Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 0074

 

 П.Э-д холбогдох эрүүгийн хэргийн тухай Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Б.Ж Хохирогчийн өмгөөлөгч О.Ц Яллагдагч П.Э Яллагдагчийн өмгөөлөгч О.Э Нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 417 дугаар захирамжтай П.Э-д холбогдох, эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 06-нд Ховд аймгийн Булган суманд төрсөн эмэгтэй, 51 настай бүрэн дунд боловсролтой химийн лаборант мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Орхон аймах, Баян-Өндөр суманд оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй,  Ү овгийн П-ийн Э,

Яллагдагч П.Э нь 2014 оны 10 дугаар сард 5 удаагийн үйлдлээр Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух Ю.М-с Худалдаа хөгжлийн банкин дахь үлдэгдэл зээлээ дараад нэмж зээл гаргуулан буцааж өгнө гэж хуурч мэхлэн 30.000.000 төгрөг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 417 дугаар захирамжаар: Яллагдагч П.Э-д холбогдох  эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч П.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Энэ захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авсанаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ: Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Яллагдагч П.Э нь хохирогч Ю.М-с Худалдаа хөгжлийн банкин дахь үлдэгдэл зээлээ дараад нэмж зээл гаргуулан буцааж өгнө гэж хуурч 30.000.000 төгрөг залилсан үйлдэл нь тэдний өмнөх мөнгө зээлдэж авч байсан гэх үйлдэлтэй ямар ч хамааралгүй юм. Өмгөөлөгч нь яллагдагч П.Э “Андын сор” ХЗХ-оос авсан 2 удаагийн зээл нийт 6.000.000 төгрөгийг авч тус хоршооны бэлэн мөнгөний нярав Б.А-н дэргэд Ю.М-д бэлнээр тоолж өгсөн байна. Уг байдал нь Ю.М нь П.Э-д өртэйг нотлохоор Б.А-г гэрчээр асуулгах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан гэтэл хэрэгт өмгөөлөгч М.Г-н 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02/041 дугаартай цагдаагийн газарт гаргасан хүсэлтэнд ...” Андын сор” ХЗХ-оос 2012-2014 он хүртэл хугацаанд 6.000.000 төгрөг зээлж Ю.М-д авч өгч байсныг “Андын сор” ХЗХ-ний нягтлан бодогч Э мэдэх тул гэрчийн мэдүүлэг авч өгнө үү гэсний дагуу мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж “Андын сор” ХЗХ-ний нягтлан бодогч Э-г гэрчээр асуухад... “П.Э өөрөө манай хоршооноос 2012, 2013 онуудад мөнгө зээлдэж авч байсан, тэрээр өөрөө хоршоон дээр ирээд баримт бүртгэлээ нэг бүрчлэн харж байгаад надаар шүүлгэж аваад явсан. Тухайн үедээ Чимэг төвөө барьж байсан, материалын мөнгө хэрэг болоод байна гэж авдаг байсан. Хүнд өгнө гэж мөнгө авч байгаагүй. 2012 оны 05 дугаар сарын 17-ны гэрээг үзэхэд бараа таталт гэсэн зориулалтаар 4.000.000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 12-нд бизнесийн зээл гэсэн зориулалтаар 2.000.000 төгрөг авсан байна. П.Э нь хүнд авч өгч байгаа гэж хоршооноос мөнгө авч байгаагүй, өөрөө л ирж зээл авдаг байсан”... /хх-ийн 177-178/ гэж мэдүүлсэн байна. Дээрх гэрч Э-ийн мэдүүлэг “Андын сор” ХЗХ-оос гаргаж ирүүлсэн албан бичиг, санхүүгийн баримт зэрэг нотлох баримтуудаар П.Э нь өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бараа материал татах, бизнесийн зээл нэрээр 2012- 2013 онд нийт 6.000.000 төгрөгийн зээл гаргуулж авсан болох нь тогтоогдсон. Мөн мөрдөн байцаалтын болон шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт хохирогч Ю.М нь яллагдагч П.Э-с өмнө нь мөнгө зээлдэж авч байгаагүй талаараа удаа дараа мэдүүлсэн байдаг. Өмгөөлөгч М.Г нь ...Ю.М-д П.Э түрээсийн төлбөрөө төлөх тухай удаа дараа шаардлага тавьж байсныг нотлох тус хоршоонд ажиллаж байсан Амана гэх ажилтныг гэрчээр асуулгах... тухай хүсэлтэндээ мөн дурджээ. “Мове тугедэр” буюу “Хамтдаа урагшаа” хоршоог 21 хүний хөрөнгө оруулалтаар 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан бөгөөд дээрх 21 гишүүний нэрс дотор А гэх хүний нэр байхгүй болох нь ХХ-ийн 137-138-р талд авагдсан нотлох баримтаас харагдаж байна. 2013-2014 онд “Мове тугедэр” буюу “Хамтдаа урагшаа” хоршоо нь яллагдагч П.Э-ийн эзэмшлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Шанд баг 17 дугаар сургуулийн баруун талд байрлах Энх худалдаа үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулахдаа түрээсийн мөнгөө төлөөгүй, түрээсийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан гэх боловч ямар ч түрээсийн гэрээ байгуулсан тухай, төлбөрөө төлөхийг шаардсан тухай бичгийн нотлох баримт байхгүй болно. Харин хохирогч Ю.М нь “П.Э өөрөө энэ хоршооны хөрөнгө оруулагч байсан, Энх төвийн үйл ажиллагааг олонд таниулахын тулд хоршооны үйл ажиллагааг түрээсгүйгээр байрлаж явуулах талаар зөвшөөрсөн учраас түрээс төлөөгүй” талаараа удаа дараа мэдүүлсэн байдаг. Хохирогч Ю.М-ын даргаар ажиллаж байсан “Топмост” ХХК-ний харилцах дансны хуулгын лавлагааг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны байдлаар гаргуулан авч хэрэгт хавсаргасан байхад 2014 оноос өмнөх дансны хуулгыг гаргуулах тухай өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн хохирогч Ю.М нь яллагдагч П.Э-с өмнө нь мөнгө зээлдэж авч байгаагүй талаараа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт мэдүүлсэн байхад Ю.М, П.Э нарын харилцаж байсан дансны мэдээллүүдийг шалгах ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Яллагдагч болон түүний өмгөөлөгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын шатанд ямар ч хүсэлт гаргаагүй атлаа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр таамаг бүхий хэргийн талаар огт мэдэхгүй хүмүүсийг нэр дурьдаж гэрчээр асуулгах хүсэлт гаргаж байгаа нь хэргийг шийдвэрлүүлэхгүй байх, удаашруулах ашиг сонирхол байна гэж үзэхээр байна. Иймд дээрх захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 д зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Ж дүгнэлтдээ: Захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Орхон аймгийн Прокурорын газраас П.Э-г 2014 оны 10 дугаар сард 5 удаагийн үйлдлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-19-59 тоотод оршин суух Ю.М-с ...Худалдаа хөгжлийн банкин дахь үлдэгдэл зээлээ дараад нэмж зээл гаргуулаад буцааж өгнө... гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогчийг хуурч 30.000.000 төгрөг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ. Анхан шатны шүүх хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзээд захирамжаар Орхон аймгийн прокурорын газарт буцаасан нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл хохирогч Ю.М-ын ажиллаж байсан “Топмост” ХХК-ний харилцах дансны хуулгын лавлагааг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны байдлаар гаргуулан авч хэрэгт хавсаргасан байна.., мөн хохирогч Ю.М нь яллагдагч П.Э-с өмнө нь мөнгө зээлдэж авч байгаагүй талаараа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт мэдүүлсэн байхад Ю.М, П.Э нарын харилцаж байсан дансны мэдээллүүдийг дахин шалгах шаардлагагүй.., түүнчлэн яллагдагч болон түүний өмгөөлөгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын шатанд ямар нэгэн хүсэлт гаргаагүй атлаа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хавтаст хэрэг огт авагдаагүй баримт зааж, хэргийн талаар хамааралгүй хүмүүсийг нэр дурьдаж тэднийг гэрчээр асуулгах хүсэлт гаргаж байгааг шүүх хүлээж авсан нь буруу байна. Өөрөөр хэлбэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1.д заасны дагуу хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, прокуророос ирүүлсэн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 417 дугаар захирамжийг хүчингүй болгож, П.Э-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай. 3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол П.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД Ц.ТУЯА С.ЦЭЦЭГМАА .