| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 05/2018/1402/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1487 |
| Огноо | 2018-10-30 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1487
2018 10 30 2018/ШЦТ/1487
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
хохирогч Б.М,
шүүгдэгч Б.Ба, түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Быг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806064451665 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ба нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын хөшөөний ард талын хашаанд байрлах гэртээ Б.Мтай маргалдаж, улмаар түүний гэдсэн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт
холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судалхад шүүгдэгч Б.Ба нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Мын мөрдөн байцаалтанд өгсөн:
2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нэлээн соггсон байсан. Гэрэлт-Одтой
0.75 граммын нэг шил архи хувааж уусан байсан. Жуковын хөшөөний хойд талын ногоон хашаатай айлд Гэрлээ ах яваад орсон. Гэрэлт-Одын араас айлд явж ортол гэрийн эзэн нь намайг гэрт дураараа орж ирдэг хэн бэ гээд гараараа нүүрэн хэсэгт нэг цохиод газар татаж унагасан. Би нэг мэдхэд гэрийн үүдэн хэсэгт газар унасан байдалтай хэвтэж байсан. Намайг харахад гэрийн эзнийг хоёр эмэгтэй одоо болио гээд орлуу шахаад байж байсан. Би тэр хүнийг намайг цохисон байх гэж бодож байна. Босоод тэр айлаас гараад хашааны гадна талд ёроолд эвхэрээд сууж байтал Гэрэлт-Од ах араас гарч ирээд архи ундаа хоёр өгөөд одоо яв яв харь гэж байсан. Би тэр газарт 10-аас 15 минут суусан. Миний цээжнээс гашуун оргиод хясалдаа шиг зүйл амтагдаад байсан. Би архи ундаагаа аваад Жуковын автобусны буудал дээрээс долоон буудлын автобусанд суугаад долоон буудалд байдаг гэртээ очиж унтсан. Шөнө миний хэвлий хэсэгт өвдөөд байхаар нь хартал миний хэвлий хэсэгт хатуураад бондойсон байсан. Би үлдсэн архиа уугаад согтоод гэртээ унтаад өгсөн. Би хоёр хоног гэртээ хэвтэж байгаад 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн эмнэлэгт үзүүлтэл хагалгаанд ор гэсэн. Гэрийн эззн гэх залууг л өшиглөсөн байх гэж бодоод байна. Намайг хархад хоёр эмэгтэй тэр залууг орлуу шахаад байж байсан. Гэрийн эзэн гэх Ба миний нүүрэн хэсэгт нэг цохисоныг санаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 15-18/,
Гэрч Д.Гэрэлт-Одын мөрдөн байцаалтанд өгсөн:
Би 2018 оны дугаар сарын 31-ны өдөр 18:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Ээрмэлийн 12 дугаар байрны гадна сааданд Боогий, М нарын хамт 0.75 граммын нэг шил архи хувааж уугаад 200 грамм хэртэй үлдээгээд Боогий харих гээд явсан. М бид хоёр үлдсэн архи ундаагаа бариад Жуковын хөшөөний арын авто зогсоолтой ногоон хашаанд байдаг Бын гэрийн гадна ирээд би Быг гэртээ байна уу үзнэ гээд Бын гэрт үлдсэн архи ундаагаа аваад орсон. Энэ үед харанхуй болсон байсан. Гэрт нь ороод галын дөрвөлжний хажууд суугаад Батай юм яриад байж байтал хаалга онгойгоод М гартаа чулуу барьж орж ирээд миний толгойруу чулуугаар цохисон. Би Мыг барьж аваад толгойруу нь хоёр гурав цохиход М арагшаа гэрийн баруун талын орон дээр унасан. Би дээрээс нь дараад байж байтал Ба салгасан. Би толгойныхоо шороог гөвөөд байж байх үед Ба айлд мод барьж орж ирдэг ямар овоо бацаан бэ гээд цохих шиг болоод гаргах гээд чирсэн. Би энэ үед хажуу талаас нь Мын цээжин тус газар нь гараараа цохисон. Ба Мыг гаргах гээд түлхтэл босгон дээр унасан. Бын эхнэр, дүү нь орилж хашгираад байхаар нь болиод Мыг Ба татаж босгоод гэрээс гаргасан. Энэ үед би гэрээс гарсан байсан. Мөнбат миний барьж явсан архи ундааг нэхээд байхаар нь өгөөд Жуковын хөшөөрүү явуулсан. Би байрныхаа 1-р орцны гадна сууж байж байгаад гэртээ орсон гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 9550 дугаартай:
Б.Мын биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний чацархайн няцрал, цус хуралт, бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн язралт, хэвлийн хөндийн бага зэргийн цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн
байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21/,
Шинжээч эмч Ц.Наниданцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:
Дээрх гэмтэл нь хэвлийн тус газар мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, -өвчний түүхийн хуулбар /хх-ийн 27-38/
Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтанд өгсөн:
Би 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Жуковын хөшөөний орчим Б.Мыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 69/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгчийн хувийн байдлын талаарх иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцалга хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-54/ ОФЭ ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 73/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.
Баянзүрх дүүрийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, тэрээр өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.
Шүүгдэгч Б.Ба нь Б.Мын биед хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршигийн хэмжээ, хохирол төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйлд заасан хөнгөн төрлийн ялыг доод хэмжээгээр нь оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохиролыг шүүгдэгч төлж барагдуулсан байх ба хохирогч нь “гомдол саналгүй, одоогоор нотлох баримтаар нэхэмжлэх зүйлгүй, цаашид гарах зардалд 8.000.000 төгрөг нэхэмжилнэ. Энэ хүнд хорих ял оногдуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэсэн болно.
Иймд цаашид уг гэмт хэргийн улмаас гарах зардлын талаарх баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг тайлбарлан дурдаж шийдвэрлэлээ.
Хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
зааснаар шүүгдэгч Б.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг найман сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ