Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/104

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Хохирогч Ж.*******,

Шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 102 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2207000000095 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* өдөр Улаанбаатар хот ******* төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа гагнуур хийдэг ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй

******* овогт *******ын ******* /РД:*******/

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 22-ны шөнө ******* тоот өөрийн гэртээ Ж.*******тэй эхнэр “Х. болон охиныг оролдлоо” гэх шалтгаанаар маргалдаж толгойн хуйханд шарх, баруун чихний дэлбээ, зүүн дээд зовхи, зүүн бугалга, зүүн шуу, нуруунд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, толгойн хуйх, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Т.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Тухайн үед энэ хүн үүрээр орж ирсэн байсан. Эхнэр сэрээд орилсон бөгөөд энэ хүн охин эхнэр хоёрын голоор орж ирээд хувцсаа тайлаад хэвтсэн байсан. Эхнэр гэрэл асаа гэхэд нь би босоод асаасан, энэ хүн шалдан сууж байхаар нь би толгой руу нь аяга аваад шидчихсэн. Тэгээд бие рүү нь хэд хэд цохисон бөгөөд хоорондоо маргалдсан. Эхнэр, эхнэрийн найз хүүхэн, энэ хүн бид  хэд манайд нэг том пиво уусан бөгөөд ******* гээд энэ залуу шөнө 02 цагийн алдад гарч явсан. Тэгээд бид нарыг унтсаны дараа энэ залуу шөнийн 04 цагт гэрт орж ирээд хамаг хувцсаа тайлаад эхнэр охины хоёрын голоор ороод хэвтсэн байсан. Эхнэр охиныг цааш нь чирээд байх шиг байна гэхээр нь гэрэл асаагаад харахад шалдан сууж байсан. Тэгээд би хажууд аяга байхаар нь толгой руу нь аяга авч шидээд толгойг нь хагалчихсан юм.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

            Улсын яллагчийн зүгээс: хохирогч Ж.*******ийн мэдүүлэг /хх 15-16/, гэрч Х.ийн мэдүүлэг /хх 18/, гэрч М.ийн мэдүүлэг /хх 20/, насанд хүрээгүй гэрч Н.ийн мэдүүлэг /хх 21/, шинжээчийн 176 дугаартай дүгнэлт /хх 34-36/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчШүүгдэгч Т.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч нь шүүгдэгч Т.*******аас хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Т.*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байгаад түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны зардал тогтоогдож ирээгүй ба урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээлгэх саналтай байна” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Т.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 22-ны шөнө 04 цагийн орчим *******, дүгээр  8  тоотод өөрийн гэртээ Ж.*******тэй эхнэр, охиныг оролдлоо гэх шалтгаанаар маргалдаж аяга шидэж дагз хэсгийг нь онож, нүүр, толгой хэсэгт нь гараараа, гар, нуруу хэсэгт нь унь, галын дэгээ төмрөөр цохиж зодон эрүүл мэндэд нь толгойн хуйханд шарх, баруун чихний дэлбээ, зүүн дээд зовхи, зүүн бугалга, зүүн шуу, нуруунд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, толгойн хуйх, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Т.*******ын өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 22-ны шөнө гэртээ унтаж байхад эхнэр гэнэтхэн сэрээрэй, энэ нэг юмаа ав гэхээр нь би босож гэрэл асаатал манай эхнэр охин хоёрын нэгийг оролдсон байна гэж бодоод уур хүрч аяга аваад шидтэл дагз хавьд нь онож цус гарсан. Дараа нь нүүр толгой хэсэгт нь хэд цохисон. Тэгээд цагдаа дуудах гэхэд гэрээс гарч зугтаах гээд байхаар нь хугарсан унь авч 2 удаа гар руу нь цохиж, галын дэгээ төмрөөр нуруу руу нь нэг удаа цохисон нь үнэн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 67 дугаар тал/

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Ж.******* өгсөн: ...гэр нь цоожгүй байхаар нь хаалгыг нь татаж ороход харанхуй байсан бөгөөд унтахаар зуухны баруун талд нь гарсан. Би оронд орохдоо дандаа бүх хувцсаа тайлж унтдаг юм. Тэгээд сурсан зангаараа өмдөө дотоожтойгоо цуг тайлаад буцаагаад дотоожоо өмсөх гээд сууж байхад миний бэлэг эрхтнийг нэг хүн бариад авснаа орилоод нөхөр нь босож гэрэл асаагаад намайг шалдан сууж байгааг харж зодсон. Эхлээд намайг аяга шидэж толгойн дагз хагалаад гараар бие нүүр рүү хэдэн удаа цохисон. Тэгээд унь аваад нуруу бие рүү 2 удаа цохиж сүүлд нь галын дэгээ төмрөөр нуруу руу нэг удаа цохисон...Намайг шалдан сууж байхаар эхнэрийгээ оролдож байна гээд уурлаад зодсон...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 15-16 дугаар тал/

3. Мөрдөн байцаалтад гэрчээр Х.ийн өгсөн: ...найз нөхрийн хамт Нийслэл нэртэй 2.5 литрийн пиво ууж дуусаад би хоёр хүүхдээ тэврээд голоор нь ороод унтсан. Унтаж байх үед охин э ярдаглаад дуу гараад хажууд нь хүн хөдлөөд миний баруун гараар гэдэс таталт хийж байгаа юм шиг хөдлөөд байхаар нь би охиноо бөгсөн хэсгээр нь өөрлүүгээ татах гэсэн чинь эрэгтэй хүний босож хатуурсан бэлэг эрхтэн баригдсан. Би гайхаад нөхрөө дуудаад гэрлээ асаасан чинь танихгүй шалдан залуу байсан. Тэр залуугийн хоёр хөл нь дотоожны нэг тал руугаа чихээд орчихсон байсан. Нөхөр босож ирээд гарт барьсан аягаа шидсэн чинь толгойг нь оноод хагалчихсан. Би өөрийн охиноосоо ямар нэгэн юм болсон талаар асуухад хэлэхгүй байж байгаад  намайг гараараа түлхсэн гэж хэлж байсан...Миний биед хүрсэн зүйл байхгүй. Манай охиныг түлхсэн, хүрсэн гэж байсан... гэх мэдүүлэг,

/хх-ийн 18 дугаар тал/

4. Мөрдөн байцаалтад гэрчээр М.ийн өгсөн: ...Би 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэртээ амарч байх үед өмнө нь хамт ажилладаг байсан гэх залуу фейсбүүк чатаар ойр зуурын юм ярьж байгаад манай гэрт ирэхээр болсон. гэрт хүрч ирэхээр нь дэлгүүрээс пиво аваад хамтдаа *******ын гэрт очсон. Гэрт нь очих үед ******* 2 хүүхдийн хамт байсан...Гэрт нь ирээд , *******ын хамт Нийслэл нэртэй 2.5 литрийн пиво хувааж ууцгаасан. Ууж дуусаад ийг ажилд нь хүргэж өгөөд *******ын гэрт ирсэн. Би гэрийг нь харж өгөөд , *******ын хамт хүүхдүүдээ авахаар явсан. Хүүхдүүдээ авч ирэхээр нь *******, ийн хамт нэг ширхэг 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво уугаад унтахаар хэвтсэн. Шөнө 4 цаг орчмын үед орилоод босоод ирсэн. хэлэхдээ ийг өмдөө тайлчихсан охинтой нь ойрхон хэвтэж байсан гэж хэлсэн. Удалгүй цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд цагдаагийн байгууллагын алба хаагчид хүрч ирээд аваад явцгаасан... гэх мэдүүлэг,

/хх-ийн 20 дугаар тал/

5. Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрчээр Н.ийн өгсөн: ...Би унтаж байсан чинь ээж маань чанга чанга дуугараад байхаар нь би сэрсэн. Намайг сэрэхэд манай аав нэг танихгүй ахыг толгой руу нь цохиод байсан. Өөр зүйл мэдэхгүй... гэх мэдүүлэг,

/хх-ийн 27 дугаар тал/

6. Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний Газрын Налайх дүүргийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/176 дугаар: Ж.*******ийн биед толгойн хуйханд шарх, баруун чихний дэлбээ, зүүн дээд зовхи, зүүн бугалга, зүүн шуу, нуруунд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, толгойн хуйх, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт,

/хх-ийн 34 дүгээр тал/

7. Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний Криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын шинжилгээний лабораторын шинжээч Б.Бадамсайханы 1210 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн өмдөнд сэмрэлт байна. Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн дотоож гэмтэлгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн өмдөнд 135х121мм, 165х65мм, 160х45мм хэмжээтэй гэмтлүүд нь сэмэрч хөвөрсөн байх тул эдэлгээний явцад үүссэн хуучин сэмрэлтүүд байна. Шинжилгээ хийх явцад шинээр нөхцөл байдал илрээгүй байна. гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 37-40 дүгээр тал /

8. Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Чулуунсүхийн 4731 дугаартай: Н.ийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Н.ийн охин хальс бүтэн, гэмтэлгүй байна. гэх дүгнэлт,

/хх-ийн 43 дугаар тал/

9. Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний Газрын биологийн шинжээч Ц.Бямбадоржийн 1911 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн дэвсгэр даавуун дээр эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй. гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 48-49 дүгээр тал/

10. Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний Газрын биологийн шинжээч Ц.Бямбадоржийн 1912 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн оруулгатай бор саарал өнгийн дотоож нь дээр эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй. гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 52-53 дугаар тал/

11. Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний Газрын биологийн шинжээч Ц.Бямбадоржийн 1913 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн ноосон өмд, ягаан өнгийн эмэгтэй хүүхдийн дотоож нь дээр эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй. гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 56-57 дугаар тал/

12. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 4-5 дугаар тал/

13. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 75 дугаар тал/

14. шүүгдэгч Т.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 83-97 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Т.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Ж.*******ийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.******* нь хохирогч Ж.*******ийн зодсон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/176 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Т.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

   Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Т.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Т.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ж.*******ийн бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...Гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй...гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Т.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Иймд Т.*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд прокурортой тохиролцсон ялын төрөл хэмжээний дотор буюу 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Бусад асуудлаар

     Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.    

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ыг  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

   5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

   6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ