Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2017/ШЦТ/298

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

Улсын яллагч А.Нямсүрэн

 

Шүүгдэгч А.Г түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг /¹0324/ Шүүгдэгч Т.Т түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг /¹2156/

 

Шүүгдэгч Х.Д түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж /¹0931/ нарыг оролцуулан, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон А Г, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон овогт, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон овогт нарт холбогдох эрүүгийн 201725030580 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

-Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, дүү нарын хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Холбоо 8-5 тоотод оршин суудаг гэх боловч Хэнтий, Дархан, 5 дугаар баг, Бор-Өндөр сум 2 дугаар хэсэг, Нийтийн байрны 3-02 тоотод оршин суух хаягын бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй,

 

2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1236 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдөр эдлээгүй үлдсэн 3 сар 24 хоногийг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: //

 

-Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Хажуу-Улаан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Гагнуурчин мэргэжилтэй, одоо "Сэнтээхий Монгол" ХХК-нд машинстаар ажиллаж байгаа, ам бүл 3, эх, ахын хамт Хэнтий, Дархан,

 

  1. дугаар баг, Бор-Өндөр 2 дугаар хэсэг, Нийтийн байрны 7-05 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: //

 

-Монгол Улсын иргэн, 1992 оны 11

 

дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 1-753 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, 2013 оны

 

  1. дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 259 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: /С/
 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.Г, Т.Т нар нь бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 04-ний өглөө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-25-02 тоотод оршин суух иргэн Л.Сарантуяагийн гэрийн цонхоор нэвтрэн орж 2 ширхэг дэлгэмэл бурхан, Алтангэрэл судар, 2 ширхэг оёдлын машин зэргийг хулгайлж 383.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн

 

Шүүгдэгч Х.Д нь яллагдагч А.Г, Т.Т нарыг бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 04-ний өглөө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-25-02 тоотод оршин суух иргэн Л.Сарантуяагийн гэрийн цонхоор нэвтрэн орж 2 ширхэг дэлгэмэл бурхан, Аптангэрэл судар, 2 ширхэг оёдлын машин зэргийг хулгайлж 383.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэдгийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

 

Шүүгдэгч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эхлээд бид нар билъяард тоглоод дараа нь Дөлгөөний гэрт ороод 1 шил архи хувааж уугаад дараа нь баар руу ороод тус бүр 1 пиво ууцгаасан. Тэгээд Дөлгөөн мөнгөгүй боллоо, маргааш шар тайлах юм авъя, мөнгө олъё гэж ярьж байсан. Тэгээд тэр айл руу орсон Жавхаа, Дөлгөөн нар Дөлгөөний гэрт унтаж байсан. Би үүнийг байцаагчид хэлж байсан гэв.

 

Шүүгдэгч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би болсон явдалд харамсаж байна. Дахиж иймэрхүү юм хийхгүй. Тухайн өдөр Дөлгөөний гэр рүү очоод амаръя гээд амарцгаасан. Тэгээд Дөлгөөнөө унтсан. Тэгтэл Жамбух буюу Гансэлэм бид нар гарч шээе гээд гэрийнх нь гадаа шийсэн. Тэгээд шээгээд Дөлгөөний гэр рүү ороод унтсан. Өглөө гэгээ орж байхад Жамбух орж ирээд бид нарыг сэрээгээд бид 3 Жамбухын гэр рүү нь очоод, хоол унд хийж идээд 1 цаг болоод билъяард руу буцаад очиход Дөлгөөний ээж нь залгаад хажуу айлд хулгай орсон гэж байна гэхээр нь Жамбух буюу Гансэлэм рүү утасдаж хажуу айлд хулгай орсон гэж байна. Наад юмуудыг чинь аваачиж өгье гээд дуудахад хүрээд ирсэн. Тэр айлд нь оруулаад өгөх гэхэд айл нь эзгүй байсан Тэгээд хажуу айлыг эгч цагдаа дуудсан та нар байж бай гэсэн. Бид нар хохирогчийг юмыг өгсөн гэв.

 

Шүүгдэгч Х.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би энэ хэрэгт ямар ч холбогдолгүй учир надад хэлэх зүйл байхгүй. Би шүүгдэгч нарыг хулгай эд зүйл авч яваад байгааг ээж над руу утасдаж ийм юм болсон байна гэхэд мэдсэн гэв.

 

Хохирогч Л.Сарантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг: 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр манай охин Баяржаргал утсаар яриад гэрт хулгай орчихсон баина гэж хэлсэн. Тэгээд би хөдөөнөөс 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Гэртээ ирээд эд зүйлээ бүртгээд үзэхэд байшингийн цонхоор хулгай орсон байсан. Тэгээд гэр доторх эд зүйлсээ үзэхэд манай гэрийн баруун талд байсан авдар дээрээс даалинтай хөөрөг, зүүн талын шүүгээн байсан мөнгөн ээмэг, даавуун бурхан 2 ширхэг, судар 1 ширхэг, 2 шил архи гар оёдлын машин алдагдсан байсан. ...Манай гэрээс алдагдсан 2 ширхэг бурхан, Алтангэрэл судар, оёдлын машин зэргийг манай хүргэн Галбадрахад хулгай хийсэн хүн нь авчирч өгсөн байсан. /хх-39/

 

Гэрч Т.Хэрлэнчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг: Би өдрийг нь сайн санахгүй байна. 3 дугаар сарын 3, 4-ний үед л байх. Манай гэрт Төмөржавхлан, Дөлгөөн, Гансэлэм гурав архи уусан орж ирсэн. Тухайн үед тэр гурав гаднаас орж

 

ирэхдээ хайрцагтай оёдлын машин, 2 ширхэг улаан өнгийн хуйлсан бурхан, судар барьчихсан орж ирсэн. Тэгээд юу аваад ирэв, хулгай хийсэн юм биш биз гэхэд тэр гурав хулгай хийгээгүй тийм юм биш гэсэн. Тэгээд би уурлаад айлын бурхан гэртээ оруулахгүй наадахаа гарга гээд Төмөржавхлангаар гадаа гаргуулсан. ...Манай нөхөр 16 цагт ирэх байсан тул тэр гуравыг яв гэхэд Гансэлэм согтоод унтсан. ...Орой Хэрлэнтуяа эгч утсаар яриад манай хажуу айлд хулгай орчихсон байна гэж хэлсэн. Хэрлэнтуяа эгчтэй ярихаас өмнө би Гансэлэмээс авчирсан эд зүйлийнх нь талаар асуухад юм хэлэхгүй байсан. Тэгээд Дөлгөөнрүү утсаар яриад асуухад Сансарын колонк дээр байна би мэдэхгүй гэж хэлсэн. /хх-45/

 

Гэрч Б.Галмандахын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг: 2017 оны 03 дугаар сарын 04-ны өдөр гэртээ байж байхад манай хадам ах Бат-Очир миний утас руу залгаад манай хадам ээж Л.Сарантуяагийн гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Бат-Очир ах манай хадам ээж, аавын байшингын зэргэлдээ хаалганд нь байдаг юм. Тэгээд би яваад очиход манай хадам аав, ээжийн амьдардаг байшингийн гадна хаалга онгорхой, цонх нь онгорхой байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. ...Тухайн үед хадам ээж, аав хоёр байхгүй байсан учир алдагдсан эд зүйлсийг нь тодорхой мэдээгүй. Тэгээд байшинд ороод эд зүйлсийг нь бүртгээд үзэхэд оёдлын машин, дэлгэмэл бурхан хоёр ширхэг алдагдсан байхаар нь тэмдэглүүлсэн. /хх-48/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт ¹555

1.А.Г нь урд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээ

үгүй байна.А.Г нь сэтгэцийн өвчингүй байна.

2.А.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

3.А.Г нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

 

4.А.Г нь хэрэг үйлдэгдэх үед өөрийн үйлдлийн учир холбогдолыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна./хх-62/, эд зүйлийн үнэлгээ хийлгэх баримт хх-35, эд зүйлийн үнэлгээ хх-36, ял шалгах хуудас хх-131, 117, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч А.Г нь шүүгдэгч Т.Ттай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 04-ний өглөө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-25-02 тоотод оршин суух иргэн Л.Сарантуяагийн гэрийн цонхоор нэвтэрч 2 ширхэг дэлгэмэл бурхан, Алтангэрэл судар, 2 ширхэг оёдлын машин зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсаны улмаас хохирогч Л.Сарантуяад 383.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

 

Шүүгдэгч Т.Т нь шүүгдэгч А.Гтэй бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 04-ний өглөө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-25-02 тоотод оршин суух иргэн Л.Сарантуяагийн гэрийн цонхоор нэвтэрч 2 ширхэг дэлгэмэл бурхан, Алтангэрэл судар, 2 ширхэг оёдлын машин зэргийг хулгайлж 383.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Л.Сарантуяагийн өгсөн…2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр манай охин Баяржаргал утсаар яриад гэрт хулгай орчихсон баина гэж хэлсэн…тэгээд би хөдөөнөөс 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн…гэртээ ирээд эд зүйлээ бүртгээд үзэхэд байшингийн цонхоор хулгай орсон байсан…тэгээд гэр доторх эд зүйлсээ үзэхэд манай гэрийн баруун талд байсан авдар дээрээс даалинтай хөөрөг, зүүн талын шүүгээн байсан мөнгөн ээмэг, даавуун бурхан 2 ширхэг, судар 1 ширхэг, 2 шил архи гар оёдлын машин алдагдсан байсан...манай гэрээс алдагдсан 2 ширхэг бурхан, Алтангэрэл судар, оёдлын машин зэргийг манай хүргэн Галбадрахад хулгай хийсэн хүн

 

нь авчирч өгсөн байсан. хх-39, гэрч Т.Хэрлэнчимэгийн өгсөн мэдүүлэг хх-45, гэрч Б.Галмандахын өгсөн мэдүүлэг хх-48 зэрэг болон бусад бичгийн нотлох баримуудаар үйлдсэн хэрэг нь тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэрэг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Прокуророос шүүгдэгч Х.Дыг шүүгдэгч А.Г, Т.Т нарыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэргийг үйлдсэн үйлдэлдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...”, “…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус тодорхойлж өгчээ.

 

Иймд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлд заасан “гэмт хэргийг үл мэдээлэх” гэмт хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд тодорхой зохицуулаагүй тул шүүгдэгч Х.Дий эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилгоор 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дах хэсэгт заасан “тухайн” үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.Гийг прокуророос урьд дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлж ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг Т.Ттай бүлэглэж орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл буюу “хулгайлах” гэмт хэрэгт “давтан” гэсэн шинжийг тусгаагүй байна.

 

Мөн түүнчлэн прокуророос яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч А.Гд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан ял нь 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ялаас хүндрүүлэн зохицуулсан тул 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан түүнийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тус холбогдох зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул хэргийн зүйлчлэлийг нийцүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин шүүгдэгч Т.Тгийн хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ял нь 2015 оны шинэчилэн

 

найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ялаас хөнгөрүүлэн зохицуулсан тул 2002 Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна

 

Иймд шүүгдэгч А.Гийг Т.Ттай бүлэглэн, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Тг А.Гтэй бүлэглэн, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус бүрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шүүх шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдав.

 

А.Г нийт 107 хоног цагдан хоригдсоныг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тоолох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.Гд ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хохирогч Л.Сарантуяа нь хулгайд алдагдсан эд зүйлээ хүлээж авсан тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөр

 

гүй байна.

 

Шүүгдэгч Т.Тд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоож шийдвэрлэлээ.

 

Хавтаст хэрэгт шүүгдэгч Т.Тгын хувьд ноогдох өмч хөрөнгийн талаар хэрэгт авагдсан баримт байхгүй тул хуульд заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх боломжгүй гэж үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Прокуророос Боржигон овогт Хэрлэнтуяагийн Дөлгөөнд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дах хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

    1. Прокуророос шүүгдэгч А.Гд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг болгон нийцүүлэн өөрчилсүгэй.
 
  1. Шүүгдэгч А.Г нь Т.Ттай бүлэглэн, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

-Шүүгдэгч Т.Т нь А.Гтэй бүлэглэн, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч А.Гийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Тг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г, Т.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Гийн 107 хоног цагдан хоригдосныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тоолсугай.

 

7.Шүүгдэгч Т.Т, Х.Д нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

  1. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Т.Тд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох ба Х.Дд

авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

  1. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Тогтоол давах болон хяналтын шатны шүүхэд хянагдсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Гд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Т.Тд Х.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Н.БАЯР