Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2017/ ШЦТ/14

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэйгээр, иргэдийн төлөөлөгч Ж.Дарамсүрэн, улсын яллагч Р.Энх-Оюун, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Тунгалаг /¹0324/ нарийн бичгийн даргаар Ц.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 216 дугаар зүйлийн 216.2, 223 дугаар зүйлийн 223.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Энх овогт Энхжаргалын Зд холбогдох 201625030329 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, прогррамист мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, улсаас авсан гавъяа шагналгүй, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Орхон аймгийн сум дундын 14 дүгээр шүүхийн 214 тоот шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр эдлээгүй үлдсэн 4 cap 26 хоногийн хорих ялыг тэнсэн суллагдсангэх, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Энх овогт Э.З

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Э.З нь давтан үйлдлээр, бусдын орон байранд нэвтэрч 2016 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Формула фм-98.1"-ийн захирал О.Хулангоогийн ажлын өрөөнөөс "Averatec" брэндийн зөөврийн компьютер болон автомашины автомат дугуй хийлэгч зэрэг эд зүйл хулгайлж, 600.000 төгрөгийн, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 905 дугаар байрны гадна зогсоолд байрлуулан тавьсан иргэн Л.Зоригтбаатарын эзэмшлийн 08-93 УНМ улсын дугаартай "Lexus-470" маркийн автомашиныг хулгайлж, 20.000.000 төгрөгийн, 2016 оны 7 дугаар сарын 25-наас 26-ны хооронд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Твин Парк” байрны гражид төмөр торон хашлаганд цоожтой байсан иргэн Д.Ганболдын эзэшлийн Шимано тоноглолтой, Вүлф маркийн 2 ширхэг унадаг дугуйг хулгайлж 1.400.000 төгрөгийн, 2016 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 29 дүгээр байрны 6 давхарт байсан иргэн Г.Отгонбаярын эзэмшлийн 7 араатай 1 ширхэг унадаг дугуйг хулгайлж, 550.000 төгрөгийн, 2016 оны 8 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо "Хүннү-2222" хорооллын авто зогсоол дээрээс иргэн Т.Зоригтын эзэмшлийн 2 ширхэг унадаг дугуйг хулгайлж, 1.210.000 төгрөгийн, 2016 оны 7 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Дүнжингарав хорооллын 45 дугаар байрны 11 давхараас иргэн Б.Халиуны эзэмшлийн "Вүлф" маркийн 1 ширхэг унадаг дугуйг хулгайлж, 480.000 төгрөгийн, 2016 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо "Будда Виста" хотхоны 802 дугаар байрны 54 дүгээр зогсоолд байсан иргэн Э.Норовринчингийн эзэмшлийн "Cannondal Trail" маркийн унадаг дугуйг хулгайлж, 1.450.000 төгрөгийн, 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо "Хурд" хорооллын 19 дүгээр байрны доод талын автомашины гражаас иргэн Л.Сайжаагийн эзэмшлийн "Алтон" брэндийн унадаг дугуйг хулгайлж, 400.000 төгрөгийн, 2016 оны 8 дугаар сарын 10-ны орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээрхороо "Ривер Гарден" хотхоны 317 дугаар байрны гражид байсан иргэн Э.Уянгын эзэмшлийн "Алтон" маркийн унадаг дугуйг хулгайлж, 480.000 төгрөгийн буюу бусдад нийт 26.570.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, Ялтай байхдаа давтан үйлдлээр 2016 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 23 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо "Калифорниа" рестораны гаднах авто зогсоол дээр байсан иргэн М.Мөнх-Эрдэний эзэмшлийн 52-87 УНЭ улсын дугаартай "Тоёото приус-20" маркийн хар өнгийн автомашиныг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаан 6.000.000 төгрөгийн, 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 26, 27 дугаар байрны голд байрлах дулаан грашнаас 17-17 УНР улсын дугаартай Волксваген тоарег /Volkswagen touareg/ маркийн автомашиныг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаан, 42.000.000 төгрөгийн буюу бусдад нийт 48.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 04 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян-2 дугаар багийн нутаг дэвсгэр Хустайн давааны орчим 17-17 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад осол гаргаж, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг, Мөн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсан байхад таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд прокурорын хяналтын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.З мэдүүлэхдээ: Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь зүйл ангид багтаж байгаа ундаг дугуй хулгайн үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Бас эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь зүйл ангийг үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр би 2015 оны 11 дүгээр сарын дундуур Улаанбаатар хотод би ажил хийхээр ирсэн. Формула фм 98.1-т 650-аас 750.000 төгрөгийн цалинтай хөтлөгчийн ажилд орж байсан. Намайг ажиллаж байхад ажлын байрны дотор засал чимэглэл духгүй санагдаад захирал Хулангоо, Батаанаа нарт дотор засал чимэглэлийг би хийе гэж тохироод хийж эхэлсэн. Манай захирал Хулангоо, Батаанаа нар дотор заслын бүх материалыг авч өгч байсан. Би тухайн үед ганцаараа ажиллаж байсан. 01 дүгээр сарын 20-нд цалин буух өдөр ирэхэд Хулангоо захирал намайг өрөөндөө дуудаад надад 50.000 төгрөг өгсөн. Тухайн үед нь би яагаад 50.000 төгрөг өгч байгаа юм бэ, та миний засварын хөлсийг бодохгүй юм бол ядаж цалинг бүтнээр нь өгөөч гэхэд би чамд 50.000 төгрөг нэмж өгье гэхээр нь би аваагүй. Тэр орой нь Хулангоо захирлын өрөөнөөс нөтбүк, дугуй хийлэгчийг нь авсан. Дугуй хийлэгчийг нь 100 айл дээр хүнд зарсан. Нөтбүкийг нь маргааш нь буцааж өгсөн. Лексус 470 машины хохирлын бодит үнэ 3.700.000 төгрөг гэж байсан ч дараа нь Сод-Эрдэнэ байцаагч2016 оны 10 дугаар сард ирээд Лексус 470 маркийн машины хохирол 20.000.000 төгрөг болсон байгаа. Нийт хохирол чинь 26.570.000 төгрөг болсон учир чамайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож байгаа талаар хэлсэн. Яагаад хохирлыг ингэж үнэлэж байгаа юм бэ, эзэнд нь би машиныг нь бүтнээр нь өгсөн. Тиймээс энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед Сод-Эрдэнэ байцаагч надаас Лексус машиныг хулгайлсан үйлдэл дээр чамтай хамт оролцсон хүн байна уу гэж асууж байхад би 2 хүн байгаа, тэр 2 хүний утас холбогдохгүй байгаа, би тэр 2 хүнийг өөрөө олж чадах байх гэж хэлэхэд Сод-Эрдэнэ байцаагч чи энэ хэрэг дээр ганцаараа явчих, ганцаараа явбал ялгүй сална гэсэн. Энэ 2 хүнийг энэ хэрэгт оролцсон талаар баримт байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан зүйл ангийг би яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна гэхээр 2016 оны 07 дугаар сарын 05-наас 09 хүртэл би цагдаагийн байгууллагад байнга бүртгүүлдэг байсан. Тэгээд надад Сод-Эрдэнэ байцаагч надад 09-нөөс 3 хоногийн чөлөө өгч байсан. Тэгээд би 07 дугаар сарын 12-нд Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хэлтэс дээр явж очиход Сод-Эрдэнэ байцаагч би нэмэлт хамгаалалтад гарсан байна. Чи 14-нд ир гэхээр нь 14-нөөс 18-ныг хүртэл Сод-Эрдэнэ байцаагч дээр очиж байхад намайг чи яаралтай хохирлоо барагдуул гэхээр нь би аавтайгаа очиж уулзах гээд Эрдэнэт рүү очоод асуухад мөнгө байхгүй байна гэхээр нь хотод очиж учраа олъё гэж бодоод хотод ирэхэд баахан дугуйнууд байсан. Тухайн үед унадаг дугуй аваад зарвал ямар байдаг юм бол гэж бодоод үнийг нь асуух санаатай ченж ахтай уулзаж байсан. Тэр ченж ах дугуй аваад ирэх юм авч болно гээд сологос дугуйг нь 150.000 төгрөгөөр, хятал дугуйг 60.000 төгрөгөөр авна гэж хэлж байсан. Тэгээд би тэр ахад 2 дугуй аваачж өгч байсан. 2 дахь дугуйгаа аваачиж өгөхдөө ахаа энэ хулгайн дугуй байгаа юм гээд тэр ахын утсыг нь авсан. Тэгээд би 3 дахь дугуйгаа хулгайлаад нөгөө ах руу ярихад аваад ир гэсэн. Тэгээд би нөгөө ахад унадаг дугуй хулгайлахад хэцүү юм байна, би дахиж хулгайлж чадахгүй юм байна, одоо болъё гээд явсан. 3 хоногийн дараа нөгөө ченж ах над руу залгаад дугуй авчирж өгөх яасан бэ гэхээр нь би дугуй хулгайлах хэцүү юм байна гэхэд чи надад дахиад хэдэн ширхэг дугуй авчраад өгчих гэхэд би үгүй гэсэн. Нөгөө ах тэгвэл би чамайг цагдаагийн байгууллагад өгнө гэхээр нь айгаад хэдэн дугуй аваачиж өгөөд одоо ахаа болъё гэхэд нөгөө ах за гэсэн. Энэ дугуйны хэргээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр баригдаад нөгөө ченж ахыг зааж өгсөн. Тэгээд нөгөө ченж ах бид 2-т эрүү үүсгээд цагдан хорих 461 дүгээр хорих ангид хорьж байсан. Тэр ченж ах маань 72 цаг болоод гараад явсан. Тэр ах надаас үнэтэй дугуйнуудыг солонгос, хятад гэж худал хэлж авдаг байсан. Сод-Эрдээн байцаагчаас би яагаад ченж ахын мэдүүлэг нь байхгүй болсон юм, яагаад энэ хүн энэ хэрэг дээр байхгүй байна гэж асууж байхад тэрийгээ нөгөө байцаагчаасаа асуу гэж хэлж байсан. Цагдан хориход хэрэгтэй танилцаж байхад ажлын цаг дуусах гэж байсан болохоор яаруулаад хурдан гарын үсгээ зур, би явмаар байна гэхээр нь би хэрэгтэйгээ хальт танилцаад гарын үсэг зураад өнгөрч байсан гэв. Хохирогч О.Хулангоогийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай Формула ФМ98.1 нь 2005 оноос хойш Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны титэм ж-блок-н 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг юм. 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө 09 цагаас 18 цаг хүртэл ажилтан Сарангэрэл хөтлөгчөөр ажиллаж байгаад 18 цагаас ажлаасаа буугаад ээлжийн хөтлөгч З ажилдаа ирсэн бөгөөд З шөнө 03 цаг хүрэл ганцаараа гардаг юм. 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө 11 цагийн үед ажилдаа ирсэн чинь миний ажлын өрөөнд байсан "Averatec" брэндийн зөөврийн компьютэр болон акума дугуй хийлэгч нар алга болсон байсан. Миний ажлын өрөөний түлхүүр надад нэг хувь л байдаг болохоор хулгай орсон талаар мэдсэн. Тэгээд үүдний ресепшин Мийгаагаас миний өрөөнд хүн орсон талаар асуухад 2016 оны 01 дүгээр сарын 27- ны өдрийн 23 цагт би таны өрөөний эд зүйлийг шалгахад бүрэн бүтэн байсан ба З миний өрөөнөөс зөөврийн компьютерийг нь авсан байсан. Хэрэг гардаг өдөр миний өрөө цоожтой байсан бөгөөд түлхүүр нь ганцхан надад байдаг бөгөөд З миний өрөөнд орохдоо вакум хаалганы шилийг нь аваад орсон байсан. Учир нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр З амралтын өрөөний хаалганы шилийг хагалаад өөрөө сольж байсан болохоор тухайн шилээ авч байгаад миний өрөөнд орсон байсан бөгөөд амралтын өрөөгөөр дамжиж миний өрөөнд ордог юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21х/ Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22х/ Гэрч Э.Сарангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өглөө 09 цагаас 18 хооронд ажил дээрзэ байсан. Тухайн үед З 18 цаг 10 минутанд ирснээр би эфирээ хаагаад Зд ажлаа хүлээлгэж өгөөд явсан бөгөөд З ажил дээр ганцаараа үлдсэн ба шөнийн 03 цаг хүртэл ажиллахаар болсон. Тэгээд би маргааш нь буюу 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ажил дээр ирээд ажлаа хийж байсан. 11 цагийн үед захирал Хулангоо ирж ажлын өрөөрүүгээ орсон бөгөөд миний өрөөнд байсан зөөврийн компьютер алга болсон байна, чи мэдэх үү гэж асуусан. Би мэдэхгүй, саяхан ажилдаа ирчихээд байж байна, таны өрөөг анзаарсангүй, өчигдөр З ажилласан гэжхэлсэн. Тэгээд үүдний ресепшин Мийгаагаас захиралын өрөөнд хүн орсон эсэх талаар асуухад 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 23 цагт би захиралын өрөөний эд зүйлийг шалгахад бүрэн бүтэн байсан ба З захирлын өрөөнөөс зөөврийн компьютерийг нь авсан байсан. Хулангоо захирлын өрөө цоожтой байсан бөгөөд түлхүүр нь өөрт нь байдаг. З Хулангоо захирлын өрөөнд орохдоо вакум хаалганы шилийг нь аваад орсон байсан. ...гэх мэдүүлэг /хх-ийнн 23-25х/ Шинжээчийн 06/149 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-30х/ Хохирогч Л.Зоригтбаатарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: “...Би 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 10 цагийн үед эхнэрийн дүү Болорт өөрийн эзэмшлийн 08-92 УНМ улсын дугаартай автомашинаа асаагаад, халаачихаад ороод ир гэсэн Болор 10 минут орчмын дараа орж ирсэн. Тэгээд удалгүй Болор эргээд гарахад миний машиныг алдагдсан байна гэсэн тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Миний автомашин болох "Lexus 470" маркийн 08-92 УНМ улсын дугаартай хар өнгийн автомашиныг би 2013 онд 50 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Би машинаа 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр алдаад 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Налайх дүүргээс олж авахад миний машины дараах зүйлс алдагдсан байна. Миний машины урьд гупер 250.000 төгрөг, хойд гупер 350.000 төгрөг, хоёр их гэрэл комоороо 1 ширхэг нь 700.000 төгрөг нийлээд 1 сая 400 мянган төгрөг, машины зүүн хойд хаалганы нугас 100.000 төгрөг, 4 хаалганы дотор талын хөгжимний депузерын гадна талын сээтэг 1 ширхэг нь 20.000 төгрөг нийлээд 80.000 төгрөг, хойд талын цацруулагч 15.000 төгрөг, урд талын нэг дугуй буудуулаад ахиж ашиглах боломжгүй болгосон 200.000 төгрөг, машины түлхүүр 200.000 төгрөг, машины гэрчилгээ 5.000 төгрөг, жолооны үнэмлэх 12.500 төгрөг тус тус үнэлж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 99-100х/ Гэрч С.Баасанжавын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: "...Би Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн жижүүр харуулын ажлыг хийдэг юм. 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 17 цагт ажлаа хүлээж аваад харуулын үүрэг гүйцэтгээд хонож байхад маргааш өглөөний буюу 02 дугаар сарын 05-ны өглөө 03 цагийн үед сургуулиа тойрчоод эргээд жижүүрийн байрандаа орж ирээд байхад гадна хаалгаар харааны нүдний шилтэй нэхий күртиктэй, барзгар царайтай, 168 см орчим см өндөр жижигхэн туранхай залуу даарсан байдалтай орж ирэхээр нь яах гэж байгаан гэхэд хойно хотоос хүн хүргэж өгчихөөд буцах гэсэн чинь машин цасанд суугаад бензингүй болчихлоо дулаан газар хонуулж өгөөч ээжийн найзынд очих гэсэн чинь хаалгаа тайлж өгөхгүй байна гэж хэлэхээр нь чи хаана ажилладаг юм ямар хүн вэ гэхэд би "MCS" компанид ерөнхий менежирийн ажил хийдэг гээд гуйгаад байхаар нь өөрийн байрандаа оруулж хажуудаа суулгасан. Тэр миний хажуу талд сууж хоносон бөгөөд маргааш өглөө нь 08 цагийн орчим ажлаасаа буугаад нөгөө залууг дагаад машин дээр нь очсон тэгэхэд манай сургуулийн ард талд дэнж дээр хунгаралдсан цасанд хар өнгийн 08-93 УНМ улсын дугаартай машин байсан бөгөөд эд зүйлүүд нь бүрэн бүтэн байсан. Тэр залуу надад баярлалаа гэж хэлээд миний гар утасны дугаарыг аваад ээжийнхээ найз руу очноо гээд явсан. Би тэр залуугаас салаад гэртээ очоод цай уугаад сууж байхад миний гар утас дуугархаар нь авахад сая надаас салсан залуу ээжийн найз байдаггүй би танай гэрт очиж болох уу гэж асуухаар нь хүрээд ирээ гээд гэрээ зааж өгсөн. Би гэртээ ганцаараа цай уугаад сууж байхад тэр залуу ирсэн бөгөөд цай ууснаа ах бензиний мөнгө байвал өгөөч гэхээр нь чи яагаад мөнгөгүй явдаг юм гэхэд би виза карт зэргээ ажил дээрээ үлдээчиж гэж хэлэхээр нь хүрз болон 20.000 төгрөг, 5 литрийн усны хоёр сав зэргийг өгөөд явуулахад тэр залуу 11 цагийн орчим машинаа унаад манай гэрийн гадаа хүрч ирээд би машинаа хашаанд чинь оруулаад тавьчих уу гэхээр нь чи яагаад машинаа орхидог юм аваад яв гэхэд бензин их идээд байна аа ажил ортол хүрэхгүй мөнгөтэй болж ирээд авна гэж хэлэхээр нь за за машинаа тавь гэсэн. Тэр залуу явахдаа би маргааш ирж авна гэсэн боловч ирэхгүй байсан бөгөөд миний гар утас руу залгаад миний машин зүгээр байна уу гээд л асуугаад байсан. Тэгэж байгаад битүүний өдөр буюу 02 дугаар сарын 08-ны орой 19-өөс 20 цагийн орчим цагаан өнгийн улсын дугаарыг нь мэдэхгүй, Приус 20 маркын машинтай 3-н залуугийн хамтаар нөгөө залуу ирээд үлдээсэн 08-93 УНМ машиныхаа эд ангиудыг тайлаад аваад явсан би явах гэж байхад нь чи яагаад машинхаа эд ангийг аваад байгаа юм гэхэд би шинийг авч тавих гэж байгаа юм гэж хэлсэн. Тэр залуу тэгэж явснаас хойш надтай утсаар ярихгүй нэг л сэжигтэй байхаар нь улсын дугаарыг нь тэмдэглэж аваад Налайхын цагдаа дээр манай хашаанд нэг залуу машинаа орхиод явсан юм энэнийг шалгаад өгөөч гээд би өөрөө цагдаагийн газар очсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 104-105х/ Гэрч М.Эрдэнэболорын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: "...2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Зоригтбаатар гээд манай эгчийн нөхөр хүргэн ах гэрт ирээд бараа зөөгөөд өгчих гэхээр нь өглөө 10 цаг өнгөрөөгөөд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их Монгол хороололд ахындаа очсон. Би гэрт нь очоод байж байхад, ахын дүү машин асаагаад бараа гэрээс зөөж машинд хийгээдэх гэхээр нь машины түлхүүрийг нь аваад 905 дугаар байрны баруун талд нь байсан "Lexus 470" маркийн 08-92 УНМ улсын дугаартай хар өнгийн автомашиныг нь асаагаад, түлхүүрээ зоолттой чигээр нь хаалгыг нь онгорхой орхиод бараагаа зөөх гээд гэрлүүгээ орсон. Би гэрт орж зөөх ёстой байсан хувцаснуудаа аваад гарч ирсэн чинь 905 дугаар байрны гадаа асаалттай үлдээсэн машин алга болсон байсан. Би шууд буцаж ороод машин алга болчихож гэж хүргэн ахад мэдэгдээд тэгээд л шууд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Би хамгийн сүүлд машиныг асаахад машин зүгээр байсан эвдрэл гэмтэл байгаагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 107х/ Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 91-92х/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 95х/, Эд зүйлийн үнэлгээ: /хх-ийн 228-240х/ Хохирогч Д.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: "...Манай гэр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Твин Парк хотхонд байдаг. Миний өөрийн автомашины зогсоол байрны доод талын грашийн давхарт 1101 гэсэн дугаартай зогсоол байдаг юм. Би өөрийн автомашины зогсоолын ард талд нь төмөр тороор сараалжин хаалт хийчихсэн байсан. Тэр торон дотор унадаг дугуйнуудаа хийж хадгалдаг байсан юм. Тэгээд 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр би 13 цаг 30 минутын үед унадаг дугуйгаа алдсан гэдгийг мэдээд гарч ирэхэд төмөр сараалжны цоожийг нь эвдээд, гинжийг нь таслаад дотор нь байсан 2 ширхэг унадаг дугуйг аваад явсан байсан. Тэгэхээр нь цагдаа дуудаад хяналтын камерийн бичлэгийг шүүж үзэхэд тэр өдрийн 12 цаг 56 минутанд цагаан өнгийн цамцтай, жинсэн шорттой, үүргэвч үүрсэн 20 орчим насны залуу харагдаж байсан..."гэх мэдүүлэг /2хх-ийн 166х/ Эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 160х/ Хохирогч Г.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: "...Манай гэр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 29 дүгээр байрны 6 давхарт байдаг. Би дүүгийнхээ унадаг дугуйг өөрийнхөө байрны орцонд шатны бариул төмрөөс цоожилоод үлдээчихдэг байсан юм. Уналаг дугуйг cap гаруйн хугацаанд унаад лагер гарахдаа орцондоо цоожилж үлдээгээд лагер гарсан байсан. Тэгсэн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр манай ээж над руу утасдаад орцонд байсан унадаг дугуй алга болсон байна гэхээр нь ирж байрныхаа жижүүр дээрээс бичлэг шүүж үзсэн чинь харааны нүдний шил зүүсэн, цагаан фудволк, хар шоорттой хүүхэд аваад явсан байсан...." гэх мэдүүлэг /2хх-ийн 177х/ Эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 174х/ Хохирогч Т.Зоригтын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: "...2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр би ажлаа тараад 19 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн юм. Тэгээд 20 цагийн үед лагерлуугаа явах гээд грашнаас машинаа аваад гарахад миний 2 ширхэг унадаг дугуй машины ард хоорондоо цоожтой байж байсан. Тэгээд лагер явчихаад маргааш өдөр нь 13 цагийн үед гэртээ ирсэн чинь грашид байсан миний 2 ширхэг дугуй алга болсон байсан. Тэгэхээр нь хотхоны камерийг шүүж үзэхэд нүдний шилтэй 20 гаруй насны бэлтгэлийн хар өмдтэй, хар үүргэвч үүрсэн 1 залуу миний 2 дугуйг аваад гарч байгаа бичлэг байсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл өгсөн..." гэх мэдүүлэг /2хх-ийн 193х/ Эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 187х/ Хохирогч Б.Халиуны мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: "...Би байрныхаа 11 давхарт бохирын шугамны цагаан өнгийн хоолойноос өөрийн эзэмшлийн Вүлф маркын хар, саарал өнгө, улбар шар оруулагатай 29 инчийн дугуйтай унадаг дугуйгаа цоожлоод үлдээсэн байсан юм. Гэтэл 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр алга болсон байхаар нь орой харуулын байран дээрээс бичлэг шүүж үзэхэд харааны нүдний шил зүүсэн, сандаалтай, шорттой, туранхай, үүргэвч үүрсэн бордуу царайтай 1 хүн аваад явж байгаа бичлэг байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 221х/ Эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн216х/ Хохирогч Э.Норовринчингийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: "...Манай гэр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Будда Виста хотхонд байдаг юм. Манай гэрийнхэн 2016 оны 08 дугаар сарын эхээр хөдөө явахдаа өөрсдийн эзэмшлийн "Cannondal Trail" маркийн ундаг дугуйгаа байрныхаа грашийн давхарт цоожоор цоожлоод үлдээсэн байсан юм Тэгээд 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хөдөөнөөс ирээд граш руу ороход манай унадаг дугуй байхгүй байсан болохоор хяналтын камерийн билэгийн шүүж үзэхэд хүн хулгайлаад явж байгаа бичлэг байсан. Нүдний шил зүүсэн, туранхай залуу байсан, цагаан өнгийн фудволк, хар өнгийн цүнх үүрсэн, хар шорт өмссөн залуу байсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 232х/ Эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 226х/ Хохирогч Л.Сайжаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: "...Манай хүү Эрдэнэбат 2016 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 18 цагийн үед унадаг дугуйгаа байрны доод талын грашид тавьсан байсан. Манай гэр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Хурд хороололд 19 дүгээр байранд байдаг. Манай машины зогсоол 19 дугаартай байдаг. Тэгээд манай хүү дугуйгаа тавиад маргааш өдөр нь 12 цагийн үед унадаг дугуйгаа унах гэхэд байхгүй байсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгөөд хяналтын камерийн бичлэгийг үзэхэд 24-25 орчим насны, цагаан өнгийн фудволк өмссөн, харааны нүдний шилтэй, жижиг хар өнгийн цүнх үүрсэн, addidas гэсэн шорттой залуу аваад гарч байгаа бичлэг байсан..." гэх мэдүүлэг /2ххийн 243х/ Эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 238х/ Хохирогч Э.Уянгын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: "...Би 2016 оны 8 дугаар сарын 10-ны үед хөдөө явж байгаад гэртээ ирэхэд манай байрны доод давхарт байдаг автомашины гарашнаас манай хүүхдийн унадаг дугуй хулгайд алдагдсан байсан. Манай граш нь Ривер Гарден хотхоны 31 дүгээр байранд байдаг. Би хүүхдийн грашид хүүхдийнхээ унадаг дугуйг цоожоор цоожлоод тавсан байсан... Хотхоны хяналтын камерийн бичлэгийг шүүж үзэхэд нүдний шилтэй, цагаан фудволк өмссөн туханхай 20 орчим насны залуу аваад гарч байсан..." гэх мэдүүлэг /3хх-ийн 2х/ Эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 3х/ Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэлүүд болон зурган үзүүлэлтүүд /2хх-ийн 162-163х, 175х,189-190х, 217х, 227х, 239х, 250х/ Ялтай байхдаа давтан уйлдлээр бусдын эзэмшлийн автомашинуудыг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэргийн талаар: Хохирогч М.Энх-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: "...2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 44 минутанд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Сөүлийн гудамж хүүхдийн 100-н 26 дугаар байрны баруун талын авто зогсоол дээр 52-87 УНЭ улсын дугаартай "приус 20" загварын хар өнгийн автомашинаа байрлуулаад ажлаа тараад 00 цагийн үед машиндаа суугаад асааж халааж байгаад өрөөгөө цоожлоогүй байсан учраас эргэж өрөө рүүгээ ороод 3-аас 4 минут болоод гараад ирсэн чинь машин байхгүй болсон байсан. Тэр хавьдаа 2 минут хүлээж байгаад 102 руу дуудлага өгчихөөд байгууллагын хяналтын камер шүүж үзэхэд 165 өндөртэй, туранхай, хар өнгийн юүдэнтэй курткатай, спорт цүнхтэй, нүүр царай нь харагдахгүй эрэгтэй хүн машинд суугаад бариад явсан нь бичигдсэн байсан.2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн, эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ц.Анхбаяр гэх хүн Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, ахлах дэслэгч Ханбаяр руу яриад хэлсэн байсан тэгж мэдээд Ханбаяр, хөндлөнгийн гэрчээр дэд хурандаа Түвшинтөр нартай хамт явж машинаа авсан. Би машинаа 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр "unaa.mn" дээрээс зараар Гантулга гэх хүнээс 6 сая төгрөгөөр авч байсан.Зүүн урд талаас машин мөргөсөн байсан ба тэндээсээ унаад ирсэн. Улаанбаатар хотод ирээд Дэнжийн мянгад байрлах авто машин оношилгоонд ороход үрүүлийн аппарат, босоо тэнцүүлэгч эвдэрсэн, өндгөн тулгуур эвдэрсэн байх магадлалтай, багаажны хаалга гажсан, салон хаалт эвдэрсэн, шороон зам дээгүүр маш их явсан байна гэж оношилсон. Би машинаа хүлээж авахад 1560 км зам явсан байсан.Нийт 1.100.000 төгрөгний хохирол учирсан байна. Өөрт учирсан хохиролоо бүрэн барагдуулж авах хүсэлтэй байна..." гэх мэдүүлэг /1хх-ийн 57-58х/ Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 60х/, Эд зүйлийн үнэлгээ /1ххийн 219-227х/ Хохирогч Д.Жаргалсайханы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг:"...Би 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлж 26 дугаар байрны доор байрлах гражид машинаа 1 жилийн хугацаатай байрлуулахаар Эрдэнэбаяр гэх хүнтэй гэрээ хийж тохиролцсон, тэгээд 2016 оны 08 дугаар сарын 07-ны орой 19 цагийн орчим өөрийн 17-17УНР улсын дугаартай Волксваген тоарег/Volkswagen touareg/ маркийн автомашинаа граш руу оруулж харуулын өрөөний өмнө байрлуулаад машины түлхүүрээ Шаравжамцад үлдээж би 10 орчим хоног гадаад улс руу ажлаар явна, миний машин хөдлөхгүй байх шүү гэж хэлээд явсан, тэгээд 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр намайг Францад байхад манай туслах Золоо миний утсанд муу мэдээ байна, таны машин грашнаасаа хулгайд алдагдсан байна гэсэн мессеж ирсэн. Тэгэхээр нь манай эхнэр, дүү рүү ярь гэж хэлээд, би 2016 оны 8 дугаар сарын 23-ны өглөө Монголд ирсэн... би өөрийн автомашинаараа хохироод байна, би онхолдсон машиныг хэрэглэнэ гэхэд боломжгүй..." гэх мэдүүлэг /2хх-ийн 45-46х/ Эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 35-42х/ Тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад осол гаргаж, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийн талаар: Хохирогч Д.Баатарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: "...Уг 17-17 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн манай компаний захирал Д.Жаргалсайхан гэж хүн албан хэрэгцээндээ унадаг юм. Захирал 2016 оны 8 дугаар сарын10-ны үеээр Гүрж болон Франц улс руу ажлаар яваад машинаа гэрийнхээ хажуу талын буюу Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 5-р хорооллын 24, 26 дугаар байрны хоорондох газар доорх нийтийн грашид машнаа байршуулж үлдээгээд түлхүүрийг нь манаачид нь өгөөд явсан юм. Тэгтэл 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянгол сумын Замын цагдаагийн байцаагч гэх нэг залуу утсаар яриад 17-17 УНР улсын дугаартай тзэврийн хэрэгсэл нь танай компаний нэр дээр байдаг юм байна, осолд орсон байна. Жолоо барьж явсан хүн нь байхгүй байна, ямар хүн жолоодож явсан юм бэ гэж асуухаар нь наад машины чинь эзэн гадаад улс руу ажлаар явсан, өөр унах хүн байхгүй, хулгайд алдагдсан байна гэж мэдсэн. Ингээд машины граш дээр нь очиход захирлын машин байхгүй байсан тул Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст мэдэгдэж шалгуулсан. Осол гарах үед ямар хүн тээврийн хэрэгслийг жолоодож явсан талаар мэдэхгүй байна. Бодвол машин хулгай хийсэн хүн жолоодож яваад осол гаргасан байх гэж бодож байна....Тээврийн хэрэгслийг 2013 оны 4 дүгээр сард 105.000.000 төгрөгөөр худалдан авсан одоо 80.000.000 төгрөгөөр үнэлж байна. Мандал даатгалд 100 хувь даатгуулсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 99-100х/ Эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 35-42х/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон зурган үзүүлэлтүүд /2хх-ийн 86-94х/ Гэрч Т.Гэрэлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: "...2016 оны 8 дугаар сарын сүүлээр би Орхон аймаг руу явахаар 00 цагийн үед Драгон тээврийн товчоо руу очтол Орхон аймаг руу явна гээд нэг такси байсан. Тэгээд би уг машинд нилээн удаан суусан боловч хүн нэмэгдэж ирээгүй. Гэтэл машины жолооч "Би яаж нэг хүнтэй явах вэ эгчээ, энд машин Орхон аймаг руу яг одоо гарах гэж байна, та тийшээ суучих, 30.000 төгрөгөөр явна гэж байна" гээд намайг хар бараан өнгийн жийп машинд суулгасан. Ямар маркын тээврийн хэрэгсэл болохыг би мэдээгүй. Машин дотор явж ороход их л гоё, шинэ машин шиг санагдсан. Уг машины жолооч нь миний ачааг машиныхаа ард хийгээд, би машин дотор орж суух үед жолоочийн хажуу талд, урд талын суудалд нэг эрэгтэй хүн сууж байсан. Тэгээд намайг машинд орж суусаны дараа шууд хөдлөөд Улаанбаатар хотоос дөнгөж гараад бензин авсан. Тэгээд 22-ын товчоогоор гарах гэтэл жолооч нь энэ "энэ товчоогоор гарахад 1000 төгрөг авдаг танд мөнгө байна уу эгчээ" гэж асуусан. Надад мөнгө байхгүй, би байсан 30.000 төгрөгөө чамд өгсөн" гэж хэлтэл жолооч"таныг машинд суулгасан хүн надад 15.000 төгрөг л өгсөн шүү дээ, үлдсэн 15.000 төгрөгийг нь өөрөө авчиж гэж хэлсэн. Тэгтэл урд талын суудалд сууж байсан залууд хэдэн бутархай төгрөг байсанг 22-н товчооны хүнд өгөөд гуйж байгаад товчоогоор гарсан. Ингээд замдаа би хэсэг унтсан байсан ба нэг сэрэхэд Урьхан дээр ирсэн байсан. ...нэг сэрээд "миний дүү хаана явж байна" гэтэл "Дархан орох гэж байна" гэж хэлсэн. Тэгээд би нөхөр лүүгээ утасдаж "Дархан орох гэж байна" гэж хэлээд эргээд унатсан. Тэгээд нэг мэдэхэд би машин дотор нааш, цааш болоод машин 2 удаа бүтэн эргээд зогссон. Би юу болоод байгааг сайн ойлгоогүй, би машины суудал, хаалга зэрэгт цохигдож байсан. Тэгээд би "юу болвоо яасан бэ" гэтэл жолооч "тайван бай эгчээ юу ч болсон эндээс гарахаа бодоё" гэж хэлсэн. Тэгээд машин хажуу тийшээ харсан байдалтай унасан байсан бөгөөд жолооч жолооч болон урд талын суудалд сууж байсан 2 залуу машинаас түрүүлж гараад дараа нь намайг цонх нь хагарсан урд талын хаалгаар татаж гаргасан. Би "яаж байгаад ийм юм болчихвоо, чи нойрмоглож явсан юм уу" гэхэд жолооч тамхи асаах гэж байгаад ийм юм болчихлоо" гэж хэлсэн. Миний нуруу маань татчихаад байхаар нь би "цагдаа, эмнэлэг дуудая" гэтэл жолооч залуу "Яахын бэ хэрэггүй, цагдаа ирвэл машиныг маань журмын хашаанд хийчихнэ, 3- уулаа зам дээрээс машинд суугаад Дархан ороё" гээд байсан. Гэнэт жолооч залуу та 2 байж бай, би Дархан ороод ирье гээд цүнхээ үүрээд замаас Портер маркын тээврийн хэр'эгсэлд гар өргөж суугаад яваад өгсөн. Тэгээд би нөхөрлүүгээ утасдаад болсон явдлын талаар хэлтэл "Цагдаа дууд" гэж хэлээд би Дарханы цагдаагийн газар утасдаж дуудлага өгтөл осол Баруун хараагийн нутаг дэвсгэрт болсон тул Баруун хараагаас эмнэлэг, цагдаагийн машин ирсэн...машины урд сууж явсан залуу бид 2 хамт эмнэлэг явж цээжний зургаа авахуулсан ба цагдаа дээрч хамт очсон..." /2хх-ийн 33-35х/ Бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин прокурорын хяналтын шатнаас зориуд зайлхийсэн гэмт хэргийн талаар: Гэрч Х.Амарзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: "...Э.З нь манай эхнэр Одгэрэлийн төрсөн дүү Одбаярын төрсөн хүүхэд байгаа юм. Э.З нь аавтайгаа таарамжгүй харьцаатай байдаг. Ээж Одбаяр нь 2016 оны 2 сард Солонгос улс руу ажил хийх гээд явсан бөгөөд Улаанбаатар хотод бид нараас өөр ах дүү төрөл садангууд гэж байхгүй. Ингээд манай эхнэр Одгэрэл надад Зг батлан даалтанд авах хэрэгтэй байна гэж хэлэхээр нь Одгэрэл, хадам дүү Одбаясгалан бид 3 батлан даалтанд авсан юм. Батлан даалтанд авсаны дараагаар З нь манай гэрт амьдардаг байсан бөгөөд би өглөө бүр гарахад нь мөрдөн байцаагч дээрээ очоод шууд гэртээ ирж байгаарай гэж хэлдэг байсан. 2016 оны 7 сард Улсын баяр наадмын үеээр З нь мөрдөн байцаагчаасаа 3 хоног чөлөө авсан гэж хэлж байсан. Мөн түүний дараа 7 сарын 20-ны үед байх мөрдөн байцаагчаасаа дахин чөлөө авчихлаа Эрдэнэт явчихаад ирье гэж хэлээд ирээгүй бөгөөд чөлөө авсан гэж бид нарт худлаа хэлсэн байсан. Ингээд цагдаагаас З дуудсан цагт ирсэнгүй, Зг авчирхыг шаардсан бөгөөд би Згийн гар утас руу залгахад миний утсыг авахгүй байсан ба мөн манай эхнэр Одгэрэл утас руу нь залгахад гар утсаа авахгүй байсан. Ингээд манай эхнэр Одгэрэл Эрдэнэт рүү Зг олж ирэхээр явсан бөгеөд Згийн аав Энхжаргал, өвөө Хүдэрээгийн гэрээр очиход З ирээгүй гэж байсан. Тэгээд З нь гар утсаа авахгүй байж, мессеж бичээд би Эрдэнэтэд байна гээд яг байгаа газраа худлаа хэлэзд байсан. Ингээд манай эхнэр Одгэрэл Эрдэнэтэд Зг 7 хоног хайгаад олж чадаагүй юм. Түүний дараагаар 2016 оны 08 сард би эхнэр Одгэрэлийн хамт Халдвартын замын баруун талд байрлах автобусны буудлын орчим өөрийн автомашинтайгаа явж байхад З үл таних 2 залуутай замын эсрэг талд буюу ертөнцийн зүгээр зүүн талд байрлах автобусны буудал дээр явж байгаа харагдахаар нь Одгэрэл барьж авах гээд араас нь очих гэхэд З автобусанд суугаад явсан. Түүнээс хойш Зг огт хараагүй, уулзаагүй бөгөөд тухайн үед Згийн гар утас огт холбогдохгүй байсан. Мөн З нь цагдаа, прокуророос гадна бид нараас ч гэсэн зугтаад байгаа юм. Миний хувьд Згийн хэрэг прокурорт шилжингүүт удахгүй шоронд явах нь гэж бодоод санаатайгаар зугтсан байх гэж бодож байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 28-30х/ Яллагдагч Э.Згийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: "...Би 2015 оны 11 дүгээр сарын дундуур /өдрийг нь сайн санахгүй/ Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны дэвсгэрт байрлах Формула фм 98.1-д хөтлөгчөөр ажилд орсон бөгөөд хөтлөгчөөр ажиллаж байхад захирал Хулангоо цалингаа өгөхгүй удаад байсан юм. Тэгэхээр нь би 2016 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө ажил дээрээ байхдаа захирал Хулангоогийн ажлын өрөөний вакум хаалганы шилийг нь аваад ширээн дээр нь байсан хар өнгийн Averatec брэндийн зөөврийн компьютер болон дугуй хийлэгч авсан. Тэгээд маргааш нь зөөврийн компьютерийг нь буцаан өгсөн ба харин дугуй хийлэгчийг нь 100 айл дээр танихгүй хүнд зарсан.Түүний дараагаар 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их Монгол хороололд найз Энхбатын гэрт хоночихоод маргааш өглөө нь буюу 2016 оны 02 дугаар сарын 04- ний өглөө 08 цаг өнгөрч байхад гэрээс гарч явхад 905 дугаар байрны гадна зогсоолд 08-93 УНМ улсын дугаартай хар хөх өнгийн Лексус 470 маркийн автомашин асаалттай, хаалга нь түгжээгүй байхаар нь унаад шууд Налайх дүүрэг рүү явсан. Налайхад очоод 08-93 УНМ улсын дугаартай хар хөх өнгийн Лексус 470 маркийн автомашинтай явж байхад автомашины бензин дуусаад унтарсан. Тэгэхээр нь ойролцоо байсан дунд сургууль руу орж жижүүр нь болох үл таних ахтай танилцаж, миний автомашины бензин дуусчихлаа, таны жижүүрийн өрөөнд ороод унтчихъя гэж гуйгаад хоносон. Тэгээд маргааш өглөө нь би тэр ахаас 20.000 төгрөг зээлээд бензин хийж автомашинаа асаагаад тэр ахын гэрийн хашаанд аваачиж тавьсан. Ингээд би тухайн өдрөө Улаанбаатар хот орж интернэтээс автомашины сэлбэг худалдаж авна гэсэн хүнтэй зарын дагуу утсаар яриж уулзаад хамт Налайх руу явж 08-93 УНМ улсын дугаартай Лексус 470 маркийн автомашины толь, их гэрэл, хойд болон урд талын гуперыг нь тайлж аваад нийт 450.000 төгрөгөнд зарсан. 2016 оны 02 дугаар сарын 19-ний оройн 23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Калифорния рестораны үүдэнд хар өнгийн 52-87 УНЭ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашины хаалга нь түгжээгүй, асаалттай байсан байхаар нь унаад шууд Орхон аймаг руу явсан. Орхон аймагт очоод 4-5 хоног таксинд явж байгаад замын хөдөлгөөнд оролцож байхад замын цагдаа зогсоосон. Тэгээд намайг Улаанбаатар хотод авчирсан. Би хар өнгийн 52-87 УНЭ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашиныг унах гэж л авч явсан. Түүнээс биш би тухайн автомашиныг хулгайлсан зүйл байхгүй.Ингээд би дээрх хэргүүдэд шалгагдаад мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаад 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр надад холбогдох эрүүгийн хэрэг прокурорт шилжсэн байхад хохиролын мөнгөө олчихоод очно гэж бодож байсан болохоор прокурорын газарт очоогүй. Тэгээд би мөнгө олох зорилгоор 2016 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Твин парк хотхоны гражруу орход төмөр хашаан дотор унадаг дугуй байхаар нь хашааны гинжийг нь гараараа татаж онгойлгоод дотор нь байсан ягаан өнгөтэй эмэгтэй хүний унадаг дугуй, мөн эрэгтэй хүний саарал өнгөтэй унадаг дугуйг хулгайлан авч Хар хорин зах дээр очиж унадаг дугуй болон сэлбэг зардаг хүнд хоёр унадаг дугуйг нийлүүлээд 150.000 төгрөгөөр зарсан.2016 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө02 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Дүнжингаравын 45 дугаар байрны 11 дүгээр давхарт байсан саарал өнгийн Wolf маркийн унадаг дугуйг хулгайлан маргааш нь өглөө нь мөн Хар хорин зах дээр очиж өмнө нь дугуй зарсан залуу дээр очиж 60.000 төгрөгөөр зарсан. 2016 оны 8 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 хорооллын гражруу орход зогсоолын дугаарыг санахгүй байна, хоёр унадаг дугуйг кодтой цоожоор холбосон байхаар нь кодыг нь оролдож байтал онгойчихсон ба нэг унадаг дугуй нь GCM гэсэн нэртэй байсан санагдаж байна. Тэгээд би тэр хоёр унадаг дугуйг хулгайлан авч маргааш өглөө нь Хар хорин зах дээр очиж нийлүүлээд 150.000 төгрөгөөр зарсан. 2016 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Будда Виста хотхоны 802 дугаар байрны граж руу ороход 54 дүгээр зогсоолд хар өнгийн Cannondale маркийн унадаг дугуй байхаар хулгайлан авч Хар хорин зах дээр очиж 150.000 төгрөгөөр зарсан. 2016 оны 8 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 23 цагийн үед байх Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Хурд хорооллын 19 дүгээр байрны авто гражийн хаалга нь онгорхой байхаар нь дотогшоо орход хана түшүүлээд цагаан өнгийн Алтон маркийн унадаг дугуй түгжээгүй байсан ба би тэр унадаг дугуйг хулгайлан авч маргааш өглөө нь Хар хорин зах дээр очиж 60.000 төгрөгөөр зарсан. 2016 оны 8 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн үед ХанУул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны хамгийн дээд давхарт нь лифтээр гараад буцаад шатаар бууж байхад 6 дугаар давхарт цагаан өнгийн унадаг дугуйг шатны хашлага төмрөөс түгжсэн байсан. Тэгэхээр нь би цоожных нь кодыг эргүүлж байгаа тайлаад хулгайлан авч маргааш өглөө нь Хар хорин зах дээр очиж 60.000 төгрөгөөр зарсан. 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гадуур явж байхад их ширүүн бороо орохоор нь борооноос хоргодож Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Ривер гарден хотхоны 317 дугаар байрны орц руу орсон. Тэгээд би орцоор нь дамжин тухайн байрны доод талд байрлах авто гражид орход хананы хажууд жижигхэн хэмжээтэй хүүхдийн дугуй болон том хүний цагаан өнгийн Алтон маркийн унадаг дугуй байсан. Тэгэхээр нь би цагаан өнгийн Алтон маркийн унадаг дугуйг хулгайлан авч тухайн өдрөө Хар хорин зах дээр очиж 60.000 төгрөгөөр зарсан. Унадаг дугуй хулгайлан авсанаас гадна би 2016 оны 8 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байранд амьдардаг өөрийн танил Баярмагнай гэх залуугийн гэрт хонох гээд очход гэртээ байхгүй байсан ба Баярмагнай 26 дугаар байрны доор байрлах гражид автомашинаа тавьдаг болохоор граж руу нь орж автомашин нь байгаа үгүйг хараад манаачаас асууя гэж бодоод граж руу орход манаач нь өрөөндөө согтуу унтаж байсан бөгөөд дуудхад сэрэхгүй байсан. Тэгээд буцаад гарах гэхэд зурагтын тавиур дээр автомашины түлхүүр харагдахаар нь дараадүзхэд манаачийн өрөөний хажууд байрлуулсан хар өнгийн 17-17 УНР улсын дугаартай "Volkswagen Touareg" маркийн автомашины гэрэл нь анивчаад хаалга нь онгойсон. Тэгэхээр нь би очиж сонирхоод тойрч үзэж байгаад дотор нь орж суусан. Ингээд тухайн автомашиныг асаагаад ойрхон унаж үзье гэж бодоод унаад гарсан ба гадуур унаж байгаад гоё санагдахаар нь Орхон аймаг руу явчихаад маргааш өглөө нь ирээд буцаагаад байрных нь ойролцоо тавьчихъя гэж бодоод Драгон авто вокзал орж тус бүр 15.000 төгрөгөөр хоёр зорчигч аваад Орхон аймаг руу явсан. Ингээд Орхон аймаг руу явж байгаад жолоо барьж байхдаа тамхи асаах гэж байгаад Зүүн хараагийн зам дээр тухайн автомашинтайгаа онхолдсон. Би тухайн автомашиныг унаж үзэх зорилгоор авсан бөгөөд хулгайлсан зүйл байхгүй. Мөн би тухайн автомашинтай зам тээврийн осол гаргасаны дараагаар Дархан-Уул аймаг руу замын унаанд суугаад явсан. Би зам тээврийн осол гаргасан талаараа цагдаагийн байгууллагад мэдэгдчихвэл автомашины эзэн нь автомашинаа алдагдсан гэдгийг мэдчих байх гэж бодоод дуудлага өгөөгүй юм. Би өөрийн үйлдсэн хэргээ ойлгож байна хийсэн үйлдэлдээ гэмшиж байна…” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64х, 141х/, /3хх-ийн 55-58х/ Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 49х/ зэрэг болно. Шүүгдэгч Э.З нь 2016 оны 01 дүгээр сарын 27-ноос 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Улаанбаатар хотын Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрт нийт 9 удаагийн давтан үйлдлээр, бусдын орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч хохирогч О.Хулангоо, Л.Зоригтбаатар, Д.Ганболд, Г.Отгонбаяр, Т.Зоригт, Б.Халиун, Э.Норовринчин, Л.Сайжаа, Э.Уянга нарын эзэмшлийн эд зүйл болох зөөврийн компьютер, автомашины автомат дугуй хийлэгч, 08-93 УНМ улсын дугаартай "Lexus-470" маркийн автомашин, унадаг дугуйнууд зэргийг хулгайлан нийт 26.570.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-ийн 63-64х, 141х/, /3хх-ийн 55-58х/ өгсөн мэдүүлэг, хохирогч О.Хулангоогийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 19-21х/, гэрч Э.Сарангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1хх-ийнн 23-25х/, Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 22х/, Шинжээчийн 06/149 дугаартай дүгнэлт /1хх-ийн 29-30х/, хохирогч Л.Зоригтбаатарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 99-100х/, гэрч С.Баасанжав /1хх-ийн 104-105х/, М.Эрдэнэболор /1хх-ийн 107х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 91- 92х/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 95х/, Эд зүйлийн үнэлгээ /1ххийн 228-240х/, хохирогч Д.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2хх-ийн 166х/, Эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 160х/, хохирогч Г.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2хх-ийн 177х/, Эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 174х/, хохирогч Т.Зоригтын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2хх-ийн 193х/, Эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 187х/, хохирогч Б.Халиуны мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2хх-ийн 221х/, Эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 216х/, хохирогч Э.Норовринчингийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2хх-ийн 232х/, Эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 226х/, хохирогч Л.Сайжаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2хх-ийн 243х/, эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 238х/, хохирогч Э.Уянгын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /3хх-ийн 2х/, Эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 3х/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэлүүд болон зурган үзүүлэлтүүд /2хх-ийн 162-163х, 175х, 189-190х, 217х, 227х, 239х, 250х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, мөн давтан үйлдлээр 2016 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 23 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо "Калифорниа" рестораны гаднах авто зогсоол дээр байсан иргэн М.Энх-Эрдэний эзэмшлийн 52- 87 УНЭ улсын дугаартай "Тоёота приус-20" маркийн хар өнгийн автомашиныг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан, 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 26, 27 дугаар байрны голд байрлах дулаан грашнаас Д.Жаргалсайханы эзэмшлийн 17-17 УНР улсын дугаартай Волксваген тоарег /Volkswagen touareg/ маркийн автомашиныг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан тус тус гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /1хх-ийн 63- 64х, 141х/, /3хх-ийн 55-58х/ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.ЭнхЭрдэнэ /1хх-ийн 57-58х/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 60х/, Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 219-227х/, хохирогч Д.Жаргалсайханы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2хх-ийн 45-46х/, Эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 35-42х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, Мөн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 04 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян-2 дугаар багийн нутаг дэвсгэр Хустайн давааны орчим 17-17 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад осол гаргаж, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Баатарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2хх-ийн 99- 100х/, гэрч Т.Гэрэлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2хх-ийн 33-35х/, эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 35-42х/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон зурган үзүүлэлтүүд /2хх-ийн 86-94х/ зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, мөн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсан байхад таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд прокурорын хяналтын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч Х.Амарзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-30х/, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /1хх-ийн 196х/, Яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоол /2хх- ийн 6х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Иймд Э.Зг давтан үйлдлээр бусдын орон байр агуулах саванд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан, давтан үйлдлээр авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт заасан, мөн жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа Прокурорын хяналтаас оргосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. О.З нь давтан үйлдлээр бусдын орон байр агуулах саванд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсаны улмаас бусдад нийт 26.570.000 төгрөгийн гэм хорын хохирол учруулсан байх ба үүнээс хохирогч О.Хулангоогийн 450.000 төгрөгийн үнэ бүхий “Averatec” брэндийн зөөврийн компьютерийг /1хх-ийн 21х/ буцаан өгсөн болох нь тогтоогдож байх бай одоо хохирогчид автомашины автомат дугуй хийлэгчийн үнэ 150.000 төгрөгийг төлөх төлбөртэй байна. Мөн Э.Норовринчингийн эзэмшлийн 1.450.000 төгрөгий үнэ бүхий “Cannondal Trail” маркийн унадаг дугуйг /2хх-ийн 230х/ буцаан өгсөн байна. Харин Л.Зоригбаатарын эзэмшлийн 20.000.000 төгрөгийн үнэ бүхий 08-93 УНМ улсын дугаартай “Lexus470” маркийн автомашиныг буцаан өгсөн болох нь тогтоогдож байх боловч /1ххийн 95х/ уг автомашинаас хулгайлан тонон авч бусдад зарсан эд ангийн үнэ болох 3.194.800 төгрөгийг хохирогчид төлөх нь зүйтэй байна. Мөн хохирогч Д.Ганболдод 1.400.000 төгрөг, Г.Отгонбаярт 550.000 төгрөг, Т.Зоригтод 1.210.000 төгрөг, Б.Халиунд 480.000төгрөг, Л.Сайжаа-д 400.000 төгрөг, Э.Уянгад 480.000 төгрөг, М.Энх-Эрдэнэд 1.100.000 төгрөгийг тус тус шүүгдэгч Э.Згоос гаргуулж, хохирогч нарт олгуулах нь зүйтэй. Давтан үйлдлээр авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэргийн хохирогч М.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн 52-87 УНЭ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн 8.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг буцаан өгсөн болох нь тогтоогдогдож байна. /1хх-ийн 60-61х/ Харин Д.Жаргалсайханы эзэмшлийн 42.000.000 төгрөгийн үнэ бүхий 17-17 УНР улсын дугаартай “Волксваген тойрег /Volkswagen toureg/”маркийн автомашиныг авч зугтаах явцдаа осол гарган онхолдуулж дахин ашиглах боломжгүй болгосон байх тул Э.Згоос 42.000.000 сая төгрөгийг гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх үзэв. Энэ хэргт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД 1 ширхэг нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримт байх тул уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээх нь зүйтэй байна. Шүүгдэгч Э.З нь урьд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Орхон аймгийн сум дундын 14 дүгээр шүүхийн 214 тоот шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр эдлээгүй үлдсэн 4 cap 26 хоногийн хорих ялыг тэнсэн суллагдсан байх ба түүний ялтай байдал хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасанд хамрагдан хэрэгсэхгүй болж байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч Э.Зд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж тохирох ял шийтгэлийг оногдуулав. Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Энх овогт Энхжаргалын Зг давтан үйлдлээр, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, давтан үйлдлээр авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, прокурорын хяналтаас оргосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар Э.Зд 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 /зургаа/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Э.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 /зургаа/ жил хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялын зарим болох 1 /нэг/ жил хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялын зарим болох 6 /зургаа/ жил хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг хөнгөн ялыг хүндэд нь багтааж, түүний биечлэн эдлэх нийт ялыг 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж 7 /долоо/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Э.Згийн эдлэх ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар Э.Згийн цагдан хоригдсон нийт 247 /хоёр зуун дөчин долоо/ хоногийг биечлэн эдлэх хорих ялын хугацаанд нь оруулж тооцсугай. 6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай. 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй. 8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Згоос нийт 50.964.800 /тавин сая есөн зуун жаран дөрвөн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч О.Хулангоо /РД:УК88062927/-д 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөг, хохирогч Л.Зоригтбаатар /РД:ЕД70060975/-т 3.194.800 /гурван сая нэг зуун ерэн дөрвөн мянга найман зуун/ төгрөг, хохирогч Д.Ганболдод /РД:ХЖ55041571/-д 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг, хохирогч Г.Отгонбаяр /РД:ЛЙ77071179/-т 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөг, хохирогч Т.Зоригт /РД:ХБ82081811/-д 1.210.000 /нэг сая хоёр зуун арван мянга/ төгрөг, хохирогч Б.Халиун /РД:УШ94032381/-д 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөг, хохирогч Л.Сайжаа /РД:ОЮ74110918/-д 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, хохирогч Э.Уянга /РД:ПЮ80013106/-д 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөг, хохирогч М.Энх-Эрдэнэ /РД:СО94061417/-д 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөг, Д.Жаргалсайхан /РД:УХ58083130/-д 42.000.000 /дөчин хоёр сая/ төгрөг тус тус олгосугай. 9. Э.Згийн эдлэх ялын хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай. 10.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Зд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ

ШҮҮГЧИД Н.БАЯРМАА

Б.ХАЛИУНР