| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2017/01794/и |
| Дугаар | 2477 |
| Огноо | 2017-09-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 2477
1 У.Байгалмаа нь хариуцагч М.З холбогдуулан гэрлэлт цуцлуулж, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэрэгт У.Б нь тус шүүхэд гаргасан Ш.З гэрлэлтээ цуцлуулах шаардлагаас татгалзаж, харин дундын эд хөрөнгө болох Улаанбаатар хотод байрлах 39 ширхэг үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар тохиролцож үлдэх 58 ширхэг үл хөдлөх хөрөнгийг М.З нь авч үлдэхээрэвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр төлсөн 70.200 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 4-ны өдөр төлсөн 461.000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ