Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2648

 

    1.Нэхэмжлэгч М.Мөнгөншагайг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнгөнтуулын гаргасан нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Мэнджаргалаас тээврийн хэрэгслийн ашиглалтаас эрүүл мэндэнд учирсан гэм хорын хохирлын нөхөн төлбөрт 5280.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2640.000 төгрөгөөр багасгаж, 2640.000 төгрөг болгосныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одончимэг хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 -д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 28.595 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

        

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.ОЮУНТУУЛ

 

                                             ШҮҮГЧИД                                Р.АЛТАНТУЯА

 

                                                                                                Ж.КУЛЬДАНА