Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 517

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Г-д холбогдох

"хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.М, хариуцагч Д.Г шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энар оролцов.  

                                                                                                     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. 2017 оны 03 дугаар сарын 20 өдөр төрсөн хүү Г.С-ийг эх М.М-ын асрамжид хэвээр үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар хүү Г.С-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутгийн амжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 40.1.2-д зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тайболон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутгийн амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Г-ийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй. 

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М.М-ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-ээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 28 411  төгрөг гаргуулан улсын төсвийн орлого болгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Э.АРИУНАА