Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2019/0116

 

2019 оны 02 сарын 20 өдөр                   Дугаар             Улаанбаатар хот

                128/ШШ2019/0116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б,

Хариуцагч: Нзд,

Гуравдагч этгээд: СБЗД,

Нэхэмжлэлийн шаардлага: Гурван шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх, жагсах цуглах эрхийг зөрчсөн СБЗД даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу хариуцлага тооцуулахыг Нздд даалгах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б., хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч И, гуравдагч этгээд СБЗД даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч  oшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй... гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сант сургуулийн гадна жагсаал цуглаан хийхээр бүртгүүлэх хүсэлтээ СБЗДд 2016 оны 05 дугаар сард гаргасан боловч бүртгэхээс татгалзсан учраас Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн тогтоол, Улсын Дээд Шүүхийн тогтоол буюу 3 шатны шүүхээс иргэн Б.ийн эрх, ашгийг зөрчсөн гэж дүгнэж шийдвэрлэсэн.

Үүний дагуу 2017 оны 07 дугаар сард шүүхийн гүйцэтгэх хуудас бичүүлж 2018 оны 09 дүгээр сард жагсаал цуглаан хийхээр СБЗДд Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д заасны дагуу урьдчилан мэдэгдсэн боловч СБЗД удаа дараа шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, биелүүлэхээс татгалзсан юм.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран 2018 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сант сургуулийн гадна жагсаал цуглаан хийж, үзэл бодлоо илэрхийлсэн.

Гэвч СБЗД миний хүсэлтийг бүртгээгүйгээс болж иргэн Д.Б******* надад Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг үүсгэж, шалгасан. Гэвч Захиргааны хэргийн шүүхийн 3 шатны шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж жагсаал, цуглаан хийсэн тул зөрчлийн хэрэг үүсгэхээс татгалзаж хаагдсан. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан.

СБЗД, Засаг даргын үүрэг гүйцэтгэгч нар нь Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д буюу шүүгч жагсаал цуглаан хийхийг бүртгэхээс татгалзсан Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгосон бол зохион байгуулагч нь шүүгчийн захирамжийг хүлээн авсны дараа энэ талаар Засаг даргад урьдчилан мэдэгдэж жагсаалт цуглаан хийх цаг хугацааг тохиролцож, төлөвлөсөн арга хэмжээг зохион байгуулж болно гэж заасны дагуу иргэн Д.Б*******ээс жагсаал, цуглаан хийхээр удаа дараа мэдэгдсэн боловч Сант сургуулийн барилгад эмнэлгийн байгууллага байгаа гэсэн огт байхгүй үндэслэлээр удаа дараалан татгалзаж байсан.

Мөн өмнө нь 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэн Д.Б******* миний хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн албан бичиг байдаг. Өөрөөр хэлбэл, 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сант сургуулийн гадаа жагсаал цуглаан хийхийг бүртгэж авсан албан бичиг байдаг. Гэвч сант сургуулиас энэ албан бичигт гомдол гаргаж Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн албан бичиг нь шүүхийн 3 шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж гарсан захиргааны акт биш гэж дүгнэсэн.

Гэтэл удаа дараа хүсэлт бүртгэхээс татгалзсан үндэслэлээ Сант сургуулийн барилгад эмнэлгийн байгууллага байгаа буюу Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан хориглох зүйл байна гэж хариу өгдөг. Эсхүл 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр манайх шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна. Тиймээс таны хүсэлтийг бүртгэхээс татгалзаж байна гэж удаа дараа татгалзсан хариу өгдөг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлнэ гэж заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг даргын зүгээс харуицлага тооцох боломжгүй гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн. 

 Сант сургуулийн байранд эмнэлгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа гэж үзэж байна. Учир нь уг байгууллага нь өөрөө хуулийн этгээдийн гэрчилгээтэй, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байдаг. Тиймээс нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  oшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь шүүх хуралдаан 3 удаа бүтэн хуралдсан бөгөөд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж, хариу тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн байгаа.

Нэхэмжлэгч СБЗД үг дуугүй биелүүлэхээс татгалзсан гэж тайлбарлаж байгаа боловч ийм зүйл байхгүй юм. Манайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хоёр удаа албан бичиг ирсэн. Үүнтэй холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэн Д.Б*******т шүүхийн шийдвэрийн дагуу жагсаал, цуглаан хийхийг бүртгэж авах тухай албан бичиг хүргүүлсэн. СБЗД хоёрдмол зүйл ярьдаг гэж байна.

СБЗД Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд, Жагсаалт цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн З-д Засаг дарга жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор түүнийг бүртгэсэн эсэхээ бичгээр мэдэгдэнэ, 10 дугаар зүйлийн 1-д Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэл хүлээн авсан Засаг дарга дор дурдсан үндэслэл байвал түүнийг хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж... гэж хуульчилснаас биш Зөвшөөрөх гэж байхгүй юм. Түүнчлэн дээрх хуулийн 7 дүгээр зүйлд жагсаал, цуглаан хийхийг хориглох газар, 8 дугаар зүйлд 8 дугаар зүйлд жагсаал, цуглаан болон өлсгөлөн, 9, 10, 11 дүгээр зүйлд зөвшилцлийн талаар зохицуулсан байдаг.

Манайх Жагсаалт цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.5-д эмнэлгийн байгууллага оршин байгаа газаржагсаал, цуглаан хийхийг хориглоно гэж заасны дагуу, энэ үндэслэлээр удаа дараа бүртгэж авахаас татгалзсан байсан.

Засаг дарга жагсаал цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн аваад субъект, субъектив тал гэх мэт бүх шинжээр нь шалгасны үндсэн дээр бүртгэх эсэхийг шийдвэрлэж, улмаар бүртгэж авсан эсхүл татгалзсан хариуны нэгийг өгдөг юм.

Бундсүрэн эмнэлэг Сант сургуультай гэрээ байгуулан гэрээний дагуу тус сургуулийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа учир боломжгүй гэсэн хариу өгсөн. Энэхүү гэрээ нь хавтаст хэрэгт авагдсан байгаа.

СБЗД хянан шалгадаг байгууллага биш юм. Тус жагсаал, цуглаан хийх газарт Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан байгууллага байгаа эсэхийг албан бичиг явуулж лавлаад хэрэв байгаа гэвэл холбогдох нотлох баримтыг шаардаж авдаг. Үүний хүрээнд Сант сургуулийн захирал н.Зургаанжин манайд эмнэлгийн байгууллага буюу Бундсүрэн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээтэй гээд гэрээ, 2007, 2011 оны гэрчилгээний хуулбарыг ирүүлсний үндсэн дээр СБЗД мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан юм.

2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас иргэн Д.Б*******ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шийдвэрлэсэн Улсын Дээд Шүүхийн 403 дугаар шийдвэрийг биелүүл гэсэн албан бичиг ирсэн. Улмаар 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр СБЗД даргын иргэн Д.Б*******ийн хүсэлтийг бүртгэн авч, албан бичгээр хүргүүлсэн. Уг бүртгэл Сант сургууль гомдол гаргаж 3 шатны шүүхээр явж, одоогоор энэ хэргийг түдгэлзүүлсэн байгаа.

Манайх шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гэж байгаагүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзах зүйлгүй гэсэн албан бичгийг СБЗД болон СБЗД даргын үүрэг гүйцэтгэгч н.Шижирээ нар хүргүүлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан.

Сант сургуулиас Бундсүрэн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг гээд хамтран ажиллах гэрээ, гэрчилгээ ирүүлсэн тохиолдолд манай байгууллагаас үүнийг үнэн эсэхийг шалгах хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн З-д Засаг дарга жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор түүнийг бүртгэсэн эсэхээ бичгээр мэдэгдэнэ гэж хуульчилсан бөгөөд цаг хугацааны хувьд давчуу байдаг. Жишээлбэл өнөөдөр 17 цаг 59 минутад мэдэгдэл ирсэн бол энэ өдөр нь ажлын 3 өдөртөө ороод тооцогддог. Дээрх хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д Засаг дарга энэ зүйлийн З дахь хэсэгт заасан хугацааны дотор хариу мэдэгдээгүй бол зохион байгуулагч нь мэдэгдэлд дурдсан газарт, түүнд заасан хугацааны дотор жагсаал, цуглааныг зохион байгуулах эрхтэй гэсэн үр дагавартай байдаг.

Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг бүртгэх эсэх нь Тагнуулын байгууллага, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн тусгай байгууллагуудтай хамааралтай учир процесс хурдан хийгддэг юм.

Тиймээс үндэслэлгүйгээр, эс үйлдэхүй гаргаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, биелүүлэхээс татгалзсан зүйл байхгүй юм. Мөн шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзах зүйлгүй гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан бичиг хүргүүлж мэдэгдэж байсан, 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр бүртгэж авсан тухай албан бичгийг иргэн Д.Б*******т хүргүүлсэн учир шүүхийн шийдвэрийг үг дуугүй биелүүлэхээс татгалзсан гэж болохгүй.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ

Нэхэмжлэгч Б. нь анх 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд Шүүхийн шийдвэрийг удаа дараа биелүүлээгүй СБЗД Х.Болормаад Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу хариуцлага тооцуулахыг Нздд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгчээс 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Гурван шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх, жагсах цуглах эрхийг зөрчсөн СБЗД даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу хариуцлага тооцуулахыг Нздд даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар зэргийг үндэслэж дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б. нь Бүрэнцутгамал ХХК-ийг төлөөлөн СБЗД жагсаал, цуглаан зохион байгуулах мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгох, жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохыг СБЗДд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд тус шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0403 дугаар шүүхийн шийдвэрээр[1] нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2016/0492 дугаар магадлалаар[2] анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 312 дугаар тогтоолоор[3] магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.ийн нэхэмжлэлийг шаардлагыг хангаж, СБЗД даргын цуглаан зохион байгуулахаас татгалзсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохыг даалгаж өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрүүдийн биелэлтийг хангах зорилгоор албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг гаргаж, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай тус шүүгчийн 128/ШЗ2017/5023 дугаар захирамж[4], 111 дүгээр гүйцэтгэх хуудас[5] бичигдсэн байна.

Улмаар 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор[6] шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 155 дугаар Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл[7], Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 4/28916 дугаар[8], 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2/7692 дугаар[9] мэдэгдлүүдийг СБЗДд хүргүүлжээ.

Уг мэдэгдлүүдэд СБЗД даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1/2304 тоот албан бичиг[10] 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/3351 тоот албан бичиг[11] 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1/1107 тоот албан бичгүүдээр[12] Сант сургуулийн байранд эмнэлгийн байгууллага байгаа тул жагсаал цуглаан хийхээр ирүүлсэн хүсэлтийг бүртгэж авах боломжгүй хариу өгчээ.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс СБЗДд хандан тус дүүргийн 2 дугаар хороо, Усны сан гудамж Сант сургуулийн баруун талд жагсаал цуглаан хийх хүсэлтийг удаа дараа гаргасан бөгөөд дүүргийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1/2245 тоот[13], 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1/2303 тоот[14], 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1/1019 тоот[15], 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1/1050 тоот[16], 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1/1140 тоот[17] албан бичгүүдээр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны сан гудамж Сант сургуулийн байранд эмнэлгийн байгууллага оршин байгаа тул Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь хэсэгт заасны дагуу цуглаан хийх хүсэлтийг бүртгэж авах боломжгүй гэсэн хариуг тус тус өгчээ.

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ мөн 7 дугаар зүйлийн 1-д Дараахь байгууллага оршин байгаа газар энэ хуулийн З дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар жагсаал, цуглаан хийхийг хориглоно, гээд тус хэсгийн 5-д Эмнэлгийн байгууллага гэжээ.

Бунсүрэн эмнэлэг нь Сант сургуулийн байранд үйл ажиллагаа явуулдаг эсэхийг тодруулахад Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 1/115 дугаар албан бичигээр[18] Сүхбаатар дүүрэгт Бунсүрэн ХХК үйл ажиллагаа явуулдаггүй, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11/1220 дугаар албан бичгээр[19] Бунсүрэн ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг ирүүлсэн бөгөөд тус эмнэлэг нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд бүртгэлтэй ба хаягийн бүртгэл өөрчлөгдөөгүй байна.

Дээрхээс дүгнэвэл Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтны хүлээх нийтлэг үүргийг хуульчилсан ба тус хэсгийн 6-д Өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх гэж заасны дагуу СБЗД нь иргэн Б.ийн хүсэлтэд үндэслэл бүхий хариу өгөх үүрэгтэй байжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2/962 тоот албан бичгээр20 шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч уг захиргааны актад Ерөнхий боловсролын Сант сургуулийн захирал Д.Зургаанжин гомдол гаргаснаар тус шүүхийн шүүгчийн 128/ШЗ2017/3305 дугаар захирамжаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 0477 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэдийгээр дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2/962 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн жагсаал, цуглаан хийх хүсэлтийг бүртгэсэн хэдий ч дээрх нөхцөл байдлын улмаас хүсэлтэд дурдсан 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 24-ны өдрийн хооронд жагсаал, цуглаан хийх боломжгүйд хүрсэн, мөн дахин гаргасан болон эрх бүхий байгууллагаас хүргүүлсэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлүүдийн дагуу дахин бүртгэл хийгээгүй байх тул гуравдагч этгээдийг шүүхийн шийдвэрийн биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Б. нь 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 11-ний өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны сан гудамж Сант сургуулийн орчим жагсаал цуглаан хийсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа хэдий ч энэ нь дүүргийн Засаг даргын зөвшөөрснөөр /бүртгэснээр/ хийгдээгүй байх тул шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээд сайн дураар биелүүлсэн гэж үзэхгүй.

Мөн нэхэмжлэгчээс гуравдагч этгээдэд хариуцлага тооцуулахаар хандсан хүсэлтэд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 07/2748 тоот албан бичгээр21 шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандана уу гэсэн хариуг өгчээ.

Захиргааны ерөнхий 105 дугаар зүйлийн 105.1-д Захиргааны байгууллагын захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болон захиргааны акт энэ хуулийн дагуу эрх зүйн зөрчилтэйд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон бол тухайн гэм буруутай албан тушаалтны санаатай болон санамсаргүй үйлдсэн зөрчилд нь тохирох шийтгэлийг оногдуулна, 105.2-т Тухайн албан тушаалтныг томилсон болон дээд шатны байгууллагын албан тушаалтан энэ хуулийн 105.1-д заасан зөрчил гаргасан, эсхүл захиргааны шийдвэрийг сайн дураараа эс биелүүлсэн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дараах шийтгэлийн аль нэгийг оногдуулна: гэж заасан байх тул Гурван шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх, жагсах цуглах эрхийг зөрчсөн СБЗД даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу хариуцлага тооцуулахыг Нздд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.ийн нэхэмжлэлтэй, Нздд холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гурван шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх, жагсах цуглах эрхийг зөрчсөн СБЗД даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу хариуцлага тооцохыг Нздд даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын улсын тэмдэгтийн хураамжид тус түр төлсөн 70200 төгрөгнөөс төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ