Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
Хэргийн индекс | 188/2017/0332/Э |
Дугаар | 2017/ШЦТ/257 |
Огноо | 2017-06-23 |
Зүйл хэсэг | 147.2., |
Улсын яллагч | О.Мөнхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2017/ШЦТ/257
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
Улсын яллагч О.Мөнхцэцэг,
Шүүгдэгч Б.Б, У.П, тэдгээрийн өмгөөлөгч С.Ч
Шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Ч.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч , УЭ, Ч.Э нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр Хэнтий аймгийн Бэрх хороо гэх газар төрсөн, ***настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Орхон их сургуулийн Хууль эрх зүйн ангийн 2 дугаар дамжаанд суралцдаг гэх, ам бүл-4, эцэг, эмээ, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 108-25 тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 38-904 тоотод оршин суудаг гэх хаягтай, урьд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, Арилды овогт Б-ийн Б, РД:************
Монгол Улсын иргэн, * оны * дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Орхон их сургуулийн Банк, эдийн засгийн ангийн 2 дугаар дамжаанд суралцдаг гэх, ам бүл-3, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 2-7 тоотод оршин суудаг хаягтай, урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол Биелүүлэхийг хойшлуулсан, Б овогт У.д РД:*****
Монгол Улсын иргэн, *оны * дугаар сарын *-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын үндэсний их сургуулийн Авто замын барилгын мэргэжлээр 3 дугаар дамжаанд суралцдаг, ам бүл-3, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, хувьсгалчдын 6-1-196 тоотод оршин суудаг хаягтай, урьд ял шийтгэлгүй, ш овогт Ч-ын Э, РД: ух*****
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь У.П, Ч.Э нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, агуулах сав, орон байранд нэвтэрч 2017 оны 02 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 108 дугаар байрны автомашины зогсоолд байрлуулсан иргэн Э.Э эзэмшлийн 34-25 УБП улсын дугаартай Приус-20 маркийн автомашины эд ангийг хулгайлж 2.700.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Б.Б, У.П, Ч.Э нар урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч 2017 оны 02 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 108 дугаар байрны автомашины зогсоолд байрлуулсан иргэн Э.Э эзэмшлийн 34-25 УБП улсын дугаартай Приус-20 маркийн автомашины эд ангийг хулгайлж 2.700.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- гэрч С.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр би ажил дээрээ байж байтал манай найз П над руу залгаад приусны урд хойд гупер, 4 их гэрэл, ком батерей, нэг толь, нэг дэлгэц сэлбэг авах уу гээд байхаар нь засварын газрын дарга Наранболдоос асуусан. Н тухайн сэлбэгийг П-той үнэ тохирч 1.400.000 төгрөгөөр зарчихаад явсан. Хулгайн эд зүйл биш найз зараад өг гээд байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг/хх-71/,
шүүгдэгч У.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...нэг тос тосолгооны дэлгүүрийн гадаа ирж би Э-т 10.000 төгрөг өгөөд 8, 10, 12-ын түлхүүр авахуулаад, тэгээд шууд Б-ийн гэр рүү явсан...тэнд очтол тухайн байрны нэг оршин суугч гражиндаа орж байсантай таараад Энхтамир бид 2 машинтайгаа орсон...тэгээд Э бид 2 машинаас бууж граж руу орсон...харин Энхтамир машиндаа үлдсэн...34-25 УБП улсын дугаартай цагаан өнгийн приус-20 маркийн автомашины хойд талын гурвалжин шилийг Б хагалаад
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТ