Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2540

 

     1. Үйзэн Ивээл ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Энхтүвшин, Д.Батгэрэл нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 59.042.304 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Д.Энхтүвшин, Д.Батгэрэл нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч 2017 оны 10 дугаар сарын 31-ний дотор 25.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 34.042.304 төгрөгийг төлж дуусгахаар тохиролцож, хэрэв тохиролцсон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Чингэлтэй дүүрэг, 2 хороо, 2 дугаар 40 мянгатын 22 байр 60 тоот хаягт байршилтай Ү-2202000774 улсын бүртгэлийн дугаартай, 000172716 гэрчилгээний дугаартай 19м2 талбай бүхий 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахад татгалзах зүйлгүй  гэж талууд харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 6 дугаар сарын 22-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 453161 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчД.Энхтүвшин, Д.Батгэрэл нараас улсын тэмдэгтийн хураамжид 226580 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Үйзен Ивээлт” ББСБ-д  олгосугай. 

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.