| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2017/0150/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/55 |
| Огноо | 2017-03-25 |
| Зүйл хэсэг | 181.3., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2017/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Б.Халиун, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох Улсын яллагч Р.Энх-Оюун, Иргэдийн төлөөлөгч Б.Б, Шүүгдэгч А.Б түүний өмгөөлөгч Г.Намуун /ҮД:1969/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бт холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг 2016 оны 10 сарын 21-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1992 оны 03 сарын 17-ны өдөр Өвөрхангай лйн Есөнзүйл суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, ахын хамт, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, Цэргийн их сургууль гудамж 0-00 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Жагдбаатар
Шүүгдэгч А.Б /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2016 оны 07 сарын 10-ны орой 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” нийтийн караокед үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Э.Эийн толгойд пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Баас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 07 сарын 10-ны 20 цагийн үед би найзтайгаа уулзах гээд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байх ******* нийтийн караокед очсон юм. Тэнд 22 цаг болтол ганцаараа пиво уусан, тухайн үед би 10 ширхэг шилтэй Сэнгүр пиво захиалаад 7 ширхэгийг уучихсан сууж байсан. Тэгтэл Б ирсэнээс хойш Х гэх найз маань 30 орчим минутын дараа ирсэн. Х ирэхдээ нэг охинтой ирсэн. Дахиад 10 ширхэг шилтэй пиво захиалсан. Тэгээд Х, Б нар тамхи татахаар гадагшаа гарсан. Хгийн дагуулж ирсэн охинтой нэг залуу уулзаж байсан. Тэгэхээр нь би тэр 2 дээр очоод би залууд хандан "Наад охинтойгоо юу хийж байгаа юм бэ?" гэж асуусан, тэр залууг юу гэж хэлсэн би мэдэхгүй байна, тэгээд л тэр залуутай маргалдаад муудалцчихсан. Тухайн үед би нилээн согтуу байсан. Болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Би өөрийн сууж байсан ширээн дээрээсээ хоосон пивоны шил аваад тэр залуугийн толгой хэсэг рүү цохисон, цохих үед пивоны шил хагарсан. Манай найз Б намайг тэр залуугаас салгах хооронд би 2 залуу руу 2-3 пивоны шил шидсэн. Шидсэн шил маань тэр залууг оноогүй гэсэн мэдүүлэг. /хх 69-70/
Шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн. одоо мэдүүлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч Э.Эөөс мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ..2016 оны 07 сарын 10-ны өдрийн орой 18 цагийн үед шиг санагдаж байна, Х, У, Х нарын хамт Баянбүрдийн тойргийн тэнд уулзалдсан. Монгол 3 дугаар сургуулийн ойролцоо 2 давхар караокед орсон. Уг караокений нэрийг нь мэдэхгүй. Уг караокендоо 2 цаг гаруй хугацаанд дуу дуулсан. Уг караоке миний хувьд 0.5 литрийн багтаамжтай Сэнгүр нэртэй 2 шил пиво уусан. Тэгээд байж байтал Хгийн найз гэх залуу Дэнжийн 1000-д хүрээд ир гэж дуудсан. Х манай эхнэр Угийн хамт Дэнжийн 1000 руу түрүүлж явсан. Х бид 2 манай гэр лүү хамт явсан. Учир нь манай эмэгтэй дүү манайд байхаар нь хамт явъя гэж хэлэх гээд очсон. Манай дүү С "явахгүй" гэж хэлэхээр нь Х бид 2 дэнжийн 1000 руу очсон. Дэнжийн 1000-ийн ойролцоо нийтийн караоке руу орсон. Уг караокений нэрийг нь мэдэхгүй байна. Х болон түүний найзууд сууж байсан ширээн дээр очоод суутал Хгийн найз гэж залуу над руу хандан "чи яагаад муухай хараад байгаа юм бэ?" гэж хэлсэн Х "чи манай найзтай яах гээд байгаа юм бэ?" гэж хэлтэл нөгөө залуу нь "чамд ямар хамаатай юм бэ?" гэж хэлээд над руу пивоны шил шидсэн. Намайг сууж байхад 4-5 удаа пивоны шил шидсэн. Х "боль" гээд хориод дийлээгүй. Тэр залуу над руу хүрч ирээд намайг боочихоод "чи яагаад над руу хялан далин хараад байгаа юм бэ?" гээд байсан. Би ч тухайн үед "боль" гээд нийтийн караокенаас гарах гэсэн чинь араас хүрч ирээд пивоны шилээр толгойны зулай хэсэг рүү цохисон. Тэгээд цохиулсаны улмаас миний толгойны зулай хэсгээс цус гарсан. Би Х, эхнэр Угийн хамт уг караокенаас харих гээд гадагшаа гарсан. Гадаа гараад нилээн зогсож байтал нөгөө А.Б гэж залуу гарч ирээд над руу дайрсан, Б гэх залуу "боль" гээд хорьсон байсан. А.Б гэх залуу намайг явуулахгүй гээд гарнаас татаад байхаар нь би нүүр лүү нь шууд баруун гараараа цохисон. Тухайн үед нүүрний аль хэсэг рүү цохисонгоо мэдэхгүй байна. Би тэр залууг 1 л удаа цохисон гэсэн мэдүүлэг /хх 15- 18/
Гэрч Б.Б-аас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Гаднаас орж ирсэн залуу орж ирэхдээ л Хг "хөөе, пиздаа минь" гээд ороод ирсэн, тэрийг нь А.Б өөр дээрээ тусгаж аваад "чи пиздаа, яагаад намайг пиздаа гэдэг юм гээд босоод ирсэн. А.Б залуутай заамдалцаад авсан, тэгээд тэр хоёрыг би дундуур нь орж салгасан. А.Быг ширээ лүү суулгах гээд түлхэсэн чинь Б ширээн дээр байсан хоосон пивоны шил авч шидсэн. Тэр шил нь тэр залуугийн толгойг нь оночихсон. А.Бтай маргалдсан залууг, хамт явж байсан залуу нь гаргасан. Х бид хоёр А.Быг хориод зогсож байсан. Нийтийн караокены зөөгч охин "гар" гээд хөөгөөд байхаар нь Х, Б, А бид нар гаргасан. Тэгтэл А.Б маргалдсан залуу нийтийн караокены гадаа зогсож байсан, тэр залуу хүрч ирэнгүүтээ намайг түлхээд би арагшаанаа уначихсан, тэр залуу А.Быг шууд нүүр лүү нь цохисон, цохиулсны дараа Бын үүдэн 1 шүд нь уначихсан.. /хх 21-23/
Гэрч О.Хгаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2016 оны 07 сарын 10-ны өдөр 20 цагийн үед шиг санаж байна, Э.Э түүний эхнэр У, Х нарын хамт Баянбүрдийн ойролцоо уулзаад Монгол 3-р сургуулийн ойролцоо нэг караокед орж дуулж, ууж сууцгаасан. Тэнд архи уугаагүй, 5 литрийн шилтэй "Сэнгүр" нэртэй пиво ууцгаасан, хүний 3-4 шил пиво уусан. караокед сууж байтал манай найз Б- над руу залгаад "хүрээд ир, цуг сууя” гэж дуудахаар бид 4 очихоор нөгөө караокеноосоо гараад явсан. Бид 4 явж байгаад Э.Э- нэг охин дүүтэйгээ утсаар яриад очиж авахаар болсон, Э-, Хг дагуулаад, намайг эхнэр Умдарийгийн хамт очоод сууж бай гэж хэлсэн. Тэгээд би Умдарийгийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******" нийтийн караокед ортол Б-, А.Б найзууд сууж байсан. А.Б нилээн согтуу байсан, Б-ыг хүлээж ганцаараа 7 шил пиво уусан гэж байсан. Тэгээд бид 4 хоорондоо юм яриад суусан. Б-, А.Б нарт уг эмэгтэйг танилцуулсан. А.Б, Б- 2-той уулзаад 1 шил пиво уусан. Би 00 өрөө орчихоод гарч иртэл Э.Э ирчихсэн текэн дээр зогсож байсан, ЭнхТ намайг харангуутаа "хөөе пиздаа минь хайччихсан юм бэ?" гэж эд над руу хүрч ирсэн, тэгтэл А.Б өөрийг нь хэлж байна гэж андуураад яасан том дуутай, хараал хэдлэг залуу вэ?" гэж хэлээд сандал дээрээсээ боссон. Э.Энх[1]Т, А.Б нар зууралцаад, ноцолдоод эхэлсэн. Б- бид 2 тэр хоёрын дундуур орж салгасан. Б- А.Быг авч холдуулсан, би Э.Э-ийг авч холдуулсан тэгтэл А.Б ширээн дээр байсан пивоны шил аваад Э.Э-ийн толгой руу нь цохичихсон, 2-3 удаа Э- лүү пивоны шил шидсэн гэсэн мэдүүлэг. /хх 26-30/
Гэрч Ю.Угаас мөрдөн байцаалтан мэдүүлсэн: 2016 оны 07 сарын 10- ны өдөр 15 цагийн үед шиг санаж байна. Э-, Х, Х бид 4 караокед орохоор Монгол 3-р сургуулийн ойролцоо нэг газар очиж дуулж, ууцгааж суусан. Тэгээд орой 20 цаг өнгөрч байхад шиг санаж байна, Х манай найз Дэнжийн 1000-д ганцаараа караокед сууж байна, хүрээд ир гээд байна, хэдүүлээ яваад очьё гэхээр нь бид нар тухайн үедээ үгүй, яахын бэ? Гэж хэлсэн. Х тэнд очоод удахгүй гээд байхаар нь явахаар болсон, тэгтэл Э- манай дүүг аваад явья гээд Х, Э- 2 дүүгээ авахаар явсан. Х бид хоёр Дэнжийн 1000-руу ******* нийтийн караоке руу орсон чинь Б гэх залуугийн хамт нэг танихгүй залууу сууж байсан. Тэр залуу нь нилээн согтуу байсан% ширээн дээгүүрээ нилээн олон пивоны шил тавьсан байдалтай сууж байсан. Тэр залууг Хдааг ямар удаж барьдаг юм гээд л байсан. Тэгж сууж байтал удалгүй Энх[1]Т, Х 2 ороод ирсэн. Х сууж байсан ширээн дээрээ суу гээд хэлээд суух гэтэл А.Б нь “чи хэн бэ?” гэж асуусан, Э.Э- “би Хгийн найз нь байна” гэж хэлтэл “Би ч гэсэн найз байна” гэж хэлээд л боч ирээд “чи яасан том гар вэ?” гээд л хоорондоо барилцаад авсан. Э.Э- бид 2 А.Б гэх залууг танихгүй. Х, Б 2 тэр салгах гээд нилээн үзсэн, А.Б нь ширээн дээрээс пивоны шил аваад Э.Э-ийн толгой руу нь цохичихсон. Тэрнээс болоод Э.Э-, Х бид 3 тэнд суухаа болиод караокеноос гарсан. Гараад би ээжтэйгээ утсаар ярих хооронд Б гэх залуу гараад ирчихсан Э.Э- 2 барьцалдчихсан зогсож байсан. Тухайн үед Э- шууд цагдаа дуудсан. Э.Э- А.Быг цохисонг би хараагүй, намайг утсаар ярих хооронд тийм зүйл болсон гэж байсан. Би хараагүй болохоор мэдэхгүй. Э.Э-ийг караокед орж ирэхэд нь л А.Б “яасан том пизда вэ?” гээд л хоорондоо маргалдаж, муудалцаж эхэлсэн. А.Б нь манай нөхөр лүү 2-3 удаа пивоны шил шидсэн, А.Б барьж байсан пивоны шилэрэээ манай нөхрийн толгой руу цохисон гэсэн мэдүүлэг. /хх 35/ -/2016.09.25-ны өдөр мэдүүлсэн/ ..2015 оны 03 дугаар сар ын дундуур анх Бтай танилцаж байсан. ..тэр үед Бын төрсөн өдөр болж байсан. ..Хэсэг хугацаанд уулзаж байгаад Быг эхнэртэй болохыг мэдээд би дахиж уулзахаа больсон. Э- намайг Хгийн нэг найзтай үерхдэг байсан талаар мэднэ. Гэхдээ Б гэдгийг мэдэхгүй. Энэ хэрэг болсоны дараа надтай уулздаг байсан залууг Б гэдгийг мэдсэн. Тэгээд А.Б биднээс уучлалт гуйж ирж байсан гэсэн мэдүүлэг. /хх 39-40/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүлээлэнгийн 2016 оны 07 сарын 11-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн дүгнэлт №9765: Э.Эийн биед толгойн хуйханд шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчллээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх 54/
Шүүгдэгч А.Бын иргэний үнэмлэхний хуулбар /хх 124/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 125/, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх 126/, хохирлын баримт /хх 137-138/, толгойн томографийн шинжилгээ /хх 139/, хохирогч Э.Эөөс гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн баримт /хх 142/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 сарын 11-ний өдрийн ¹9765 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 54/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 сарын 19-ний өдрийн ¹9793 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 58/, гэрч О.Агийн мэдүүлэг /хх 24-25/, гэрч Ц.Б-ийн мэдүүлэг /хх 31-33/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
2016 оны 07 сарын 10-ны орой 20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй нийтийн караокед шүүгдэгч А.Б нь Б.Б-ын хамт пиво ууж байгаад найз О.Хг утсаар дууджээ. О.Х нь Ю.У, түүний хамтран амьдрагч Э.Э мөн Х нар хамт Монгол 3-р сургуулийн орчим байрлах караокед хамт пиво ууж, дуулцгааж байсан бөгөөд О.Х, Ю.У нар түрүүлж, Э.Э, Х нар араас нь *******” нэртэй нийтийн караокед очсон байна. Э.Э нь очоод орохдоо О.Хд хандаж "хөөе, пиздаа минь" гэснийг шүүгдэгч А.Б өөр дээрээ тусгаж авч "чи пиздаа, яагаад намайг пиздаа гэдэг юм” гэж үл ялих зүйлээр шалтаглан маргаж, улмаар “чи хэн бэ, чи яасан том гар вэ, чи яагаад муухай хараад байгаа юм бэ” гэж бусдыг илтэд үл хүндэтгэн Сэнгүр нэртэй пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэн, хүч хэрэглэж Э.Элүү 4-5-ыг шидээд босч мөн пивоны шилээр түүний толгойн орой хэсэгт цохин, хуйханд шарх гэмтэл үүсгэн догшин авирлаж нийгмийн хэв журмийг ноцтой зөрчжээ. Шинжээчийн дүгнэлтээр Э.Эийн хуйханд үүссэн шарх нь хөнгөн зэргийн гэмтэл бөгөөд мөрдөн байцаалтын шатанд Э.Эийг хохирогчоор, О.Х, Б.Б-, Ю.У нарыг гэрчээр байцаахдаа эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн ба дээрхи үйл явдал тэдний өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч А.Бын дээрх үйлдэл нь олон нийтийн газар, бусдыг илтэд үл хүндэтгэсэн, нийгэмд тогтсон хүмүүсийн харилцааны болон аж төрөх ёсны хэм хэмжээг зөрчсөн буюу Эрүүгийн хуулиар тодорхойлсон танхайрах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байгаагаас гадна хохирогч Э.Э нь А.Б руу чиглэсэн ямарваа нэг буруутай үйл ажиллагаа хийгээгүй байна. Үүнээс гадна шүүгдэгч А.Б нь мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр тооцогдон өгсөн мэдүүлгээ яллагдагчаар татагдахдаа өөрчилж “..Ю.Утай би урьд нь үерхэдэг, дотно харилцаатай байсан юм, сүүлд ирсэн хоёр залуугийн намхан нь Ю.Утай дотно яриад байхаар нь уур хүрээд пивоны шил шидсэн..” гэж мэдүүлсэн бөгөөд гэрч О.Х, Ю.У нар дахин мэдүүлэхдээ “тэд үерхэж байсан нь үнэн” гэсэн.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч А.Б нь хуучин найзалж байсан охиноо одоо найзлаж байгаа залуугаас нь харамлаж, хардаж дээрхи үйлдлийг хийсэн, энэ нь танхайн сэдэлтгүй, хувийн сэдэлттэй маргаан юм гэж шүүх хуралдаанд улсын яллагчтай мэтгэлцсэн боловч энэ нь хэрэгт авагдсан бусад баримтаар хангалттай тогтоогдоогүй байна. Тийм байсан ч энэ нь хувийн сэдэлт биш юм. Учир нь бусдын эхнэрийг нөхрөөс нь харамлаж нөхрийг нь зодож байгаа үйлдэл бол ялгаагүй танхайрах гэмт хэргийн шинжтэй юм. Иймд шүүгдэгч Э.Быг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг нотцой зөрчсөн хэргийг догшин авирлаж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Ингэхдээ шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж хохирогчийг гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болгож гэм хорыг арилгасан, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, мөн ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэн жирийн дэглэмтэй хорих ангид ялыг эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч Э.Эийн толгойд гэмтэл учруулсаны дараа караокеноос гарч хохирогч Э.Э шүүгдэгч А.Бын нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж үүдэн шүдийг нь хугалсан болох нь мөн тогтоогдсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд А.Быг хохирогчоор тогтоож, Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан ялыг сонсгон шалгасан байна. Прокурор хэргийг хянахдаа хохирогч яллагдагчтай сайн дураараа эвлэрсан үндэслэлээр яллагдагч Э.Эт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тогтоолыг хохирогчид танилцуулсан байна.
Энэ нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Шүүгдэгч А.Б нь урьд цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Шүүх хуралдаанд талууд гэрч О.Х, Ю.Уг оролцуулах хүсэлт гаргаагүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд гэрчээр дахин мэдүүлэг өгөхдөө өмнөхөөсөө өөрөөр мэдүүлсэн болохыг шалгаагүй, прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ хуульд заасан зарим шинжийг бичээгүй болохыг тэмдэглэн үлдээв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг нотцой зөрчсөн хэргийг догшин авирлаж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551 .1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч А.Бт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин Т болтол түүнийг цагдан хорьсугай.
7.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР
ШҮҮГЧИД Б.ХАЛИУН
Н.БАЯРМАА