Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 0789

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, “АД” ХХК-ийн гомдолтой, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Ж.Ө-д холбогдох зөрчлийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

       Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, Б.Г[1], Ж.Д [2], хариуцагч Ж.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н[3], шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын агуулга

1.1. Гомдол гаргагч “АД” ХХК 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан гомдолдоо[4]:

             “...Санхүүгийн Зохицуулах Хорооны улсын байцаагчийн шийтгэх хуудсыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гаргасан. Шүүхээс Захиргааны хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэг, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг үндэслэн дээд шатны Захиргааны байгууллага урьдчилан шийдвэрлэнэ гэсэн үндэслэлээр 2018 оны 08 дугаар сарын 23 ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

            Шүүгчийн захирамжийг үндэслэн Санхүүгийн Зохицуулах Хорооны дэргэдэх Хяналтын Зөвлөлд гомдлыг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гомдлыг гаргасан болов ч тухайн байгууллага нь Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасан улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгох эрх зүйн боломжгүй гэсэн хариуг 2018 оны 08 дугаар сарын 29 ний өдөр өгсөн тул дахин шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

            Санхүүгийн Зохицуулах Хорооны даргын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шалгалтын удирдамж, 26* дугаар тушаалыг үндэслэн тус хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ж.Ө, М.Б, П.М нар нь манай компанийн үйл ажиллагаанд 2018 оны 04 дүгээр сарын 10 ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрүүдэд хяналт, шалгалт хийсэн.

            Улсын байцаагч нь хяналт, шалгалтын ажил дуусгавар болсны дараагаар 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 012900* дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4.14 дэх заалтыг зөрчсөн гэж 10 000 000 төгрөг, 01290** дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4.4 дэх заалтыг зөрчсөн гэж 10 000 000 төгрөг, 0219008 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4.13 дахь заалтыг зөрчсөн гэж 10 000 000 төгрөг, 0219009 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4.7 дахь заалтыг зөрчсөн гэж 10 000 000 төгрөг, 0219010 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4.5 дахь заалтыг зөрчсөн гэж 10 000 000 төгрөгөөр тус тус торгох шийтгэлийг оногдуулсан.

            Эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3 дахь “тухай үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцсэн байгаа эсэх”-ийг тогтоосон байна гэсэн заалтыг зөрчиж шийтгэлийг оногдуулсан байна. Тухайлбал:

            1. 012900* дугаар шийтгэлийн хуудасны үндэслэл болгосон зөрчлийн тухайд:

Даатгалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Даатгагч нь давхар даатгалын төлөвлөгөөний нарийвчилсан тайланг тогтоосон хугацаанд гаргаж Зохицуулах хороонд хүргүүлэх бөгөөд тайланд давхар даатгалын гэрээний хуулбарыг хавсаргана” гэж заасан. Санхүүгийн Зохицуулах Хорооны 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоолоор батлагдсан “Даатгагчийн давхар даатгалын төлөвлөгөө, давхар даатгалын үйл ажиллагаанд тавигдах шаардлага, түүний биелэлтэд хяналт тавих журам”-ын 6.4-д “Даатгагч нь Даатгалын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу давхар даатгалын төлөвлөгөөний нарийвчилсан тайланг гаргаж, жил бүрийн 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор Хороонд ирүүлнэ” гэж заасны дагуу 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тайланг манай компанийн 02/37/1* тоот албан бичгийн хавсралтаар 2017 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлангийн хамт давхар даатгалын тайланг хүргүүлсэн буюу хавсралтын “Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчийн санхүүгийн нэмэлт тайлангийн агуулга, маягтыг тогтоох журам”-ын 12 дугаар хавсралт маягт СЗХ04112-т давхар даатгалын тайлан тусгасан юм. Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4.14 дэх “давхар даатгалын төлөвлөгөөний нарийвчилсан тайланг тогтоосон хугацаанд гаргаж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх, эсхүл тайланд давхар даатгалын гэрээний хуулбарыг хавсаргах үүргээ биелүүлээгүй” гэж 012900* дугаар шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулсан нь үндэслэлгүй болно.

            2. 01290** дугаар шийтгэлийн хуудасны үндэслэл болгосон зөрчлийн тухайд:

            Сангийн Сайд болон Санхүүгийн Зохицуулах Хорооны даргын 2015 оны 11 дүгээр сарын 9 ний өдрийн маягт, заавар батлах тухай 306/307 тоот хамтарсан тушаалаар батлагдсан Даатгалын компанийн даган мөрдөх нягтлан бодох бүртгэлийн зааварт “Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэж хөрөнгийн үнийг өсгөх, түрээсийн орлого олох зорилгоор эзэмшиж, өмчилж буй хөрөнгийг хэлэх бөгөөд үүнд дор дурдсанаас бусад үл хөдлөх хөрөнгө багтана. Үүнд: (а) Үйлчилгээ үзүүлэх эсвэл удирдлагын зориулалтаар ашиглаж байгаа; (б) Бизнесийн хэвийн нөхцөлд худалдан борлуулах” гэж заасан. АД ХХК-ийн удирдлага нь Хан-Уул дүүргийн Богинын аманд байршилтай 384.4 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай 1 ширхэг хаусыг өмчилдөг. Мөн Баянгол дүүрэгт байршилтай 732 м.кв, аж ахуйн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг даатгалын үндсэн үйл ажиллагаанд буюу архив, агуулахын зориулалтаар ашиглаж байгаа тул эдгээр хөрөнгө нь хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх биш байхад буруу дүгнэсэн. Санхүүгийн Зохицуулах Хорооны 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар 105 тогтоолоор баталсан “Ердийн даатгагчийн төлбөрийн чадварыг тооцоолох журам”-ын 2.1.5-д “Төлбөрийн чадварын зохистой харьцаа гэж даатгагч даатгуулагчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлэхэд зохих түвшинд хангагдсан хөрөнгөтэй эсэхийг харуулсан харьцааг илэрхийлэх” бөгөөд мөн журмын 3.2-т “Төлбөрийн чадварын зохистой харьцааг даатгагчийн зөвшөөрөгдөх хөрөнгийн дүнг өр төлбөрийн дүн ба зайлшгүй байх хөрөнгийн нийлбэр дүнд хувааж тооцохоор заасан атал фото зураг, Шаардах эрх шилжүүлэх гэрээ, Түрээсийн гэрээгээр төлбөрийн чадварын зохистой харьцааны үзүүлэлтийг хангахгүй гэсэн нь улсын байцаагчийн санхүүгийн тооцоолол болон хууль зүйн үндэслэл буруу юм.

            Мөн дээрх журмын 2.1.22.-т “... “Үл хөдлөх хөрөнгө” гэж даатгагчийн үндсэн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт заасан, холбогдох хууль, журмын дагуу баталгаажсан эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг” гэж тодорхойлж компанийн эзэмшлийн 2 үл хөдлөх хөрөнгийг үндсэн үйл ажиллагаандаа ашиглаагүй гэсэн тайлбартайгаар хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх гэж үзэж төлбөрийн чадварыг тооцоход хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг биет бус хөрөнгөөр тооцон төлбөрийн чадварт сөрөг нөлөө үзүүлж байгаа нь үл хөдлөх хөрөнгийг биет бус хөрөнгөөр тооцсон хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл тухайн хөрөнгийг ямар зориулалтаар нь ашиглаж байгаагаар бус даатгагч, даатгуулагчид нөхөн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлэхэд шаардагдаж болох түргэн хөрвөх чадвартай байдлыг шалгуур болгох нь даатгагч эрсдэлийг шилжүүлэн авч гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгалын тохиолдол үүссэний улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх даатгалын үндсэн зарчимд нийцэх тул Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4.4 дэх заалтыг зөрчөөгүй болно.

            3. ******* дугаар шийтгэлийн хуудасны үндэслэл болгосон зөрчлийн тухайд:

            Даатгалын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т “Даатгагч үйл ажиллагаагаа Зохицуулах хорооноос хамгийн сүүлд баталсан бизнес төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу батлагдсан төлөвлөгөөний дагуу ажилласан. Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4.13.-т “бизнес төлөвлөгөөг батлуулах, үйл ажиллагаагаа эрх бүхий байгууллагаас хамгийн сүүлд баталсан бизнес төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх, дагаж мөрдөх үүргээ биелүүлээгүй тохиолдлыг зөрчилд тооцон шийтгэл ногдуулах”-аар зааснаас бус 3-аас доошгүй жилийн бизнес төлөвлөгөө батлахыг шаардаагүй байна. Мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т даатгагч бизнес төлөвлөгөөндөө нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтээ хэзээ ч гаргаж болох бөгөөд энэ тухай хүсэлтээ шинэчлэгдсэн бизнес төлөвлөгөөний төслийн хамт Зохицуулах хороонд хүргүүлнэ, 50.3-т Зохицуулах хороо хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 20 хоногийн дотор шинэчлэгдсэн бизнес төлөвлөгөөг батлах эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасан байна.

            Компани нь үйл ажиллагаагаа компанийн ТУЗ-өөс баталсан төсөв, төлөвлөгөөний дагуу явуулж байгаа бөгөөд жил бүр төсөв, төлөвлөгөөний тооцооллыг өмнөх жилийн гүйцэтгэл дээр үндэслэн өөрчлөлт оруулж баталдаг. Мөн тухайн жилийн төлөвлөгөө, төсвийг өмнөх жилийн эцэст баталж үйл ажиллагаа явуулж байна. Шалгалт хамарсан хугацаанд гүйцэтгэх удирдлагын зүгээс бизнес төлөвлөгөөг ТУЗ-д батлуулахаар оруулж танилцуулан, ТУЗ-өөс тухай бүр тодруулга шаардан батлалгүй буцааж байсан нь компани бизнес төлөвлөгөөгүй явж байсан гэсэн дүгнэлт нь буруу болно. Компанийн үйл ажиллагаагаа өмнө баталсан бизнес төлөвлөгөөний дагуу явуулж байсан бөгөөд 2011, 2014 онд тус тус бизнес төлөвлөгөөг Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлж байсан.

            4. ******* дугаар шийтгэлийн хуудасны үндэслэл болгосон зөрчлийн тухайд:

            Компани нь “АБ” ХХК-тай хөрөнгө удирдах гэрээ байгуулсан. Тухайн гэрээний үндсэн дээр тодорхой тооны хөрөнгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр шилжүүлсэн тул санхүүгийн тайланд авлагаар бүртгэсэн. Нягтлан бодох бүртгэлийн зааварт: Хөрөнгө оруулалт гэдэг нь дотоод болон гадаадын банк санхүүгийн байгууллагад байршуулсан 3 сараас дээш хугацаатай хадгаламж, хадгаламжийн сертификат, мөн тэдгээрт хуримтлуулж тооцсон хүүгийн авлага, Засгийн газрын өрийн хэрэгсэл, Төв банкны үнэт цаас, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, орон нутгийн гаргасан өрийн бичиг, компанийн бонд, ХБ-ийн 1 ба 2 дугаар ангиллын хувьцаа, вексель, хөрөнгө оруулалтын сангийн үнэт цаас /нэгж эрх/, гадаадын үнэт цаас холбогдох этгээдээс бусад этгээдэд үл хөдлөх хөрөнгө барьцаалсан богино хугацаат зээл, санхүүгийн түрээс, деривативт олон төрлийн гэрээ хэлцэл, санхүүгийн хэрэгсэл бүхий гадаад валют, үнэт металлыг худалдах буюу худалдан авах форвард, своп, опшин, фьючерс хамруулна гэж заасан байх тул Нягтлан бодох бүртгэлийн журмаар хөрөнгө оруулалт гэж үзэх боломжгүй юм.

            “АБ” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгийг авлагаар бүртгэсэн нь холбогдох хууль тогтоомж, зохицуулагч байгууллагаас баталсан журмын дагуу санхүү, нягтлан бодох бүртгэлийг хөтөлж хуульд заасан хугацаанд санхүү, нягтлан бодох бүртгэлийн тайланг Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлж ажилладаг тул Зөрчлийн тухай хуулийн 11.13 зүйлийн 4.7 дахь “нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангаа зохих ёсоор хөтлөөгүй” гэсэн заалтыг зөрчөөгүй болно.

            5. ******* дугаар шийтгэлийн хуудасны үндэслэл болгосон зөрчлийн тухайд:

            Санхүүгийн Зохицуулах Хорооноос олгогдсон тусгай зөвшөөрлийн хүрээнд Даатгалын тухай хуульд заасны дагуу даатгалын үйл ажиллагаа явуулахдаа эрх бүхий даатгалын төлөөлөгчидтэй хамтран ажиллаж, даатгалын орлогын шимтгэл олгосон М овогтой Б нь 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулсан Даатгалын төлөөлөгчийн эрх олгох сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн, Гэрэл овогтой М нь 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс мөн оны 04 дүгээр сарын 01-ний хооронд зохион байгуулагдсан даатгалын төлөөлөгчийн эрх олгох шалгалтад тэнцсэн тусгай зөвшөөрөлтэй, Х овогтой М, Ч овогтой Н, Б овогтой Х нар нь даатгалын төлөөлөгчийн эрхтэй боловч тэдгээрийн гаргасан хүсэлтийн дагуу нэр дурьдагдсан хүмүүсийн данс руу даатгалын орлогын шимтгэлийг шилжүүлсэн нь Зөрчлийн тухай хуулийн 11.13 зүйлийн 4.5.-д заасан “хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан” үйл ажиллагааг явуулаагүй байна.

            Иймд Санхүүгийн Зохицуулах Хорооны улсын байцаагч Ж.Өын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 012900*, 01290**, *******, *******, ******* дугаартай шийтгэх хуудсыг тус тус хүчингүй болгох гомдлын шаардлагыг гаргаж байна.” гэжээ.

            1.2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, О.Н нар 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Нэмэлт тайлбар”[5] бичгээр ирүүлэхдээ:

            “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г болон О.Н нар нь хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагч Ж.Ө-ын хариу тайлбартай танилцаад нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна.

            1. 01290** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

            Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчид нь Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 26* дугаар тушаалаар нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр болсон билээ. Уг 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 26* дугаар тушаалын 2-р хавсралтад зааснаар шалгалтад хамаарах хугацааг 2015, 2016, 2017 оны үйл ажиллагаа байхаар заасан. Улмаар 2018 оны 7 сарын 18-ны өдөр улсын байцаагч нь 01290** дугаартай шийтгэлийн хуудсаар нэхэмжпэгчийг төлбөрийн чадварын зохистой харьцааг хангаагүй хэмээн Зөрчлийн тухай хуулийн 11.13-р зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан. Нэхэмжлэгч нь энэхүү шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болохоо дараах нэмэлт тайлбараар тайлбарлаж байна.

            2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 306/307 тоот “Маягт, заавар батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралт болох Даатгалын компанид мөрдөгдөх нягтлан бодох бүртгэлийн заавар”-ын 3 дахь хэсгийн 3.8-р зүйлд: ”Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэж хөрөнгийн үнийг өсгөх, зээлийн орлого олох зорилгоор эзэмшиж. өмчилж буй хөрөнгийг хэлэх бөгөөд үүнд дор дурдсанаас бусад үл хөдлөх эд хөрөнгө багтана: а) Үйлчилгээ үзүүлэх эсвэл удирдлагын зориулалтаар ашиглаж байгаа; б) Бизнесийн хэвийн нөхцөлд худалдан борлуулах гэж байгаа” гэж заасан бөгөөд мөн уг тушаалын дөрөвдүгээр хавсралт болох “Даатгалын компанид мөрдөгдөх санхүүгийн тайлан, тодруулга бэлтгэх аргачлал”-ын 2.7.10-р зүйлд: “Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэж: Хөрөнгийн үнийг өсгөх, түрээсийн орлого олох зорилгоор эзэмшиж, өмчилж буй хөрөнгийг хэлэх бөгөөд үүнд компанийн үйл ажиллагаа, явуулах зорилгоор ашиглагдаагүй үл хөдлөх эд хөрөнгийг харуулна. Компани ашгийн бус зорилгоор буюу холбогдох зардлаа нөхөхийн тулд хөрөнгө оруулалтын зориулалттай хөрөнгийг эзэмшиж, өмчилж болно.” гэж заасан байна. Уг тушаалын Хавсралт 1-ийн 3.8-р зүйл болон хавсралт 4-ийн 2.7.10-р зүйл заалтуудыг задлан харвал тухайн үл хөдлөх хөрөнгийн а) үнийг б) түрээсийн орлого олох зорилгоор эзэмшиж, өмчилж байхыг шаардаж байх бөгөөд уг зорилгоор эзэмшиж, өмчилж буй эд хөрөнгүүдэд а) үйлчилгээ үзүүлэх эсвэл удирдлагын зориулалтаар ашиглаж байгаа; б) бизнесийн хэвийн нөхцөлд худалдан борлуулах гэж байгаа; в) компанийн үйл ажиллагаа; г) удирдлагын зорилгоор ашиглаж байгаагаас бусад эд хөрөнгүүдийг Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө гэж үзэхээр заасан байна.

            Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч нь уг тушаалын зүйл заалтуудын урьдчилсан нөхцөлийг нарийвчлан шалгалгүйгээр шууд үндсэн үйл ажиллагаанд ашиглаагүй хэмээн үзэж уг үл хөдлөх хөрөнгийг биет бус эд хөрөнгөнд хамааруулж нэхэмжлэгчийг төлбөрийн чадваргүй болсон хэмээн 01290** дугаартай шийтгэх хуудсыг үйлдсэн. Нэхэмжлэгч нь ХУД-ийн 384.4 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай уг үл хөдлөх эд хөрөнгийг огт үнийг өсгөх эсхүл түрээсийн орлого олох зорилгоор эзэмшиж, өмчилж байгаагүй билээ.

            Санхүүгийн зохицуулах хорооноос нотлох баримтад гаргаж өгсөн (95 дахь тал) уг үл хөдлөх эд хөрөнгийн зургийг харвал нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг сайжруулан үнийг өсгөх үйлдэл хийгээгүй мөн бусдад түрээсэлж орлого олж байгаагүй болохыг харуулж байна. Иймд уг зүйл заалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл бүрэн биелээгүй байхад уг зүйл заалтыг ашиглан уг үл хөдлөх эд хөрөнгийг биет бус хөрөнгөд тооцож, нэхэмжлэгчийг төлбөрийн чадваргүй болсон гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

            Түүнчлэн нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 05 дугаар сарын байдлаар бизнесийн үндсэн үйл ажиллагаа буюу удирдлагын болон захиргааны зориулалтаар ашиглахаар төлөвлөж байсан юм. Энэ талаарх нэхэмжлэгчийн Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлж байсан албан бичгийг хэргийн нотлох баримтаас харж болно. Мөн өмнө дурдсанчлан шалгалтад хамаарах хугацаа нь 2015, 2016, 2017 он байхад 2018 оны 1-р улирал, 2-р улиралд төлбөрийн чадваргүй болсон байна хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн хэрэгт авагдсан байгаа 2018 оны 2-р улирлын санхүүгийн тайлангийн санхүүгийн түрээсийн орлого нь тухайн үл хөдлөх хөрөнгөтэй огт хамааралгүй юм.

            Иймд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг биет бус эд хөрөнгө хэмээн үндэслэлгүйгээр үзэж нэхэмжлэгчийг төлбөрийн чадваргүй болсон хэмээн үзэж 01290** дугаартай шийтгэлийн хуудас үйлдсэн Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            2. ******* дугаартай шаардлагын тухайд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгчийг компанийн 3-аас доошгүй жилийн бизнес төлөвлөгөөг батлаагүй хэмээн үзэж 27 бодит нөхцөл байдалд нийцэхгүй байна. Төрийн албаны хууль

            Зөрчлийн тухай хуулийн 11.13-р зүйлийн 4.13 дахь хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан билээ. Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн үндэслэл болгож буй хэм хэмжээг харвал Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 407 дугаар тогтоолын 1-р хавсралт болох “Даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, бүртгэлийн журмын” 3.1.4-р зүйлээр: “Хорооноос баталсан баримт бүрдүүлэх зааврын” дагуу боловсруулсан компанийн үйл ажиллагааны гурваас доошгүй жилийн хугацаатай бизнес төлөвлөгөөтэй байх” гэж заасан байна. Гэхдээ уг журмын 3.1-р зүйлд: Даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн хуулийн этгээдэд тавигдах шаардлага” гэж заасан бөгөөд үүнээс харвал энэхүү заалт нь зөвхөн анх даатгалын үйл ажиллагаа эрхлэхээр тусгай зөвшеөрөл авах хүсэлт гаргаж буй компанид хамаарах заалт байна. Иймд тусгай зөвшөөрөл анх авахаар хүсэлт гаргаж буй этгээдүүдэд тавигдах шаардлагыг тусгай зөвшөөрөлтэй эггээдийн харилцаанд хэрэглэж Зөрчлийн тухай 11,13-р зүйлийн 4.13 дахь хэсэгт заасан үндэслэлээр шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            ******* дугаартай шаардлагын тухайд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн Санхүүгийн зохицуулах хорооноос АД ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “АД” ХХК-тай Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ байгуулж 100.000 ам долларт биткойн буюу цахим «үл хөдлөх хөрөнгө худалдан авч 26*,131,554.73 төгрөгийг тайланд тусгасан хэмээн үзсэн. Улмаар санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 250 дугаар тогтоолоор баталсан “Ердийн даатгалын компанийн даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийхэд тавигдах шаардлага”-ын 4.4-р зүйлд заасан: “Даатгагч нь гадаад улсад хөрөнгө оруулалт хийх бол Хороонд хүсэлтээ бичгээр гаргана”, 4.5-р зүйлд: “Даатгагч нь Хорооноос бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр гадаадад хөрөнгө оруулалт хийж болно” гэсэн заалтыг зөрчиж, зөвшөөрөлгүй хөрөнгө оруулалтыг далдлах, төлбөрийн чадварт эерэгээр нөлөөлөх зорилгоор нягтлан бодох бүртгэлийг худал шагнасан гэжээ.

            2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 306/307 тоот “Маягт, заавар батлах тухай” тушаалын дөрөвдүгээр хавсралт болох даатгалын компанид мөрдөгдөх санхүүгийн тайлан, тодруулга бэлтгэх аргачлал”-ын 2.7.6-д: хөрөнгө оруулалт гэж Дотоод болон гадаадын банк санхүүгийн байгууллагад байршуулсан 3-аас дээш хугацаатай хадгаламж, хадгаламжийн сертификат мөн тэдгээрт хуримтлуулж тооцсон хүүгийн авлага, Засгийн газрын өрийн хэрэгсэл, Төв банкны үнэт цаас, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, Орон нутгийн гаргасан өрийн бичиг, Компанийн бонд, ХБ-ийн 1 ба 2-р хувьцаа, вексель, хөрөнгө оруулалтын сангийн үнэт цаас (нэгж эрх), гадаадын үнэт ю холбогдох этгээдээс бусад этгээдэд үл хөдлөх хөрөнгө барьцаалсан богино хугацаат зээл, хүүгийн түрээс, деривативт олон төрлийн гэрээ, хэлцэл, санхүүгийн хэрэгсэл бүхий гадаад валют, үнэт металлыг худалдах буюу худалдан авах форвард, своп, опшин фьючерсийг оруулна” гэж заажээ. Үүнээс харвал нэхэмжлэгчийн АБ ХХК-д шилжүүлсэн төгрөгийг нягтлан бодох бүртгэлийн зааврын дагуу хөрөнгө оруулалт гэж үзэх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь АБ ХХК-тай буюу Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан компанитай хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ байгуулж хөрөнгийг шилжүүлсэн. Иргэний хуулийн 406-р зүйлээр хөрөнгө итгэмжлэх гэрээг зохицуулсан байх бөгөөд 406-р зүйлийн 406.4 дэх хэсэгт “Итгэмжлэгдсэн өмчлөгч гуравдагч этгээдтэй харилцаанд орохдоо өмчлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж, үр дагаврыг нь хариуцах бөгөөд итгэмжлэгчийн ашиг сонирхолд харш үйл ажиллагаа явуулсны улмаас түүнд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан байдаг. Үүнээс харвал нэхэмжлэгч нь өөрт эрсдэлгүй аргаар, өөрийн хөрөнгийг гуравдагч этгээдээр итгэмжлэн удирдуулсан бөгөөд гэрээнд заасны дагуу ямар ч тохиолдолд хөрөнгийг буцаан авах эрхтэй байсан юм. Тодруулбал, АБ ХХК нь гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчийн шилжүүлсэн 100.000 ам.долларыг гэрээний хугацаа дууссаны дараа зохих бүрэн бүтэн буцаан өгөх үүргийг хүлээсэн тул авлага хэсэгт бүртгэсэн болно.” гэжээ.

            2.2. Хариуцагч Ж.Ө 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн огноотой 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа[6]:

            “АД” ХХК-аас 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 02/18/585 дугаартай албан бичгээр Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагч Ж.Ө-ын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 012900*, 01290**, *******, *******, ******* дугаартай шийтгэх хуудсыг тус тус хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбар, тодруулга, нотлох баримтыг хүргүүлж байна.

            1.012900* дугаартай шийтгэлийн хуудасны үндэслэл болгосон зөрчилд нэхэмжлэгч доорх тайлбарыг хийсэн байна. Үүнд:

            Даатгалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Даатгагч нь давхар даатгалын төлөвлөгөөний нарийвчилсан тайланг тогтоосон хугацаанд гаргаж Зохицуулах хороонд хүргүүлэх бөгөөд тайланд давхар даатгалын гэрээний хуулбарыг хавсаргана” гэж заасан. Санхүүгийн Зохицуулах Хорооны 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоолоор батлагдсан “Даатгагчийн давхар даатгалын төлөвлөгөө, давхар даатгалын үйл ажиллагаанд тавигдах шаардлага, түүний биелэлтэд хяналт тавих журам”-ын 6.4-т “Даатгагч нь Даатгалын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу давхар даатгалын төлөвлөгөөний нарийвчилсан тайланг гаргаж, жил бүрийн 2 дугаар сарын 10 ны өдрийн дотор Хороонд ирүүлнэ” гэж заасны дагуу 2018 оны 01 дүгээр сарын 24 ний өдрийн тайланг манай компанийн 02/37/18 тоот албан бичгийн хавсралтаар 2017 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлангийн хамт давхар даатгалын тайланг хүргүүлсэн буюу хавсралтын “Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчийн санхүүгийн нэмэлт тайлангийн агуулга, маягтыг тогтоох журам”-ын 12 дугаар хавсралт маягт СЗХ04112-т давхар даатгалын тайлан тусгасан юм. Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4.14 дэх “ давхар даатгалын төлөвлөгөөний нарийвчилсан тайланг тогтоосон хугацаанд гаргаж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх, эсхүл тайланд давхар даатгалын гэрээний хуулбарыг хавсаргах үүргээ биелүүлээгүй” гэж 012900* дугаар шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулсан нь үндэслэлгүй болно гэсэн байна.

  1. Улсын байцаагчийн тайлбар, тодруулга, нотлох баримт:

            “АД” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02/37/18 дугаартай албан бичгээр 2017 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан болон нөөц сангийн тооцоолол нийт 59 хуудас материалыг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн байдаг боловч 2017 оны давхар даатгалын тайланг тэдгээртэй хамт хүргүүлээгүй болох нь Санхүүгийн зохицуулах хорооны архивд хадгалагдаж байгаа тус компанийн хувийн хэрэг, “АД” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02/37/18 дугаартай албан бичиг, тус Хорооны бичиг хэргийн бүртгэл зэргээс нотлогдож байдаг. Энэ нь Даатгалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 “Даатгагч нь давхар даатгалын төлөвлөгөөний нарийвчилсан тайланг тогтоосон хугацаанд гаргаж Зохицуулах хүргүүлэх бөгөөд тайланд давхар даатгалын гэрээний хуулбарыг хавсаргана”, Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 3 дугаар тогтоолоор баталсан “Даатгагчийн давхар төлөвлөгөө, давхар даатгалын үйл ажиллагаанд тавигдах шаардлага, түүний биелэлтэд хяналт тавих журам”-ын 6.4 “Даатгагч нь Даатгалын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу давхар даатгалын төлөвлөгөөний нарийвчилсан тайланг гаргаж, жил бүрийн 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор Хороонд ирүүлнэ” гэсэн заалтыг тус тус зөрчсөн. “АД” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02/37/18 дугаартай албан бичгийн хуулбарыг 9 дүгээр хуудас буюу Хавсралт №1-ээр, Санхүүгийн зохицуулах хорооны бичиг хэргийн цахим бүртгэлд давхар даатгалын тайланг хайлт хийсэн илэрцийг 10 дугаар хуудас буюу Хавсралт №2-оор тус тус хүргүүлэв.

            “Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчийн санхүүгийн нэмэлт тайлангийн агуулга. маягтыг тогтоох журам”-ын санхүүгийн нэмэлт тайлангийн маягт СЗХ04112-Т зөвхөн даатгалын үйл ажиллагааны тоон мэдээлэл тусгагддаг болно. Харин давхар даатгалын тайланд даатгалын төрөл, даатгалын бүтээгдэхүүн, хамтран ажилласан брокерууд, давхар даатгагч болон даатгуулагчид, мөн давхар даатгалын төлөвлөгөөний биелэлт зэрэг тухайн даатгалын компанийн давхар даатгалын үйл ажиллагаатай холбоотой бүхий л дэлгэрэнгүй мэдээлэл тусгагдаж, Даатгалын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон Хорооны дээрх журмаар тусгайлан зохицуулагдсан, санхүүгийн нэмэлт тайлангийн маягтаар авдаггүй бие даасан тайлан юм. Жишээ болгох үүднээс “АД” ХХК-аас Санхүүгийн зохицуулах хороонд өмнөх онд нь ирүүлж байсан 2016 оны давхар даатгалын тайланг архиваас хуулбарлан авч 11-14 дүгээр хуудас буюу Хавсралт №3-аар, “АД” ХХК-ийн 2016 оны санхүүгийн нэмэлт тайлангийн маягт СЗХ04112-ийг 15 дугаар хуудас буюу Хавсралт №4-өөр тус тус хүргүүлэв. Эндээс давхар даатгалын тайлан болон санхүүгийн нэмэлт тайлангийн Маягт СЗХ04112-ын хоёрын ялгааг харах боломжтой юм.

            2. 01290** дугаартай шийтгэлийн хуудасны үндэслэл болгосон зөрчилд Нэхэмжлэгч доорх тайлбарыг хийсэн байна. Үүнд:

            Сангийн Сайд болон Санхүүгийн Зохицуулах Хорооны даргын 2015 оны 11 дүгээр сарын 9 ний өдрийн маягт, заавар батлах тухай 306/307 тоот хамтарсан тушаалаар батлагдсан Даатгалын компанийн даган мөрдөх нягтлан бодох бүртгэлийн зааварт “Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэж хөрөнгийн үнийг өсгөх, түрээсийн орлого олох зорилгоор эзэмшиж, өмчилж буй хөрөнгийг хэлэх бөгөөд үүнд дор дурдсанаас бусад үл хөдлөх хөрөнгө багтана. Үүнд: (а) Үйлчилгээ үзүүлэх эсвэл удирдлагын зориулалтаар ашиглаж байгаа; (б) Бизнесийн хэвийн нөхцөлд худалдан борлуулах” гэж заасан. АД ХХК-ийн удирдлага нь Хан-Уул дүүргийн Богино-ын аманд байршилтай 384.4 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай 1 ширхэг хаусыг өмчилдөг.Мөн Баянгол дүүрэгт байршилтай 732 м.кв, аж ахуйн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг даатгалын үндсэн үйл ажиллагаанд буюу архив, агуулахын зориулалтаар ашиглаж байгаа тул эдгээр хөрөнгө нь хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх биш байхад буруу дүгнэсэн. Санхүүгийн Зохицуулах Хорооны 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар 105 тогтоолоор баталсан “Ердийн даатгагчийн төлбөрийн чадварыг тооцоолох журам”-ын 2.1.5-д “Төлбөрийн чадварын зохистой харьцаа гэж даатгагч даатгуулагчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлэхэд зохих түвшинд хангагдсан хөрөнгөтэй эсэхийг харуулсан харьцааг илэрхийлэх” бөгөөд мөн журмын 3.2-т “Төлбөрийн чадварын зохистой харьцааг даатгагчийн зөвшөөрөгдөх хөрөнгийн дүнг өр төлбөрийн дүн ба зайлшгүй байх хөрөнгийн нийлбэр дүнд хувааж тооцохоор заасан атал фото зураг, Шаардах эрх шилжүүлэх гэрээ, Түрээсийн гэрээгээр төлбөрийн чадварын зохистой харьцааны үзүүлэлтийг хангахгүй гэсэн нь улсын байцаагчийн санхүүгийн тооцоолол болон хууль зүйн үндэслэл буруу юм.

            Мөн дээрх журмын 2.1.22.-т “... “Үл хөдлөх хөрөнгө” гэж даатгагчийн үндсэн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт заасан, холбогдох хууль, журмын дагуу баталгаажсан эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг” гэж тодорхойлж компанийн эзэмшлийн 2 үл хөдлөх хөрөнгийг үндсэн үйл ажиллагаандаа ашиглаагүй гэсэн тайлбартайгаар хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх гэж үзэж төлбөрийн чадварыг тооцоход хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг биет бус хөрөнгөөр тооцон төлбөрийн чадварт сөрөг нөлөө үзүүлж байгаа нь үл хөдлөх хөрөнгийг биет бус хөрөнгөөр тооцсон хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл тухайн хөрөнгийг ямар зориулалтаар нь ашиглаж байгаагаар бус даатгагч, даатгуулагчид нөхөн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлэхэд шаардагдаж болох түргэн хөрвөх чадвартай байдлыг шалгуур болгох нь даатгагч эрсдэлийг шилжүүлэн авч гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгалын тохиолдол үүссэний улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх даатгалын үндсэн зарчимд нийцэх тул Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4.4 дэх заалтыг зөрчөөгүй болно.

            2.Улсын байцаагчийн тайлбар, тодруулга, нотлох баримт:

            Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 105 дугаар тогтоолоор баталсан “Ердийн даатгагчийн төлбөрийн чадварыг тооцоолох журам”-ын зорилго нь даатгалын компани нь даатгуулагчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд /даатгалын нөхөн төлбөр олгоход/ хүрэлцэхүйц хэмжээний мөнгөн хөрөнгөтэй эсэх, төлбөрийн чадвар нь зохих түвшинд хангагдсан эсэхийг тогтоож. тэдгээрт хяналт тавихад орших бөгөөд журмын гол үзэл санаа нь даатгалын компани нь даатгуулагчдын мөнгийг үр ашиггүй зүйлд захиран зарцуулахаас урьдчилан сэргийлэх, даатгалын үндсэн үйл ажиллагаанд ашиглагдахгүй барилга байшин, техник хэрэгсэл худалдан авахгүй байх, энэ тохиолдолд даатгалын компанийн төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж. худалдан авсан уг барилга байшинг хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгөнд бүртгэж, биет бус хөрөнгөнд хамааруулан нягтлан бодох бүртгэлд тусган төлбөрийн чадвар тооцохоор Санхүүгийн зохицуулах хорооны дээрх журмаар зохицуулж өгсөн явдалд оршино. Тухайлбал:

            Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Маягт, заавар батлах тухай 306/307 дугаартай хамтарсан тушаалын дөрөвдүгээр хавсралтаар баталсан “Даатгалын компанид мөрдөгдөх санхүүгийн тайлан, тодруулга бэлтгэх, аргачлал"-ын 2.7.10-т Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө хэсэгт “Хөрөнгийн үнийг өсгөх, түрээсийн орлого олох зорилгоор эзэмшиж, өмчилж буй хөрөнгийг хэлэх бөгөөд компанийн үйл ажиллагаа, удирдлагын зорилгоор ашиглагдаагүй үл хөдлөх хөрөнгийг харуулна” гэж заасан. Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 306/307 дугаартай хамтарсан тушаалаар баталсан дээрх “Маягт, заавар”-ыг 16 дугаар хуудас буюу Хавсралт №5-аар хүргүүлэв. Журмын дэлгэрэнгүйг http://frc.mn/djza/id/4745

            “АД” ХХК нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн Богино ам /17050/, Дүнжингаравын гудамж, ... байр, 384.4 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай 1 ширхэг хаусыг даатгалын үндсэн уйл ажиллагаанд ашиглаагүй гэдгээ Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн тус компанийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 20/18/400 дугаартай албан бичиг, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 16/12/2018 дугаартай албан бичгээр тус тус маш тодорхой илэрхийлсэн байдаг. Энэхүү хоёр албан бичгээс харахад “АД” ХХК нь дээрх хауст даатгалын үндсэн үйл ажиллагаанд явуулхааргүй болох нь нотлогдож байдаг. “АД” ХХК-ийн 2018 оны 20/18/400 дугаартай албан бичгийн хуулбарыг 21 дүгээр хуудас буюу Хавсралт №7-аар тус тус хүргүүлэв.

            Эндээс дүгнэхэд “АД” ХХК-ийн төлбөрийн чадварын зохистой харьцааг тооцохдоо дээрх журмын 2.7.10-т заасны дагуу тус хаусыг хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгөнд бүртгэж, биет бус хөрөнгөнд хамааруулан Фодох бүртгэлд тусгахаар байна.

            Даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д “Даатгагчийн төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт даатгалын багц дүрэмд заасан хэмжээнээс багагүй байна”, Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 105 дугаар тогтоолоор баталсан “Ердийн даатгагчийн төлбөрийн чадварыг тооцох журам”-ын 3.12-т “Даатгагчийн төлбөрийн чадварын зохистой харьцаа нь 100 хувь буюу түүнээс илүү байвал зохино” гэж тус тус заасан байдаг.

            “АД” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр улирлын төлбөрийн чадварын зохистой харьцааг дээрх журмын дөрөвдүгээр хавсралт “Хөрөнгийн ангилал, дансны жагсаалт”-ын дагуу 2610 дансанд тусгагдсан хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг даатгалын үндсэн үйл ажиллагаанд зориулан авсан биет бус хөрөнгө хэсэгт тусгаж, даатгагчийн зөвшөөрөгдөх хөрөнгийн дүнг өр төлбөрийн дүн ба зайлшгүй байх хөрөнгийн нийлбэр дүнд хувааж тооцоход “АД” ХХК-ийн төлбөрийн чадварын зохистой харьцаа 87.47 хувь, 2018 оны 02 дугаар улирлын төлбөрийн чадварын зохистой тус компанийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ирүүлсэн санхүүгийн түрээсийн гэрээний дагуу дээрх хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг санхүүгийн түрээст шилжүүлэн даатгагчийн зөвшөөрөгдөх хөрөнгийн дүнг өр төлбөрийн дүн ба зайлшгүй байх хөрөнгийн нийлбэр дүнд хувааж тооцоход 84.67 хувь байгаа нь энэхүү журмын 3.14-т “Хэрэв даатгагчийн төлбөрийн чадварын зохистой харьцаа 100 хувиас доош байвал даатгагчийг төлбөрийн чадваргүй болсонд тооцно” гэж заасны дагуу тайлант улирлуудад “АД” ХХК нь төлбөрийн чадваргүйд тооцогдож байна. Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 105 дугаар тогтоолоор баталсан “Ердийн даатгагчийн төлбөрийн чадварыг тооцох журам”-ыг 22 дугаар хуудас буюу Хавсралт №8-аар хүргүүлэв.

            Нэхэмжлэгч “АД” ХХК нь гомдолдоо Улсын байцаагч нь төлбөрийн чадварын зохистой харьцааг тооцохдоо фото зураг, шаардах эрх шилжүүлэх гэрээ, түрээсийн гэрээгээр төлбөрийн чадварыг зохистой харьцааны үзүүлэлтийг хангахгүй гэж үзсэн, мөн санхүүгийн тооцоолол болон хууль зүйн үндэслэл буруу гэх мэтээр бичсэн нь төрийн болон хууль, шүүхийн байгууллагыг санаатайгаар төөрөгдүүлэх гэсэн оролдлого гэж үзэхээр байна.

            Учир нь дээрх аялал жуулчлалын зориулалттай хауст даатгалын үндсэн үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг нотлох фото зураг /хуудас 32/, “АД” ХХК-ийн 2018 оны 20/18/400, 16/12/2018 дугаартай албан бичгүүд болон түрээсийн гэрээ, шаардах эрх шилжүүлэх гэрээ зэргүүд нь төлбөрийн чадварын зохистой харьцааг тооцоход гол нөлөө үзүүлдэг, хөрөнгийн ангилал хийх, санхүүгийн тооцоолол хувь хэмжээг гаргахад шууд нөлөө үзүүлдэг суурь хүчин зүйлүүд нь юм. Шалгалтын ажлын хэсэг “АД” ХХК-ийн төлбөрийн чадварын зохистой харьцааг тооцохдоо нэхэмжлэгчийн бичсэнчлэн даатгагчийн зөвшөөрөгдөх хөрөнгийн дүнг өр төлбөрийн дүн ба зайлшгүй байх хөрөнгийн нийлбэр дүнд хуваах замаар Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 105 дугаар тогтоолоор баталсан “Ердийн даатгагчийн төлбөрийн чадварыг тооцох журам”-ын 3.2-т заасан дагуу тооцсон болно. “АД” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр улирлын төлбөрийн чадварын зохистой харьцааны тооцооллыг 27 дугаар хуудас буюу Хавсралт №9-өөр, 2018 оны 02 дугаар улирлын төлбөрийн чадварын зохистой харьцааны тооцооллыг 28 дугаар хуудас буюу Хавсралт №10-аар тус тус хүргүүллээ.

            “АД” ХХК нь даатгуулагчдын мөнгөөр бий болсон Хан-Уул дүүргийн Богино ам /17050/, Дүнжингаравын гудамж, ... байр, 384.4 м.кв талбай бүхий 1 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий аялал жуулчлалын зориулалттай 1 ширхэг хаусыг “АД” ХХК-ийн удирдлага өмчилдөг гэж нэхэмжлэлдээ бичсэн нь ноцтой асуудал гэж үзэхээр байна. Газар дээрх шалгалт хийгдэж байх үед “АД” ХХК-ийн өмчлөлд байсан 1 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хаусыг компанийн удирдлага хэзээ, хэрхэн өмчлөлдөө авсан тухай асуудал босч ирж байна. Оюуны өмч, улсын бүртгэлийн еренхий газрын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 7/3814 дугаартай албан бичгийн хуулбарыг 29 дүгээр хуудас буюу Хавсралт №11-ээр, “АД” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн Богино ам /17050/, Дүнжингаравын гудамж, ... байр, 384.4 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай 1 ширхэг хаусын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг 36 дугаар хуудас буюу Хавсралт №12-оор тус тус хүргүүлэв.

            2015 онд “АД” ХХК-ийн үйл ажиллагаанд газар дээрх шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтээр Санхүүгийн зохицуулах хороог хууран мэхлэх үйлдлийг гаргахгүй байх, нягтлан бодох бүртгэлээ зохих ёсоор хөтлөх, төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллах үүрэг даалгаврыг өгч байсан боловч 2018 онд хийгдсэн газар дээрх шалгалтаар уг зөрчлүүдийг давтан гаргасаар байсан тул торгуулийн шийтгэл ногдуулж, Санхүүгийн зохицуулах хороог хууран мэхлэхгүй байх, нягтлан бодох бүртгэлийг зохих ёсоор үнэн зөв хөтлөх, төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллах хугацаатай үүрэг даалгаврыг шалгалтын тайлангаар дахин өгснийг дуулгах нь зүйтэй юм.

            “АД” ХХК нь нэхэмжлэлдээ тухайн хөрөнгийг ямар зориулалтаар ашиглаж байгаагаар бус даатгагч даатгуулагчид нөхөн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлэхэд шаардагдаж болох түргэн хөрвөх чадвартай байдлыг шалгуур болгох нь даатгалын үндсэн зарчимд нийцнэ гэж бичсэн байх боловч бодит байдал дээр эсрэгээр нь түргэн борлогдохгүй, хөрвөх чадвар муутай актив буюу даатгалын үндсэн үйл ажиллагаанд ашигладаггүй хаус авснаар тус компанийн төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж, даатгалын компани төлбөрийн чадваргүйд тооцогдож, даатгуулагчдын анхны шаардлагаар даатгалын нөхөн төлбөрийг олгоход эрсдэл үүсч болзошгүй нөхцөл бүрдсэн.

            3. ******* дугаартай шийтгэлийн хуудасны үндэслэл болгосон зөрчилд Нэхэмжлэгч доорх тайлбарыг хийсэн байна. Үүнд:

            Даатгалын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Даатгагч үйл ажиллагаагаа Зохицуулах хорооноос хамгийн сүүлд баталсан бизнес төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу батлагдсан төлөвлөгөөний дагуу ажилласан. Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4.13.-т “бизнес төлөвлөгөөг батлуулах, үйл ажиллагаагаа эрх бүхий байгууллагаас хамгийн сүүлд баталсан бизнес төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх, дагаж мөрдөх үүргээ биелүүлээгүй тохиолдлыг зөрчилд тооцон шийтгэл ногдуулах”-аар зааснаас бус 3-аас доошгүй жилийн бизнес төлөвлөгөө батлахыг шаардаагүй байна. Мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т даатгагч бизнес төлөвлөгөөндөө нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтээ хэзээ ч гаргаж болох бөгөөд энэ тухай хүсэлтээ шинэчлэгдсэн бизнес төлөвлөгөөний төслийн хамт Зохицуулах хороонд хүргүүлнэ, 50.3-т Зохицуулах хороо хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 20 хоногийн дотор шинэчлэгдсэн бизнес төлөвлөгөөг батлах эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасан байна.

            Компани нь үйл ажиллагаагаа компанийн ТУЗ-өөс баталсан төсөв, төлөвлөгөөний дагуу явуулж байгаа бөгөөд жил бүр төсөв, төлөвлөгөөний тооцооллыг өмнөх жилийн гүйцэтгэл дээр үндэслэн өөрчлөлт оруулж баталдаг. Мөн тухайн жилийн төлөвлөгөө, төсвийг өмнөх жилийн эцэст баталж үйл ажиллагаа явуулж байна. Шалгалт хамарсан хугацаанд гүйцэтгэх удирдлагын зүгээс бизнес төлөвлөгөөг ТУЗ-д батлуулахаар оруулж танилцуулан, ТУЗ-өөс тухай бүр тодруулга шаардан батлалгүй буцааж байсан нь компани бизнес төлөвлөгөөгүй явж байсан гэсэн дүгнэлт нь буруу болно. Компанийн үйл ажиллагаагаа өмнө баталсан бизнес төлөвлөгөөний дагуу явуулж байсан бөгөөд 2011, 2014 онд тус тус бизнес төлөвлөгөөг Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлсэн гэжээ.

            3. Улсын байцаагчийн тайлбар, тодруулга, нотлох баримт:

            Шалгалтад хамрагдах хугацаанд буюу 2015, 2016, 2017 онд “АД” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс компанийн 3-аас доошгүй жилийн хугацаатай бизнес төлөвлөгөөг батлаагүй, Хороонд хүргүүлээгүй болох нь газар дээрх шалгалтаар тогтоогдсон. Энэ нь Даатгалын хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Даатгагч үйл ажиллагаагаа Зохицуулах хорооноос хамгийн сүүлд баталсан бизнес төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ”, Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 407 дугаар тогтоолоор баталсан “Даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл бүртгэлийн журам”-ын 3.1.4-д “Хорооноос баталсан "Бөглөх, бүрдүүлэх заавар”-ын дагуу боловсруулсан компанийн үйл ажиллагааны 3-аас доошгүй жилийн хугацаатай бизнес төлөвлөгөөтэй байна” гэснийг тус тус зөрчсөн. Дээрх "Бөглөх, бүрдүүлэх заавар”-ыг 31 дүгээр хуудас буюу Хавсралт №13-аар хүргүүлэв. Журмын дэлгэрэнгүйг http://frc.mn/djza/id/4804, http://frc.mn/djza/id/4802

            АД” ХХК нь үйл ажиллагааны 3-аас доошгүй жилийн хугацаатай бизнес төлөвлөгөөг тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаан, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар тус тус хэлэлцүүлсэн байх боловч компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Г ийн зүгээс даатгалын компанийн бизнесийн хамрах хүрээ, зорилго зорилтууд дутуу тусгагдсан тул дахин шинэчлэн боловсруулалт хийж батлуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр хэд хэдэн удаа буцаагдаж компанийн бизнес төлөвлөгөө батлагдахгүй явсаар 2018 онтой золгосон байна. ТУЗ-ийн 2016 оны хуралдаанаар компанийн үйл ажиллагааны 3-аас доошгүй жилийн хугацаатай бизнес төлөвлөгөөг батлуулахаар хэлэлцүүлж байсан хуралдааны тэмдэглэлийн хуулбарыг 40 дүгээр хуудас буюу Хавсралт №14-өөр, 2017 оны ТУЗ-ийн хуралдааны тэмдэглэлийн хуулбарыг 50 дугаар хуудас буюу Хавсралт №15-аар тус тус хүргүүлэв.

            “АД” ХХК нь нэхэмжлэлдээ 2011, 2014 онд ийн үйл ажиллагааны 3-аас доошгүй жилийн хугацаатай бизнес төлөвлөгөөг тус тус Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн гэж бичсэн байх боловч албан бичгийн он, сар, дугаарыг тодорхой дурдаагүй, мөн тус Хорооны 2011-2017 оны архивын баримт, тус Хорооны бичиг хэргийн цахим бүртгэл зэргээс шүүж үзэхэд 2011 оноос хойш тус компани бизнес төлөвлөгөөг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлээгүй болох нь нотлогдсон болно. Санхүүгийн зохицуулах хорооны бичиг хэргийн цахим бүртгэлд бизнес төлөвлөгөөг хайлт хийсэн илэрцийг 56 дугаар хуудас буюу Хавсралт №16-аар хүргүүлэв.

            Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд тус компани үйл ажиллагааны 3-аас доошгүй жилийн хугацаатай бизнес төлөвлөгөөг Санхүүгийн зохицуулах хороонд 2014 онд хүргүүлсэн гэдэг нь худал болох нь нотлогдож байх бөгөөд 2017 онд хүргүүлэх ёстой байсан бизнес төлөвлөгөөг Хороонд хүргүүлээгүй гэдгийг ажил үүргийн хуваарийн дагуу тус компанийг хариуцан ажилладаг Улсын байцаагч миний бие гэрчлэх байна.

            4. ******* дугаартай шийтгэлийн хуудасны үндэслэл болгосон зөрчилд Нэхэмжлэгч доорх тайлбарыг хийсэн байна. Үүнд:

            Компани нь “АБ” ХХК-тай хөрөнгө удирдах гэрээ байгуулсан. Тухайн гэрээний үндсэн дээр тодорхой тооны хөрөнгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр шилжүүлсэн тул санхүүгийн тайланд авлагаар бүртгэсэн. Нягтлан бодох бүртгэлийн зааварт: Хөрөнгө оруулалт гэдэг нь дотоод болон гадаадын банк санхүүгийн байгууллагад байршуулсан 3 сараас дээш хугацаатай хадгаламж, хадгаламжийн сертификат, мөн тэдгээрт хуримтлуулж тооцсон хүүгийн авлага, Засгийн газрын өрийн хэрэгсэл, Төв банкны үнэт цаас, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, орон нутгийн гаргасан өрийн бичиг, компанийн бонд, ХБ-ийн 1 ба 2 дугаар ангиллын хувьцаа, вексель, хөрөнгө оруулалтын сангийн үнэт цаас /нэгж эрх/, гадаадын үнэт цаас холбогдох этгээдээс бусад этгээдэд үл хөдлөх хөрөнгө барьцаалсан богино хугацаат зээл, санхүүгийн түрээс, деривативт олон төрлийн гэрээ хэлцэл, санхүүгийн хэрэгсэл бүхий гадаад валют, үнэт металлыг худалдах буюу худалдан авах форвард, своп, опшин, фьючерс хамруулна гэж заасан байх тул Нягтлан бодох бүртгэлийн журмаар хөрөнгө оруулалт гэж үзэх боломжгүй юм.

            “АБ” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгийг авлагаар бүртгэсэн нь холбогдох хууль тогтоомж, зохицуулагч байгууллагаас баталсан журмын дагуу санхүү, нягтлан бодох бүртгэлийг хөтөлж хуульд заасан хугацаанд санхүү, нягтлан бодох бүртгэлийн тайланг Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлж ажилладаг тул Зөрчлийн тухай хуулийн 11.13 зүйлийн 4.7 дахь “нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангаа зохих ёсоор хөтлөөгүй” гэсэн заалтыг зөрчөөгүй болно гэсэн байна.

            4. Улсын байцаагчийн тайлбар, тодруулга, нотлох баримт:

            “АД” ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “АБ” ХХК-тай “Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ” байгуулж 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 100,000.00 ам.долларт биткойн буюу цахим мөнгө худалдан авч 26*,131,554.73 төгрөгөөр тайланд тусгасан байдаг.

            Ингэхдээ “АД” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авалгүйгээр гадаад улсад хөрөнгө оруулалт хийсэн нь тус Хорооны 2013 оны 250 дугаар тогтоолоор баталсан “Ердийн даатгалын компанийн даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийхэд тавигдах шаардлага”-ын 4.4 “Даатгагч нь гадаад улсад хөрөнгө оруулалт хийх бол Хороонд хүсэлтээ бичгээр тавина”, 4.5 даатгагч нь Хорооноос бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр гадаад улсад хөрөнгө оруулалт хийж болно” гэсэн заалтыг тус тус ноцтой зөрчсөн байдаг. Улмаар уг зөвшөөрөлгүй хөрөнгө оруулалтыг нуун далдлах, төлбөрийн чадварт эерэгээр нөлөөлөх зорилгоор санхүүгийн тайлангийн хөрөнгө оруулалт хэсэгт бус авлага хэсэгт тусгаж компанийн нягтлан бодох бүртгэлийг худал тайлагнасан. “АД” ХХК-ийн 2017 оны 3 дугаар улирлын санхүүгийн байдлын тайлангийн СЗХ04101 маягтыг 57 дугаар хуудас буюу Хавсралт №17-аар хүргүүлэв.

            Мөн “АД” ХХК нь 2016, 2017 оны даатгалын компанийн хөрөнгийн эрсдэлийн тайлангийн СЗХ04106 маягтад "А с н” ХК-ийн хувьцааг тайлагнаагүй нуун дарагдуулсан ба Хороонд жилийн эцсийн байдлаар 2016 онд 1,823.28 сая төгрөг, 2017 он 3,123.66 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж дараах байдлаар худал тайлагнасан байдаг.Үүнд:

Үнэт цаасны нэр

2016 он

2017 он

Дүн

Хувь

Дүн

Хувь

ЗГХБ

599,964,320.46

32.9%

1,386,438,466.95

44.4%

“М.Ш” ХК-ийн хувьцаа

451,319,500.59

24.8%

639,361,840.00

20.5%

“Х.Э” ХХК-ийн хаалттайн бонд

771,991,400.00

42.3%

309,459,075.00

9.9%

“М.Т” ХХК-ийн хаалттай бонд

-

-

490,000,000.00

15.7%

“С” ХХК-ийн нээлттэй бонд

-

-

298,400,000.00

9.6%

Нийт дүн

1,823,275,221.05

100%

3,123,659,381.95

100.0%

            Гэтэл “ҮЦТТХТ” ХХК дахь “АД” ХХК-ийн 57-8889 тоот дансанд 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар “А с н” ХК-ийн хувьцааны үлдэгдэл 10,218 ширхэг, компанийн дотоодын дансны бүртгэлээр 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 127,262,357.10 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь холбогдох этгээд буюу “А с н” ХК-ийн хувьцааг нуун дарагдуулж, 2016, 2017 оны хөрөнгийн эрсдэлийн тайлангийн СЗХ04106 маягтад тайлагнаагүй болох нь газар дээрх шалгалтаар нотлогдсон. “ҮЦТТХТ” ХХК дахь “АД” ХХК-ийн 57-8889 тоот дансны хуулгыг 58 дугаар хуудас буюу Хавсралт №18-аар, дотоодын дансны хуулгыг 60 дугаар хуудас буюу Хавсралт №19-өөр, 2017 оны III, IV ын хөрөнгийн эрсдэлийн тайлангийн СЗХ04106 маягтыг 67 дугаар хуудас буюу Хавсралт №20-оор тус тус хүргүүлэв.

            Түүнчлэн “АБ” ХХК, "А с н” ХК зэрэг холбогдох этгээд болон түүнтэй холбоотой талуудтай хийсэн ажил, гүйлгээний тайланг Маягт СЗХ04117-д үнэн зөв тайлагнаагүй байдаг. “АД” ХХК-ийн 2017 оны даатгалын компанийн холбогдох этгээд түүнтэй холбоотой талуудтай хийсэн ажил, гүйлгээний тайлангийн СЗХ04117 маягтыг 62 дугаар хуудас буюу Хавсралт №21-ээр хүргүүлэв.

            "АД” ХХК-ийн дээрх үйлдлүүд нь Даатгалын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.8 “нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангаа зохих ёсоор хөтлөөгүй” гэсэн заалтыг тус тус ноцтой зөрчсөн болно.

            5. ******* дугаартай шийтгэлийн хуудасны үндэслэл болгосон зөрчилд Нэхэмжлэгч доорх тайлбарыг хийсэн байна. Үүнд:

            Санхүүгийн Зохицуулах Хорооноос олгогдсон тусгай зөвшөөрлийн хүрээнд Даатгалын тухай хуульд заасны дагуу даатгалын үйл ажиллагаа явуулахдаа эрх бүхий даатгалын төлөөлөгчидтэй хамтран ажиллаж, даатгалын орлогын шимтгэл олгосон М овогтой Баатарбеын нь 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулсан Даатгалын төлөөлөгчийн эрх олгох сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн, Гэрэл овогтой М нь 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс мөн оны 04 дүгээр сарын 01-ний хооронд зохион байгуулагдсан даатгалын төлөөлөгчийн эрх олгох шалгалтад тэнцсэн тусгай зөвшөөрөлтэй, Хосай овогтой Муса, Чунаг овогтой Намуунэрдэнэ, Бадам овогтой Хэнмэдэх нар нь даатгалын төлөөлөгчийн эрхтэй боловч тэдгээрийн гаргасан хүсэлтийн дагуу нэр дурьдагдсан хүмүүсийн данс руу даатгалын орлогын шимтгэлийг шилжүүлсэн нь Зөрчлийн тухай хуулийн 11.13 зүйлийн 4.5.-д заасан “хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан” үйл ажиллагааг явуулаагүй гэсэн байна.

            5. Улсын байцаагчийн тайлбар, тодруулга, нотлох баримт:

            “АД” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлгүй Ц.Ж , Э.А, Г.М , Т.С , М.Б гэсэн 5 даатгалын төлөөлөгчид нийт 6,224,467.37 төгрөгийн шимтгэл төлсөн байдаг. Үүнд:

Зөвшөөрөлгүй даатгалын төлөөлөгчдийн нэрс

2017 онд төлсөн шимтгэл

1

Ц.Ж

5,298,410.66

2

Э.А

385,703.28

3

Г.М

316,650.37

4

Т.С

222,608.82

5

М.Б

1,094.24

 

Нийт дүн

6,224,467.37

 

            Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын зуучлагчийн тусгай зөвшөөрөл аваагүй “Н ББСБ" ХХК-д даатгалын гэрээний зуучлалын шимтгэлд 6,858,360.00 төгрөгийг, 2016 онд “Н Ф К” ХХК-д даатгалын гэрээний зуучлалын шимтгэлд 529,027.75 төгрөгийг 2017 онд тус тус төлсөн болно.

            Энэ нь Даатгалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 “Даатгагч нь даатгалын зуучлагч, даатгалын төлөөлөгч, даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй этгээдэд аливаа төлбөр, хураамж төлөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн. Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй даатгалын төлөөлөгчдийн нэрсийг http://frc.mn/org/index?category=86 даатгалын зуучлагчийн нэрсийг http://frc.mn/org/index?category=84 хаягаар орж шүүж үзэх боломжтой юм.

            Иймд “АД” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 02/18/585 дугаартай абан бичгээр гаргасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 012900*, 01290**, *******, *******, ******* дугаартай шийтгэврийн хуудсыг тус тус хүчингүй болгох “АД” ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгохыг хүсье..” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “АД” ХХК-иас “Санхүүгийн Зохицуулах Хорооны улсын байцаагч Ж.Өын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 012900*, 01290**, *******, *******, 01290010 дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах” гомдлыг гаргажээ.

Шүүх хуралдаанд “АД” ХХК-ийн гомдлын зарим шаардлага буюу Санхүүгийн Зохицуулах хорооны улсын байцаагчийн 01290010, 012900* шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох гэсэн гомдлын шаардлагаасаа татгалзсаныг шүүх баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, бусад нэхэмжлэлийн шаардлагыг дор дурдсан үндэслэл, дүгнэлтээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв:

Нэг.Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 01290** дугаар “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас /захиргааны акт/-ны талаар:

1.1.Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагч Ж.Ө нь “АД” ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийж “...Төлбөрийн чадварын зохистой харьцааг хангаагүй болох нь Фото зураг, шаардах эрх шилжүүлэх гэрээ, СЗХ04143 маягт, түрээсийн гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна...” гээд Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4.4 дэх заалтад заасны дагуу 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 01290** дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар 10,000,000.00 /арван сая/ төгрөгөөр торгожээ.[7]

            1.2.Уг захиргааны актыг “АД” ХХК эс зөвшөөрч, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ “АД ХХК-ийн Хан-Уул дүүргийн Богинын аманд байршилтай 384.4 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай 1 ширхэг хаус, Баянгол дүүрэгт байршилтай 732 м.кв, аж ахуйн зориулалттай үл хөдлөх хөрөнгө өмчилдөг. Уг үл хөдлөх хөрөнгийг даатгалын үндсэн үйл ажиллагаанд буюу архив, агуулахын зориулалтаар ашиглаж байхад улсын байцаагч нь хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэж буруу дүгнэсэн нь хууль бус” гэж маргасан.  Цаашлаад нэхэмжлэгч үндэслэлээ “…Тухайн хөрөнгийг ямар зориулалтаар нь ашиглаж байгаагаар бус даатгагч, даатгуулагчид нөхөн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлэхэд шаардагдаж болох түргэн хөрвөх чадвартай байдлыг шалгуур болгох нь даатгагч эрсдэлийг шилжүүлэн авч гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгалын тохиолдол үүссэний улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх даатгалын үндсэн зарчимд нийцнэ” гэсэн тайлбарлаад Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4.4 дэх заалтыг зөрчөөгүй[8] гэж тайлбарласан.

            1.3.Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч шүүхэд гаргасан тайлбартаа “Санхүүгийн зохицуулах хорооны баталсан “Ердийн даатгагчийн төлбөрийн чадварыг тооцоолох журам”-ын зорилгыг тодорхойлж, үзэл санааг нь  “даатгалын компани нь даатгуулагчдын мөнгийг үр ашиггүй зүйлд захиран зарцуулахаас урьдчилан сэргийлэх, даатгалын үндсэн үйл ажиллагаанд ашиглагдахгүй барилга байшин, техник хэрэгсэл худалдан авахгүй байх, энэ тохиолдолд даатгалын компанийн төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлөх тул худалдан авсан уг барилга байшинг хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгөнд бүртгэж, биет бус хөрөнгөнд хамааруулан нягтлан бодох бүртгэлд тусган төлбөрийн чадвар тооцох” гэж тайлбарлан маргасан. Гаргасан тайлбараа нотолж холбогдох дүрэм, журмын заалтуудыг иш татан дурдан, татгалзлаа нотолж холбогдох нотлох баримтыг хавсарган ирүүлсэн.[9]  

            Тухайлбал Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Маягт, заавар батлах тухай 306/307 дугаартай хамтарсан тушаалын 4-р хавсралтаар баталсан “Даатгалын компанид мөрдөгдөх санхүүгийн тайлан, тодруулга бэлтгэх, аргачлал”-ын хамаарах хэсэг[10], “АД” ХХК-ийн 2018 оны 20/18/400 болон 16/12/2018 дугаартай албан бичгийн хуулбар[11], Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 105 дугаар тогтоолоор баталсан “Ердийн даатгагчийн төлбөрийн чадварыг тооцох журам”-ын холбогдох заалтад хамаарах хэсэг[12], “АД” ХХК-ийн 2018 оны 1, 2 дугаар улирлын төлбөрийн чадварын зохистой харьцааны тооцоолол[13], Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 7/3814 дугаартай албан бичгийн хуулбар[14], “АД” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн Богино ам /17050/, Дүнжингаравын гудамж, ... байр, 384.4 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай 1 ширхэг хаусын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар[15] зэрэг баримтыг нотлох баримт болгон шүүхэд ирүүлсэн.

            1.4.Хариуцагчийн татгалзал, шүүхэд гаргасан нотлох баримтад нэхэмжлэгч тал нэмэлт тайлбар бичгээр гаргасан.[16] Энэхүү тайлбартаа “нэхэмжлэлд дурдсан үндэслэл тайлбараа дахин нотолж, “АД” ХХК нь Хан-Уул дүүргийн 384.4 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай уг үл хөдлөх эд хөрөнгийг  үнийг өсгөх эсхүл түрээсийн орлого олох зорилгоор огт эзэмшиж, өмчилж байгаагүй. Хариуцагчийн нотлох баримтаар гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн зургийг харвал  тухайн үл хөдлөх эд хөрөнгийг сайжруулан үнийг өсгөх үйлдэл хийгээгүй мөн бусдад түрээсэлж орлого олж байгаагүй болохыг харуулж байна. Холбогдох дүрэм, журмын зохих заалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл бүрэн биелээгүй байхад үл хөдлөх эд хөрөнгийг биет бус хөрөнгөнд тооцож, нэхэмжлэгчийг төлбөрийн чадваргүй болсон гэж үзсэн нь үндэслэлгүй” гэсэн.[17]

            1.5.Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд “…хэм хэмжээг хэрэглэх урьдчилсан нөхцөл хангагдаагүй байсан  гэж үзэж байна” гээд Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 11 дүгээр сарын 09-ний даргын хамтарсан тушаалаар батлагдсан дүрэм, журмын холбогдох заалтууд, үйл баримтыг иш татан дурдаж, нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон.

            1.6.Хариуцагч тал шүүх хуралдаанд “...Манай хорооноос баталсан төлбөрийн чадварын журмын гол зүйл нь даатгуулагчийн мөнгөн хөрөнгийг даатгалын үйл ажиллагаанд зориулагдаагүй аливаа үл хөдлөх хөрөнгө, автомашин бэлэн мөнгөнд хөрвөх чадвар муутай гүйлгээг байршуулаад түгжихийг хориглоход байдаг. Төлбөрийн чадваргүйн гол агуулга нь даатгуулагчийн мөнгө бол компанийн эрх ашгийг төлөөлж байгаа үл хөдлөх хөрөнгө болон компанийн  нэр дээр үл хөдлөх хөрөнгө худалдаж авахыг хязгаарладаг. “АД” ХХК-ийн хувьд шалгалтаар таван ноцтой зөрчил илэрсэн гээд биткойны асуудал, хоорондоо холбоотой этгээдүүдийн хувьцааг худалдаж авсан асуудал, даатгалын зуучлагч төлөөлөгчдийн шимтгэлийг хороонд үргэлж дутуу тайлагнадаг асуудал, “АД” ХХК авлагыг буруу тайлагнасан асуудал”-ыг болон бусад нэмэлт тайлбар, нотолгоог тайлбарласан.[18]

            1.7.Хариуцагчийн зүгээс 01290** дугаартай шийтгэлийн хуудас оногдуулах зөрчилд нэхэмжлэгчийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг дэх 384.4 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай үл хөрөнгийн бүртгэлийн зөрчлөөс өөр бусад  баримт нотолгоог шүүхэд гаргаагүй ба нэхэмжлэгчийн зүгээс мөн асуудлаар нэмэлт тайлбар, нотолгоо гаргаагүй.                                                                                                                            

            1.8.Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4.4-д “Даатгагч:...4.4.хуульд заасан төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлтийг дагаж мөрдөөгүй;...” гэж, Даатгалын тухай хуулийн 24.1.1-д “Даатгагч нь дараахь төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлтийг хангасан байна: 24.1.1.даатгалын багц дүрэмд заасан хэмжээнээс багагүй;” гэж тус тус заажээ.

            Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.3, Даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 14 дүгээр 14.2.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 105 дугаар тогтоолоор “Ердийн даатгагчийн төлбөрийн чадварыг тооцоолох журам”-ыг шинэчлэн баталжээ.[19]

            Уг журмын 2.1.2-т  “Зөвшөөрөгдөхгүй хөрөнгө” гэж даатгагчийн төлбөрийн чадварын үзүүлэлтэд сөргөөр нөлөөлж болохуйц хөрөнгийн нийлбэр дүнг; 2.1.3-т  “Зөвшөөрөгдөх хөрөнгө” гэж даатгагчийн нийт хөрөнгөөс зөвшөөрөгдөхгүй хөрөнгийг хассан дүнг;”3.2-т “Төлбөрийн чадварын зохистой харьцааг даатгагчийн зөвшөөрөгдөх хөрөнгийн дүнг өр төлбөрийн дүн ба зайлшгүй байх хөрөнгийн нийлбэр дүнд хуваах замаар буюу дараах томьёогоор тооцно...” гэж тус тус заажээ.[20]

            Дээр дурдсан хууль, журамд зааснаар даатгагчийн төлбөрийн шалгуур үзүүлэлт буюу даатгагчийн төлбөрийн чадварын зохистой харьцааг тооцохдоо даатгагчийн нийт хөрөнгөөс даатгагчийн зөвшөөрөгдөхгүй буюу даатгагчийн төлбөрийн чадварын үзүүлэлтэд сөргөөр нөлөөлж болохуйц хөрөнгийн дүнг хасаж, зөвшөөрөгдөх хөрөнгийн дүнг гарган уг дүнгээс тооцдог байна.

            Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Маягт, заавар батлах тухай 306/307 дугаартай хамтарсан тушаалын 4-р хавсралтаар баталсан “Даатгалын компанид мөрдөгдөх санхүүгийн тайлан, тодруулга бэлтгэх, аргачлал”-ын 2.7-д “Хөрөнгийн дараах зүйлсийг тусад нь толилуулна:... 2.7.9. Үндсэн хөрөнгө: Даатгалын ажил, үйлчилгээ үзүүлэх, бусдад түрээслүүлэх эсвэл захиргааны зориулалтаар ашиглах үүднээс даатгалын компани эзэмшиж байгаа бөгөөд нэгээс дээш жилээр ашиглагдаж буй газрын сайжруулалт, барилга байгууламж...” 2.7.10.Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө: Хөрөнгийн үнийг өсгөх, түрээсийн орлого олох зорилгоор эзэмшиж, өмчилж буй хөрөнгийг хэлэх бөгөөд компанийн үйл ажиллагаа, удирдлагын зорилгоор ашиглагдаагүй үл хөдлөх хөрөнгийг харуулна...” гэж тус тус заажээ.

            Өөрөөр хэлбэл даатгалын компанийн төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлөх байдлаас нь хамаарч даатгалын компанийн үл хөдлөх эд хөрөнгийг үндсэн хөрөнгө, хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх зэргээр ангилдаг ажээ.

            1.9.“АД” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02/18/400 дугаар, 2018 оны 05-р сарын 24-ний өдрийн 16/12/2018 дугаар албан тоотоор Хан-Уул дүүргийн Богино-ын аманд байршилтай 384.4 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай 1 ширхэг хаусыг үндсэн үйл ажиллагааны зориулалтаар ашигладаггүй нь тогтоогдож байна.[21] Түүнчлэн уг үл хөдлөх хөрөнгө нь Аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэдэг нь 618532 дугаартай Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр мөн тогтоогдож байна.[22]

            Тиймээс хариуцагчийн “...бодит байдал дээр эсрэгээр нь түргэн борлогдохгүй, хөрвөх чадвар муутай актив буюу даатгалын үндсэн үйл ажиллагаанд ашигладаггүй хаус авснаар тус компанийн төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж, даатгалын компани төлбөрийн чадваргүйд тооцогдож, даатгуулагчдын анхны шаардлагаар даатгалын нөхөн төлбөрийг олгоход эрсдэл үүсч болзошгүй нөхцөл бүрдсэн...” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй.

            1.10.Хариуцагч “АД” ХХК-ийн 2018 оны 1, 2 дугаар улирлын төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлтийг тооцооллыг ирүүлсэн[23] бөгөөд уг тооцоололд нэхэмжлэгч бусад байдлаар маргаагүй болно.

            Хоёр.Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас /захиргааны акт/-ны талаар

            2.1.Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Ж.Ө нь “АД” ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийгээд “...Компанийн 3-аас доошгүй жилийн хугацаатай бизнес төлөвлөгөөг батлаагүй болох нь 2016, 2017 оны ТУЗ-ын хуралдааны тэмдэглэл, тогтоолоор зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна...” гээд Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4.13 дахь заалтад заасны дагуу 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар 10,000,000.00 /арван сая/ төгрөгөөр торгожээ.[24] 

            2.2.Уг захиргааны актыг “АД” ХХК эс зөвшөөрч, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргасан.[25] Нэхэмжлэлийн үндэслэлээ “Шалгалт хамарсан хугацаанд гүйцэтгэх удирдлагын зүгээс бизнес төлөвлөгөөг ТУЗ-д батлуулахаар оруулж танилцуулан, ТУЗ-өөс тухай бүр тодруулга шаардан батлалгүй буцааж байсан нь компани бизнес төлөвлөгөөгүй явж байсан гэсэн дүгнэлт нь буруу болно. Компанийн үйл ажиллагаагаа өмнө баталсан бизнес төлөвлөгөөний дагуу явуулж байсан бөгөөд 2011, 2014 онд тус тус бизнес төлөвлөгөөг Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлсэн”[26] гэж тайлбарласан.

            2.3.Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч шүүхэд гаргасан тайлбартаа “Шалгалтад хамрагдах хугацаанд буюу 2015, 2016, 2017 онд “АД” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс компанийн 3-аас доошгүй жилийн хугацаатай бизнес төлөвлөгөөг батлаагүй, Хороонд хүргүүлээгүй болох нь газар дээрх шалгалтаар тогтоогдсон. “АД” ХХК-ийн нэхэмжлэлд 2011, 2014 онд компанийн үйл ажиллагааны 3-аас доошгүй жилийн хугацаатай бизнес төлөвлөгөөг тус тус Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн гэж бичсэн байх боловч албан бичгийн он, сар, дугаарыг тодорхой дурдаагүй, мөн тус Хорооны 2011-2017 оны архивын баримт, тус Хорооны бичиг хэргийн цахим бүртгэл зэргээс шүүж үзэхэд 2011 оноос хойш тус компани бизнес төлөвлөгөөг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлээгүй болох нь нотлогдсон болно.” гэж тайлбарлан маргасан.[27] Гаргасан тайлбараа нотолж холбогдох дүрэм, журмын заалтуудыг иш татан дурдан, татгалзлаа нотолж холбогдох нотлох баримтыг хавсарган ирүүлсэн.

            Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 407 дугаар тогтоол, “Даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл бүртгэлийн журам”, “Даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, бүртгэлийн маягтыг бөглөх, баримт бичгийг бүрдүүлэх заавар”[28], “АД” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн ээлжит хурлын 16-02 дугаар тэмдэглэл[29],  “АД” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ээлжит хурлын 2/2017 дугаар тэмдэглэл[30]-ийг тус тус шүүхэд ирүүлсэн.

            2.4.Хариуцагчийн татгалзал, шүүхэд гаргасан нотлох баримтад нэхэмжлэгч тал нэмэлт тайлбар бичгээр гаргасан. Энэхүү тайлбартаа “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн үндэслэл болгож буй хэм хэмжээг харвал зөвхөн анх даатгалын үйл ажиллагаа эрхлэхээр тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргаж буй компанид хамаарах заалт байна. Иймд тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргаж буй этгээдүүдэд тавигдах шаардлагыг тусгай зөвшөөрөлтэй этгээдийн харилцаанд хэрэглэж Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4.13 дахь хэсэгт заасан үндэслэлээр шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.” гэсэн.

            2.5.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа “Даатгалын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргаж байгаа этгээдүүдэд хамаарах хэм хэмжээ шаардлагыг ашиглан ******* шийтгэлийн хуудсыг үйлдсэн нь үндэслэлгүй байна. “Санхүүгийн зохицуулах хороо”-ноос хамгийн сүүлд баталсан бизнес төлөвлөгөөний хүрээнд нэхэмжлэгч маань үйл ажиллагаагаа явуулж байсан. Тийм учраас уг шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.” гэж тайлбарлан маргасан.

            2.6.Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ““АД” ХХК-ийн хамгийн сүүлд хүргүүлсэн бизнес төлөвлөгөөг аваад үзэхэд анх худалдаж авахаасаа өмнө өөр хүмүүсийн эзэмшилд байсан 2011 оноос өмнөх асуудлууд яригддаг. Тэр үед ирүүлж байсан бизнес төлөвлөгөө хороонд байгаа. Үүнээс хойш бизнес төлөвлөгөөгөө огт хүргүүлж байгаагүй.” гэж тайлбарлан маргасан.

            2.7.Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4.13 дахь заалтад “бизнес төлөвлөгөөг батлуулах, үйл ажиллагаагаа эрх бүхий байгууллагаас хамгийн сүүлд баталсан бизнес төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх, дагаж мөрдөх үүргээ биелүүлээгүй”, Даатгалын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Даатгагч үйл ажиллагаагаа Зохицуулах хорооноос хамгийн сүүлд баталсан бизнес төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.” гэж тус тус заасан байна.

            Хуулийн дээрх заалтаас үзэхэд “АД” ХХК нь даатгагчийн хувьд үйл ажиллагааны бизнес төлөвлөгөөг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлэх, батлагдсан бизнес төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа хүргүүлэх үүрэгтэй. Харин энэхүү үүргээ зөрчсөн бол уг зөрчилд улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4.13 дахь заалтад заасан шийтгэлийг оногдуулах эрхтэй гэж үзнэ.

            Харин даатгагчаас үйл ажиллагааны бизнес төлөвлөгөөгөө Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн байхад өөрөөс нь үл шалтгаалах асуудлаар Санхүүгийн зохицуулах хороо төлөвлөгөөг нь  хэлэлцээгүй орхигдуулсан, эсхүл батлаагүй бол Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4.13 дахь заалтад хамаарахгүй юм.

            “АД” ХХК нь нэхэмжлэлдээ “...Компанийн үйл ажиллагаагаа өмнө баталсан бизнес төлөвлөгөөний дагуу явуулж байсан бөгөөд 2011, 2014 онд тус тус бизнес төлөвлөгөөг Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлсэн...”[31] гэсэн боловч нотлох баримт ирүүлээгүй.

            Харин уг үйл баримтыг хариуцагч нотолж “...2011 оноос хойш тус компани бизнес төлөвлөгөөг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлээгүй болох нь нотлогдсон болно.” гээд Санхүүгийн зохицуулах хорооны бичиг хэргийн цахим бүртгэлд бизнес төлөвлөгөөг хайлт хийсэн илэрцийг нотлох баримтаар хэлбэржүүлж ирүүлсэн.[32]      Хариуцагчийн ирүүлсэн тайлбар нотлох баримтыг үгүйсгэх үндэслэл, тайлбар, нотолгоог нэхэмжлэгч тал гаргаагүй.  

            Тиймээс хариуцагчийн тайлбар, нотолгоог шүүх үндэслэлтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл “АД” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4.13 дахь заалтад заасан зөрчил гаргасан байна гэж шүүх дүгнэв.

            Гурав. Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас /захиргааны акт/-ны талаар:

            3.1.Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Ж.Ө нь “АД” ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийгээд “...Нягтлан бодох бүртгэлийг зохих ёсоор хөтлөөгүй болох нь Биткойн бүртгэх СЗХ04106, СЗХ04117, СЗХ04118 маягтууд зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна...” гээд   Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4.7 дахь заалтад заасны дагуу 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар 10,000,000.00 /арван сая/ төгрөгөөр торгожээ.

            3.2.Уг захиргааны актыг “АД” ХХК эс зөвшөөрч, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ “Компани нь “АБ” ХХК-тай хөрөнгө удирдах гэрээ байгуулсан. Тухайн гэрээний үндсэн дээр тодорхой тооны хөрөнгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр шилжүүлсэн тул санхүүгийн тайланд авлагаар бүртгэсэн. “АБ” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгийг авлагаар бүртгэсэн нь холбогдох хууль тогтоомж, зохицуулагч байгууллагаас баталсан журмын дагуу” гэж тайлбарлан маргасан.

            3.3.Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч шүүхэд гаргасан тайлбартаа “АД ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “АБ” ХХК-тай “Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ” байгуулж 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 100,000.00 ам.долларт биткойн буюу цахим мөнгө худалдан авч 26*,131,554.73 төгрөгөөр тайланд тусгасан байдаг. Ингэхдээ “АД” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авалгүйгээр гадаад улсад хөрөнгө оруулалт хийсэн нь холбогдох дүрэм, журмыг ноцтой зөрчсөн. Улмаар уг зөвшөөрөлгүй хөрөнгө оруулалтыг нуун далдлах, төлбөрийн чадварт эерэгээр нөлөөлөх зорилгоор санхүүгийн тайлангийн хөрөнгө оруулалт хэсэгт бус авлага хэсэгт тусгаж компанийн нягтлан бодох бүртгэлийг худал тайлагнасан.” гэж тайлбарлан маргасан. Гаргасан тайлбараа нотолж холбогдох дүрэм, журмын заалтуудыг иш татан дурдан, татгалзлаа нотолж холбогдох нотлох баримтыг хавсарган ирүүлсэн.

            Тухайлбал “АД” ХХК-ийн 2017 оны 3 дугаар улирлын санхүүгийн байдлын тайлангийн СЗХ04101 маягт[33], “АД” ХХК-ийн 57-8889 тоот дансны хуулга[34], дотоодын дансны хуулга[35], 2017 оны III, IV-ийн хөрөнгийн эрсдэлийн тайлангийн СЗХ04106 маягт[36], “АД” ХХК-ийн 2017 оны даатгалын компанийн холбогдох этгээд түүнтэй холбоотой талуудтай хийсэн ажил, гүйлгээний тайлангийн СЗХ04117 маягт[37] зэрэг баримтыг тус тус шүүхэд гаргасан.

            3.4.Хариуцагчийн татгалзал, шүүхэд гаргасан нотлох баримтад нэхэмжлэгч тал нэмэлт тайлбар бичгээр гаргасан.[38] Энэхүү тайлбартаа “Нэхэмжлэгчийн “АБ” ХХК-д шилжүүлсэн төгрөгийг нягтлан бодох бүртгэлийн зааврын дагуу хөрөнгө оруулалт гэж үзэх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь “АБ” ХХК-тай буюу Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан компанитай хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ байгуулж хөрөнгийг шилжүүлсэн. Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.4 дэх хэсгээс харвал нэхэмжлэгч нь өөрт эрсдэлгүй аргаар, өөрийн хөрөнгийг гуравдагч этгээдээр итгэмжлэн удирдуулсан бөгөөд гэрээнд заасны дагуу ямар ч тохиолдолд хөрөнгийг буцаан авах эрхтэй байсан юм. Тодруулбал, “АБ” ХХК нь гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчийн шилжүүлсэн 100.000 ам.долларыг гэрээний хугацаа дууссаны дараа бүрэн бүтэн буцаан өгөх үүргийг хүлээсэн тул авлага хэсэгт бүртгэсэн болно.” гээд Хөрөнгө итгэмжлэх гэрээ[39], Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 04 дүгээр сарын 9-ний өдрийн 26* дугаар тушаалын хуулбарыг[40] шүүхэд нотлох баримтаар гаргасан.

            3.5.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хөрөнгө оруулалт гэдэг нь банк санхүүгээр баталгаажуулсан хадгаламж, бааз, засгийн газрын  тээврийн хэрэгсэл гэсэн байдлаар тодорхойлсон байдаг. Энэ тодорхойлолтууд нь тухайн цахим мөнгөнд хийсэн хөрөнгө оруулалтад хамаарахгүй байгаа. “АД” ХХК 26*.000.000 төгрөгийг шилжүүлэхдээ “АБ” ХХК-тай итгэмжлэлийн хүрээнд гэрээ байгуулсан учраас авлага хэсэгт бүртгэгдсэн. Энэхүү авлага хэсэг бүртгэсэн нь буруу зүйл биш юм. Тийм учраас уг шийтгэлийн хуудсыг үндэслэлгүй байна гэж үзэж байна.” гэж тайлбарлан маргасан.   

            3.6.Хариуцагч тал ******* дугаартай шийтгэлийн хуудаст холбогдох нэхэмжлэгчийн тайлбарт урд бичгээр гаргаснаас бусад байдлаар шүүх хуралдаанд тодорхой нэмэлт тайлбар гаргаагүй.

            3.7.Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4.7 дахь заалтад “нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангаа зохих ёсоор хөтлөөгүй;” гэж, Даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Даатгагч нь нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтлөх...”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж,...” гэж тус тус заасан.

            Хуулийн дээрх хэм хэмжээнээс үзэхэд аливаа аж ахуйн нэгж байгууллага нь Даатгалын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангаа зохих ёсоор хөтлөх, ийнхүү хөтлөөгүй бол Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4.7 дахь заалтад заасан зөрчил гэж үзэх бөгөөд уг зөрчилд эрх бүхий этгээд шийтгэл оногдуулах эрхтэй.

            3.8.Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.1-д “Хөрөнгө итгэмжлэх гэрээгээр итгэмжлэгч нь хөдлөх эд хөрөнгө буюу эрхийг итгэмжлэгдсэн өмчлөгчид шилжүүлэх, итгэмжлэгдсэн өмчлөгч нь итгэмжилсэн хөрөнгийг хүлээн авч итгэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд нийцүүлэн, захиран зарцуулах үүрэг тус тус хүлээнэ.” гэж заасан. Иргэний хуулийн заалтаас үзэхэд хөрөнгө итгэмжлэх гэрээгээр өмчлөх эрх шилжихгүй. Харин уг гэрээгээр итгэмжлэгдэгч нь өөрийн нэрийн өмнөөс итгэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд нийцүүлэн захиран зарцуулах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.6-д заасанчлан итгэмжилсэн хөрөнгөөс олсон орлого, үр шимийг итгэмжлэгч өмчилдөг. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргасан Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ нь Иргэний хуулийн 406 дугаар зүйлд заасан Хөрөнгө итгэмжлэх гэрээний шинжийг агуулж байна. Тодруулбал уг гэрээний 1.1-д зааснаар “АД” ХХК-нийн мөнгөн хөрөнгийн удирдлагыг “АБ” ХХК хэрэгжүүлэх, түүнчлэн хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээ үзүүлэхээр зорилгоо тодорхойлж харилцан тохирсон нь Хөрөнгө итгэмжлэх гэрээ гэж үзэх үндэслэлтэй. 

            Өөрөөр хэлбэл “АД” ХХК-ийн хөрөнгө оруулалтын тодорхой асуудлыг “АБ” ХХК нь хөрөнгө итгэмжлэх гэрээний үндсэн дээр гүйцэтгэснийг “АД” ХХК хөрөнгө оруулаагүй гэж тайлбарлах нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

            Тиймээс хариуцагчийн гаргасан “...Улмаар уг зөвшөөрөлгүй хөрөнгө оруулалтыг нуун далдлах, төлбөрийн чадварт эерэгээр нөлөөлөх зорилгоор санхүүгийн тайлангийн хөрөнгө оруулалт хэсэгт бус авлага хэсэгт тусгаж компанийн нягтлан бодох бүртгэлийг худал тайлагнасан...” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй.

            3.9.Хариуцагчийн гаргасан “АД ХХК нь 2016, 2017 оны даатгалын компанийн хөрөнгийн эрсдэлийн тайлангийн СЗХ04106 маягтад "А с н” ХК-ийн хувьцааг тайлагнаагүй нуун дарагдуулсан ба Хороонд жилийн эцсийн байдлаар 2016 онд 1,823.28 сая төгрөг, 2017 он 3,123.66 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж дараах байдлаар худал тайлагнасан байдаг...” гэх тайлбар, үндэслэл, нотолгоонд нэхэмжлэгчийн зүгээс үндэслэл бүхий тайлбар, няцаалт гаргаагүй болно.

3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4.4, 4.7, 4.13, Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.1, 406.6, Даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 29 дүгээр зүйлийн 29.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.3, Даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 14 дүгээр зүйлийн 14.2.2, 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “АД” ХХК-иас “Санхүүгийн Зохицуулах Хорооны улсын байцаагч Ж.Ө-ын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 01290**, *******, *******, дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах” тухай Санхүүгийн Зохицуулах Хорооны улсын байцаагч Ж.Ө-д холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид гомдол гаргагчаас төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                        А.С