| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2017/00215/и |
| Дугаар | 02005 |
| Огноо | 2017-07-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 02005
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасныг баримтлан “Бичил Бизнес Бичил-12” ХЗХ-ны нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэг 1.704.424.72 төгрөг гаргуулах тухай Г.Батзоригт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс Улаанбаатар хотын банк дахь Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 дугаар дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45.157.57 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Нэхэмжлэгч хариуцагчийн оршин суугаа хаягийг тодруулсаны дараа шүүхэд нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
5. Шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсноор нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргасан баримтуудыг баримт үйлдэн, нэхэмжлэгчид буцаан өгөхийг шүүгчийн туслах Ж.Эрдэнэцэцэгт даалгасугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ