Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2017/ШЦТ/308

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

Улсын яллагч А.Нямсүрэн

Шүүгдэгч Б.С түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б.С холбогдох эрүүгийн 201725031035 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

  1. Монгол улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 ээж, эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 75-1027 тоотод оршин суух, урьд 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 162-р тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147-р зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сар хорих ялаар шийтгүүлж 2015 оны 08-р сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 2016 оны 02-р сарын 16-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 152-р тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 02-р сарын 17-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Б.С /РД./

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.С нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Мөрөнг хохирогчийн зүй бус харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

 

Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй.Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн гэсэн мэдүүлэг.

 

Насанд хүрээгүй хохирогч Н.М мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 04-р сарын 28-ны өдөр гэгээ тасраагүй байхад зүс таних Отгонсүндэрийн хамт шинэ

 

баригдсан 139-р сургуулийн орчимд явж байтал өөдөөс Дөлгөөнөө Барсболд Лхагваням нар өөдөөс ирж байсан. Тэгээд тэд нарын хамт тус сургуулийн заал руу ороход Зүчи Пунцаг болон танихгүй хүмүүсийн хамт сагс тоглож байсан. Тэгээд бид нар тоглож дуусчихаад гадаа гараад Барсболдын машины хажууд тамхи татаад юм яриад зогсож байсан. Тэгтэл дээрээс Сэргэлэн хүрч ирээд надтай хамт байсан Отгонсүндэр, Лхагваням, Барсболд, Пунцаг, Зүчи, Дөлгөөнөө нартай юм ярьж байгаад над дээр хүрч

 

ирээд би одоо утсаа ломбарданд тавих гэж байна чи надад утсаа бариулчих гэсэн. Тэгэхээр нь би тэгдээ гээд өөрийнхөө Скай 840 загварын утсаа өгсөн. Тэгээд би Дөлгөөнөөгөөс гэрийнх түлхүүрийг нь Отгонсүндэр болон бас тэнд байсан хүүхдийн /хэн байсныг нь санахгүй байна гэх/ хамт Дөлгөөнөөгийн гэрт очсон. Дөлгөөнөө Сэргэлэнтэй хамт явсан өгсөн. Удалгүй Дөлгөөнөө нэг хүүхэдтэй хамт /хэн байсныг нь санахгүй байна гэх/ хүрээд ирсэн. Би Дөлгөөнөөгийн өвөөгийнх нь өрөөнд орон дээр хэвтэж байсан. Тэгээд тэд нар нөгөө өрөөнд архи юм уу пиво ууж байсан. Тэгтэл гаднаас Сэргэлэн орж ирсэн бөгөөд Сэргэлэнг орж ирэхээр нь би орон дээрээс босоод тэр хэдийн байсан өрөө рүү нь орсон. Тэгээд Сэргэлэн та нар юу хийж байгаан гэхээр нь би юм яриад л байж байна гэсэн тэгтэл Сэргэлэн тэгвэл надтай юм ярих уу гэхээр нь би чи зүгээр байлдаа гэсэн чинь шууд миний зүүн шанаа орчимд гараараа цохьсон тэгээд газар унагаагаад миний толгой нүүр цээж рүү дэвссэн. Тэгээд улаан өнгийн хуванцар сандлаар баруун гар болон хавирга орчимд цохьсон. Мөн гутлын шүүгээний хаалганы модон тагаар баруун гар орчимд цохиод байсан. Тэгээд би босоод цаад өрөө рүү нь ороход Сэргэлэн намайг дагаж орж ирээд цохиод байсан. Тэгээд Сэргэлэн өөрөө намайг зодохоо болиод аяга тавагны шар алчуурыг норго гэж нэгнээр нь норгуулаад гараа арчсан. Тухайн үед Сэргэлэн Дөлгөөнийн хаалгыг түгжчихсэн байсан болохоор би байшингийн ордог хаалганы хажууд байсан цонхоор нь Зүчи эхлээд гарсан дараа нь би гараад миний араас Дөлгөөнөө гарч ирсэн. Тэгээд араас Сэргэлэн хөөе гэхээр нь би гэр лүү зугтаачихсан..." гэсэн мэдүүлэг/хх-16/

 

 

Гэрч Н.Ц мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 04-р сарын 28-ны орой 20 цагийн орчимд хайлаастын шинэ баригдсан сургуульд заал авч байгаад Зүчи, Мөрөн, Отгонсүндэр, Барсболд, Лхагваням бид нар сургуулийн урд сууж байтал Сэргэлэн дээрээс гудамж уруудаад явж байсан. Тэгээд Сэргэлэн бид нар дээр хүрч ирээд хэсэг юм ярьж байгаад Сэргэлэн Мөрөн 2 бид нараас 20 орчим метрийн зайд очоод юм яриад байсан. Тэгснээ гэнэт Сэргэлэн гар утсаа ломбарданд тавихаар болоод хорооллын Өргөө орчимд байрлах ломбард руу явсан. Замдаа Лхагваням 32-н буудал дээр буусан. Тэгээд бид нар Сэргэлэнгийн утсыг тавьчихаад буцаад хайлаастад ирсэн. Тэгээд Барсболд бид нараас салаад явсан бөгөөд бид нар архи пиво аваад

 

гудамжинд уугаад дуусгасан. Тэгээд нэмж нэг пиво ууя гээд 84-н буудал орж пиво авсан. Тэгээд буцаад эцэс дээр ирэхэд Дөлгөөнөө манай өвөөгийнд хүн байхгүй тийшээ явъя гэсэн. Тэгээд Дөлгөөнөө ахынхаа гэр лүү ороход өвөөгийнх нь түлхүүр байгаагүй бөгөөд цонхоор нь оръё гээд Зүчи Сэргэлэн, Отгонсүндэр Дөлгөөнөө Мөрөн бид нар цонхоор нь орсон. Тэгээд дотроосоо хаалга нь онгойдог болохоор нь хаалгыг нь онгойлгосон. Тэгээд Зүчи бид хоёр гэр ойрхон байдаг болохоор пивоо талд нь оруулаад явъя гэж байсан бөгөөд Мөрөн Сэргэлэнтэй юм яриад байх шиг байсан тэгтэл Сэргэлэн босч ирээд шууд Мөрөнгийн нүүр лүү нь 2-3 удаа цохьсон тэгээд би айгаад гэрээс нь гараад явчихсан. Тэгээд би найз охиныхоо гэрт очоод хоносон гэсэн мэдүүлэг/хх-17/

 

Гэрч Ж.Зүчийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 04-р сарын 28-ны орой 21 орчимд шиг санагдаж байна. Пунцаг бид хоёр Пунцагийн ангийхантай заал авчихаад гарч ирэхэд гадаа Мөрөн, Лхагваням Барсболд Дөлгөөнөө Отгонсүндэр нар машинтай ирчихсэн пиво ууя гээд байсан. Тэгээд тухайн үед мөнгөтэй хүн байгаагүй бөгөөд гудамж уруудаад Сэргэлэн ирж байсан. Тэгээд Мөрөн Сэргэлэнгийн утсыг нь

 

тавиулчихъя гээд Сэргэлэнтэй тэд нар юм яриад байсан. Би Сэргэлэнг нь бол сайн танихгүй. Тэгээд Сэргэлэн нэгж авах гэж байна гээд доошоо яваад өгсөн бөгөөд Пунцаг бид хоёрт байсан 6000 төгрөгөөр нэг том пиво аваад ууж байхад Сэргэлэн эргээд хүрээд ирсэн. Тэгээд Пунцаг бид хоёр эцсийн буудал руу манай ангийнхантай уулзах гээд явсан. Тэгээд ангийнхантайгаа уулзаад байж байхад Барсболд машинтайгаа хүрч ирээд бид хоёрт Сэргэлэн утсаа тавихаар болчихлоо хүрээд ир гээд дуудсан. Тэгээд бид нар хороололд очиж Сэргэлэнгийн утсыг ломбарданд тавиад буцаад хайлаастад ирсэн. Тэгээд нэг 0.75л архи, нэг 0.5л архи, нэг том пиво авсан. Тэгээд авсан архи пивоо бид нар гудамжинд байдаг худаг дээр очиж уусан. Архи пивоо ууж дуусаад нэг нь дахиж нэг юм ууя гэсэн санаа гаргаад Сэргэлэн 84-н буудал орж нэмж 0.75 литрийн архи авсан. Тэгээд Дөлгөөнөө манай өвөөгийн гэрт очъё гээд бид нарыг дагуулаад явсан. Тэгээд Дөлгөөнөөгийн өвөөгийнх нь гэр онгойхгүй болохоор нь Пунцаг цонхоор нь ороод дотроос нь хаалгыг нь онгойлгож бид нар орсон. Тэгээд архиа уугаад сууж байхад Мөрөн Сэргэлэнд чи тэнсэнтэй байж яах гэж хүнтэй муудалцдаг юм гэсэн.Тэгтэл Сэргэлэн уурлаад тэнсэнтэй байх чамд ямар хамаатай юм бэ гээд Мөрөнгийн нүүр болон толгой руу нь цохиод байсан. Тэгээд салгах гэхэд бид нар луу бас дайрах гээд байсан бөгөөд энэ хооронд Цэрэнпунцаг гараад зугтаачихсан. Тухайн үед Отгонсүндэр нөгөө өрөөнд тасраад унтаж байсан бөгөөд Отгонсүндэр Сэргэлэнд атмаанаа унтмаар байна гэхэд Сэргэлэн юу гэнээ гээд нөгөө өрөө рүү орох хооронд нь бид нар гараад зугтаачихсан юм..." гэсэн мэдүүлэг/хх-18/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹ 5789 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:

 

  1. Н.М биед тархины доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, доод уруул, цээжний зөөлөн эдийн няцрал, дух, 2 нүдний зовхи, хамрын зулгаралт гэмтэл учирчээ.

 

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

  1. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

  1. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Хх-21, иргэний үнэмлэхний лавлагаа хх-30, ял шийгэгдсэн эсэхийг шалгах хуудас хх-31, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.С нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Мөрөнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч Н.М өгсөн…тэгээд Сэргэлэн та нар юу хийж байгаан гэхээр нь би юм яриад л байж байна гэсэн тэгтэл Сэргэлэн тэгвэл надтай юм ярих уу гэхээр нь би чи зүгээр байлдаа гэсэн чинь шууд миний зүүн шанаа орчимд гараараа цохьсон тэгээд газар унагаагаад миний толгой нүүр цээж рүү дэвссэн…тэгээд улаан өнгийн хуванцар сандлаар баруун гар болон хавирга орчимд цохьсон…мөн гутлын шүүгээний хаалганы модон тагаар баруун гар орчимд цохиод байсан…тэгээд би босоод цаад өрөө рүү нь ороход Сэргэлэн намайг дагаж орж ирээд цохиод байсан…тэгээд Сэргэлэн өөрөө намайг зодохоо болиод аяга тавагны шар

 

алчуурыг норго гэж нэгнээр нь норгуулаад гараа арчсан гэсэн мэдүүлэг хх-16, гэрч Ж.Зүчийн өгсөн…тэгээд архиа уугаад сууж байхад Мөрөн Сэргэлэнд чи тэнсэнтэй байж яах гэж хүнтэй муудалцдаг юм гэсэн…тэгтэл Сэргэлэн уурлаад тэнсэнтэй байх чамд ямар хамаатай юм бэ гээд Мөрөнгийн нүүр болон толгой руу нь цохиод байсан гэсэн мэдүүлэг хх-18, шинжээчийн…тархины доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, доод уруул, цээжний зөөлөн эдийн няцрал, дух, 2 нүдний зовхи, хамрын зулгаралт гэмтэл учирчээ гэсэн ¹5789 тоот дүгнэлтэд, зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн хэрэг нь тогтоогдож байна.

 

Прокуророос шүүгдэгч Б.Сгийн үйлдсэн үйлдэлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зйүлчлэл тохирсон бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Б.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж 71.1 дэх хэсэгт зааснаар хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү хэмээн мэтгэлцлээ.

 

2002 оны Эрүүгий хуулийн 71.1 дэх хэсэгт зааснаар…хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо нөхөн төлсөн…түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж заажээ.Гэтэл шүүгдэгч Б.С нь урьд нь 2 удаа шийтгүүлсэн хорих ялыг тэнсэж, тэнсэн хянан харгалзсан хугацаанд мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн нь ял шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, шүүгчийн захирамжаар нотлогдож байх тул анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.

 

Шүүгдэгч Б.Сгийн үйлдсэн хүний биед хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байх ба уг гэмт хэрэгт оногдуулах ялын санкц нь торгох албадан ажил хийлгэх ялтай болж өөрчлөгдсөн байх тул энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.С нь ял эдэлж дуусахаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, тэнсэж хянан харгалзсан хугацаандаа санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ хэд хэдэн төрлийн ял оногдуулсан тул хөнгөн ялыг нь хүндэд нь нэмж нэгтгэн тогтоолоо.

 

Б.Сд оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг ажлын 8 цагийг 1 хоногтой дүйцүүлэн 90 хоногийн хорих ялаар тогтоож, энэ тогтоолоор оногдуулсан 90 хоногийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 56 хоногоор тогтов.

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй байна.

 

Шүүгдэгч Б.С цагдан хоригдсон хоноггүй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Батмөнхийн Сэргэлэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй,

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Сд оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг ажлын 8 цагийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн, 90 хоногийн хорих ялаар тогтоож, энэ тогтоолоор оногдуулсан 90 хоногийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 56 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан 1 жил 56 хоногийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6.Шүүгдэгч Б.С цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хориж эдлэх ялыг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.