Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 020/2014/0700/З |
Дугаар | 221/МА2015/0309 |
Огноо | 2015-07-09 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2015/0309
Э ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.С, Х. нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 263 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, С дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...С дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 7/4 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Монгол улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлд зааснаар Монгол улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж заасны дагуу тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэдийн Үндсэн хуулиар олгосон эрхийг хамгаалж хэрэгжүүлэх зорилготой нийцсэн.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 18 дугаар зүйлийн 18.1.2 "к", Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Иргэний хуулийн 90, 92 дугаар зүйл, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалтуудыг удирдлага болгосон нь ямар нэгэн хуулийг зөрчсөн асуудал байхгүй болно... гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 263 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т заасныг баримтлан С дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 7/4 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Х. давж заалдах гомдолдоо: ...Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Х., Б.С, СХД-ийн ИТХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Т.С нар нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 06-ныөдрийн 263 дугаар шийдвэрийг 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч үзээд бүхэлд нь эс зөвшөөрч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгуулахаар давж заалдах гомдлыг гаргаж байна.
Захиргааны хэргийн анхан шатны 20-р шүүхийн 2015 оны 263 дугаар шийдвэр нь дараах үндэслэлээрхуульд нийцээгүй болно. Үүнд:
1. 2015 оны 06 сарын 06-ны өдрийн 263 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн шийдвэрийн 8 дугаархуудасны дээрээс 2 дахь догол мөрөнд: "Хариуцагч нь маргаан бүхий актдаа хуулийн заалтыг зөвбичээгүй, хуульд байхгүй зүйл заалтыг баримталсан/ тухайлбал: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 28 дугаар зүйлийн 28.3 гэж бичсэн /байгааг
тэмдэглэх нь зүйтэй" гэж үзжээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль нь 1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Монгол улсын Их Хурлаас батлагдан өнөөг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байх бөгөөд С дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь маргаан бүхий 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 7/4 тоот тогтоолын үндэслэх хэсэгтээ уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 28 дугаар зүйлийн 28.3 дахьхэсгүүдийг зааж үндэслэсэн байхад хуульд байхгүй зүйл, заалт, хуулийг зөв бичээгүй гэж үзсэн ньшийдвэр гаргасан шүүгчийг зөв, хүчин төгөлдөр хуулиа үзээгүй байна гэсэн дүгнэлтэд хүрч байна.
Шүүх шийдвэрийг гаргахдаа хүчин төгөлдөр хуулийг үндэслэн өөрийн дотоод итгэлээр үнэлэншийдвэр гаргана гэж зохицуулсан учир шийдвэрийг шүүгч гаргахдаа баримталсан хуулийг байхгүй эсхүл зөв заалтыг бариагүй байна гэдэгт төөрөлдсөн учир дотоод итгэлээр гаргасан шийдвэр нь буруушийдвэр болох нь ойлгомжтой байна. Иймд уг үндэслэлийг хүчингүй болгох үндэстэй гэж үзэж байна.
2. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дугаар хуудасны сүүлийн догол мөрнөөс 7 дугаар хуудасны эхний 2 догол мөрөнд заасан үндэслэлдээ "... түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн11.1.2-т зааснаар Аймаг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Газрын тухай хуульд заасны дагуу ...хайгуулын талбай, ордод хамаарч байгаа газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэргаргах эрхтэй байна. Эндээс үзэхэд хариуцагч ашигт малтмал олборлож байгаа газрыг орон нутгийнтусгай хамгаалалтанд авсан байна гэж үзэхээр байна. ...хариуцагч нь өөрт хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар буюу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан нь хууль бус болсон төдийгүй хуулийн зохицуулалтыг буруугаартайлбарлан хэрэглэжээ. Иймд нэхэмжлэгчийн "... дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар олгогдсон эх хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн, хэрэглэх ёстой хэм хэмжээг хэрэглээгүй..." гэх тайлбарүндэслэлтэй байна" гэж үзсэн нь шүүгчийг хуулийн зохицуулалтыг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Уг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд Газрын тухай хуулийг баримталж заахдаа хайгуулын талбай, орд хэсэгт тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыгшийдвэрлэсэн.
Харин Ашигт малтмалын ашиглалтын талбай буюу ашиглалтын талбай дотор байгаа орд байрлаж буй газраас бусад хэсгийг хэрхэхийг уг заалтаар хуульчлаагүй юм. Хэрэв хууль санаачлагч уг хуульд лицензээр олгосон бүх талбайг ойлгож байсан бол ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын талбай гэж заах байсан юм.
Тэгвэл өнөөдөр маргаан бүхий тусгай хамгаалалтанд авсан газар нь 1 дүгээрт, хайгуулын талбай бус ашиглалтын лицензтэй талбай, 2 дугаарт, ашиглалтын талбай дотроос орд байхгүй газрыг хамруулж авсан юм. Уг тусгай хамгаалалтад авсан нийт 3,5 га газраас 1,5 га газар нь уг ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаас даруй 10 жилийн өмнөөс иргэдэд эзэмшүүлэн, өмчлүүлсэн газар юм. Уг харилцааг зохицуулах үүднээс ИТХ нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3, Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Иргэний хуулийн 90, 92 дугаар зүйлуудийг үндэслэх хэсэгт оруулсан юм.
Тэгвэл 2 га газар нь айлууд руу орох болон гарах гарц, Нийслэлийн засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/293 тоот захирамжийн биелэлтийг хангах зорилгоор, мөн түүнчлэн уг замын хажуугаар үерийн усны далангийн дагуу урсах Дондогдуламын рашаан буюу байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрыг Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дах хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 28 дугаар зүйлийн 28.3, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25,1, 18 дугаар зүйлийн 18.1.2 "к" зүйлүүдийг үндэслэн тогтоол гаргасан юм.
Тэгэхэд шүүх эдгээр дурьдсан заалтуудаар сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тусгай хамгаалалтад авах эрхийг хуулиар олгосон байхад нэхэмжлэгчийн тайлбарт дурьдсан хуулиар олгогдсон эрх хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн, хэрэглэх ёстой хэм хэмжээг хэрэглээгүй гэх үндэслэлийг үндэстэй байнагэж үзсэн нь шүүгчийг хуулийн зохицуулалтыг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
3. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дугаар хуудасны дээрээсээ 2 дахь догол мөрнөөс 6 дугаар хуудасны эхний догол мөр хүртэл "...С дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн журамд зааснаар ...аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг таслан зогсоож, тухай газар нутгийг нь дүүргийн тусгай хэрэгцээнд авахаар ... шийдвэрлэсэн болох нь ... тогтоогдож байна. Гэтэлхариуцагч ... тусгай хамгаалалтанд авсан" гэж гаргаж байгаа нь ойлгомжгүй... тухай газрыг "тусгай хэрэгцээнд авах" шийдвэрээс өөрөөр шийдвэр гаргажээ" гэж дүгнэсэн байна.
Дээрхи үндэслэлээр шүүх хуулийн зохицуулалтыг буруугаар тайлбарлан хэрэглэсэн байна гэдэг ньилт байна. Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд газрыг 6 ангилан хуваадаг бөгөөд 6 дахь нь "тусгай хэрэгцээний газар" юм. Тэгвэл 16 дугаар зүйлээр тусгай хэрэгцээнийгазар нь өөрөө дотроо 12 хэсэгт хуваагдаж 1 дэх хэсэгт "тусгай хамгаалалттай газар" гэсэн зүйл байдаг юм.
Өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай газар нь өөрөө тусгай хэрэгцээний газрын нэг бүрэлдэхүүн хэсэг юм.
Тэгэхэд шүүх үндэслэх хэсэгтээ анх тусгай хэрэгцээнд авахыг иргэдийн Төлөөлөгчдийн ХурлынТэргүүлэгчдээс тогтоосныг зөрчиж нийт иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тусгай хамгаалалтад авсан нь буруу гэж үзэж нэхэмжлэгчийн талд орж байгаа нь илт, хуулийг буруу тайлбарлаж байгаа явдал болж байна.
4. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дугаар хуудасны 1 дүгээр догол мөрнөөс 2 дугаар догол мөр дуустал хэсэгт "... маргаантай холбоотой асуудлыг илүү нарийвчилсан хуулийн зохицуулалт нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль юм. Хариуцагч ... тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 28 дугаар зүйлийн 28.3-т заасныг үндэслэлээ болгож баримталсан байх хэдий ч шүүх хуралдаан дээр маргаан бүхий актын үндэслэлдээ тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 28 дугаар зүйлийн 3 дах хэсэг гэж өөрөөр тайлбарлаж, маргаж байна" гэжээ. Шүүгч шүүх хуралдааны явцад тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тусгай хамгаалалтад авч байгаа тохиолдолд 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан 4 ангилалын аль хэсэгт нь маргаан бүхий газар нь орж байгаа вэ? гэсэн асуултанд хариуцагч 3 дугаар зүйлийн 3.1.3 дахьхэсэг буюу байгалийн нөөц газарт орно гэж тайлбарласныг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын үндэслэлд заасан зүйлээс шүүх хуралдааны явцад өөрөөр тайлбарлаж байна гэж процессийг гажуудуулж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй юм. Дээрхи асуудал шүүх хуралдааны явц шүүхийн тэмдэглэлд тусгагдсан гэж найдаж байгаа бөгөөд шүүх хуралдаанд оролцогчид үүнийг нотлох буй за.
5. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дугаар хуудасны 3 дугаар догол мөрөнд "... иргэдийн Төлөөлөгчдийн Хуралнь ... орон нутгийн хамгаалалтанд авах шийдвэр гаргах... эрхтэй байх хэдий ч маргаан бүхий түгээмэлтархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөлтэй 3,5 га газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй юм" гэсэн үндэслэлийг гаргажээ.
Орон нутгийн өөрөө удирдах байгууллага нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүнийудирдлагын тухай хуулиар олгосон бүрэн эрхийнхээ дагуу өөрийн харъяа нутаг дэвсгэрийн бүтэц зохион байгуулалт, газар нутгийн онцлог, тогтоцыг судалсны үндсэн дээр Газрын тухай хүүль, Байгаль орчныгхамгаалах тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Иргэний хууль болон бусад холбогдох хуулийн дагуу өвөрмөц тогтоц, нийтийн эзэмшлийн газар, иргэнд эзэмшүүлэх асуудлаар шийдвэр гаргах эрхтэй байхад тогтоогдсон зүйлийг тогтоогдоогүй, хамрагдах зүйлийг хамаарагдахгүй гэж дүгнэж байгаа нь нэхэмжлэлийн зүйлээс хальсан асуудлаар дүгнэлт гаргаж, түүнийгээ үндэслэл болгож байгаа нь илт хууль бус шийдвэр гарахад нөлөөлсөн байна.
5. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 8 дугаар хуудасны 1 дэх догол мөрөнд "... маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх; хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдсон байх тул С дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн7/4 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нь хуульд нийцнэ гэж шүүх дүгнэв" гэжээ.
Өнөөдрийг хүртэл уг тогтоол гарсанаар нэхэмжлэгчийн яг ямар эрх, ямар хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдоогүй юм.
Уг тусгай хамгаалалтанд авсан газрын 1,5 га газар нь иргэдэд эзэмшүүлсэн, өмчлүүлсэн газартай давхцалтай тул уг газарт нэхэмжлэгч ашигт малтмал олборлох төдийгүй хайгуул хийх ч эрх байхгүй газар бөгөөд ийнхүү иргэн, тусгай зөвшөөрөл ззэмшигч хоёрын хооронд маргаан гарсан тохиолдолд Иргэний хуулиар зохицуулахыг хуульчилсан байна.
Шүүхээс Ашигт малтмалын газраас нотлох баримтын хэмжээнд ирүүлсэн "Э" ХХК-ийн маргаан бүхий лицензийн нөөцийн буюу ордын дэвсгэр зураг, тусгай хамгаалалтанд авсан газрыг давхцууланбайршуулсан зураг дээр тусгай хамгаалалтанд авсан газар нь ямар ч байдлаар давхцаагүй төдийгүй уг хамгаалалтад авсан газрыг "Э" ХХК нь өөрийн лицензийн талбайгаас бетон хашаа барьж тусгаарласан болохыг шүүхээс хэргийн газар дээр хийсэн үзлэгээр илтэд харагдаж байдаг юм. Шүүхэд нотлох баримтын хэмжээнд ирүүлсэн зурагнуудыг нэгтгэн энэхүү гомдлын хавсралтаар зураг хэлбэрээр хавсаргасан болно.
Маргаан бүхий акт гарсанаар нэгэнт шаврын орд газрыг хамруулаагүй, хайгуулын талбайд ороогүй "Э" ХХК нь дээрхи тусгай хамгаалалтанд авсан газрыг өөрийн үйлдлээр буюу бетонон хашаа барьсанаарлицензийн талбайгаас түсгаарласан, 1,5 га газар нь иргэдэд эзэмшил, өмчлөлөөр олгогдсон газартай давхцалтай, 2 га газар нь үерийн далангаар хязгаарлагдсан, нийтийн эзэмшлийн талбай болох сайжруулсан замтай давхцалтай, Дондогдуламын рашаан болон түүний урсгал газартай давхцалтай байхад "Э" ХХК-ийн ямар эрх нь зөрчигдөөд байгаа нь тогтоогдохгүй, хууль ёсны ямар ашиг сонирхол нь хөндөгдөөд байгаа нь тодорхойгүй байхад шүүхээс нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж шууд дүгнэж уг актыг хууль бус болохыг тогтоосон нь үндэслэл муутай болсон байна.
Мөн түүнчлэн тусгай хамгаалалтад авсан 3,5 га газар нь зөвхөн "Э" ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхийталбайгаас гадна 2 компанийн 2 тусгай зөвшөөрлийн талбайг хамаарч байна гэсэн нотлох баримтыг Ашигт малтмалын газраас албан бичгээр ирүүлсэн байхад шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дугаар хуудасны 3 дахь догол мөрөнд зөвхөн "Э" ХХК-ийн талбайгаас тусгай хамгаалалтанд авч байгаа нь Үндсэн хуулийн 2-т заасан ... шудрага ёс, тэгш байдал... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн", Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар .., ашиглахад шудрага ёс, тэгш байдлыг хангах" гэж заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн нь илт буруу үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй байна.
С дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь УИХ-ийн 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор баталсан "Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хуртэлх хөгжлийн чиг хандлага" баримт бичгийн Нийслэлийн нутаг дэвсгэрийн 40-с доошгүй хувийг төрийн тусгай хамгаалалтанд авах бодлого баримтална гэж заасантай нийцүүлэх хүрээндС дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7/4 тогтоол гарсан, мөн "Э" ХХК, "М" ХК болон бусад 7 аж ахуйн нэгжийн эзэмшиж буй "Найрамдал" шаврын ордыг бүхэлд нь ногоон бүс болгохоор дээрх УИХ-ийн тогтоолд заасныг хэрэгжүүлэх, мөн Нийслэлийн төр захиргааны төв байрыг Баянхошуунд шинээр барьж ашиглалтанд оруулах ажил явагдаж байгаатай холбоотойгоор Найрамдал шаврын ордыг түшиглэн байгуулсан тоосгоны үйлдвэрүүдийг 2015 оны 7 сарын эхээр хотын бүсээс гаргахтухай Нийслэлийн засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэх, мөн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/293 тоот захирамжаар хүнд даацын автомашин замыг засан сайжруулах хүртэл явуулахгүй байхыг даалгасныг уг газарт үйл ажиллагаа явуулж буй 9 аж ахуйн нэгжээс 8 нь биелүүлэн хэрэгжүүлж байхад зөвхөн "Э" ХХК нь уг захирамжийн тогтоолын хэрэгжилтийг хангахгүйгээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа юм. Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 5 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 263 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
С дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 7/4 дүгээр тогтоолоор 1997 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 857А тоот гэрчилгээгээр олгогдсон Э ХХК-ийнтүгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий уурхайн эдэлбэр газраас 3,5 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3.1-д Энэ хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна, 11 дүгээр зүйлийн 11.1-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 11 дүгээр зүйлийн 11.1.2-т Газрын тухай хуульд заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбай, ордод хамаарч байгаа газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах гэж заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас харвал орон нутгийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын талбай, уурхайн эдэлбэр газрыг тусгай хамгаалалтад авах эсэх асуудлыг шийдвэрлэх бүрэн эрх нь аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд олгогдсон байхад С дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар олгоогүй эрхийг хэрэгжүүлж, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байгаа газрын тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан нь хууль бус байна.
Хэдийгээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т зааснаар орон нутгийн хамгаалалтад нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг авах тухай шийдвэр гаргах эрх хэмжээ нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд олгогдсон байх боловч түгээмэл тархацтай ашигт малтмалын орд газраас тусгай хэрэгцээ болон орон нутгийн хамгаалалтад авах эсэх талаар шийдвэр гаргах тохиолдолд тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хууль болох Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль мөрдөгдөнө.
Иймээс анхан шатны шүүхийн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаас тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байхад хариуцагчаас тусгай хамгаалалтад авсан өөр шийдвэр гаргасан байна гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй юм.
Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6, 16 дугаар зүйлийн 16.2, 16.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар тусгай хэрэгцээний газар-т тусгай хамгаалалттай газар хамаарахаар байх ба анхан шатны шүүх нь тусгай хэрэгцээний газарт тусгай хамгаалалттай газар хамаарахгүй гэсэн дүгнэлт хийгээгүй байх тул хариуцагчийн ...шүүх үндэслэх хэсэгтээ тусгай хэрэгцээнд авахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс тогтоосныг зөрчиж нийт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тусгай хамгаалалтад авсан нь буруу гэж тайлбарласан. Хуулийг буруу тайлбарласан гэсэн гомдол үндэслэлгүй байна.
Маргаан бүхий актаар газрыг тусгай хамгаалалтад авч шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 18 дугаар зүйлийн 18.1.2 "к", Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Иргэний хуулийн 90, 92 дугаар зүйл, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийг мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д Аймаг, нийслэл, сум, дүүрэг өөрийн нутаг дэвсгэрт байгаа тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч болно, 28 дугаар зүйлийн 28.3-т аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хил зааг, хамгаалалтын горимыг тогтоох гэж заасныг баримталжээ.
Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн хариуцагчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын иргэдэд эзэмшүүлж, өмчлүүлсэн газартай давхцалтай, нийтийн эзэмшлийн зам талбай, далангаар хязгаарлагдсан хэсэгтэй давхцалтай, ...Дондогдуламын рашаан болон түүний урсгал газартай давхцалтай... гэх давж заалдах гомдол тайлбар нь маргаан бүхий дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг зөвтгөх үндэслэл болохгүй.
Учир нь хариуцагчаас дээрх гомдолд дурдсан үндэслэлээр маргаан бүхий актыг гаргаагүйн дээр байгалийн өвөрмөц тогтоц, ховор, ховордсон ургамал, амьтан бүхий газар болон түүх соёлын дурсгалт, үзэсгэлэнт газарт хамаарах талаар тогтоогдоогүй байхад түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл бүхий 3.5 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн нь төрийн эрх бүхий байгууллагаас олгосон ашиглалтын зөвшөөрөл бүхий газраа ашиглах нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Түүнчлэн шүүх хариуцагчаас маргаан бүхий актаар зөвхөн нэхэмжлэгчийн ашиглалтын талбайд хамаарах газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэснээр Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг зөрчсөн гэж зөв дүгнэснийг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 263 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ