Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/203

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж, хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтлөн, улсын яллагч Ш.Алтанцэцэг, шүүгдэгч Т.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Од холбогдох эрүүгийн   дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт Монгол улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 15 дугаар байрны 603 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Чингэлтэй дүүргийн 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдон,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.2, 69.1.3 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Т.О

Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч Т.О нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр фейсбүүкээр “Зэс эдлэл” нэрээр алт мөнгөн эдлэл хийнэ гэх зар тавьж “цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Blue sky” хотхоны 468 дугаар байрны 01 тоотод суух иргэн С.Мд 3 ширхэг зүүлт хийж өгнө гэж 1.150.000 төгрөг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг: Шүүгдэгч Т.Ооос: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоос мэдүүлсэн мэдүүлэг: Хохирогч С.Мын:”...2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр фэйсбүүкээр “Зэс эдлэл” гэдэг нэртэй алт, мөнгөөр ээмэг гинж хийдэг гэсэн зарын дагуу утсаар холбогдож 3 ширхэг алт, монет хосолсон гинж хийлгэх тухай ярьсан юм. Эхний ээлжинд урьдчилгаа 50 хувийг түрүүлж өгөөд ажлын 5 хоногт гарна гэж хэлж байсан. Ингээд би урьдчилгаа мөнгийг нь “Хаан” банкны дугаарын данс руу нь 1.150.000 төгрөгийг 2 хувааж гэрээсээ гар утасныхаа мобайл банкаар шилжүүлсэн юм. Ингээд нөгөө утас руугаа 5 хоногийн дараа залгасан чинь холбогдох боломжгүй байсан . Тэгсэн нэг бандид залилуулсан байсан тэр банди нь миний хохирлыг төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, Гэрч Б.Төрболдын: “...2017 оны 05 дугаар сард би Т.О гэдэг найздаа Хаан банкны 00 дугаартай виза картаа өгсөн юм. Би картаа хаячихсан байгаа, чи хэрэглэхгүй бол картаа түр өгчих би Эрээн явна хүн амьтнаас мөнгө авахад хэрэг болно гэж хэлээд авсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/, Хэргийн талаар бусад нотлох баримтууд Фэйсбүүкээр харьцсан мессежний хуулга /хх-ийн 14-20 дугаар хуудас/, Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг Яллагдагч Т.Ооос: “...2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “Зэс эдлэл” нэртэй фэйсбүүк хаягаар С.М гэх хүн “SARAH WALKER” гэх хаягаар миний фэйсбүүктэй холбогдож алт, монетоор зүүлт хийх үү гэж асуусан юм.Ингээд би алт монетоор зүүлт тэр С.М гэх эмэгтэйд хийж өгөхөөр хоорондоо тохиролцоод мөнгөө 1.150.000 төгрөгөөр тохиролцсон юм. Тэгсэн тэр С.М гэх эмэгтэй 550.000 төгрөгийг эхний удаад шилжүүлсэн юм. Тэгээд 7 хоногийн дараа би тэр эмэгтэй рүү залгаад үлдсэн мөнгөө миний Хаан банкны данс руу шилжүүл гэж хэлсэн чинь уг С.М гэх эмэгтэй 550.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд 1.150.000 төрөгийг нь аваад би алт, монет эдлэлийг урт цагааны урд талаас танихгүй ченжээс 900.000 төгрөгөөр худалдан аваад зүүлт хийх гэсэн боловч надад дарханы эд зүйлсээ ашиглуулж зүүлт хийлгэх газар олдохгүй байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-80 дугаар хуудас/, Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: -Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/, -Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 41 дүгээр хуудас/, -Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/, -Шүүгдэгчийн боловсролын талаарх мэдээлэл /хх-ийн 26 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Т.Од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал: Шүүгдэгч Т.О нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр фейсбүүкээр “Зэс эдлэл” нэрээр алт мөнгөн эдлэл хийнэ гэх зар тавьж “цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Blue sky” хотхоны 468 дугаар байрны 01 тоотод суух иргэн С.Мд 3 ширхэг зүүлт хийж өгнө гэж 1.150.000 төгрөг залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар хуудас/, хохирогч С.Мын мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, гэрч Б.Төрболдын мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/, Фэйсбүүкээр харьцсан мессежний хуулга /хх-ийн 14-20 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Т.Оыг цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна. Иймд шүүгдэгч Т.Оыг цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал Шүүгдэгч Т.Ооос гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч С.Мд 1.150.000 төгрөгийг төлж барагдуулсан /хх-ийн 45 дугаар хуудас/ Хохирогч С.М нь хавтаст хэргийн материалтай танилцаад гомдол саналгүй /хх-ийн 89 дүгээр хуудас/ гэсэн тул Т.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгч Т.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Т.Оыг цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг нь залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснТ.Оыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Т.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлөргүй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээрзүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Т.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯАТ