 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2275 тоот дүгнэлтэнд: 1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн нэг, баруун хоёрдугаар хавирганы хугарал, хальс булчинд цус хуралт, төвөнх, цээжний урд дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, зулайн дагзны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруул дотор салстын язрал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтлүүд үхэлд нөлөөлөхгүй. 4. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг өвчин тогтоогдсонгүй. 5. 6. Шүүх химийн шинжилгээгээр талийгаачийн цусанд 2.1% этилийн спирт илэрсэн нь дунд зэргийн согтолтонд хамаарна. %1. Талийгаач нь 3 дугаар бүлгийн цустай байна. %1. Талийгаач нь этилийн спиртийн цочмог хордлогын улмаас нас баржээ. %1. Талийгаач нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний 09 цагийн үзлэгээр нас бараад ойролцоогоор 4-6 цаг болсон байжээ. %1. 11. Талийгаачийн анус болон үтрээний арчдас наалдац дээр үрийн шингэн илрээгүй. гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 24-27 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 10984 тоот дүгнэлтэнд: 1. Шинжилгээнд ирүүлсэн Б.Оын гэх цусанд 2,1 промилли, ходоодны шингэнд 4,0 промилли, шээсэнд 3,2 промилли спиртийн алкоголь илэрч байна. /1 дүгээр хх-ийн 28 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10985 тоот дүгнэлтэнд: 1. Шинжилгээнд ирүүлсэн Б.Оын гэх анус болон үтрээний арчдас, наалдац дээр үрийн шингэн илрээгүй. 2. Б.Оын гэх цус нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай байна. /1 дүгээр хх-ийн 29 дүгээр хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 12 өдрийн 26-ны өдрийн 11068 тоот дүгнэлтэнд: 1. Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Б.Оын өмсөж байсан гэх бор өнгийн цамц, хөхний даруулга, шар өнгийн майк дээр цус илэрсэн, бусад хувцас дээр цус илрээгүй. 2. Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Б.Оын өмсөж байсан гэх цагаан өнгийн дотоож, 2 ширхэг хар өнгийн дотуур өмд, хар саарал өнгийн дотуур өмд дээр үрийн шингэн эр бэлгийн эс илрээгүй. / 1 дүгээр хх-ийн 35 дугаар хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5880 тоот дүгнэлтэнд: 1. Шинжилгээнд ирүүлсэн саарал дотуур өмд, хар дотуур өмдөнд гогодсон уранхай гарсан байна. / 1 дүгээр хх-ийн 37 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11046 тоот дүгнэлт: 1. Хэргийн газраас хурааж авсан гэх алчуурнуудад цус илэрсэн. 2. Илэрсэн цус нь шинжилгээнд тэнцэнэ. Уг цус нь хүний цус мөн байна. 3. ХГҮ-ээр хураан авсан гэх учлуурнуудад илэрсэн цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна. 4. ХГҮ-ээр хураан авсан гэх алчуур дээр илэрсэн цус, талийгаач Б.Оын гэх 10985 дугаартай цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна. Сэжигтэн Б.Бын гэх тавиуртай цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна. / 1 дүгээр хх-ийн 40 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээч нарын хавтаст хэргийн материалын 330 дугаартай дүгнэлтэнд: 1. Шүүх эмч Б.Ганзоригийн 2015 оны 01 дүгээр сарын 02-ны задлан шинжилгээний №2275 тоот дүгнэлтийн үхлийн шалтгаан тогтоосон онош үндэслэл муутай байна. 2. Цусанд 2.1 хувийн спиртийн тун нь дунд зэргийн согтолтийн зэргийн илэрхийлэх бөгөөд эд эрхтэнд гарсан бичил өөрчлөлтөөс үзэхэд архины хордлогонд эд эрхтэнүүд хордсон шинж илрэхгүй байна. 3. Тухайн үед хийгдсэн задлан шинжилгээ болон шарил дахин шинжилгээгээр талийгаачийн биед зүүн 1, 3 дугаар хавирга, баруун 2 дугаар хавирганы хугарал, орчны зөөлөн эдэд болон хоолой төвөнхийн орчим цээжний урд хэсгээр цус хурсан зэргээс үзэхэд тухайн хэсэгт хатуу мохоо зүйлийн хүч үйлчилсэн бөгөөд нэг цаг хугацаанд үүссэн шинжтэй байна. 4. Талийгаачийн эд эрхтэнд эд эсийн шинжилгээгээр илэрсэн бичил өөрчлөлтөөс үзэхэд гэнэт зүрх зогссон хурц үхлийн шинж илэрч байна. 5. Хоолой, цээжний тус газарт хүч үйлчилснээс зүрхний гэнэт зогсоох шалтгаан болж болно. 6. Талийгаачийн зулай, дагзны хуйхан доорхи цус хуралт байгаа боловч гавал тархинд голомтлог гэмтэл байхгүй байна. Дээрх хуйхан доорхи цус хуралт, дээд уруулын цус хуралт, доод уруулын язарсан шарх, цус хуралт, хаван зэрэг гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх бөгөөд хүч үйлчилсэн шинж тэмдэг болно. 7. Талийгаачийн биед олон тооны ил гэмтлүүд байгаа боловч шокийн шинж илрээгүй болно. 8. Тухайн үеийн фото зургаар нүүр цусаар бохирлогдсон байх бөгөөд хамар, амнаас гарсан байж болно. 9. Талийгаач нь хүчтэй цохилт, дОтийн үед зүрх гэнэт зогсож нас баржээ. 10. Талийгаачийн биед зүүн 1, 3 дугаар хавирга, баруун 2 дугаар хавирганы хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам 2.3.1-т зааснаар хүндэвтэр гэмтэл болно. Биеийн ил хэсгийн цус хуралт, уруулын шарх, цус хуралт, цээж, хоолой орчмын цус хуралтууд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар үхэлд нөлөөлөхгүй хөнгөн гэмтэл болно. /шинжээч С.Одончимэг/, 1. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2275 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Шүүх химийн шинжилгээгээр талийгаачийн цусанд 2.1 хувь, ходоодны шингэн, 4.0 хувь, шээсэнд 3.2 хувь спиртийн алкоголь илэрсэн байх ба уусан архины хэмжээг тогтоох боломжгүй болно. 3. Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байна. 4. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачид амьсгал бүтэлтийн шинж тэмдэг илрээгүй байна. Хавирганы хугарал, булчин зөөлөн эдийн цус хуралт, төвөнхийн зүүн хэсгийн цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх ба үхэлд нөлөөлөхгүй байна. 5. Талийгаачийн зулай, дагзны хуйхны цус хуралт, дээд уруулын цус хуралт, доод уруулын салстын шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба үхэлд нөлөөгүй байна. 6. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр шокийн өөрчлөлт илрээгүй байна. 7. Хавтаст хэргийн материалд хавсаргасан хэргийн газрын фото зургаас үзэхэд талийгаачийн нүүр хэсгийн цус нь хамар, амнаас гарсан байх боломжтой байна. 8. Талийгаачийн биед үхэлд хүргэх гэмтэл тогтоогдсонгүй. 9. Талийгаачийн биед учирсан зүүн талын 1, 3 дугаар хавирга, баруун талын 2 дугаар хавирганы хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Төвөнх, цээжний урд дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, зулайн дагзны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруул дотор салстын язрал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өгзөгт зулгаралт гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /шинжээч А.Амгаланболд, Н.Батзаяа/ гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 146-150 дугаар хуудас/, Мөн Г.Галцог, Б.Оюун-Эрдэнэ, Д.Адилзаяа нарын давтан шинжилгээний дүгнэлтээр: Хариулт№1: Шинжээч эмч Б.Ганзоригийн 2015 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн задлан шинжилгээ хийсэн №2275 дугаартай дүгнэлтийн 8 дугаар дүгнэлт үндэслэлгүй байна. Шинжээч эмч С.Одончимэгийн дангаар гаргасан дүгнэлтийн 9 дүгээрт дурьдсан “хүчтэй цохилт дОтын үед зүрх гэнэт зогсож нас баржээ” гэжээ. Энэ нь цохилтын эсрэг үйлчлэлийн хүчээр зүрх судасны төв хэт цочирсноос зүрх гэнэт зогссон гэдэг нь үндэслэлтэй байна. Хариулт№2: Хохирогч Б.Оын биед дух, зулайн урд хэсэг, толгойн хуйхны дотор талд 11.5х8.5см талбай, дагзны зүүн хэсэгт 6.5х3см, цээжний баруун урд дээд хэсэгт 25х20см талбай, цээжний баруун дээд хэсэг, эгэмийн дунд шугамаар 1-3 дугаар хавирга орчим 8.7см талбайд, баруун дээд 4-6 дугаар хавирга орчим, төвөнхийн зүүн хэсэгт 1.2х1 см талбай бүхий дурьдсан газруудад тус тус 52.9х14.5 см талбайд цус хуралт үүсчээ. Үүнээс дух зулайн урд талбайд 11.5х8.5 см дагзны зүүн хэсэгт 6.5х3см цээжний баруун урд дээд хэсэгт 25х20 см цус хуралтууд нь илүү том бөгөөд ноцтой цус хуралт байна. Хариулт №3: Зүүн 1, баруун 2 дугаар хавирга тус тус хугарсан байна. Дээд уруул дотор салстад цус хурсан, доод уруул бага зэргийн хавдартай, дотор салст баруунд 1х0.8см язарсан цус хуралттай, өгзөг доод хэсэгт 4.5х0.1см зулгаралт гэмтлүүд тус тус тодорхойлогдсон байна. Дурьдсан гэмтлүүд олон удаагийн үйлчлэлээр, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу гэмтлийн хөнгөнөөс хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Гэвч арьс болон толгойн хуйхны дотор талд үүссэн арьсны гэмтэл зэргийг “шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-д тусгайлан заасан зүйл олдсонгүй. Шүүх эмнэлгийн шинжээчийн “2015 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 2275 тоот актанд бага тархины тогтоц улбагар гэжээ” Тархины баганан хэсгийн байдлыг огт үнэлж бичээгүй байна. Энэ хэсэгт амьсгал, зүрхний судасны төвүүд оршдог. Энэ төвүүд хүчтэй цочирсон болон дарагдсан нөхцөлд үхлийн аюултай. Бага тархи улбагар гэсэн нь ямар нэгэн ноцтой өөрчлөлт илэрч байгаагийн үзүүлэлт байх боломжтой. Гэтэл бага тархи болон их тархины зураг хавтаст хэрэгт ороогүй байна. Хуйхны дотор тал, зулайн урд хэсэг, дагзны зүүн хэсгийг хамарсан / 11.5х8.5 см, 6.5х3 см/ талбайд цус хурсан нь ямар нэгэн мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой бөгөөд улмаар эсрэг цохилтын хуулиар бага тархи болон их тархины баганан хэсэгт /ушиб/ няцралт үүсч улмаар хавагнан доош шаантаглаж, зүрх судас болон амьсгалын төвүүдийг дарснаас үхэлд хүргэсэн байхыг үгүйсгэхгүй. Ердийн нөхцөлд нас барсны дараа бага тархины тогтоц улбагар болохгүй. Түүнээс гадна бага тархины эдийг гистологийн шинжилгээнд аваагүй байна. Хариулт №4: Архи хэрэглэсэн байна. Энэ нь үхэлд хүргэх нөлөөгүй гэж үзнэ. Учир нь химийн шинжилгээгээр архины хэмжээ цусанд 2.1 хувь илэрчээ. Энэ нь дунд зэргийн согтолтыг илэрхийлнэ. Хариулт №5: Архаг хууч өвчингүй байна. Хариулт №6: Амьсгалын бүтэлтийн шууд шинж байхгүй, харин төвөнхийн зүүн хэсгийн цус харвалт нь амьсгалын бүтэлт үүсгээгүй боловч гүрээний судаснуудыг дарснаас цусны эргэлтийн хурц дутагдалд хүргэсэн байхыг үгүйсгэхгүй. Хариулт №8: Хохирогчийн биед олон тооны гэмтэл үүссэн мэт харагдаж байна. Иймд олон тооны гэмтлийн улмаас хохирогч өвдөлтийн шоконд орж нас барсныг эдийн шинжилгээний бэлдмэлээр тогтоох боломжгүй байна. Хариулт №9: Хэргийн газрын үзлэгээр хохирогчийн нүүр хэсэг нэлэнхүйдээ цус мэт зүйлээр бохирлогдсон ба хамар, амнаас хүрэн өнгийн зүйл гарч хатсан байдалтай байсан гэх актанд дурьдсан бичилтээс ам, хамрын хөндийн аль ч хэсгээс гарсан байх боломжтой. гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 221-228 дугаар хуудас/, 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Хэрэг учралын газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 2-13 дугаар хуудас/, 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 14-18 дугаар хуудас/, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 19-20 дугаар хуудас/, 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Оршуулсан газраас шарил гарган авч үзлэг хийж, буцаан оршуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр ххийн 136-145 дугаар хуудас/, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 158-164 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудаар батлагдсан, эдгээр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг “Шинжээчийн дүгнэлтийг шүүх ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана”, 5 дахь хэсэг “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт... гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд заасан хүнийг санаатай алах гэмт хэргийн амь хохирогч нь гэмт үйлдлийн улмаас тэр даруйдаа эсвэл хэсэг хугацааны дараа нас барснаас үл хамааран үйлдэл, үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой бол тухайн гэмт хэрэгт тооцогддог. Хавтаст хэрэгт авагдсан шинжээч эмч нарын дүгнэлтээр талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн, талийгаач нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний 09 цагийн үзлэгээр нас бараад ойролцоогоор 4-6 цаг болсон энэ талаар шинжээч эмч нар маргаагүй болно. Нас барах үед талийгаачийн биед учирсан гэмтлийг харгалзан үзэхгүйгээр талийгаачийг зөвхөн архины цочмог хордлогод орж нас барсан гэж үзэх боломжгүй болно. Шүүгдэгч Б.Б нь 2014 оны 12 дугаар сарын 08-9-нд шилжих шөнө хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн нь гэрч, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, түүнд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “хүнийг санаатай алах” гэмт хэрэгт ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, яллагдагчаар байцаасан байх боловч тус хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж, тус хуульд нийцүүлэн прокурор 2017 оны 07 дугаар сарын 25-ний өдрийн 12 дугаар тогтоолоор / 3 дугаар ххийн 94/ 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял өөрчлөн сонсгож, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан байх ба тус зүйл хэсгээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг / хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг/ нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг / хүнийг алах/ гэмт хэрэгтэй нийцэж байх ба 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ял нь арваас дээш, арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ял нь найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тус тус хуульчилсан байх ба дээрх зүйл хэсэг тус бүрт оногдуулах ялын төрөл, хэмжээний хувьд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь оногдуулах ял нь хөнгөрсөн байна. Шүүгдэгч Б.Б нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, өөрийн үйлдлийг удирдан жолоодох, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь хавтас хэрэгт авагдсан Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2015 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 270 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 156 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна. Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэж яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх зөв гэж дүгнэсэн ба шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүх шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв. Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /1 дүгээр хх-ийн 115/ тогтоогдсон байна. Шүүхээс шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол буюу оршуулгын зардлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ. Хохирол төлбөрийн хувьд: Хохирогчийн оршуулгын зардал болон гэмт хэргийн улмаас учруулсан бусад хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О нь 13.867.881 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.Баас 14.000.000 төгрөгийг нөхөн төлсөн тул Б.Быг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.Б нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 34 хоног, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 12 хоног, нийт 46 хоног цагдан хоригдсныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов. Эрүүгийн хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага

ТОГТООХ нь:

1.Бовогт  Б.Быг хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бын цагдан хоригдсон 46 /дөчин зургаа/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ

П.ТУЯАТ

ШҮҮГЧИД Б.БАТБОЛОР Х.ОДБАЯР