Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 172

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 пугаар зүйлийн 248.1.1, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь: 1.Дархан-Уул аймгийн Прокурорын газраас С.Хатанбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай. 2.Шүүгдэгч Баатар овогт Жигжидсүрэнгийн Баясгалан, Хантайшир овогт Жавсангийн Жамбалдорж нарыг хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогт Гомбожавын Энх-Амгаланг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т зааснаар шүүгдэгч Баатар овогт Жигжидсүрэнгийн Баясгалан, Хантайшир овогт Жавсангийн Жамбалдорж нарын тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр тус тус 3 жил /гурван жил / хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Гомбожавын Энх-Амгалан, 3 жил /гурван жил / хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Баатар овогт Жигжидсүрэнгийн Баясгалан, Хантайшир овогт Жавсангийн Жамбалдорж, Боржигон овогт Гомбожавын Энх-Амгалан нарт тус тус оногдуулсан 3 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй. 5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт урдчилан цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор нөхөн төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч Баатар овогт Жигжидсүрэнгийн Баясгалан, Хантайшир овогт Жавсангийн Жамбалдорж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т зааснаар тус тус оногдуулсан 3 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Боржигон овогт Гомбожавын Энх-Амгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай. 7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Баатар овогт Жигжидсүрэнгийн Баясгаланд хяналт тавихыг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст, Хантайшир овогт Жавсангийн Жамбалдорж, Боржигон овогт Гомбожавын Энх-Амгалан нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт тус тус хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Ж.Баясгалан, Ж.Жамбалдорж, Г.Энх-Амгалан нарт мэдэгдсүгэй. 8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар С.Хатанбаатарт, Г.Энх-Амгалан, Ж.Баясгалан, Ж.Жамбалдорж урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй. 9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.Баясгалан, Ж.Жамбалдорж, Г.Энх-Амгалан нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ