Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/274

 

 

 

 

 

 

       2018           03          30                                         274

 

                                

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинхайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч Ц.Гансүлд (томилолтоор),

Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ч.Атарболд (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2602) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б-ийн Н-т холбогдох эрүүгийн 2015 2601 1136 дугаартай, 8 хавтаст хэргийг 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

н

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.Ннь:

1. 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, 71-12б тоотод орших иргэн Д.Ш-ийн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, 5000 төгрөг зэргийг хулгайлан авч, 425.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн  дугаар хороо, Ногоон талбайн  тоотод орших иргэн Б.Л-ийн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 42 инчийн зурагт хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2015 оны 5 дугаар сарын 01-нээс 3-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн  дүгээр хороо,  модны зуслангийн задгайд орших М.М-гийн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 40 инчийн “Monel” маркийн зурагт, 2 ширхэг хивс зэрэг эд зүйлийг хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн  дугаар хороо, Хангай дүгээр гудамжны  тоотод орших иргэн О.М-ийн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Ленова маркийн зөөврийн компьютер хулгайлж, 450.000 төгрөгийн хохирол учруулсан.

5. 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн  дугаар хороо, Ар хустайн зуслангийн тоотод орших Б.Т-ын хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 32 инчийн LG зурагт, 32 инчийн “Monel” зурагт зэрэг эд зүйл хулгайлж, 560.000 төгрөгийн хохирол учруулсан, 

6. 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн  дүгээр хороо,  дугаар байрны 28 тоотод оршин суух иргэн Б.Г-ийн гэрээс “Sharp” маркийн LCD зурагт, “Samsung Galaxy s-2” маркийн гар утас, хар өнгийн хромон гутал, зүүлт, гэрийн түлхүүр, гар утас, үүргэвч зэрэг эд зүйлсийг нь хулгайлж, 4.384.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2015 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо, Хилчиний  дугаар гудамжны 1 тоотод оршин суух иргэн Ц.Б-ын гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, “Funai” маркийн 32 инчийн LCD зурагт, шинэ үеийн дунд гарын манан хөөрөг зэргийг хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэмүүлэл” караокены текний араас Э.Б-ийн пасктай бэлэн 350.000 төгрөгийг хулгайлж, 390.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо, Бага Нарангийн  дугаар гудамжны 5 тоотод оршин суух иргэн Д.Ц-гийн гэрт нэвтрэн орж, алтан ээмэг, алтан бөгж, монетон зүүлт зэрэг эд зүйлсийг хулгайлж,  2.160.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 10-12 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хороо, “Сүү” ХК-ийн хойд талд байрлах иргэн Д.Г-ийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, LG маркийн 42 инчийн LCD зурагтыг хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 125 дугаар гудамжны 2 тоотод оршин суух иргэн Б.Т-ийн байшингийн цонхыг түлхэн нэвтрэн орж, дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, монетон бөгж, үнэртэй ус зэрэг эд зүйлсийг нь хулгайлж, 1.215.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 31 дүгээр гудамжны задгайд оршин суух иргэн Д.О-ы эзэмшлийн Монгол гэрийг хулгайлж, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо, Бага Нарангийн 43 дугаар гудамжны 4 тоотод оршин суух иргэн Н.Б-ын байшингийн цонхыг түлхэн нэвтрэн орж, “Samsung” маркийн 42 инчийн LED зурагт, “Sony” маркийн зөөврийн компьютер, мөнгөн ээмэг, бөгж, гинж зэргийг хулгайлж, 1.460.000 төгрөгийн хохирол,

Мөн тоотод оршин суух иргэн Л.П-ийн байшингийн цонхыг түлхэн нэвтрэн орж 32 инчийн LCD зурагт, гар утас зэргийг хулгайлж, 980.000 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо, Ногоон зоорийн  дүгээр гудамжны 1 тоотод оршин суух иргэн Г.М-ий гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, “LG” маркийн 42 инчийн LCD зурагт, орны даавуу зэргийг хулгайлж, 505.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо, Хилчиний  дүгээр гудамжны тоотод оршин суух иргэн Н.Нийн байшингийн цонхны шилийг хагалан нэвтрэн орж, 40 инчийн LCD зурагт, зөөврийн компьютер, улаан эрээн орны бүтээлэг зэргийг хулгайлж, 980.000 төгрөгийн хохирол тус тус учруулан, бусдад нийт 17.509.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: “...Би тухайн айлын хашаанд байгаа эд зүйлийг ашигладаг. Би өөрөө санаатайгаар багаж, зэвсэг бэлтгэж орсон зүйл байхгүй ...Сонгинохайрхан дүүргийн  дугаар хэлтсийн төлөөлөгч нар надаас тэгж хэлээрэй гэж байцаалт авсан. Би Гийн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, зурагт аваагүй, хаалгыг нь эвдээгүй...би зам дээр явж байсан машиныг гар өргөж зогсоосон...С хувьцаат ХХКомпанийг хүлээн зөвшөөрөхгүй, камерийн бичлэг нь тодорхойгүй байгаа. Намайг мөн эсэхийг тогтоогоогүй, би хүчээр хүлээн зөвшөөрч байгаа...Би Бямбабаяр гэдэг хүний нөүтбүүкийг залгуур цэнэглэгчтэй нь буцааж өгсөн... Тухайн үед би Отгонбаатар, Мөнхзаяа хоёртой хамт явсан. Би зам дээрээс гар өргөж машин зогсоож гэрийг нь аваад Хархорин дээр зарсан. Би машин механизмыг өөрөө авч  явж ашиглаагүй...Баасанбатын гэр лүү би ороогүй...Бын хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгч Б.Наранбаатар нь

1. 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн  дугаар хороо, Дамбадаржаагийн  дүгээр гудамж, Нүүдлийн  тоотод орших иргэн Д.Ш-ийн монгол гэрийн цоожийг эвдлэн, нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, 5000 төгрөг зэргийг хулгайлан авч, 430.000 төгрөгийн шууд хохирол, 10.000 төгрөгийн хор уршиг учруулсан болох нь,

- Хохирогч Д.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр...ажилдаа явахаар гэрээсээ гарсан. Миний араас эхнэр О хүүхдүүдийн хамт 07 цаг өнгөрч байхад ажил, сургуульдаа явах гэж гарсан байсан. Өдөр 14 цагийн орчим том охин Д гэртээ ирэхэд манай гэрийн хаалга онгорхой...гэртээ ороход гэрийн эд зүйлс эмх замбараагүй...байсан учраас охин маань хажуу айлын Б гэдэг хүний утсаар залгаад “манайд хүн ороод таны мөнгөн аяга, бурханы өмнө байсан мөнгө байхгүй байна” гэхээр нь....ажил дээрээсээ цагдаад дуудлага өгөөд гэртээ ирсэн. Намайг гэрт ирэхэд гэрийн хаалганы цоож эвдэрсэн гэрийн эд зүйлүүд эмх замбараагүй байсан. Манай гэрээс 5.000 төгрөг, дунд гарын шинэ цагийн хоёр ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан... Миний алдсан нэг мөнгөн аягыг 2011 онд “М” дэлгүүрээс 250.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Өөрөө хэрэглэж байсан хуучин дотор нь харласан, доод суурь нь хонхойсон сэвтэй аяга. Нөгөөх нь 2014 онд бэлгэнд авч байсан “найз нөхдөөс нь дурсгав” гэсэн бичигтэй шинэ аяга байсан...” гэх мэдүүлэг (6 хавтаст хэргийн 114, 115),

- Хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (6 хавтаст хэргийн 127), 

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (6 хавтаст хэргийн 103-108),

- Эд зүйлийн үнэлгээ 420.000 төгрөг, 10.000 төгрөг нийт 430.000 төгрөг (6 хавтаст хэргийн 116, 7 хавтаст хэргийн 110),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн тэмдэглэлд “...2015 оны 5 дугаар сард манай гэрийн хаалгыг эвдэн хулгайч орж мөнгөн аяга 2 ширхэг, 5.000 төгрөг хулгайд алдсан нь үнэн гэснийг сэжигтэн Б.Н-аар заалган, гэрэл зургийн бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зураг (7 хавтаст хэргийн 27, 31),

2. 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 5 дугаар гудамжны 44 тоотод орших иргэн Б.Л-ийн Монгол гэрийн хаалганы цүүг эвдлэн, нэвтрэн орж “Toshiba” брэндийн 42 инчийн зурагт хулгайлж, 600.000 төгрөгийн шууд хохирол, 10.000 төгрөгийн хор уршиг учруулсан болох,

- Хохирогч Б.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 14 цагийн үед гэрээсээ гараад...7 буудал орж ломбардын бичиг баримтаа сунгуулчихаад...гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд үүдний амбаар, гэрчийн цоож эвдэрчихсэн...гэрээс зурагт хулгайд алдагдсан байсан. Би зурагтаа 2017 оны 7 дугаар сард 100 айлын BSB салбар дэлгүүрээс 680.000 төгрөгөөр худалдаж авсан. Манай зурагт...ын арын хэсэг буюу USB, DVD-ны залгуур хэсэг дотор талдаа хугарчихсан гэмтэлтэй...” гэх мэдүүлэг (7 хавтаст хэргийн 16),

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (6 хавтаст хэргийн 248-250, 7 дугаар хавтаст хэргийн 1-4),

- Эд зүйлийн үнэлгээ 600.000 төгрөг, 10.000 төгрөг нийт 610.000 төгрөг (7 хавтаст хэргийн 18, 109)

- Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Б-ын өгсөн: “...Б.Н гэх хүнээс 2015 оны 6, 7 дугаар сарын үед “Toshiba” брэндийн зурагт...авсан...энэ зурагтыг 21 дүгээр хорооллын ломбардад...тавьсан байсан. Би ломбардын гадна хүлээж байгаад Б.Н-т мөнгө өгч оруулан авахуулсан... зурагтыг Б.Н өөрийнхөө нэрээр ломбардад тавьсан байсан...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 96),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн тэмдэглэлд “...Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 5 дугаар гудамжны 44 тоотод байрлах айл байх ба уг тоотод хүн байхгүй цоожтой байсныг сэжигтэн Б.Наранбаатараар заалган гэрэл зургийн бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зураг (7 хавтаст хэргийн 27, 30),

 3. 2015 оны 5 дугаар сарын 01-нээс 3-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, 100 модны зуслангийн задгайд орших М.М-гийн Монгол гэрийн цоожийг эвдлэн, нэвтрэн орж, 40 инчийн “Моnel” брэндийн зурагт, 2 ширхэг хивс, DDSH-н суваг хүлээн авах станц, 2 ширхэг хөнжил зэрэг эд зүйлийг хулгайлж, 573.000 төгрөгийн шууд хохирол, 5000 төгрөгийн хор уршиг учруулсан болох нь,

- Хохирогч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 03-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 100 мод зусланд байсан манай гэрт хулгайч орж зурагт, 2 ширхэг хивс, зурагтын антен DDSH-ийн станц, 2 ширхэг хөнжил зэрэг эд зүйл алдагдсан байсан...манай гэрт хулгай орсон болохоор тэр газраасаа шууд нүүгээд одоо Баянзүрх дүүргийн нутагт амьдарч байгаа...” гэх мэдүүлэг (6 хавтаст хэргийн 232),

- Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Б-ын өгсөн: “...Б.Н гэх хүнээс 2015 оны 6, 7 дугаар сарын үед...“Моnel” брэндийн зурагтыг... авсан...энэ зурагтыг 21 дүгээр хорооллын ломбардад...тавьсан байсан. Би ломбардын гадна хүлээж байгаад Б.Н-т мөнгө өгч оруулан авахуулсан... зурагтыг Б.Н өөрийнхөө нэрээр ломбардад тавьсан байсан...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 96),

- Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (6 хавтаст хэргийн 210-217),

- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ 383.000 төгрөг, 195.000 төгрөг нийт 578.000 төгрөг (6 хавтаст хэргийн 225, 7 хавтаст хэргийн 108),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн тэмдэглэлд “...хулгайлсан газрын гэрийн буйрыг сэжигтэн Б.Н-аар заалган гэрэл зургаар бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл (7 хавтаст хэргийн 28),

4. 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 9 дүгээр гудамжны 338 тоотод орших иргэн О.М-ийн байшинд нэвтрэн орж, “Lenovo” брэндийн зөөврийн компьютер хулгайлж, 450.000 төгрөгийн шууд хохирол учруулсан болох нь,

- Хохирогч О.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 5 дугаар сарын 07-ны...өдөр 12 цагийн үед ээж О-ийн гэрт орж байж байгаад 17 цагийн үед ... гэртээ ороод хүү Чу-д хоол цай хийж өгсөн.  Орой 22 цагийн үед хүүгээ гэрийнхээ даалгаврыг хий гэтэл манай хүү “миний зөөврийн компьютер” байхгүй байна гэхээр нь хайгаад олоогүй...Би ээжийнхээ гэр рүү орохдоо гэрийнхээ хаалгыг түгжээгүй онгорхой байсан. Зөөврийн компьютерийг 2014 онд “PC mall” дэлгүүрээс 680.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг (6 хавтаст хэргийн 153, 154),

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (6 хавтаст хэргийн 145-148),

- Эд зүйлийн үнэлгээ (6 хавтаст хэргийн 149),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “...манай гэрээс 2015 оны 5 дугаар сард миний эзэмшлийн зөөврийн компьютер хулгайд алдсан нь үнэн гэснийг сэжигтэн Б.Н-аар заалган гэрэл зургийн бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зураг (7 хавтаст хэргийн 27, 29)

5. 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн зусланд орших Б.Т-ын байшингийн вакум цонхоор нэвтрэн орж, “LG” брэндийн 32 инчийн зурагт, “Monel” брэндийн 32 инчийн зурагт зэрэг эд зүйл хулгайлж, 560.000 төгрөгийн шууд хохирол учруулсан болох нь, 

- Хохирогч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 5 дугаар сарын 24-ний өглөө гэрээсээ гарсан. Намайг гэрээсээ гарахад ээж Ц гэртээ үлдсэн ба ээж маань 09 цаг орчим гэрээсээ гараад...18 цагийн орчим гэртээ ирэхэд манай гэрийн вакум цонхны салхивч нь онгорхой байдалтай... гэрээс хоёр ширхэг LCD зурагт алдагдсан байсан гэсэн. Манай гэрээс LG брэндийн 32 инчийн жижиг өрөөнд байсан зурагт, “Monel” брэндийн 32 инчийн үүдний өрөөнд байсан зурагт алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (6 хавтаст хэргийн 187, 188),

- Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (6 хавтаст хэргийн 172-179),

- Эд зүйлийн үнэлгээ 560.000 төгрөг (6 хавтаст хэргийн 196),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “...2015 оны 5 дугаар сард манай урд талын айлын гэрээс 2 ширхэг зурагт хулгайд алдагдаж байсан одоогоор эзэн нь байхгүй байгаа гэснийг сэжигтэн Б.Наранбаатараар заалган гэрэл зургаар бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зурагт (7 хавтаст хэргийн 28),

6. 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 47 дугаар байрны 28 тоотод оршин суух иргэн Б.Ганзоригийн гэрээс “Sharp” брэндийн LCD зурагт, “Samsung Galaxy s-2” брэндийн гар утас, хар өнгийн хромон гутал, зүүлт, гэрийн түлхүүр, гар утас, үүргэвч зэрэг эд зүйлсийг нь хулгайлж, 4.384.000 төгрөгийн шууд хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр эхнэр Болормаагийн хамт “Найрамдал” зуслан руу бясалгалын цуглаанд явсан. Тэгээд очтол намайг халамцуу байсан учир цуглаанд оруулаагүй. Би буцаад хот орох замаар явган алхаж байгаад дэлгүүр ороод 0.5 литрийн Улаанбаатар нэртэй архи аваад тэнд байсан танихгүй залуугийн хамт хувааж уугаад нэг мэдэхэд 2015 оны 06 дугаар сарын 04-ний өглөө гэртээ сэртэл гэрийн хамаг эд хогшлыг нэг бүрчлэн задлаад онгичоод буулгаад хаячихсан байсан. Гэрийн түлхүүр, гар утас 2 алга болсон тул гэрээсээ гараагүй 10 хоноод эхнэр ирсэн. Манай гэрээс 1 ширхэг нь 900 долларын үнэтэй болор зүүлт 2 ширхэг, 32 инчийн “Sharp” зурагт, 41 размерын шинэ хромон гутал, хар үүргэвч, миний “Samsung” маркийн гар утас зэрэг алдагдсан байсан. 4.260.000 төгрөгийн үнэлгээтэй холбоотой санал байхгүй. Алдагдсан эд зүйлсийг олж авмаар байна...манай эхнэр гэрийнхээ эд зүйлийг бүртгэж байгаад том өрөөнд байдаг компьютерийн ширээн дээрээс “Lord” нэртэй ломбардын бичиг олсон. Эхнэр бид хоёр ломбардын бичгээ аваад “Lord” ломбардад очиход тэр ломбардын хүн танай зурагтыг Б.Наранбаатар гэдэг хүн анх өөр бичиг баримтаар тавиад маргааш нь өөрийнхөө бичиг баримтыг үзүүлээд буцаагаад аваад явсан. бид нар Б-ийн Н гэх хүний овог нэр регистрийн дугаар зэргийг үлдэх хувь дээрээ тэмдэглэж авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 145, 146, 5 хавтаст хэргийн 86, 224),

- Эд зүйлийн үнэлгээ 4.260.000 төгрөг, 124.000 төгрөг нийт 4.384.000 төгрөг (1 хавтаст хэргийн 153, 154, 5 хавтаст хэргийн 92),

- Шүүгдэгч Б.Наранбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд

2015 оны 7 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дэлгүүрээс 2 лааз пиво аваад гарч явахад 45-46 орчим насны эрэгтэй дуудаад надтай танилцсан...бид хоёр миний авсан пивыг хувааж уугаад дуусгасан...тэгтэл тэр надтай танилцсан ах гэр рүүгээ явж чадахгүй байна ахыгаа хүргээд өгөөч гэхээр нь бид хоёр Орбитоос машинд гар өргөж суугаад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн сургуулийн орчим байдаг 47 дугаар байр очсон. Би түлхүүрийг нь тэр ахаас авч гэрийнх нь хаалгыг онгойлгох гэтэл чадахгүй байсан. Тэгтэл гэрийн эзэн өөрөө түлхүүрээрээ гэрээ онгойлгосон. Тухайн үед тэр хүний гэрт таксины жолооч бид гурав хамт орсон. Таксины жолооч мөнгөө нэхээд байхаар нь гэрээс зурагтыг аваад үүдэнд байсан хромон гутал, зурагтын тавиур дээр эрэгтэй, эмэгтэй хүнийг хос зүйлтийг аваад гарсан...халаасны кармаагаа үзтэл тэр залуугийн гэрийн түлхүүр байхаар нь буцаж нөгөө айлдаа очоод түлхүүрийг ломбардын бичигтэй хамт үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 150-151),

- 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 47 дугаар байрны 28 тоотоос эд зүйл хулгайлсан, таксигаар хүргэж өгөөд согтоод унтахаар нь зурагт, хромон гутал аваад явсан...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 162),

 

7. 2015 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 60 дугаар гудамжны 1 тоотод оршин суух иргэн Ц.Бын монгол гэрийн цоожийг эвдлэн, нэвтрэн орж, “Funai” брэндийн 32 инчийн LCD зурагт, шинэ үеийн дунд гарын манан хөөрөг зэргийг хулгайлж, 500.000 төгрөгийн шууд хохирол, 400.000 төгрөгний хор уршиг учруулсан болох нь,

- Хохирогч Ц.Б-тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр би 11 цаг өнгөрч байхад гэрээ цоожлоод ажилдаа явсан. Би өдөржин ажил дээрээ байж байгаад шөнө 21 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд гэрийн хаалга хаалттай, харин хаалганы цоож хэсгийн мод хагарсан, цоож хаалганы доод хэсэгт газар унасан байхаар нь би гэртээ ороогүй. Тэгээд би гэрийнхээ хаалгаар шагайсан чинь гэрийн хойд талд байх тавиур дээр байсан “Funai” маркийн 32 инчийн зурагт байхгүй, мөн хөөрөгний дайланг гэрийн зүүн талд байх модон орон дээр тавьсан байсан. Дайланд шинэ цагийн дунд гарын манан хөөрөг байсан юм...манай гэрийн сийлбэртэй хаалга эвдэрсэн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 3-5),

   - Хохирогчийн оршин суугаа хорооны тодорхойлолт (4 хавтаст хэргийн 136),

- Эд зүйлийн үнэлгээ нийт 900.000 төгрөг (2 хавтаст хэргийн 6)

- Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 60 дугаар гудамжны 1 тоотоос эд зүйл хулгайлсан, хулгайлсан эд зүйлээ танихгүй хүнд зарсан...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 163),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэлд “...18 цаг 05 минутад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 60 дугаар гудамжны 01 тоот хашааны гадаа очиж “би 2015 оны 05 дугаар сарын 20-ны үеэр гэрийн тооноор нь орж нэг ширхэг зурагт, 1 ширхэг хөөрөг аваад хаалгаар нь гарсан” гэснийг өөрөөр нь заалгаж гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зураг (4 хавтаст хэргийн 70, 75)

 

8. 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэмүүлэл” караокены текний араас Э.Батцэцэгийн пасктай бэлэн 350.000 төгрөгийг хулгайлж, 390.000 төгрөгийн шууд хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Э.б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 23 цагаас 00 цагийн үед би өөрийн ажиллуулдаг Сонгинохайрхан дүүргийн 2 удгаар хороо Орбитын 21-368 тоот хаягтай Толгойтын эцэст байрлах “Тэмүүлэл” караоке, пабдаа байхад караокед байсан 2 согтуу хүн төлбөрийн маргаан хийгээд өрөөнөөс гарахгүй байхаар нь манай ээж Ө тэр 2 хүнийг гаргасан. Тэр үед намайг караокены текний ард байхад буудалд хонож байсан 170 см орчим өндөр нуруутай, ногоон өнгийн нүдтэй, шаймий эрүүтэй, туранхай цайвар царайтай, хамар нь чихэгдсэн, бор ногоон өнгийн коршокон малгайтай, ханцуй дээрээ хөндлөн цагаан өнгийн канттай хар хөх өнгийн футболктой, хар өнгийн олон халаастай даавуун өмд, саарал өнгийн пүүзтэй нэг залуу пивоны хоосон шил авчирч өгөөд “виф өрөөг чинь сая гардаг 2 залуу муухай болгочихсон байна” гэхээр нь би цэвэрлэх гээд ороход заваартуулсан зүйл байхгүй байсан. Ширээн дээрх зүйлсийг хураагаад удалгүй, 2, 3 минутын дараа буцаад ирэхэд текний ард байсан өдрийн орлого болох пасктай 350.000 төгрөг байхгүй байсан. Уг мөнгийг нэхэмжилж байна. Алдагдсан цүнх, түлхүүрийг нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 167-169),

- Гэрч Б.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... “Т” дэн буудал, караокег 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түрээслэн ажиллуулж байгаа юм. 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн орой 23 цагийн орчим...төлбөр тооцооны маргаан хийсэн... хоёр залууг доошоо 1 давхар руу буулгачихаад буцаад шатаар дээш өгсөж байхад буудалд хонож байсан залуу нэг залуу миний өөдөөс шатаар доош буусан. ...маргааш нь караокений камерийн бичлэгээ шүүж үзсэн чинь буудалд хонож байсан, өчигдөр орой надтай шатан дээр таарсан залуу лангууны араас паскатай мөнгө авч байгаа нь харагдсан. Тэр залуу буудалд байнга ирж хонодог...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 171),

- Эд зүйлийн үнэлгээ 40.000 төгрөг (1 хавтаст хэргийн 172),

- Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд

2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...2015 оны 5 дугаар сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн Толгойтын хуучин эцэс дээр байрлах “Хас Банк”, “Баар”, буудал гэсэн 2 давхар улаан тоосон буудал байсан би 23 цагийн үед буудалд орсон Текний хажууд пиво ууж байгаад текин дотроос хүрэн жижиг цүнх байхаар нь цүнхийг аваад гараад явсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 123),

2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: “...“Т” караокены текний араас паск, түлхүүр авсан...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 162),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан

2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “...Б.Н нь Сонгинохайрхан дүүргийн Толгойтын хуулчин эцсийг зааж, хуучин эцсийн төв замын баруун талд байрлах 3 давхар улаан өнгийн тоосгон байшинг зааж өгөв. Уг байшин нь гаднаа “Билэгт-Учрал” ХХК, бар, караоке, буудал, Хас банк гэсэн бичигтэй байв. Б.Н байшингийн ертөнцийн зүгээр зүүн талд зүүн зүгт харсан төмөр хаалгыг зааж би энэ хаалгаар орсон миний орсон баар 2 давхарт байгаа хэмээн тайлбарлаж өгөв...” гэх тэмдэглэл, (2 хавтаст хэргийн 71),

2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр авагдсан гэрэл зураг (1 хавтаст хэргийн 39)

2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн “...15 цаг 25 минутад Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойтын эцэст ирж караоке, паб гэсэн 3 давхар тоосгон байшингийн гадна очиж “би энэ буудлын 2 давхарт байх пабын текний ардаас пасктай...мөнгө авсан гэснийг өөрөөр нь заалгаж гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зураг (4 хавтаст хэргийн 69, 73), 

- Мөрдөн шалгах ажиллагаанд Г.М-гийн өгсөн: “...Б.Н-тай 2009 2010 онд хорих 415 дугаар ангид хамт ял эдэлж байгаад танилцсан...Би  2015 оны 5 дугаар сард 461 дүгээр ангид хоригдож байсан. Би Тэмүүлэл караокены текний араас пасктай мөнгө эд зүйл хулгайлах үед Б.Н-тай оролцоогүй. Б.Нтай түр бичгээр хамт гарч машинд цуг сууж явсан үед надаас гуйгаад тус болооч би чамайг хам татаад хэргээ буцаах гэсэн юм гэж хэлж гуйж байсан...” гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 81),

9. 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо, Бага Нарангийн  дугаар гудамжны 5 тоотод оршин суух иргэн Д.Ц-гийн байшингийн цонхыг хагалан нэвтрэн орж, алтан ээмэг, бөгж, монетон зүүлт зэрэг эд зүйлсийг хулгайлж,  2.160.000 төгрөгийн  шууд хохирол учруулсан,

- Хохирогч Д.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэр Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо Бага Нарангийн  дугаар гудамжны 05 тоотод байдаг. Би 2015 оны 6 дугаар сарын 21-ний өглөө гэрээсээ 09 цаг болж байхад гарсан. Гарахдаа байшингийн гадна хаалгыг нууц цоожоор түгжээд гарсан. Орой 18 цагт ганцаараа гэртээ ирэхэд байшингийн хаалганы цоож бүрэн, би түлхүүрээр хаалгаа нээж ороход зүүн талын жижиг цонх нээлттэй, өрөөнд байх бурханы ширээн дээр байсан цүнх орон дээр тавиад дотор нь байсан эд зүйлсийг гаргаад хаясан байхаар нь би эд зүйлсээ бүртгэхэд 1 хос алтан ээмэг, 1 ширхэг алтан бөгж, монетон гинж 2 ширхэг байсан байхгүй байсан. Мөн орны дээд талд байсан сахарын өвчин хэмждэг шинэ аппарат, хувцасны шүүгээнд байсан 3 ширхэг соронзтой зүүлт алдагдсан байсан...Манай зүүн талын том өрөөний хагарсан цонх хэсгээс эхлээд бурханы тавиур хүртэл алхсан гутлын мөр байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 64-65),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 56-61),

- Эд зүйлийн үнэлгээ нийт 2.160.000 төгрөг (1 хавтаст хэргийн 83)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Криминалистикийн шинжээчийн 04/279 дугаар дүгнэлт

“...Шинжилгээнд тэнцэх 5 ширхэг гарын мөрийг санд бүртгэгдсэн гарын хээний дардсууд...тай тохирох эсэхийг тогтоох зорилгоор Адис-Папилон санд 2015-163-СХД гэж кодлон оруулж харьцуулан шинжилж үзэхэд 2, 3, 4, 5, 8 гэж дугаарласан гарын мөр нь Адис-Папилон санд MN000210014995 дугаараар бүртгэлтэй Б овогтой Н-ын зүүн гарын дунд хурууны хээтэй...2, 4, 8 гэж дугаарласан гарын мөр нь Батдорж овогтой Наранбаатарын баруун, алганы хээтэй ...3, 4 зурагт улаан өнгөөр зурж тэмдэглэсэн хувийн онцлог шинжүүдээр тохирч байна...ДҮГНЭЛТ

1. Хэргийн газраас бэхжүүлж авсан 2, 3, 4, 5, 8 гэж дугаарласан гарын мөрүүд папилляр шугамуудын ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүд тод бэхжигдсэн байх тул харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. ...

2. Адис-Папилон санд 2015-163-СХД гэж кодлон оруулж харьцуулан шинжилж үзэхэд 2, 3, 4, 5, 8 гэж дугаарласан гарын мөр нь Адис-Папилон санд MN000210014995 гэсэн бүртгэлийн дугаартай Батдорж овогтой Н-ын зүүн гарын дунд хуруу..., баруун, зүүн гарын алганы хээгээр үүссэн байна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 68-80),

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 669 дүгээр дүгнэлтэд “...Болсон хэргийн талаар өөрийн үгээр: 2015 оны 6 дугаар сарын 21-нд айлын гэрээс зурагт, алтан ээмэг, бөгж, гинж авсан...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 82)

V. Бусад 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий CD 3 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Н-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй байна. Шүүгдэгч нь сүүлд үйлдсэн гэмт хэрэгтээ Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 130 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүх (Багануур дүүрэг)-ийн шүүхийн шүүгчийн 2015 оны 50 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 16 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан хугацаанд дээрх 16 удаагийн хулгайн гэмт хэргийг үйлджээ. Энэхүү нөхцөл байдал нь 2015 оны Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэсэн хуулийн зохицуулалтад хамаарах хэдий ч 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Улсын Их Хурлаас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсан байх тул энэхүү Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар түүний тэнсэж хянан харгалзсан 1 жил 6 сар 16 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан хугацааг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.3 дахь заалтад заасанд хамааруулж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Н-т Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 130 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулснаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 16 хоногийн хорих ялын тэнсэн хянан харгалзсан хугацааг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.3 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Бо овогт Б-ийн Н-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.На-ыг 4 (дөрөв) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.н-д оногдуулсан 4 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Н-ын цагдан хоригдсон 871 (найман зуун далан нэг), хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 2015 2601 1136 дугаартай хэргийн хамт ирсэн “ANGTER DVD+R│4.7GB│” гэсэн нэртэй СD-ийн дээр 201526011136 гэж бичигдсэн, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн СD-ийн дээр “Сүү” ХК камер бичлэг 2015.06.26 гэж бичигдсэн, “ANGTER DVD+R│4.7GB│” гэсэн нэртэй СD-ийн дээр “Мөнгөний гэрийн хулгай” гэж бичигдсэн, цагаан өнгийн СD-ийн дээр “201526030523 “Lord” ломбард” гэж тус тус бичигдсэн 4 (дөрөв) ширхэг СD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай. 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-аас 17.845.000 (арван долоон сая найман зуун дөчин тав мянга) төгрөг гаргуулж, нэр бүхий хохирогч нарт энэ тогтоолын хавсралт ёсоор олгосугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсогсоноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Н-рт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.МӨНХЗУЛ