| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 240/2015/0002/Э |
| Дугаар | 78 |
| Огноо | 2016-09-13 |
| Зүйл хэсэг | 097.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 78
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.******* даргалж, шүүгч Э.Оюун-Эрдэнэ, З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй
Нарийн бичгийн дарга: Э.Өлзийнасан
Улсын яллагч: Н.Ундрах
Иргэдийн төлөөлөгч: Г.*******
Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх
Шүүгдэгч: Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 201416000127 тоот хоёр хавтас хэргийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт иргэн Д.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдаж биед нь баруун тал бөмбөлгийн чамархай, дух зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл, зүүн хацар ясны нумны цөмөрсөн далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагтаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.*******ын мэдүүлсэн: “2014.03.28-ний өглөө 08 цаг 30 минутын үед ажил дээрээ би очсон. Намайг өрөөндөө байж байхад манай сумын залуу болох ******* хөдөө явах гэсэн юм унаа байна уу гээд ажил дээр ирсэн. Бид хоёрыг юм яриад байж байхад ******* гаднаас миний өрөөнд ороод ирсэн. Тэгэхээр нь би зөрж гараад 0,5 литрийн архи нэгийг авч ирсэн. Тэрийгээ *******, ******* бид гурав хувааж уусан. Тэгээд *******, ******* хоёр тэр архийг хувааж ууж дуусчихаад явсан. Би удалгүй өрөөгөө түгжээд ажлаасаа гараад найз *******ийнд очсон. Тэр үед цаг 11 өнгөрч байсан. Тэгээд би тэндээ 15 цаг хүртэл унтсан. Тэр өдөр дулаахан өдөр байсан болохоор нь би найзынхаа хүүхдийг хүүхдийн тэргэн дээр суулгаад түрээд хашаанаас нь урагш гараад явж байсан. Тэр үед ******* ганцаараа чи хүний хөрөнгө мэддэг яасан овоо гөлөг вэ гээд учир битүүлэг юм яриад гудамжаар нэг хашгираад над дээр хүрээд ирсэн. ******* ирээд намайг хацар шанаа руу гараараа хоёр гурав цохисон. Тэгэхээр нь би хөөе Мягаа ахаа та юу яриад байгаа юм бэ, юун хөрөнгө мөнгө вэ гэсэн. Тэгж хэлсэн чинь ******* чам шиг бацаанаар хөрөнгө мөнгөө мэдүүлэх болоогүй шүү гээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь би *******ыг тэвэрч аваад та чинь юу яриад багаа юм бэ тодорхой яриач гэсэн чинь өөдөөс миний мотоцикль алга байна чи аваад явсан юм биш үү гээд байсан. Тэгэхээр нь би үгүй би аваагүй надад түлхүүр нь байхгүй, би таны мотоциклиор яах юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь миний өөдөөс өө ахыгаа уучлаарай, би чамайг авсан юм байх гэж бодсон юм гээд за чи энэ дээ байж бай, би нэг шил архи аваад ирье гээд байсан. Тэгэхээр нь яахын бэ гэсэн чинь ах нь явчихаад ирье гээд явсан. Тэгээд удалгүй буцаад ирсэн. Ирэхдээ нэг шил 0,5 литрийн Ерөөл байхаа нэрийг нь сайн санахгүй байна нэг шил архи аваад ирсэн. Тэгээд бид хоёр Мөнхбат гэдэг айлд ороод тэгээд архиа задлаад нэг тойруулсан. Тэгэхэд нь би нэг л хундага уусан. Тэгээд удалгүй би харилаа гээд Мягаа ахаа та одоо нэмж уугаад хэрэггүй шүү гэсэн чинь за за ах нь одоо удахгүй харинаа эсхүл энэдээ унтчихана гэж хэлсэн. Тэгээд би тэндээс гараад шууд гэртээ хариад унтсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2014.03.29-ний өдөр өглөө 08 цаг болж байхад aжил дээр ирэхэд Таван толгойгоос 2 машин нүүрс ирчихсэн бууж байсан. Тэгсэн чинь ******* ажилдаа ирээгүй байсан. Хүлээж байгаад ирэхгүй болохоор нь нярав ын хамт гэрт нь 09 цаг өнгөрч байхад *******ын гэрт нь очсон. Тэр үед ******* нь эхнэр *******ын хамт хашаан дотроо гэрийнхээ гадаа зогсож байсан. Хашаан дотор нь дөрөв таван хүн халамцуу орж гараад байж байсан. ******* нүүр нь их урагдаж шалбарсан байдалтай байсан. Би тэр хамт байсан залуучуудыг танихгүй. Тэгэхээр нь би ******* ахаас хүүе та чинь нүүр амаа яасан юм бэ гэсэн чинь *******ын эхнэр нь ******* нь чи чинь яахаараа өчигдөр ахыгаа зодчихдог юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би зодоогүй ш дээ таныг би зодоогүй биздээ гэж ******* ахад хэлсэн. Тэгсэн ******* үгүй бид хоёр зодолдоогүй гэж хэлсэн чинь хажуунаас ******* худлаа худлаа өчигдөр харин тог хулгай хийлээ гээд Өлзий ирээд зодчихсон байна лээ гэж хэлсэн. Өлзий гэдэг нь ******* сумын гэрлийн байцаагч ажилтай хүн байдаг юм. Тэгээд би ******* ахаас таны толгой тархи чинь зүгээр үү гэж асуусан чинь ******* ах толгой жаахан өвдөж байна гэхдээ зүгээрээ би араас чинь хүрээд очно гэж хэлсэн. Тэгээд би тай явсан. Тэгээд удаагүй араас ******* ах ажил дээр ирсэн. Тэгээд ирээд ******* ах нүүрс хамт буулгалцсан. Тэгээд түүнээс хойш ******* ах хүн амьтантай ярихгүй дүүнгэдүү болчихсон толгойгоо бариулаад байж байгаа гээд яваад байсан. Тэгэж байгаад 10 хоногийн дараа дарга *******ыг аймгийн төв орж үзүүл гэж хэлсэн. Тэгээд үзүүлсэн байх. ...Би ******* ахын толгойг газар савуулж унагаагаагүй. Би ******* ахад таныг цохиж зодоогүй биз дээ гэж хэлэхээр ******* ах чи намайг тэр өдөр унагаагаа биздээ тэгэхэд би толгойгоороо замын ховил мөргөчихсөн гэж хэлдэг” гэх мэдүүлэг. /хх-ийн 37-38 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ******* нь надад зодуулсан мэт зүйлийг ярьдаг. Гэтэл тийм зүйл болоогүй. Энэ тухай хажууд байсан гэрчүүд ч мэдүүлдэг. Би *******ыг цохиж зодсон зүйл байхгүй. ******* миний мотоцикль хаана байна гэх зүйл яриад хүрээд ирэхээр нь тэврээд авсан. Тэгж байхдаа нэгнийхээ хөлөнд тээглээд л унасан байх. Түүнээс биш өнхөрч бариад зодолдоод байсан зүйл байхгүй. Мөн би *******ын мотоциклийг ч унаж яваагүй байсан гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.*******ын мэдүүлсэн: “Би ******* сумын Кокс заг орон нутгийн өмчид аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт ажилладаг юм. Тэгээд 2014 оны 03 дугаар сарын 28-ны өглөө 2 дэлгүүрийн халаалтын нэхэмжлэлийг нягтлан бодогч *******т оруулж өгөхөөр өрөөнд нь орсон, тэгсэн чинь өрөөндөө Баатараа гэх залуутай төрсөн өдөр тэмдэглэж байна гээд 2 шил архи тавьчихсан сууж байсан. Тэгээд намайг ороход ******* архи аягалж өгсөн. Би бол тийм их архи уугаагүй, хоёр гурван хундага архи л уусан. Тэгээд ******* төрсөн өдрийн юм авч өгөхгүй юм уу гээд байхаар нь би нэг шил архи авч өгсөн. Тэрнээс бол би уугаагүй. Тэгээд тэнд байж байгаад би гэрлүүгээ харихаар мотоцильтойгоо явахад араар Баатараа сундлаад явсан юм. Тэгээд гэрт очоод би гэрлүүгээ орсон, Баатараа манай хажуу айлруу орж байгаа харагдсан. Тэгээд би хоёр цаг орчмын дараа буюу 13 цагийн үед гэрээсээ гараад ирсэн чинь миний унаж явсан манай дүү ын мотоцикль алга байсан. Тэгэхээр нь би *******ыг унаад явчихсан юм боловуу гэж бодсон. Тэгээд *******ын гэрлүү нь явж байсан чинь ******* гудамжинд явж байхтай нь тааралдсан. ******* дээр очоод миний мотоцикль хаана байна гэсэн чинь би чиний мотоциклиор яадаг юм гээд миний хоёр хөлийг хамаад газар унагасан. Би арагшаа савж унахдаа их эвгүй толгой өвдөөд явчихсан. Тэгээд намайг унасан хойно ******* нь миний шанаа руу хоёр цохиод авсан. Тэгээд босож ирээд хоёулаа барилцаж аваад их удаан маргалдсан. Маргалдсан асуудал болохоор би *******ыг мотоцикль аваад явчихлаа гээд, ******* нь болохоор би мотоцикль аваагүй гэж маргалдсан. Тэгж байгаад хоёулаа учраа ололцоод байж байсан чинь ******* дахиад нэг шил архи авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэг шил архи авсан. Түүнийгээ хоёулаа хамт ажилладаг Мөнхбат гэдэг айлд орж уусан. Тэгээд Мөнхбатынхаас би гэрлүүгээ явсан. Тэгээд түүнээс хойш толгой янгинаад өвдөөд байдаг байсан. Тэгж байгаад бүр болохоо байгаад сумын эмчид 2014 оны 04 дүгээр сард үзүүлсэн, тэгтэл сумын эмч аймаг явж үзүүлэхгүй бол болохгүй гэж хэлсэн. Тэгээд аймгийн эмнэлэгт үзүүлсэн чинь Улаанбаатар хот яаралтай яв гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатарт 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр очоод 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хагалгаанд орсон. Миний толгойн гавлын яс цуурсан, бага зэргийн цус харвалттай, тархи баруун хэсэгт цус хурсан байна, мөн зүүн талын шанааны яс бяцарсан байна гэж байсан. Тэгээд эмчилгээ хийлгэж байгаад 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.*******ыг дахин байцаахад мэдүүлсэн: “Би 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр *******тай мотоциклиос болж маргалдаад, ******* нь намайг хоёр хөл хамж газар унагаагаад, би унахдаа толгойн баруун хэсгээрээ газар унаад босож ирэх үед толгой их эвгүй янгинаад өвдөөд байсан. Үүнээс болж би тархиндаа гэмтэл авсан. Гавлын яс цуурсан гэж гарсан. Газар толгойгоороо савж унаснаас болж л би гэмтэл авсан. Бид хоёр анх маргалдаад заамдалцаж аваад бие биенийгээ нэг хоёр удаа цохисон. Тэгэхэд л шанааны яс бяцарсан байх гэж бодож байна. Миний шанаа дараа нь янгинаад өвдөөд байсан. ...2010 онд сар өдрийг нь санахгүй байна, эхнэр хүүхдүүдтэйгээ хөдөө ******* сумын төвөөс хойшоо эрэг тадай гэх газарлуу явж байгаад машины дугай хагараад онхолчихсон. Тэр үед манай эхнэр хүүхдүүд болон би ямар ч гэмтэл аваагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 127 дугаар хуудас/, “...Улаанбаатар хотод эмнэлэгт очиод анх өвчний түүхийг нээлгэхдээ эмч миний нүүрийг харчихаад хэн ингэсэн юм гэж асуусан. Тухайн үед ын самардсан сорив байсан учраас тэгэж асуусан байх. Тэгээд би тэр эмчид Өлзий найздаа самардуулчихсан юм гэж хэлсэн. Тэрийг эмч шууд Өлзий найздаа зодуулсан гээд буруу биччихэж, би бол тухайн үед юу гэж бичээд өвчний түүхийг минь нээснийг хараагүй. Миний биед бол ******* гэмтэл учруулсан. ...Намайг газар унасан дараа ******* нь дээр гараад зүүн гараараа миний баруун шанаанд, баруун гараараа миний зүүн шанаанд нэг нэг удаа л цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 163 дугаар хуудас/, “2010 онд автомашинтай явж байгаад хөдөө дугуй хагараад машинтайгаа хажуугаараа унасан. Тэгхэд би ямар нэг гэмтэл аваагүй. *******ын үйлдэлээс болж л гэмтэл учирсан. баруун гараараа нүүрлүү түлхэхдээ самардчихсан. Намайг цохисон зүйл байхгүй. Тэгэхэд миний уруул хэсэгт хамарны доор хумасны мөр л гарсан. Гомдол санал байхгүй, эмчилгээний мөнгө төгрөг авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 284 дүгээр хуудас/ , “Би 2010 оны 03-р сард өөрийнхөө эзэмшилийн 30-05 УБА улсын дугаартай ниссан пикап маркийн автомашинаа жолоодоод эхнэр *******, хүү Цэрэнбат нарын хамт ******* сумын төвөөс хойшоо ******* сумын нутаг Тадай гэх газарлуу явж байгаад Тадай гэх газарт бараг хүрч байгаад машины буруу талын хойд талын дугуй хагараад замын ховил дээр шарвуулаад баруун талаараа хажуулдаад унасан. Унахдаа зөөлөн налж байгаад унасан. Тэгсэн замд явуулын хүмүүс таараад нийлж өргөж босгож өгсөн. Тэгээд бид нар очих гэсэн газраа очилгүй буцаад гэрлүүгээ явсан. Өөрөөр би ямар нэг байдлаар зам тээврийн осолд орж гэмтэж бэртэж байгаагүй. Би тэгээд уг машинаа тэр жилдээ задлаад зарчихсан юм. …би той зодолдоогүй. ын үйлдлээс болж уруул шалбарсан. Бусдаар өөр гэмтэл учраагүй. Харин *******ын үйлдлээс болж миний биед хүнд гэмтэл учирсан. Надад одоо ямар нэг гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 349 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.ын мэдүүлсэн: “2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ******* сумын төвд 41-15 УБО улсын дугаар бүхий авто машинаар явж байхад ******* дуудаад намайг дүүгийн гэрт хүргээд өг гэж хэлсэн. Тэгээд ******* сумын хойд хороололд дүүгийх нь гэрийн гадаа хүргэж өгөхөд таараад *******тай гэрлийн мөнгө гэж ярьж байгаад хоорондоо маргаад байсан. Тэгсэн ******* ын зүүн талын шанаа хэсэг рүү нь цохиод авсан. Тэгсэн эргүүлээд *******ыг цохиод авсан, тэгэхээр нь би машинаас буугаад хойд талд сууж байсан *******ыг машинаас татаж буулгаад дүүгийх нь хашаа руу оруулж өгсөн. миний машинд суугаад үлдсэн, тэгэхээр нь би ыг гэрт нь хүргэж өгөөд гэртээ харьсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/ “******* нь мотоцикль хүн унаад явчихаж хойшоо хүргээд өгчих л гэж хэлсэн. Хойшоо гэдэг нь дүү ындоо хүргээд өг гэж байсан юм. *******ын дүүгийн гэрийн гадаа очиж зогсоход хүрээд ирсэн. Тэгээд намайг гэрт хүргээд өгчих гэж хэлсэн. Би тэгье тэгье гэтэл машинд орж ирж суусан. Тэр үед ******* нь машинаас буугаагүй байсан. Тэгээд нь *******ыг харчихаад чи тог хулгай хийдэг гээд хоорондоо маргалдсан. ******* нь би хулгайлаагүй гээд маргалдсан. Тэгэхээр нь би маргааныг бушуухан болиулах санаатай машинаас буусан. Намайг яг машинаас буух үед ******* нь эхлээд ыг алгадах шиг болсон. Тэгтэл нь бас л баруун гараараа *******ыг зөрүүлээд алгадах шиг болсон. Би тойрч очоод *******ын сууж байсан талын хаалгыг онгойлгоод *******ыг хойноос нь татаад буулгасан. Тэгээд согтуу байж яах гээд байгаа юм бэ, дараа учраа олцгоо гэж хэлээд явуулсан. Тэгээд ыг гэрт нь хүргэж өгсөн. Бага зэрэг архи үнэртэж байсан. Бага зэрэг халамцуухан байдалтай байсан. ******* хоёр бол бие биедээ гэмтэл учруулах хэмжээний байдлаар хүчтэй гараа зангидаад бие биенийгээ цохиогүй. Тэр цус гарсан гээд байгаа зүйл нь *******ын хамарны доод хавьд нь бага зэрэг цус шүүрсэн гэхээр юм уу улаан болсон байсан. Түүнийг би хамарнаас нь цус гарсан юм болов уу гэж харсан учраас хамарнаас нь бага зэрэг цус гарсан гэж мэдүүлсэн. Зулгарсан юм уу шалбарсан байх болох юм” гэх мэдүүлэг /хх-ийн 286 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.ын мэдүүлсэн: “2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ******* сумын хойд хороолол буюу Баян хошуу хороололд явж байхад ын машинд сууж байсан ******* намайг дуудсан. Тэгэхээр нь ын машинд суугаад *******тай юм ярьж байгаад дээр чи тог хулгайлсан яаж байгаа юм гэж хэлэхэд ******* хэрүүл хийгээд би хоёр муудалцсан. Тэгсэн ******* миний зүүн талын нүдний доор гараараа цохисон, тэгэхээр нь би зөрүүлээд *******ын зүүн талын хацар хэсэг рүү нь алгадхад *******ыг машинаас буулгасан, тэгээд би машинд нь сууж үлдээд гэрлүүгээ хүргүүлсэн. ...Би *******ыг нэг алгадсан өөр самардсан зүйл байхгүй. намайг биш *******ыг машинаас татаж буулгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.ийн мэдүүлсэн: “2014 оны 03 сарын 28-ны өдөр би гэртээ байж байхад манай хашааны зүүн урд талд *******, ******* хоёр хоорондоо зодолдож байхад *******ын эхнэр хажууд нь хүүхэд тэргэн дээр түрээд хараад зогсож байсан. Тэгэхээр нь би гэртээ ороод байж байхад удалгүй Жонгойн Жагаа гэх хүн *******, ******* хоёрыг манай гэрт хүргэж өгөөд яваад өгсөн. Тэгээд *******, ******* хоёр манай гэрт орж ирээд Ерөөл 0,5 литр архи нэг ундаатай гаргаж ирээд хувааж ууж байхдаа одоо хоёулаа бие биедээ юм бодоод яахав гэж хэлж байсан. ...Манай хашаа урд талаараа задгай би гэртээ юм угааж байгаад гарч ирэхэд манай урд талын шороон зам дээр ******* ******* хоёр хоорондоо ноцолдоод дээр доороо ороод газар өнхөрөөд байсан. ...*******ын дух шалбараад жоохон цус гарсан байсан, ******* ямар нэг шарх сорви, бэртэл гэмтэлгүй байсан. ******* ******* хоёрын хувцас шороо болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 130 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.гийн мэдүүлсэн: “2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр би гэртэй байхад манай нохой хуцаад байхаар нь гэрээс гарч харахад ******* нэг хүнтэй маргалдаад явж байсан. Тэгээд ******* *******аа ахыгаа ингэж болохгүй, би чамд их тус болж байсан гэж хэлж байсан. ...Намайг харахад *******, ******* хоёр байсан өөр хүн байгаагүй. Намайг харж байхад бие биетэйгээ түлхэлцээд муудалцаад явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.*******ын мэдүүлсэн: “...2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр үдийн цайгаар би гэртээ орж ирээд байж байхад манай нөхөр ******* гаднаас халамцуу орж ирсэн. Тэгэхээр нь унаж явсан мотоцикль чинь хаана байна гэж асуугаад байж байхад Баатараа залгаад би мотоциклийг чинь унаад хөдөө шөлөнд яваад ирье гэж хэлсэн. Тэгсэн ******* уурлаад би тэр хүнд мотоциклио өгөөгүй байхад яахаараа унаж явдаг юм гээд уурлаад гэрээс гараад явсан. Тэгээд орой 20 цагийн үед би гэртээ ирэхэд ******* байхгүй байсан. Тэгэхээр нь дүү руу нь утасдахад манай гэрт ******* ах байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би очиж авахад *******ын хамарны доод талд шалбарсан байсан. Тэгэхээр нь яасан талаар асуухад гэх хүнтэй маргалдаад тэр самардсан гэж хэлсэн. Тэгээд би *******ыг гэрлүү дагуулж очоод байж байхад миний толгой өвдөөд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад ******* гэх хүнээс мотоциклио асуухад өөдөөс хэрэлдээд ******* миний хоёр хөлнөөс хамаад шороон зам дээр унагасан, тэгэхэд би толгойгоор замын ховил дээр унасан, тэрнээс хойш миний толгой өвдөөд байна гэж хэлсэн. 03 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 2 өдөр ******* толгой өвдөөд байна гээд гэртээ хэвтсэн. Тэгээд 03 дугаар сарын 31-ний өдөр БНХАУ-руу явж 04 сарын 04-ний өдөр гэртээ ирэхэд ******* толгой өвдөөд байна гээд унтахгүй байсан. Тэгэхээр нь ******* сумын эмнэлэгт үзүүлэхэд гаднаас нь хараад мэдэхгүй байна гээд сум руу явж эмнэлгийн байгууллагад үзүүл гэж хэлсэн. Тэгээд *******ыг суманд байх Бүсийн оношилгоо эмчилгээний төвд үзүүлэхэд тархиндаа гэмтэлтэй байна хурдхан Улаанбаатар хотруу эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Тэгээд ******* Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд гавлын яс цууралттай цус хуралттай байна, яаралтай хагалгаанд оруул гээд хагалгаанд оруулсан. ...******* уурлаад манай нөхрийн хоёр хөлийг хамж газар унагаасан гэж хэлсэн. ...******* ******* хоёр зодолдсон гэж байсан тэгээд ******* манай нөхрийн хоёр хөлийг хамаад газар унагахад ******* толгойгоороо газар мөргөөд нэг сонин болсон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22, 131 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.ын мэдүүлсэн: “...манай гэрт ******* ах ороод ирсэн. Би ороод ирэхээр нь өндийгөөд харсан чинь хашааны үүдэнд байсан УАЗ 469 маркийн автомашин хөдлөөд явчихсан. Тэгээд ******* ах орж ирээд ахыг нь зодчихлоо гэж хэлсэн. ...*******ын баруун талын хацар нь урагдчихсан самардуулчихсан байдалтай байсан. Өөр тийм хөхөрч хавдсан зүйл байгаагүй. Тэгж байтал 20 цагийн үед ******* ахын эхнэр ******* манайд орж ирсэн. Тэгээд *******аас нүүр амаа яасан юм бэ гэсэн чинь ******* ах эхнэртээ од зодуулсан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/, “..Би хажууд нь байгаагүй учраас хэнтэйгээ зодолдсон талаар мэдэхгүй. Тэгсэн сүүлд нь ах ******* хагалгаанд ороод гарч ирээд байж байхдаа хэлэхдээ ...*******тай би зодолдоод салсан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-132 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд Насанд хүрээгүй гэрч Х.-гийн мэдүүлсэн: “...Намайг гэрээсээ гараад ирсэн чинь ******* ах манай хажуу айлын жорлонгийн араар ганцаараа алхаад явж байсан чинь ******* ах хүрч ирээд ...чи миний хөрөнгийг унадаг ямар овоо юм бэ гээд *******ыг цохиод авах шиг болсон. ...******* ах эхнэр нь гээд нэг эгчтэй мөн тэргэн дээр жаахан хүүхэд түрчихсэн явж байсан. Тэгээд ******* ах ирээд *******ыг цохиод авах үед нь эхнэр нь хүүхдээ аваад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/, “...Намайг гэрээсээ гараад ирсэн чинь ******* ******* гэж эгчтэй хамт тэрэгтэй хүүхэд түрээд явж байсан. Тэгсэн ******* ах хүрч ирээд чи миний хөрөнгөөр яасан их тоглодог юм бэ гээд куртикээ тайлаад газар шидчихээд ******* ахыг баруун гараараа зүүн талын хацар луу нь цохиод авсан. Тэгсэн чинь ******* ах хүүе яаж байна аа гээд ******* ахын цээжнээс тэврээд авсан. Тэгсэн чинь намайг ******* ах куртик аваад өг гээд байсан. Тэгэхээр нь газраас куртик аваад эргээд хартал тэр хоёр газар уначихсан байсан. ******* ах ******* ахын дээр нь гарчихсан, нүүр лүү нь хоёр гараараа ээлжлэн хэд хэд цохиод авсан. Тэгээд босож ирээд хоорондоо тамхилаад тэгээд зүгээр болох шиг болсон. Тэгээд би гэрлүүгээ орсон, тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. ...******* ах шууд ирээд чи миний хөрөнгөөр яасан их тоглодог юм гээд ******* ахыг цохиод авсан. ******* ах зодоон эхлүүлсэн. ...Миний харж байхын ******* ахад гэмтэл учрахаар зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 441-442 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө.*******ы мэдүүлсэн: “...Тэр өдөр ******* суман дээр өглөө 08 цагийн үед ******* ажилдаа явсан. Түүнээс хойш 10 цагийн үед *******ын найз нь надруу утсаар яриад гэрт ирээд хүүхэд хараад өгөөч би төв орох ажилтай болчихоод гэж хэлсэн. Тэгээд би *******ын найзынх нь гэрт нь очиж хүүхдийг түр хараад байж байсан. Тэгээд би хүүхдийг нь салхилуулах гээд хүүхдийг нь аваад гарсан чинь ******* нэг мотоцикльтой хүнээр хүргүүлээд ирсэн. Ирэхдээ жаахан архи уучихсан байсан. Тэр хүн бол хүргэж өгчихөөд яваад өгсөн. Тэгээд ******* бид хоёр тэр хүүхдийг нь тэргэн дээр суулгаад түрээд *******ын эгчийнх рүү нь алхаж очоод тэнд удаагүй 30 орчим минут болоод буцаад гэрлүү нь явах гээд байж байтал ажлын газрынх нь хүн /би нэрийг нь мэдэхгүй/ ганцаараа алхаад ирсэн. Тэгээд *******аас мотоциклио нэхээд миний мотоцикль хаана байна гээд уурлаад *******ыг заамдаад авсан. Тэгсэн ******* би мэдэхгүй ш дээ гээд эргүүлээд тэр хүнийг заамдаад авсан. Тэгээд би хүүхэд айчихвий гээд тэндээс холдоод хүүхдийн гэрлүү нь явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/, “...******* бид хоёр гудамжинд тэрэгтэй хүүхэд салхилуулаад явж байтал тэр ******* гээд байгаа хүн ирсэн. Тэгээд ******* нь *******ыг заамдаж аваад чи миний мотоциклийг яасан гээд нэг мотоцикль нэхээд байсан. Тэгээд ******* нь би мотоциклийг чинь мэдэхгүй, би яаж мэдэх юм гээд хоорондоо маргалдсан. Хоёулаа нэгнийгээ зуураад заамдаад барьчихсан байсан. Тэгээд би хүүхэд айчихна гээд тэндээс холдож явсан. Тэгсэн тэр хавьд байдаг - гэж хүүхэд гэрээсээ гараад ирчихсэн хараад зогсож байсан. Би тэр хоёроос холдоод эргээд хартал газар *******, ******* хоёр уначихсан байсан. Тэгээд би хүүхэд түрсэн чигтээ яваад гэрт нь оруулаад унтуулчихаад буцаад гараад ирсэн чинь *******, ******* хоёр зууралдсан хэвээрээ дээшээ буюу ертөнцийн зүгээр баруун тийшээ тал руу маягтай явж байсан. Тэгээд би буцаад гэр лүү орсон, тэгээд байж байтал ******* хүрээд ирсэн. Тэгээд яасан гэсэн чинь учраа олчихлоо гэж хэлж байсан. *******, ******* хоёрын зодооныг ******* нь эхлүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 440 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд шинжээч С.Шүрцэцэгийн мэдүүлсэн: “...хохирогч Д.*******ын биед учирсан гэх зүүн талын хамар ясны нумны далд цөмөрсөн хугарал бүхий гэмтэл нь зүгээр алгадуулснаас болж үүсэх боломжгүй, харин уг зүүн хамар ясны нумны далд цөмөрсөн хугарал гэмтэл нь зангидсан гараар хүчтэй цохих үед үүсэх боломжтой. Гэхдээ энэ гэмтэл үүсэхэд харалдаах зөөлөн эдийн няцрал гэмтэл хавсарч үүснэ. ...Хохирогч Д.*******т учирсан гэх зүүн шанаа ясны гэмтэл нь хэзээ үүсгэгдсэн гэдгийг тогтоох боломжгүй. Хэргийн материал дахь мэдүүлгүүдтэй танилцахад 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Д.*******ын биед дээд уруулын шалбархайнаас өөр гэмтэл байхгүй байсан байна. Тэгэхээр миний хэлсэнчлэн уг гэмтэлтэй зөөлөн эдийн няцрал, хаван цус хуралт гэмтэл заавал хавсарч үүсэх ёстой. Тэгэхээр үүнээс өмнөх гэмтэл байх боломжтой. ...хохирогч Д.*******ын биед учирсан тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хураа гэмтэл нь хүнийг хоёр хөлийг хамаж газар савж унагаасан тохиолдолд уг гэмтэл үүсэх боломжтой боловч тухайн гэмтсэн гэх өдрөөс хойш олон хоног өнгөрсний дараа эмнэлэгт үзүүлсэн байсан тул хэзээ уг гэмтэл үүссэн болохыг тогтоох боломжгүй. ...хохирогч Д.*******ын биед учирсан гэх зүүн талын хацар ясны нумны далд цөмөрсөн хугарал нь баруун тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хураа гэмтэл нь саваж унаснаас болж хавсарч үүсэх боломжгүй. Учирсан гэмтлийн байрлалын хувьд хоёр өөр талд байгаа, тэгэхээр нэг удаагийн уналтаар үүсэх боломжгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 164-165 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.ын мэдүүлсэн: “...*******тай зодоон хийгээд гэмтэл аваад хагалгаанд орсон гэж л өөрөө ярьдаг. Би тэр хоёрыг зодолдож байхыг бол хараагүй болохоор мэдэхгүй байна. ******* нь өмнө нь толгой тархи өвдөөд байна гэж хэлж байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-128-129/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.гийн мэдүүлсэн: “...2014 оны 04 дүгээр сарын 11-нд 16 цагийн орчимд тархины баруун талын бөмбөлөгийн хатуу хальсны доорх цусан хурааг авах мэс ажилбар хийсэн. Уг цусан хураа хэдийн хугацаанд үүссэнийг шүүх шинжээч эмч тогтооно. *******ын биед тархины дунд зэргийн няцрал, баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархины дарагдалт гэмтэлтэй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 351-352 дугаар хуудас/
Гэрч, хохирогчийг нүүрэлдүүлэн байцаахад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 452-453 дугаар хуудас/
Гэрч Ө.*******ы мэдүүлсэн: ******* бид хоёр *******ын найзых нь хүүхдийг тэргэн дээр түрээд салхилуулаад явж байтал ******* гэдэг хүн өмнөөс алхаж ирээд *******аас миний яав хаана байна гэж асуусан. Тэгсэн ******* мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд ******* нь шууд *******ыг заамдаад авсан. Тэгээд би хүүхэд айчих байх гээд тэндээс холдоод явсан. Явж байгаад нэг эргээд хартал *******, ******* хоёр газар уначихсан нэгнийгээ татаад босож байсан. Би бол хэн нь хэнийгээ цохиж зодсон талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг
Хохирогч Д.*******ын мэдүүлсэн: “...Ө.*******ыг танихгүй, хэрэг болдог өдөр би хүүхэд түрж явсан хүн харах нь харсан, гэхдээ энэ хүнийг тэнд байсныг мэдэхгүй. ...Би эхлэж заамдаж аваагүй, би зүгээр мотоциклио эхлээд сураглаж асуусан. Тэгсэн чинь чиний мотоциклийг би яадаг юм гэж хэлсэн. Тэгээд эхлээд ******* нь намайг заамдаж аваад миний зүүн шанаа руу цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд *******ын баруун шанаа руу гараараа цохисон. Тэгтэл ******* бас дахиад миний баруун шанаа руу цохисон. Тэгээд би газар арагшаа саваад унасан. Тэгээд ******* намайг татаж босгосон. ...хоёр хөл хамаад газар унагасан.” гэх мэдүүлэг
Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг нүүрэлдүүлэн байцаахад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 454-455 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч Х.-гийн мэдүүлсэн: ...Би гэрээсээ гарсан чинь манай хашааны зүүн урд талд ******* нь эхнэртэйгээ нэг тэрэгтэй хүүхэд түрчихсэн явж байсан. Тэгсэн чинь ******* ах зүүн талаас явган алхаж ирээд чи миний хөрөнгөөр яасан их тоглодог юм гээд өөрийнхөө куртикийг тайлж газар шидчихээд ******* ахын баруун хацар луу цохиод авсан. Тэгэхэд нь хүүе яаж байна гээд ******* ах ******* ахын суган доогуур нь тэврээд авсан. Тэгтэл ******* ах намайг куртик аваад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би куртикийг нь аваад эргээд хартал ******* ах доор нь орчихсон, ******* ах дээр нь гарчихсан газар уначихсан байсан. ******* ах ******* ахыг хоёр гараараа ээлжлэн цохиод байх шиг байсан. Харин ******* ах хоёр гараа шанаа хавьдаа байрлуулан хамгаалсан. Тэгээд хоёулаа маргалдаж байгаад болиод боссон. Тэгээд би куртикийг нь ******* ахад өгчихөөд гайгүй болж байна гэж бодоод гэрлүүгээ яваад орсон... гэх мэдүүлэг
Хохирогч Д.*******ын мэдүүлсэн: ...гэрч Х.- буруу яриад байна. ******* бид хоёрыг маргалдах үед тэр ******* гэж хүүхэн хүүхдийн тэрэг түрчихсэн хажууд явж байсан. Би -г бол хараагүй. ******* эхлээд миний баруун шанаа руу цохисон. Тэгэхээр нь би хариуд нь *******ыг цохиод авсан. Тэгээд ******* хоёр хөл хамаад намайг арагш савуулан унагасан. Тэгсэн хойно бид хоёр ноцолдож бие биенийхээ дээр доор орж их өнхрөлдсөн. Тэгээд босоод маргалдаж байгаад болиод айлаас зайдуу тал руу чигтээ яваад ярьж байгаад учраа олсон” гэх мэдүүлэг
Насанд хүрээгүй гэрч Х.-гийн мэдүүлсэн: “Хохирогч *******ын ярьсан зүйлээс зарим нь худлаа байна. ******* ахын эхнэр нь зодоон болох үед яваад өгсөн юм. ...Тэгээд би хажууд нь байсан. Намайг байхгүй байсан гээд байна. ******* ах эхлээд куртикээ тайлаад шууд ******* ахыг гараараа цохиод авсан. ******* нь ******* ахын хөлөөр нь би суган доогуур нь хоёр гараа оруулан тэвэрч авсан. Тэгээд ******* ахын куртикийг нь аваад эргээд хартал тэр хоёр дээр доороо орчихсон байсан. Би яг яаж унасан талаар хараагүй” гэх мэдүүлэг,
-гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/
-Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дугаар №202 тоот
1.*******ын биед зүүн шанаа ясны далд хугарал, тархины хатуу хальсны доорх цусан хураа гэмтэл үүсчээ.
2.Дээрх гэмтэл нь мохооо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэг хамаарна.
4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/
-Компьютерт томографийн оношлогоо /хх-ийн 26-28 дугаар хуудас/
-Амбулаториор эмчлүүлэгчийн карт /хх-ийн 29-30 дугаар хуудас/
-Өмнөговь аймгийн ******* сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Кокс заг ОНӨААТҮ газрын тодорхойлолт /хх-ийн 39-42 дугаар хуудас/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 дугаар хуудас/
-Хохирол төлбөр тооцооны баримт /хх-ийн 92-106 дугаар хуудас/
-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 123-126 дугаар хуудас/
-Өмнөговь аймаг Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №91 тоот
1.*******ын биед зүүн талын хацар ясны нумны далд цөмөрсөн хугарал, баруун чамархайн-дух-зулай хэсэгт байрлалтай хатуу хальсны доор цусан хураа, дээд уруулын шалбархай гэмтэл учирсан байна.
2.Дээрх гэмтэл тус бүр нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэглсэн байх боломжтой ба хэзээ учирсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Хэргийн материал дахь мэдүүлгүүдтэй танилцахад 2014-03-28-ны өдөр *******ын биед дээд уруулын шалбархайнаас/хамрын доорх/ өөр гэмтэл байхгүй байсан байна. Зүүн талын хацар ясны нумын хугарал гэмтэл үүсэхэд харалдаах зөөлийн эдийн няцрал/хаван, цус хуралт/ гэмтэл хавсарч үүснэ. Толгойн ар хэсгээр унах үед зүүн хацар ясны нумын цөмөрсөн хугарал нь гэмтэл үүсэх боломжгүй ба дагз, ар хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, хаван үүсэх боломжтой.
3.Зүүн хацар ясны нумны далд цөмөрсөн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хураа гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт тус тус хамаарна. Дээд уруулын шалбархай гэмтэл нь биеийн эрүүл мэндийг сарниулах гэмтлийн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 134-135 дугаар хуудас/
-Өвчний түүх /хх-ийн 142-153 дугаар хуудас/
-Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /хх-ийн 226-231 дүгээр хуудас/
-Өвчний түүх /хх-ийн 368, 369-375 дугаар хуудас/
- Сэтгэцийн гэм судлалын магадлагаа №03/16 /хх-ийн 377-378 дугаар хуудас/
-Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №169 тоот
1. Д.*******ын биед тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дух, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт. зүүн хацар ясны нумны цөмөрсөн далд хугарал, хамар ясны зүүн хананы цөмөрсөн хугарал, дээд уруулд шалбаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Дээрх тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дух, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3,1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, зүүн хацар ясны нумны цөмөрсөн далд хугарал нь тус журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамар ясны зүүн хананы цөмөрсөн хугарал, дээд уруулд шалбаралт гэмтэл тус журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Зүүн хацар ясны нумны далд цөмөрсөн хугарал нь 2014 оны 04-р сарын 11-ны өдрийн шинжилгээгээр оношлогдсон байх ба энэ нь бороолоогүй шинэ хугарал байсан байна. Уг хугарал нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зүүн хацрын хажуу хэсэг шанаа орчимд цохиход үүснэ.
6. Д.*******ын тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дух, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хурааг авах мэс заслын тэмдэглэлд 70-90 мл орчим хэмжээтэй гэсэн байна. Тархины хатуу хальсан доорхи цусан хураа нь гэмтлийн байдлаас хамаарч харилцан адилгүй хугацаанд буюу хэдэн цаг, хоног, cap хүртэл хугацаанд үүсч болно.
7. Тархины хатуу хальсан доорх цусан хураа нь хүчтэй доргилтын үед судас гэмтэснээс үүсдэг тул арагш савж унахад үүсэх боломжтой.
8. Тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дух, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн хацар ясны нумын хугарал гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр тухайлбал цохиулаад унах үед үүсгэгдэх боломжтой.
9. Тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дух, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл учирсан хүнд эхний үед толгой өвдөх, яваандаа толгой эргэх, хүндэрсэн үед ухаан алдах зэрэг шинжүү илэрнэ.
10. Урьд гарсан Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №202, №91 тоот шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна. гэх дүгнэлт /хх-ийн 381-383 дугаар хуудас/
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлэв.
2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт шүүгдэгч Б.******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.*******ын зүй бус харьцаа, бие эрх чөлөөнд нь халдсан үйлдлийн улмаас хохирогчтой харилцан заамдалцаж, 2 гарын хөдөлгөөнийг хориглох зорилгоор тэвэрч авахдаа хамтдаа газар унан дээр доороо орон өнхрөлдөх явцад хохирогч Д.******* толгойгоороо газар савж биед нь тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дух, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтэл учруулсан, мөн хохирогч Д.*******ын зүүн шанаан тус газарт цохиж хацар ясны нумны далд цөмөрсөн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч Д.*******ын зүй бус үйлдлээс сэдэлттэй болох нь насанд хүрээгүй гэрч Х.-гийн мэдүүлсэн: “...Намайг гэрээсээ гараад ирсэн чинь *******, ******* гэж эгчтэй хамт тэрэгтэй хүүхэд түрээд явж байсан. Тэгсэн ******* ах хүрч ирээд чи миний хөрөнгөөр яасан их тоглодог юм бэ гээд куртикээ тайлаад газар шидчихээд ******* ахыг баруун гараараа зүүн талын хацар луу нь цохиод авсан. Тэгсэн чинь ******* ах хүүе яаж байна аа гээд ******* ахын цээжнээс тэврээд авсан. Тэгсэн чинь намайг ******* ах куртик аваад өг гээд байсан. Тэгэхээр нь газраас куртик аваад эргээд хартал тэр хоёр газар уначихсан байсан. ******* ах ******* ахын дээр нь гарчихсан, нүүр лүү нь хоёр гараараа ээлжлэн хэд хэд цохиод авсан. Тэгээд босож ирээд хоорондоо тамхилаад тэгээд зүгээр болох шиг болсон. Тэгээд би гэрлүүгээ орсон, тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 441-442 дугаар хуудас/,
гэрч Ө.*******ы “...Тэгээд ******* бид хоёр...гэрлүү нь явах гээд байж байтал ажлын газрынх нь хүн /би нэрийг нь мэдэхгүй/ ганцаараа алхаад ирсэн. Тэгээд *******аас мотоциклио нэхээд миний мотоцикль хаана байна гээд уурлаад *******ыг заамдаад авсан. Тэгсэн ******* би мэдэхгүй ш дээ гээд эргүүлээд тэр хүнийг заамдаад авсан. Тэгээд би хүүхэд айчихвий гээд тэндээс холдоод хүүхдийн гэрлүү нь явсан. Явж байгаад нэг эргээд хартал *******, ******* хоёр газар уначихсан нэгнийгээ татаад босож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Х.-, хохирогч Д.******* нарыг нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлэг:
Насанд хүрээгүй гэрч Х.-гийн мэдүүлсэн: ...Би гэрээсээ гарсан чинь манай хашааны зүүн урд талд ******* нь эхнэртэйгээ нэг тэрэгтэй хүүхэд түрчихсэн явж байсан. Тэгсэн чинь ******* ах зүүн талаас явган алхаж ирээд чи миний хөрөнгөөр яасан их тоглодог юм гээд өөрийнхөө куртикийг тайлж газар шидчихээд ******* ахын баруун хацар луу цохиод авсан. Тэгэхэд нь хүүе яаж байна гээд ******* ах ******* ахын суган доогуур нь тэврээд авсан. Тэгтэл ******* ах намайг куртик аваад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би куртикийг нь аваад эргээд хартал ******* ах доор нь орчихсон, ******* ах дээр нь гарчихсан газар уначихсан байсан. ******* ах ******* ахыг хоёр гараараа ээлжлэн цохиод байх шиг байсан. Харин ******* ах хоёр гараа шанаа хавьдаа байрлуулан хамгаалсан. Тэгээд хоёулаа маргалдаж байгаад болиод боссон. Тэгээд би куртикийг нь ******* ахад өгчихөөд гайгүй болж байна гэж бодоод гэрлүүгээ яваад орсон“, ...Хохирогч *******ын ярьсан зүйлээс зарим нь худлаа байна. ******* ахын эхнэр нь зодоон болох үед яваад өгсөн юм. ...Тэгээд би хажууд нь байсан. Намайг байхгүй байсан гээд байна. ******* ах эхлээд куртикээ тайлаад шууд ******* ахыг гараараа цохиод авсан. ******* нь ******* ахын хөлөөр нь би суган доогуур нь хоёр гараа оруулан тэвэрч авсан. Тэгээд ******* ахын куртикийг нь аваад эргээд хартал тэр хоёр дээр доороо орчихсон байсан. Би яг яаж унасан талаар хараагүй” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.*******ын мэдүүлсэн: ...гэрч Х.- буруу яриад байна. ******* бид хоёрыг маргалдах үед тэр ******* гэж хүүхэн хүүхдийн тэрэг түрчихсэн хажууд явж байсан. Би -г бол хараагүй. ******* эхлээд миний баруун шанаа руу цохисон. Тэгэхээр нь би хариуд нь *******ыг цохиод авсан. Тэгээд ******* хоёр хөл хамаад намайг арагш савуулан унагасан. Тэгсэн хойно бид хоёр ноцолдож бие биенийхээ дээр доор орж их өнхрөлдсөн. Тэгээд босоод маргалдаж байгаад болиод айлаас зайдуу тал руу чигтээ яваад ярьж байгаад учраа олсон” гэх мэдүүлэг /хх-ийн 454-455 дугаар хуудас/, гэрч Ж.ын “...*******тай зодоон хийгээд гэмтэл аваад хагалгаанд орсон гэж л өөрөө ярьдаг гэсэн мэдүүлэг /хх-128-129/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* хохирогч Д.*******ын биед хүнд болон хүндэвтэр гэмтэл учруулаагүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Д.*******ын биед учирсан амь насанд аюултай хүнд болон хүндэвтэр гэмтлүүд 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр учирсан болох нь дараахь нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Үүнд:
хохирогч Д.*******ын... “...Тэгээд түүнээс хойш толгой янгинаад өвдөөд байдаг байсан. Тэгж байгаад бүр болохоо байгаад сумын эмчид 2014 оны 04 дүгээр сард үзүүлсэн, тэгтэл сумын эмч аймаг явж үзүүлэхгүй бол болохгүй гэж хэлсэн. Тэгээд аймгийн эмнэлэгт үзүүлсэн чинь Улаанбаатар хот яаралтай яв гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатарт 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр очоод 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хагалгаанд орсон. Миний толгойн гавлын яс цуурсан, бага зэргийн цус харвалттай, тархи баруун хэсэгт цус хурсан байна, мөн зүүн талын шанааны яс бяцарсан байна гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, гэрч Б.*******ын мэдүүлсэн: “...03 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 2 өдөр ******* толгой өвдөөд байна гээд гэртээ хэвтсэн. Тэгээд 03 дугаар сарын 31-ний өдөр БНХАУ-руу явж 04 сарын 04-ний өдөр гэртээ ирэхэд ******* толгой өвдөөд байна гээд унтахгүй байсан. Тэгэхээр нь ******* сумын эмнэлэгт үзүүлэхэд гаднаас нь хараад мэдэхгүй байна гээд сум руу явж эмнэлгийн байгууллагад үзүүл гэж хэлсэн. Тэгээд *******ыг суманд байх Бүсийн оношилгоо эмчилгээний төвд үзүүлэхэд тархиндаа гэмтэлтэй байна хурдхан Улаанбаатар хотруу эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Тэгээд ******* Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд гавлын яс цууралттай цус хуралттай байна яаралтай хагалгаанд оруул гээд хагалгаанд оруулсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22, 131 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.гийн мэдүүлсэн: “...2014 оны 04 дүгээр сарын 11-нд 16 цагийн орчимд тархины баруун талын бөмбөлөгийн хатуу хальсны доорх цусан хурааг авах мэс ажилбар хийсэн. Уг цусан хураа хэдийн хугацаанд үүссэнийг шүүх шинжээч эмч тогтооно. *******ын биед тархины дунд зэргийн няцрал, баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархины дарагдалт гэмтэлтэй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 351-352 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан Компьютерт томографийн оношлогоо /хх-ийн 26-28 дугаар хуудас/, Амбулаториор эмчлүүлэгчийн карт /хх-ийн 29-30 дугаар хуудас/, Өвчний түүх /хх-ийн 369-375 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дугаар №202, Өмнөговь аймаг Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №91, Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №169 тоот шинжээчийн дүгнэлтүүд зэргээр тус тус тогтоогдож байна.
Монгол Улсын Дээд Шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 231 дүгээр тогтоолд “хохирогчоор тогтоогдсон Д.******* нь бусдын хуулиар хамгаалагдсан халдашгүй байдал, эрх чөлөөнд халдаж, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл хийсэн эсэх, гэмт хэргийг өдүүлсэн, эхлүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал байгаа эсэхийг анхаарч шалгах шаардлагатай” гэсний дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанаар шинэчлэн хэлэлцэхэд гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл, үйл ажиллагаа нөлөөлсөн төдийгүй Улсын дээд шүүхийн тогтоолд заасан дээрх үндэслэл байгаа болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дах хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б:*******ыг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэж зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Учир нь: шүүгдэгч Б.*******ын үйлдэлд бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болох субьектив талын шууд буюу шууд бус санаатай гэм буруугийн хэлбэр тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.*******ын үйлдэлд хохирогчийн эрүүл мэндэд аюултай үйлдэл хийж байна гэдгээ ухамсарлаж, түүний эрүүл мэнд, бие махбодид хүнд гэмтэл учрах боломж, зайлшгүй байдал зэргийг урьдчилан харж, шууд санаатай хүсэж үйлдсэн, эсхүл шууд бус санаатайгаар энэхүү үр дагаварт хүргэсэн зэрэг субьектив талын шинж тогтоогдоогүй болно.
Хохирогч Д.******* мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ...” Б.******* миний 2 хөлийг хамж унагаасан” гэж мэдүүлдэг боловч насанд хүрээгүй гэрч Х.-, Ө.******* нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Хэрэг учрал гарах үед үйл явдлыг харж байсан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлыг мэдүүлсэн гэрч нарын мэдүүлэг нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, хөндлөнгийн байр сууринаас бодит байдлыг мэдүүлсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Б.*******ын болгоомжгүй үйлдлээс хохирогч Д.*******ын бие махбодид хүнд, хүндэвтэр гэмтэл учирсан байх тул шүүгдэгч Б.*******ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч Б.******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч Д.*******т 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг төлсөн, хохирогч Д.******* надад одоо ямар нэг гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзсэн болно.
Хохирол төлбөр төлөгдсөн хэдий ч хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан байдлыг харгалзан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Б.******* нь 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр энэ гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар энэхүү гэмт хэрэг нь дээрх хуульд хамрагдаж байх тул шүүгдэгч Б.*******т холбогдох Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын 211 хоног урьдчилан цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.*******ын биеийн байцаалттай холбоотой баримт бичиг, болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байна.