| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2021/0501/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/1014 |
| Огноо | 2021-09-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1014
2021 9 20 2021/ШЦТ/1014
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,
нарийн бичгийн дарга Г.Хаш-Эрдэнэ,
улсын яллагч Э.Ариунболд,
шүүгдэгч Г.У , түүний өмгөөлөгч Б.Дагиймаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.У д холбогдох 1906 05306 0622 дугаар хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Г.У , Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.У нь 2019 оны 8 дугаар сарын 31-нийт өдөр 18 цагийн орчимд иргэн С.Э-ыг Нарантуул захын гутлын лангуугаар үйлчлүүлж байхад нь нууцаар хууль бусаар лакан гар цүнх болон дотор нь байсан Хятад Улсын мөнгөн валют болох 2100 юань, жолооны үнэмлэх, гадаад пасспорт, мэргэшсэн жолооны үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр зэргийг авч С.Э-т 880.131 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.У д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Г.У шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Би 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 18 цагийн үед Нарантуул зах руу орж гутлын тасгаар явж байгаад нэг лангуу руу ороод охиндоо гутал өмсүүлж үзэж байхад цүнх хөдлөөд байх шиг болохоор нь эргээд харахад нэг эмэгтэй хүн байсан. Тэгээд лангуунаас нь гартал цүнх онгорхой байхаар нь хартал дотор нь байсан жижиг гар цүнх байхгүй болчихсон байсан... тэр лангууны араас гараад явах үед хажуу өнгөрч байсан эрэгтэй хүн цүнх чинь онгорхой байна гэхээр нь үүрч явсан үүргэвчээ үзтэл цахилгаан нь онгорхой дотор нь байсан хар өнгийн лакан гар цүнх алга болсон. Тэгээд буцаад гутал үзсэн лангуун дээрээ очиж асуухад шивээстэй охин, нэг залуутай хамт байсан гэсэн... 2-3 жилийн өмнө Эрээнээс 100.000 орчим төгрөгөөр авч байсан. Хар өнгийн лакан цүнх, Хятад улсаас хүнд өгөхөөр дайж явуулсан. 2100 юань буюу монгол мөнгөөр 785.400 төгрөг, миний жолоочийн үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр, мэргэшсэн жолооны үнэмлэх зэрэг эд зүйлс байсан... 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цаг 11 минутад миний 89680005 гэсэн дугаар луу 88905331 гэсэн дугаараас залгаад өөрийн чинь өөрийн чинь бичиг баримттай хар өнгийн цүнхийг чинь олсон гэсэн. Тэгээд очиж уулзахад 40 гаруй насны залуу байсан бөгөөд тэр залуу Бөмбөгөрийн харуул хамгаалалтын ажилтан байсан. Тэгээд тэр хүнтэй уг хогийн сав харсан хэсгийн хяналтын камерыг шүүх гэсэн боловч уг камер ажиллахгүй засварт орчихсон байсан. Миний цүнхийг уг залуу 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн өглөө цэвэрлэгч нь олж оруулж ирээд дотор нь байсан зээлийн гэрээн дээр байсан дугаар луу буюу над руу залгасан гэж байсан. Тэгээд цүнхээ шалгаж үзэхэд миний цүнхтэй бичиг баримт, бас нэг эрэгтэй хүний бор өнгийн хоосон түрийвч байсан. Өөр ямар нэг эд зүйл байгаагүй... Намайг лангууны ард гутал үзэж байхад лангууны худалдагчийн хэлснээр хүзүүн дээрээ болон гаран дээрээ шивээстэй 25 орчим насны эмэгтэй хүнийг авсан гэж сэжиглэж байна. Тэр эмэгтэй бас лангууны араас гарах үедээ манай охиныг мөрлөөд гарсан байсан бөгөөд манай охин хэлэхдээ 150-160 см орчим өндөртэй дунд зэргийн насны эмэгтэй байсан гэсэн харвал таньж магадгүй... Надад хохирол мөнгө өгч барагдуулсан. Одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-22 дугаар хуудас),
Таньж олуулах ажиллагаа явуулсан: “... Хохирогч С.Э-аас 1 дугаартай гэрэл зураг дээрх хүзүүн дээрээ шивээстэй этгээдийг шивээс болон царайны байдлаар заасныг тэмдэглэл болгон бичив...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд (хавтаст хэргийн 33-34, 36-39 дүгээр хуудас),
Шүүгдэгч Г.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул олон улсын худалдааны төв рүү 2 хүүхдэдээ юм авахаар орсон. Тэгээд гутал зардаг хэсэгт юм үзээд явж байтал 30 гаруй настай эмэгтэйн үүрч явсан үүргэвч цүнх нь онгойчихсон бараг түрийвч нь унах гэж байсан юм. Тэгээд нарийн оосроос нь татсан чинь түрийвч нь гараад ирсэн. Би тэр түрийвчийг хулгайлан аваад захаас гараад явсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугийн хэлбэр дээр маргах зүйл байхгүй. Би төрөөд 7 хонож байгаа нялх хүүхэдтэй. Би хохирол мөнгийг бүрэн барагдуулах болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас),
Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа (хавтаст хэргийн 158 дугаар хуудас),
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 159-160 дугаар хуудас),
Хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 163, 170, 171, 172 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 35 дугаар хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас),
Шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 42-69 дүгээр хуудас),
Оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 70 дугаар хуудас),
Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 71-73 дугаар хуудас),
Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 74 дүгээр хуудас),
Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 5б/570 тоот албан бичиг (хавтаст хэргийн 114 дүгээр хуудас),
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 116 дугаар хуудас),
0 төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 117 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.У нь 2019 оны 8 дугаар сарын 31-нийт өдрийн 18 цагийн орчимд С.Э-ыг Нарантуул захын гутлын лангуугаар үйлчлүүлж байхад нь нууцаар хууль бусаар түүний лакан гар цүнх болон дотор нь байсан Хятад Улсын мөнгөн валют болох 2100 юань, жолооны үнэмлэх, гадаад пасспорт, мэргэшсэн жолооны үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр зэргийг авч, С.Э-т 880.131 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Хохирогч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Би 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 18 цагийн үед Нарантуул зах руу орж гутлын тасгаар явж байгаад нэг лангуу руу ороод охиндоо гутал өмсүүлж үзэж байхад цүнх хөдлөөд байх шиг болохоор нь эргээд харахад нэг эмэгтэй хүн байсан. Тэгээд лангуунаас нь гартал цүнх онгорхой байхаар нь хартал дотор нь байсан жижиг гар цүнх байхгүй болчихсон байсан... тэр лангууны араас гараад явах үед хажуу өнгөрч байсан эрэгтэй хүн цүнх чинь онгорхой байна гэхээр нь үүрч явсан үүргэвчээ үзтэл цахилгаан нь онгорхой дотор нь байсан хар өнгийн лакан гар цүнх алга болсон. Тэгээд буцаад гутал үзсэн лангуун дээрээ очиж асуухад шивээстэй охин, нэг залуутай хамт байсан гэсэн... 2-3 жилийн өмнө Эрээнээс 100.000 орчим төгрөгөөр авч байсан. Хар өнгийн лакан цүнх, Хятад улсаас хүнд өгөхөөр дайж явуулсан. 2100 юань буюу монгол мөнгөөр 785.400 төгрөг, миний жолоочийн үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр, мэргэшсэн жолооны үнэмлэх зэрэг эд зүйлс байсан... 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цаг 11 минутад миний 89680005 гэсэн дугаар луу 88905331 гэсэн дугаараас залгаад өөрийн чинь өөрийн чинь бичиг баримттай хар өнгийн цүнхийг чинь олсон гэсэн. Тэгээд очиж уулзахад 40 гаруй насны залуу байсан бөгөөд тэр залуу Бөмбөгөрийн харуул хамгаалалтын ажилтан байсан. Тэгээд тэр хүнтэй уг хогийн сав харсан хэсгийн хяналтын камерыг шүүх гэсэн боловч уг камер ажиллахгүй засварт орчихсон байсан. Миний цүнхийг уг залуу 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн өглөө цэвэрлэгч нь олж оруулж ирээд дотор нь байсан зээлийн гэрээн дээр байсан дугаар луу буюу над руу залгасан гэж байсан. Тэгээд цүнхээ шалгаж үзэхэд миний цүнхтэй бичиг баримт, бас нэг эрэгтэй хүний бор өнгийн хоосон түрийвч байсан. Өөр ямар нэг эд зүйл байгаагүй... Намайг лангууны ард гутал үзэж байхад лангууны худалдагчийн хэлснээр хүзүүн дээрээ болон гаран дээрээ шивээстэй 25 орчим насны эмэгтэй хүнийг авсан гэж сэжиглэж байна. Тэр эмэгтэй бас лангууны араас гарах үедээ манай охиныг мөрлөөд гарсан байсан бөгөөд манай охин хэлэхдээ 150-160 см орчим өндөртэй дунд зэргийн насны эмэгтэй байсан гэсэн харвал таньж магадгүй... Надад хохирол мөнгө өгч барагдуулсан. Одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-22 дугаар хуудас),
Таньж олуулах ажиллагаа явуулсан: “... Хохирогч С.Э-аас 1 дугаартай гэрэл зураг дээрх хүзүүн дээрээ шивээстэй этгээдийг шивээс болон царайны байдлаар заасныг тэмдэглэл болгон бичив...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд (хавтаст хэргийн 33-34, 36-39 дүгээр хуудас),
Шүүгдэгч Г.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул олон улсын худалдааны төв рүү 2 хүүхдэдээ юм авахаар орсон. Тэгээд гутал зардаг хэсэгт юм үзээд явж байтал 30 гаруй настай эмэгтэйн үүрч явсан үүргэвч цүнх нь онгойчихсон бараг түрийвч нь унах гэж байсан юм. Тэгээд нарийн оосроос нь татсан чинь түрийвч нь гараад ирсэн. Би тэр түрийвчийг хулгайлан аваад захаас гараад явсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугийн хэлбэр дээр маргах зүйл байхгүй. Би төрөөд 7 хонож байгаа нялх хүүхэдтэй. Би хохирол мөнгийг бүрэн барагдуулах болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас),
Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа (хавтаст хэргийн 158 дугаар хуудас),
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 159-160 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.У д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, түүнд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтайгаар, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.
Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба хохирогч С.Э-ын “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 94.000 төгрөгөөр үнэлэгдсэн лакан гар цүнх, жолооны үнэмлэх, гадаад пасспорт, мэргэшсэн жолооны үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр зэрэг, мөн түүний лакан цүнхэнд байсан 2100 юань зэргийг тус тус авч нийт 880.131 төгрөгийн хохирол учруулсан нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.
Шүүгдэгч Г.У нь хохирогч С.Э-ын эзэмшлийн лакан гар цүнх болон дотор нь байсан Хятад Улсын мөнгөн валют болох 2100 юань, жолооны үнэмлэх, гадаад пасспорт, мэргэшсэн жолооны үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Г.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч С.Э нь хавтаст хэргийн 163 дугаар хуудас дахь “... миний бие өөрийн хохирлын мөнгийг барагдуулж авсан учир надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Г.У бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Г.У д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг танилцуулж, Г.У уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Шүүх шүүгдэгч Г.У д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.У д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх” буюу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.У нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Г.У д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.У д 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.У д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.У д урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ