Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2014/0337

 

 

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Ш, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, О.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, Б.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 233 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ'. “А” ХХК-ийн 213А, 12439А, 5028А, 129А, 4411А, 290А, 141ОА дугаартай тусгай зөвшөөрлүүдийг ОХУ-ын “Г” хаалттай хувьцаат нийгэмлэгийн барьцаанд бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /тухайн үеийн нэрээр/ 2006 оны 219 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт "Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх, үйл ажиллагаа явуулахад шаардагдах санхүүжилт олгох зорилгоор хайгуул ашиглалтын баталгаа болгож лицензээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болно" гэж заасны дагуу “А” ХХК нь 21ЗА, 12439А, 5028А, 129А, 4411А, 290А, 1410А дугаар тусгай зөвшөөрлүүдийг Холбооны хуулийн дагуу хуулийн этгээдийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн ОХУ-ын Г банкинд барьцаалсан. “А” ХХК-ийн эзэмшлийн 21ЗА, 12439А, 5028А, 129А, 4411А 290А, 1410А дугаар тусгай зөвшөөрлүүдийг ОХУ-ын Г банкинд

 

барьцаалсныг Геологи, уул уурхайн кадастрын газрын /хуучин нэрээр/ даргын 2006 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 219 дүгээр шийдвэрээр бүртгэсэн байна. 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Лицензийг барьцаалсан гэрээ Геологи, уул уурхайн кадастрын албанд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлж барьцааны гэрээг бүртгэж шийдвэрлэсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “А” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын 129А, 4411А, 290А, 1410А, 21ЗА, 3218А /одоогийн 12439А/, 5028А дугаар тусгай зөвшөөрлүүдийг 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Г” банктай байгуулсан 33/06-В-3-2 тоот лиценз барьцаалах гэрээний дагуу барьцаалж, зээл авсан байдаг. 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд лицензийг зөвхөн банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж болно хэмээн тодорхойлж, хуульчлаагүй байдаг. “А” ХХК болон Г банкны хооронд байгуулсан лиценз барьцаалах гэрээг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт бүртгүүлэх үед 1997 оны Ашигт малтмалын тухай хууль үйлчилж байсан. Үүний учир 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2006 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 219 дүгээр шийдвэрт хамаарахгүй. Иймд “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэх “Б” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маргаан бүхий захиргааны акт нь зөрчөөгүй, нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах эрхгүй тул тус компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 233 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хууль /1997 оны/-ийн 10 дугаар зүйлийн 1, 2, 40 дүгээр зүйлийн 3, 4, 42 дугаар зүйлийн 1, Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2006 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Өргөдлийг хянан шийдвэрлэсэн тухай” 219 дүгээр шийдвэрээр “А” ХХК-ийн ашигт малтмалын 3218Х, 213А, 1410А, 4411А, 129А, 5028А, 290А дугаартай тусгай зөвшөөрлүүдийг Оросын холбооны улсын “Г” хувьцаат нийгэмлэгт барьцаалсныг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэг... “А” ХХК-тай байгуулсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг барьцаалсан барьцааны гэрээ нь 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд байгуулсан. барьцааны гэрээ байгуулснаар “Г” нь тухайн гэрээгээр барьцаалагдсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшихгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд заасан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг эдлэхгүй. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг барьцаалах нь тухайн тусгай зөвшөөрлийг эзэмших хууль зүйн ойлголт биш. Хуульд зааснаар эзэмших эрх болон барьцаалах эрх нь адилтган үзэх боломжгүй, өөр өөр агуулгыг илэрхийлдэг, харилцан адилгүй үр дагаврыг бий болгодог хууль зүйн ойлголтууд юм. Барьцаа нь зөвхөн үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга бол эзэмших гэдэг нь эд юмст шууд нөлөөлөх боломжийг бүрдүүлж, эд юмсыг мэдэлдээ бодитойгоор байлгах утгыг илэрхийлдэг. Ашигт малтмалын тухай хууль /1997 оны/-ийн 10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих ерөнхий шаардлага бөгөөд үүнийг тусгай зөвшөөрөл барьцаалагчид тавих шаардлага гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Учир нь “Г”, “А” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг барьцаалах тухай барьцааны гэрээ байгуулснаар тухайн тусгай зөвшөөрлүүдийн эзэмшигч болох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй тул анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлт үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага хийгээд үндэслэлд хамаарахгүй.

Хоёр. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь эдийн бус хөрөнгөд хамаарна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх олгосон               баримт бичиг юм. Тухайн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд заасан

журмын дагуу холбогдох мэдээлэл, тоног төхөөрөмжийн хамт бусдад худалдахад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан эрх борлуулсны орлогын албан татварыг төлдөг журамтай. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь эзэмшигч этгээддээ ашигт малтмал олборлож ашиг олох боломжийг олгодог тул түүнийг эдийн бус хөрөнгөд хамааруулан үзэж, тодорхой албан татварыг ногдуулан төлүүлдэг байна.

Гурав. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "...ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүх бүртгэлийг шинэчлэн бүртгэх буюу хуулийн үзэл баримтлалд нийцүүлэх ёстой гэж үзэхээр байна" гэж дүгнэсэн байдаг. Хуулийн энэ зүйлд "...хууль тогтоомжийн дагуу олгогдсон хайгуулын болон ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл /лиценз/-ийг...шинэчлэн бүртгэнэ" гэж заасан байгаа нь тусгай зөвшөөрлийн бүртгэлийг шинэчлэх бус, харин тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэнэ гэж ойлгогдохоор байна. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн бүртгэл хоёр нь харилцан адилгүй өөр ойлголтууд юм. Хуулийн энэхүү зүйлд хууль тогтоогчоос хэд хэдэн нөхцөлийг тухайлан дурдаж өгсөн байна. Тухайлбал: шинэ батлагдсан ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу олгогдсон, хайгуулын болон ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл лицензийг, шинээр батлагдсан... хуульд заасан журмын дагуу шинэчлэн бүртгэхээр хуульчилжээ. Үүнээс хууль уг зүйлийн үзэл санааг олж харах боломжтой

 

бөгөөд энэ нь зөвхөн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл /лиценз/-ийг шинээр батлагдсан хуульд заасан журмын дагуу шинэчлэн бүртгэх хууль зүйн зохицуулалт болохыг тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогч олгогдсон, тусгай зөвшөөрөл /лиценз/-ийг гэсэн нэр томьёог хэрэглэсэн байна. Харин бүртгэсэн, тусгай зөвшөөрөл /лиценз/-ийн бүртгэл зэрэг нэр томьёог хэрэглээгүй бөгөөд эдгээр нэр томьёонууд нь өөр хоорондоо утга, агуулга илэрхий ондоо, өөр өөр нэр томьёо гэдэгт маргахгүй. Үүний учир Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл нь зөвхөн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл /лиценз/-ийг шинэчлэн бүртгэх тухай зохицуулалт болохоос бус харин тусгай зөвшөөрлийн бүртгэлийг шинэчлэн бүртгэх тухай агуулга илэрхийлээгүй, энэхүү харилцааг зохицуулаагүй .

Өмнө нь энэхүү хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүх "дээрх хуулийн зохицуулалт нь шинээр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө хуулийн дагуу олгогдсон ашигт малтмал эрэх, хаях, ашиглах эрх авсан иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж байсан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл /лиценз/-ийг шинэчлэн бүртгэх тухай зохицуулалт болохоос 1997 оны Ашигт малтмалын хуулийн дагуу тусгай зөвшөөрөл /лиценз/ барьцаалсныг бүртгэсэн бүртгэлийг шинэчлэн бүртгэхээр тусгасан зохицуулалт байхгүй байна" гэж тайлбарлаж байсан. Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

•)                    Дөрөв. Анхан шатны шүүх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн

гаргасан "нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тухай", "нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тухай" үндэслэлүүдэд огт дүгнэлт хийгээгүй. “Г” болон “А” ХХК-ийн хооронд байгуулсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг барьцаалсан барьцааны гэрээг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газар бүртгүүлэх үед “Б” нь “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байгаагүй. Иймд “Б” компанийн ямар нэгэн эрх ашгийг уг барьцааны гэрээний бүртгэл нь хөндөөгүй ба уг барьцааны бүртгэлийн талаар гомдол гаргах хуулийн хугацаа нь дуусгавар болсон. Түүнчлэн барьцааны гэрээг бүртгүүлэх үед гадаад улсын банк ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг барьцаалахыг Монгол Улсын хууль тогтоомжоор хориглодоггүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын /хуучнаар/ 2006 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 219 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Уг шийдвэрээр “А” ХХК-ийн эзэмшилд байсан 213А, 12439А /3218Х/, 5028А, 129А, 4411А, 290А, 1410А дугаар бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ОХУ-ын “Г” хаалттай хувьцаат нийгэмлэгийн барьцаанд бүртгэжээ.

Нэхэмжлэгчээс “ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг банкны үйл ажиллагаа явуулдаггүй хуулийн этгээдэд барьцаалж хууль зөрчсөн, уг барьцааны бүртгэлийг шинэ Ашигт малтмалын хуульд нийцүүлэн бүртгэх ёстой" гэж, хариуцагч болон гуравдагч этгээдээс “хуульд орсон өөрчлөлт нь тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэхтэй холбоотой болохоос түүний дотор байгаа барьцааны бүртгэлтэй холбоогүй, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” хэмээн маргаж байна.

,                        1997 оны Ашигт малтмалын хууль хүчингүй болсноор 2006 оны Ашигт малтмалын

хууль хүчин төгөлдөр үйлчилж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зөвхөн Монгол Улсын банк, банк бус санхүүгийн байгууллага барьцаалах эрхтэй болжээ. Улмаар хуулийн энэхүү үзэл баримтлалд нийцүүлэн өмнөх бүртгэлийг шинэчлэн бүртгэхээр Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг батлан гаргасан байна. Өөрөөр хэлбэл, талуудын маргаж байгаа өмнөх хуулийн үед бүртгэгдсэн бүртгэлийг хэрхэхийг дээрх дагаж мөрдөх журмын тухай хуулиар нарийвчлан зохицуулжээ.

Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд 2006 оны хууль батлагдахаас өмнө олгогдсон хайгуулын болон I ) ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинээр батлагдсан хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд уг хуульд заасан журмын дагуу шинэчлэн бүртгэх, мөн хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар ийнхүү шинэчлэн бүртгүүлээгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалсанд тооцохоор зохицуулжээ.

Хуулийн энэхүү заалтын агуулга, зорилгоос харахад тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэхээс гадна уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүх бүртгэл, ялангуяа шинэ хуулиар өөрчлөн зохицуулсан барьцааны бүртгэлтэй холбоотой бүртгэлийг мөн шинэ хуульд нийцүүлэн бүртгэх утга санааг агуулж байна.

Өөрөөр хэлбэл, хууль тогтоогчоос зөвхөн тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгээд, түүнтэй холбоотой бусад бүртгэлийг хуучин хэвээр үлдээх эрх зүйн үндэслэл байхгүй болно.

Тодруулбал, хууль тогтоогчоос байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх зарчмын дагуу төрийн бодлогыг тодорхойлж, “ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дурын этгээдэд барьцаалах нь үндэсний эрх ашигт сөргөөр нөлөөлж, байгалийн баялгаар наймаалах, улсын төсөвт байгалийн баялгийн үр шим орохгүй байх эрсдэлийг үүсгэж байна” хэмээн Ашигт малтмалын хуулийг шинэчлэн баталсан, улмаар шинэ хуульд нийцүүлэн тусгай зөвшөөрлийн барьцааны бүртгэлийг шинэчлэх хугацааг олгосон, энэ хугацаанд уг маргаан бүхий бүртгэлийг шинэчлээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзлээ.

Захиргааны байгууллага нь маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийг шинэчлэн, 2007

 

онд тусгай зөвшөөрөл олгохдоо шинэчилсэн хуульд нийцүүлэн, барьцааны бүртгэлийг өөрчлөх ёстой байжээ.

Гуравдагч этгээдийн “нэхэмжлэгчийн эрх хөндөгдөөгүй” гэх гомдлын тухайд “Б” ХХК нь “А” ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд оруулсан хөрөнгийн хэмжээгээр эрх нь хөндөгдөж байгаа тул дээрх гомдол үндэслэлгүй.

Мөн “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэх гомдлын тухайд нэхэмжлэгч нь “А” ХХК-ийн хувьцааг 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлэн авсан, барьцаатай холбоотой маргаан арбитрын болон иргэний шүүх дээр хянагдаж байсан, 2011 оны 12 дугаар сарын 8-нд захиргааны дээд шатны байгууллагад хандаж, улмаар шүүхэд хандсан байна.

Энэхүү гомдлыг “Б” ХХК гаргаагүй, “А” ХХК гаргасан гэж гуравдагч этгээдээс маргаж байгаа боловч нэг ашиг сонирхол бүхий хуулийн этгээд, адил асуудлаар захиргааны байгууллагад гомдол гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Иймд, дээрх үндэслэлээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 233 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧИД  Э.ХАЛИУНБАЯР

Б.ТУНГАЛАГСАЙХАН

П.СОЁЛ-ЭРДЭНЭ