Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1426

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь, улсын яллагч Бу.Эрдэнэбаатар,

 

хохирогч, шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Б, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б нарт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0216 81652 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 11*******ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

  1. Монгол улсын иргэн, .................... ..................ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, компьютерийн программ хангамжийн инженер мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт онцгой байдлын албанд паркын харуул ажилтай байсан, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС 15 дугаар гудамжны 3 дугаар байр 47 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 26*******ны өдрийн 845 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор бусдыг зодсон үйлдэлд 10.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Э.Б,

 

  1. Монгол улсын иргэн, Орхон аймгийн Жаргалант суманд 1985 оны 07 дугаар сарын 23*******ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .............. оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 35 дугаар гудамж 11а тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Э.Б

 

 

Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

 

  • .... нь 2018 оны 03 дугаар сарын 19*******ний шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг “Монгол дээж” караокены орчимд согтуугаар иргэн П.Амаржаргал, Н.Саруулзул нарыг зодож хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Э.Бнь 2018 оны 03 дугаар сарын 19*******ний шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг “Монгол дээж” караокены орчимд согтуугаар иргэн Э.Бмаргалдсаны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: Би Амаржаргалтай хэрэг гардаг өдөр хамт байсан. Намайг очиход хүнтэй маргалдаад, зодолдож байхаар нь очоод салгах гэж байгаад цохьсон. Тэгээд бид хоёр хоорондоо зодолдсон. Би цохисондоо харамсаж байна. Буруу үйлдэл хийсэн байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Бмэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Б: ...2018 оны 03 дугаар сарын 19*******ний өдрийн 00 цагт манай эхнэр Болормаа бид хоёр Мөнхцэцэгийн дуудсанаар Баянзүрх дүүрэгт байдаг “Монгол дээж” караокед очсон. Тэнд Мөнхцэцэг, түүний нөхөр /нэрийг нь мэдэхгүй/, Саруул нар байсан, 20*******30 минутын дараа Амаржаргал ирсэн. Тэгээд бид нар 1 шил 0,5 граммын Экс архи авсан. Би караокед бага зэрэг согтолттой ирсэн ба авсан 1 шил архиа уугаагүй байхдаа би ариун цэврийн өрөө орохоор ганцаараа гарсан. Ариун цэврийн өрөөнд ороод танихгүй 2 залуутай тааралдсан ба хар хувцастай залуу нь намайг мөрлөхөөр нь би чи яаж байна гэсэн чинь тамхи өгчих гэхээр нь би тамхи татдаггүй гэсэн, уг залуутай хамт явж байсан залуу нь за уучлаарай, манай найз их согтсон байгаа юм гээд аваад явсан, тухайн үед танихгүй залуутай зодолдоогүй, би ариун цэврийн өрөөнөөс гарахад Амаржаргал таараад яасан бэ гэхээр нь би энэ хүмүүс тамхи нэхээд гэж хэлсэн чинь Амаржаргал миний хамар руу гараараа 1 удаа цохисон чинь хамараас цус гарсан, би яагаад намайг цохиж байгаа юм бэ гэхэд Амаржаргал андуураад цохичихлоо гэж хэлсэн. Намайг цохиулсны дараа Болормаа хүрч ирээд бид хоёр тэндээс гараад явсан, Болормаа бид хоёр таксинд суугаад явсан, чи яагаад намайг зодож байгаа юм бол, учраа олоод ирье гэж хэлээд таксиг зогсоогоод би 12*******ын автобусны буудал дээр буугаад эргээд Монгол дээж караоке руу гүйж очсон, намайг ганцаараа буцаад очиход текний урд Амаржаргал байсан ба тэр надад уусан юмны чинь тооцоог хийсэн шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи муу даапаалаад байна уу, чи муу яагаад намайг цохидог юм гээд би гараараа Амаржаргалын зүүн талын шанаа руу цохисон чинь Амаржаргал зөрүүлээд миний зүүн талын уруул руу гараараа 1 удаа цохисон чинь миний уруул сэтэрч би газар унасан. Би босоод Амаржаргалтай зууралдсан чинь

 

3

 

 

Амаржаргалын эхнэр Саруул миний бие рүү гараараа цохисон. Тэгэхэд Мөнхцэцэг Амаржаргалыг салгаад өрөөнд оруулсан. Амаржаргалын эхнэр намайг хөл рүү өшиглөөд, ундааны саваар мөр рүү цохиод байхаар нь би Саруулын зүүн талын мөр рүү нь гараараа 1 удаа цохисон чинь газар унасан. Баарны эзэн хүүхэн /нэрийг нь мэдэхгүй Бямбаа ах аа одоо боль оо, гаръя гээд намайг гаргасан. Миний гар утас байхгүй болохоор нь баарны эзэн хүүхэнд миний гар утас дотор үлдчихсэн юм шиг байна гэсэн чинь тэр хүүхэн би ороод үзээд ирье, та орохгүй гадаа байж бай гэсэн. Би гадаа хүлээж байхдаа дүү Одонтуяа руу утасдаад намайг ирууд авчих гэж хэлээд дуудсан, намайг караокены гадаа байж байхад Амаржаргал, Мөнхцэцэг, түүний нөхөр, Саруул нар гарч ирээд Мөнхцэцэг надад миний утсыг өгсөн. Амаржаргал дахиад миний нүүр рүү цохиход нь би бултаад цохиулаагүй, тэгээд бид хоёр заамдалцаад газар унасан чинь тэд нар салгасан. Салгасан байхад Саруул над руу чи сайхан гэр бүлийн амьдрал салгачихлаа гэж дайраад гар руу цохиод байхаар нь би гараараа 1 удаа нүүрэн тус газар нь цохисон. Саруулыг нэг нь салгасан чинь Амаржаргал надтай зууралдаад, Амаржаргалыг салгахаар Саруул нь над руу дайраад байсан ба тэр үед дүү Одонтуяа ирээд намайг авч явах гэсэн чинь Амаржаргал, Саруул хоёр явуулахгүй манай дүүтэй хэрэлдээд байхаар нь цагдаа дуудаж ирүүлсэн. Би шүүх эмнэлэгийн дүгнэлтүүдтэй танилцлаа. Санал хүсэлт байхгүй. Надад учирсан гэмтлийг Амаржаргал учруулсан, Саруул учруулаагүй. Санал гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх*******ийн 22*******23 дугаар тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч: П.Амаржаргалын : ...2018 оны 03 дугаар сарын 18*******ны өдөр 20 цагийн үед манай эхнэр Саруулзул цэргийн баяр тэмдэглэнэ гээд гэр бүлийн найз болох Мөнхцэцэг, түүний нөхөр Энхжаргал бид нар офицеруудын ордны тэнд байдаг Генералууд пабад орсон...Би үүд рүү хараад сууж байтал ариун цэврийн өрөөнөөс Бямбажаргал үл таних хүнтэй заамдалцаад гарч ирсэн, Бямбажаргал тэр хүнээсээ салахгүй зууралдаад байсан чинь зөөгч эмэгтэй дахиж ирээд Бямбаа ахыг аваач ээ гэхээр нь би эхлээд гарсан, миний араас Мөнхцэцэг гарсан. Намайг очиход Бямбажаргал нэг хүнтэй заамдалцаад салахгүй зууралдаж байсан, би эхлээд ахаа тавьчих, битгий гэж хэлсэн чинь заамдалцаад нөгөө хүнээ цохих гээд дайраад байхаар нь би зууралдсан барьцыг нь тавиулах гээд дундуур нь ороод салгах гэсэн чинь дийлдэхгүй байсан, тэгэхээр нь би зууралдаад барилцсан байсан гаран доороос нь дээш нь гараараа салгахдаа Бямбажаргалын нүүрэнд нь тохой хүрэх шиг болсон, би салгах гээд санамсаргүй нүүрэнд нь хүрчихсэн, санаатайгаар цохисон зүйл байхгүй. Тэгтэл Бямбажаргал намайг цохичихлоо гээд байсан би түүнд би таныг санаатай цохиогүй шүү дээ, салгах гэж байгаад танд хүрчихлээ шүү дээ гэсэн чинь ойлгохгүй над руу дайраад байсан. Тэгэхээр нь би цааш явсан. Бямбажаргал, Болороо нар эргэж ширээнд суугаагүй гарчихсан байсан. Бид нар ч гэсэн гарах гээд тооцоогоо хийх гээд зогсож байтал гаднаас Бямбажаргал орж ирээд юм хэлээгүй шууд араас цамцны захнаас барихаар нь би эргэж харсан чинь миний хүзүүний баруун талд үзүүртэй юмаар хатгасан, мөн миний зүүн нүдний доод зовхи зүсэгдсэн, тэгээд би тэрнээс салаад наадахаа аваарай, хутгатай байна шүү дээ гээд заал руу гүйсэн, Бямбажаргал миний араас хөөсөн намайг яг бариад авах гэхээр нь би бултаад хажуу тийшээ болсон чинь Бямбажаргал өөрөө газар унаад ширээ, буйдан мөргөсөн, зөөгч

 

4

 

 

эмэгтэй, Мөнхцэцэг хоёр намайг өрөө рүү оруулаад Мөнхцэцэг бид хоёр өрөөнд ороод дотроос нь хаалгаа дарж зогссон. Намайг өрөөнд байж байх хооронд Бямбажаргал Булганы Бугатын хулгайчууд, та нарыг алнаа гээд байсан ба манай эхнэр Саруулзулыг зодсон байсан. Би шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцлаа. Миний биед учирсан гэмтлийн Бямбажаргал учруулсан үнэн. Санал хүсэлт байхгүй. Би бага зэрэг согтолттой байсан, Бямбажаргал их согтуу байсан. Гомдолтой байна, нэхэмжлэх зүйлгүй, хуулийн дагуу шийднэ үү. Нэмж хэлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх*******н 26*******27 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Саруулзулын: ...2018 оны 03 дугаар сарын 18*******ны өдөр цэргийн баяр тэмдэглээд найз Мөнхцэцэг, түүний нөхөр Энхжаргал, манай нөхөр Амаржаргал бид нар офицеруудын ордны тэнд байдаг пабад 20 цагийн үед орсон. Мөнхцэцэг өөр 2 найзыгаа дуудна гээд утсаар хүнтэй ярьсан. Удалгүй гаднаас Болороо эгч нөхөр Бямбажаргал гэдэг хүний хамт ирсэн. Текний урд зогсож байхад Бямбажаргал орж ирээд Амаржаргалын хүзүү, зүүн нүд, зүүн чихний дотор талд зүссэн, юугаар зүссэнийг тэр үед мэдээгүй, зүссэн юм нь ч олдоогүй, миний харснаар ийм юм болсон. Бямбажаргал санаатай цохичихлоо гээд уурлаад дайраад байсан, би өөрөөсөө холдуулах гэж сарвалзаж байхад миний гар тэрний биенд хүрээгүй. Би Бямбажаргалыг цохиж, өшиглөөгүй. Би шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцлаа. Миний биед учирсан гэмтлийг Бямбажаргал учруулсан нь үнэн. Саналт хүсэлт байхгүй. Гомдолтой байна, би гар утсаа 40.000 төгрөгөөр засуулсан, баримт нь байгаа, 40.000 төгрөг нэхэмжилж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх*******н 12*******14 дүгээр тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 19*******ний өдрийн 3871 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Э.Бын биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дух баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
  2. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1*******д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болороо гэх дүгнэлт /хх*******ийн 40 дүгээр тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 23*******ны өдрийн 3883 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

 

    1. П.Амаржаргалын биед зүүн нүдний доод зовхинд шарх, цус хуралт, хүзүүнд шарх, хамарт цус хуралт, зулгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хэвлийд цус хуралт, зулгаралт, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  1. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1*******д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

  1. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч

 

эмч М.Аригуунтөгс гэх дүгнэлт /хх*******ийн 42 дугаар тал/,

 

5

 

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 23*******ны өдрийн 3884 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

 

  1. Н.Саруулзулын биед дээд уруулд цус хуралт, зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал, зүүн гарын ядам хуруу, дунд хуруунд зулгаралттай, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

  1. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1*******д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  2. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч

 

эмч М.Ариугуунтөгс гэх дүгнэлт /хх*******ийн 44 дүгээр тал/,

 

  • Шүүгдэгч Э.Бын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх*******ийн 47, 49, 50, 53 дугаа тал/,

 

  • Шүүгдэгч П.Амаржаргалын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх*******ийн 54, 74, 75 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.Б нь 2018 оны

 

  1. дугаар сарын 19*******ний шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг “Монгол дээж” караокены орчимд согтуугаар иргэн П.Амаржаргал, Н.Саруулзул нарыг зодож хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт, Э.Бнь 2018 оны 03 дугаар сарын 19*******ний шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг “Монгол дээж” караокены орчимд согтуугаар иргэн Э.Бмаргалдсаны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Э.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

 

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 03 дугаар сарын 19*******ний шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг “Монгол дээж” караокены орчимд согтуугаар иргэн П.Амаржаргал, Н.Саруулзул нарыг зодож хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,

 

6

 

 

Э.Бнь 2018 оны 03 дугаар сарын 19*******ний шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг “Монгол дээж” караокены орчимд согтуугаар иргэн Э.Бмаргалдсаны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч нар болон гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Хохирогч нар хавтаст хэрэгт хохирлын баримтыг ирүүлээгүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ тус бүр илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч П.Амаржаргал, Э.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

      1. Э.Быг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Э.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Лувсанхүүгийн Бямбажаргалыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, Э.Быг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

 

        1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Б нь 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг, Э.Бнь 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг тус тус биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

    1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Э.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
 

7

 

 

        1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж

 

  • .Бямбажаргал, Э.Бнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
      1. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

    1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ        Ч.АЛТАНЦЭЦЭГ