| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2017/0760/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/711 |
| Огноо | 2017-11-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Алтанцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2017/ШЦТ/711
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
нарийн бичгийн дарга Б.Нямжав,
улсын яллагч Ш.Алтанцэцэг,
шүүгдэгч Г.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Ц-д холбогдох эрүүгийн 1706 02689 0178 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1972 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төрч мэргэжилтэй, цэргийн тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар хх000000, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г-ийн Ц.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Ц- нь 2017 оны 10 дугаар сарын 14-нд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр 34 дүгээр байрны 44 тоот өөрийн гэртээ согтуугаар эхнэр Ж.Н-ийн нүүр рүү шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруусан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ц- мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад хохирогч Ж.Нийн мэдүүлэг /хх-8-9/, гэрч Д.Батболдын мэдүүлэг /хх-11-12/, шинжээчийн 13026 дугаартай дүгнэлт /хх-14/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-15/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-17/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Ц- нь 2017 оны 10 дугаар сарын 14-нд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр 34 дүгээр байрны 44 тоот өөрийн гэртээ согтуугаар эхнэр Ж.Нийн нүүр рүү шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруусан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Н-ийн өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн үед манай нөхөр Галсангийн Цогтгэрэл согтуу гэртээ ирсэн. Нөхөр маань согтуу орж ирчихээд янз бүрийн юм яриад үглээд, уурлаад байсан юм. Би тэгэхээр нь тоохгүй ажлаа хийж байсан бөгөөд нөхрийн найз Д.Батболд орж ирэхээр нь би “чи найзыгаа аргалж байгаад унтуулчих” гэж хэлчихээд ажлаа хийж байсан юм. Тэр үед би бууз жигнэж байсан бөгөөд Д.Батболд намайг “Ж.Нээ энд нэг юм буцлаад байна” гэхээр нь би галын өрөөнд очоод буузаа гаргачихаад буцаад өрөө рүүгээ орох гээд эргэтэл нөхөр Г.Ц- ямар ч шалтгаангүй, өөртэй нь юу ч яриагүй байхад цай ууж байсан компотны шилээ миний нүүр рүү шидчихсэн. Үүнээс болж миний зүүн шанаа зүсэгдэж цус их алдсан. Зүүн нүд хавдаж, тагларсан бөгөөд нэгдүгээр эмнэлэгт оёдол тавиулсан юм.” /хх-8-9/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Д.Батболдын өгсөн: “…Орой 22 цагийн үед шиг санагдаж байна Г.Ц-ийн авгай Ж.Н над руу залгаад “Г.Ц- агсам тавиад байна, чи хамт архи уусан юм чинь яаралтай хүрээд ирээч” гэхээр нь би такси бариад гэрт нь очиход Ж.Н орцондоо “намайг хөөгөөд байна” гээд зогсож байсан. …би Г.Ц-тэй юм яриад сууж байхад Ж.Н орж ирээд плиткан дээр тавьсан байсан буузаа гаргах гэхэд Г.Ц- хүйтэн цай ууж байсан. Варений шилээ Ж.Нийн нүүр рүү нь шидчихсэн. Тэгтэл Ж.Нийн нүүрнээс нь цус гарахаар нь би Ж.Нийг авч эмнэлэг рүү хүргэж өгсөн юм.” /хх-11-12/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №13026 тоот дүгнэлтэнд:
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-15/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-17/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Ц- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх
хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.
Иймд шүүхээс шүүгдэгч Г.Ц-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хохирогч Ж.Н нь эмчилгээний зардлаа баримтаар нэхэмжилсэн зүйлгүй болно.
Шүүхээс шүүгдэгч Г.Ц-д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин шүүгдэгч Г.Ц-д ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Г.Ц- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгуулийн ял
шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС