| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2017/00294/и |
| Дугаар | 919 |
| Огноо | 2017-04-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 919
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Э.Хишигдуламаас зээлийн гэрээний үүрэг нийт 9.894.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Ганцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.610.208 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260.500 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 170.313 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Хишигдулам нь тогтоох хэсгийн 1-д заасан төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд Ч.Анир, Э.Хишигдулам нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 1 хороо, Алтай хотхон Энгельс гудамж 25 байр 24 тоот хаягт байршилтай 000312100, O-2205054587 дугаарт бүртгэлтэй 44мкв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ